Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн Гүнт дэх зуслангийн байшинг хоригдлууд барьсан гэдэг нь нээлттэй мэдээлэл болоод удаж буй. Харин зусланг нь барьж байсан хоригдол оргосон, амиа алдсан, хорлосон гэдэг нь мэдээлэл “хаалттай” хэвээр. 12 жилийн өмнө хорих ангийн байранд амиа хорлосон хоригдол Х.Цэнд-Аюушийн хэрэг Ц.Нямдоржийн зуслангаас улбаатай. Учир нь, талийгаач Х.Цэнд-Аюуш түүний зуслан дээр хоригдлуудтай хамт ажиллаж байсан. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө даргаасаа чөлөө авч, гэртээ харьсан. Чөлөөний хугацаагаа хэтрүүлж, очих ёстой өдрөө очоогүй. Тэр өдөр нь хорих ангиас шалгалт очиж, Х.Цэнд-Аюушт чөлөө өгсөн дарга нь “Хоригдол оргосон” гэж мэдүүлснээр асуудал эхэлсэн байдаг. Х.Цэнд-Аюушийг богино хугацаанд баривчилсан ч тэрээр хорих ангийн сахилгын өрөөнөөс өөрийгөө боомилсон байдалтай олдсон юм. Бид 12 жилийн өмнө хорих ангийн байранд амиа егүүтгэсэн гэх Х.Цэнд-Аюушийн дунд хүү Ц.Анхбаяртай ярилцлаа.
-Сайхан өвөлжиж байна уу. Таныг Улаанбаатар хотоор хайж байгаад өнгөрсөн хавар нутагтаа амьдарч байгаа сургийг нь гаргалаа?
-Монголын зүүн хязгаарт дулаахан өвөл болж байна. Аав, ээж минь Дорнод аймгийн Баян-Уул сумаас гаралтай. Биднийг жаахан байхад Улаанбаатар хот руу шилжиж, тэндээ 10 гаруй жил амьдарсан. Ах, дүү хоёр минь Улаанбаатарт амьдарч байгаа. Аав, ээжийнхээ голомтыг нэг нь ч болтугай сахиж, нутагтаа амьдрах ёстой гээд би эндээ төвхнөөд байна.
-Аав, ээжийнхээ талаар бидэнд яриад өгч болох уу?
-Аав тань хэдэн онд, ямар хэрэгт холбогдож, хоригдсон юм бэ?
-Аав минь мужаан, гарын уртай, ажил голохгүй хийнэ. Ихэнхдээ ах, дүүтэйгээ нийлж байшин барьж, барилгын ажил гүйцэтгэдэг байсан. 2010 онд зуслангийн байшин барих ажил авсан юм билээ. Байшингийн эзэд нь барилгын материалаа машинд ачаад явуулсан. Уг нь ачиж ирсэн хүмүүс нь барилгын материалыг нь буулгаад явдаг байсан гэсэн. Тэр өдөр ирсэн жолооч нь “Та нар буулга, би чадахгүй. Мөнгийг нь авч, барлагийг нь хийж байгаа биз дээ” гэх зэргээр үгээр идэж, аавтай маргалдсан гэсэн. Тэгээд аав тэсэлгүй нэг удаа цохичихсон юм билээ. Тэгээд ах, дүү нар нь зодооныг салгаж, жолоочийнх нь ачааг буулгаад явуулсан гэсэн. Харин жолооч нь буцаж явах замдаа осолд орж, гэмтэл авсан гэсэн. Тэгээд аавд цохиулснаас болж осолд орсон гэж аавыг дарамталсан. Ааваас мөнгө нэхэмжлэхэд нь эхний удаа өгөөд, цагдаа сэргийлэх болохгүй салсан. Харин дараа нь бүтэн жилийн ажил алдуулсан гээд их хэмжээний мөнгө нэхсэн. Аав мөнгийг нь өгч чадаагүй. Нөгөө жолооч нь цагдаад хандсан учир танхайрсан, бусдын бие махбодид халдсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад ирээгүй гэх үндэслэлээр аавд хоёр жилийн хорих ял оноосон.
-Хоригдож байхдаа ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийн зусланг барьж байсан гэдэг шүү дээ. Тухайн үед чухам юу болсон юм бэ?
-Миний мэдэхээр тэнд хоригдлуудтай хамт 14-15 хоног ажилласан. Аавтайгаа хамгийн сүүлд уулзсан газар бол сайд асан Ц.Нямдоржийн Гүнт дэх зуслангийн хашаа. Аавыг тэнд байшин барьж байхад нь би эргэж очсон. Тухайн үед би дөнгөж 10 жилээ төгсөж байлаа. Аавыг эргэчихээд маргааш нь Төв аймаг руу ажил хийхээр явсан. Долоо хоногийн дараа эргээд ирэхэд аав минь бурхан болсон байсан. Гэртээ сууж байтал аавын дүү орж ирээд “Аав нь нас барсан байна” гэж хэлсэн. Аав хоригдлуудтай хамт Ц.Нямдоржийн байшин дээр ажиллаж байхдаа чөлөөгөөр гэртээ ирсэн юм билээ. Тэгээд чөлөөгөө хэтрүүлээд, сахилгад суусан гэсэн. Тухайн үед хүний эрх ид яригдаж байсан учраас сахилгын өрөөнд ор хөнжлийн даавуу өгдөг болсон юм уу даа. Тэгээд даавуугаараа боож, амиа хорлосон гэсэн. Яг үнэндээ, хүүхэд байсан учраас нарийн учрыг нь мэдэхгүй өнөөдөрт хүртлээ. Байнга л “Жилийн дараа суллагдах гэж байсан хэрнээ яагаад амиа хорлосон юм бол” гэсэн асуулттай тулгарч, хариултыг нь одоо ч олоогүй явна. Уг нь бид гурвыг бодсон ч тэр, өөрөө ч тийм амархан амиа хорлох сэтгэл зүйтэй хүн байгаагүй.

-Ямар нэгэн дарамт шахалт байсан юм болов уу?
-Хорих анги шүү дээ. Гэхдээ дотор нь орж үзээгүй учраас юу болж байсныг мэдэхгүй юм даа. Ямартай ч аавыг эргэхээр очих болгонд “Хоол яах вэ, мөнгө авчирсан уу” гэж давчидсан, айсан өнгөөр асуудаг байсныг санаж байна. Хамгийн сүүлд очиход “Мөнгө авчрахгүй яасан юм бэ. Бэлэн мөнгө авчраарай гэж хэлсэн биз дээ” гэж байсан. Мөнгө төгрөг захиж байсныг бодоход дарамт, шахалт байсан л байлгүй.
-Ааваасаа хойш та гурав хэрхэн амьдарсан бэ?
-Тухайн үед ах, бид хоёр дөнгөж насанд хүрч, дүү минь жаахан байсан. Аав, ээжгүй хорвоог туулна гэдэг чанга шүү дээ. Аавынхаа ахынд, ээжийнхээ эгчийнд л амьдарч, хүн болцгоосон. Уг нь аав минь байсан бол бидний ирээдүй өөр байх байсан болов уу гэж боддог. Ядаж л гурван хүүгийнх нь нэг их сургуульд сурч, мэргэжил эзэмшсэн байх байсан. Аавыгаа өнгөрдөг жил би цэрэгт явж, ах, дүү хоёр минь Улаанбаатар хотдоо үлдсэн. Т Ах минь эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа. Дүү ганц бие, би эхнэр хоёр хүүхдийн хамт Баян-Уул сумандаа байна. Ах минь энэ жил 33, би 30, дүү минь 27 нас хүрч байгаа. Ер нь асуух хүнгүй амьдрал чинь л хэцүү юм байна. Ажилд орох байсан ч, ямар нэгэн сонголтын өмнө очихоороо аав, ээжийгээ үгүйлээд байдаг юм.
-Та гуравтай хорих ангийн удирдлагууд уулзсан болов уу?
-Төрийн хамгаалттай байранд хүний амь эрсэдсэн учраас бид тэднийг уулзах болов уу гэж 12 жил хүлээсэн. Тухайн үедээ хоригдол, хэнд ч хэрэггүй ялтан үхсэн юм шиг л хүлээж авсан байх. Гэхдээ ард нь гурван хүү нь хүлээгээд байж байсан гэдгийг тэд мэдэх ёстой. “Яагаад амиа хорлосон юм, амиа хорлоход хэн нэгэн хүргэсэн үү. Салбарын сайдынх нь байшинг барьж байсан хоригдол чөлөөгөө хэтрүүлсэн нь асуудал дагуулсан уу. Тэгээд дарамталж, амиа хорлоход хүргэсэн үү. Хэн нэгэн дарамтаа хэтрүүлж алчихаад амиа хорлосон болгочихсон юм биш байгаа” гээд олон асуулт, хардлага бий. Бидэнтэй ирж уулзсан хүн байхгүй. Харин аавын минь ах, дүүтэй тухайн үедээ уулзсан байж магадгүй. Гэхдээ үгүй ч байж мэднэ. Хэрэв салбарын сайд нь хувийн зуслангаа хоригдлуудаар бариулаагүй байсан бол миний аав чөлөөгөөр явахгүй байсан. Хорих ангидаа байсан бол чөлөө өгөхгүй шүү дээ. Үүнд л харамсаад, халаглаад байдаг юм.
-Танд нэмж хэлэх зүйл байгаа юу?
-Хэдийгээр аав, ээжээсээ өсөхийн цагт хагацсан ч хүний дайтай хүн болж өссөн, бид. Гурвуулаа л хувь, хувьсгалын ажил хийгээд сайхан амьдарч байгаа. Гэхдээ аав, ээжгүй туулсан хорвоо чанга хэрнээ адармаатай байсан. Одоо хүүхдүүддээ тэр зовлонг үзүүлэхгүй юм сан л гэж хичээж байна. Хэдийгээр аавын минь үхэл амиа хорлолт байсан гэгддэг ч амиа хорлох хүртэл нь юу болсон бэ гэдгийг үнэнээр нь мэдмээр байна. Бусдаар надад хүсэх зүйл алга. Ц.Нямдоржийн зуслангийн байшинг барьж байсан аав минь гэнэтхэн амиа хорлочихсон гэдэгт итгэхгүй байсаар өнөөдөрт хүрч байна. Эргэлзээтэй асуудал олон байдаг.
| Х.ЦЭНД-АЮУШИЙН ХҮҮ АНХБАЯР: ХЗДХ-ИЙН САЙД АСАН Ц.НЯМДОРЖИЙН ЗУСЛАНГ БАРЬЖ БАЙСАН ААВ МИНЬ ХОРИХ АНГИЙН БАЙРАНД ОЧООД ГЭНЭТ АМИА ХОРЛОЧИХСОН ГЭДЭГТ ИТГЭДЭГГҮЙ |
|
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-10 17:39:55
П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-11-10 15:06:02
У.ХҮРЭЛСҮХ: Монгол түмний минь билиг оюун мохошүй хурц, мөхөшгүй бат байг
2026-11-10 13:28:54
Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
2026-11-10 12:21:45
Элсний нүүлтийг сааруулах 50 га талбайд нөхөн сэргээх ажил хэрэгжүүллээ
2026-11-10 12:11:05
С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
2026-11-10 12:08:19
2026-11-10 11:50:21
Н.УЧРАЛ: “Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоно
2026-11-10 11:44:14
Хятадын Элчин сайд сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 11:38:11
Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2026-11-10 11:10:54
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ
2026-11-09 19:56:05
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
2026-11-09 17:29:29
"Хантайшир" клуб Казахстаны тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 17:10:51
Ц.ИДЭРБАТ: “Идэш” арга хэмжээний үеэр иргэд худалдаж авсан махныхаа төлбөрийг хувааж төлөх боломж бүрдүүлнэ
2026-11-09 16:25:14
АВСТРАЛИ УЛСАД ХИЛС ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ЦАГААТГАЖЭЭ
2026-11-09 15:44:30
Нэгдүгээр ангийнхан сэтгэл хөдлөлөө таньж илэрхийлэх хичээл үзэж эхэллээ
2026-11-09 14:59:41
А.Алтанзул залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө тулалдана
2026-11-09 14:57:19
О.АЛТАНГЭРЭЛ: Хууль бус хөрөнгө хураах хуулийг чуулганаар хэлэлцэхгүй бол талбай дээр гарч тэмцэнэ
2026-11-09 14:08:49
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ
2026-11-09 13:56:34
Хэрэглээний зээлээ 48 сар хүртэл сунгах боломжтой боллоо
2026-11-09 13:25:38
Бидний нийгэм тайзан дээр амилжээ
2026-11-09 13:25:36
АТГ:Т.Даваадалай нарын 6.2 тэрбум төгрөгийг битүүмжиллээ
2026-11-09 13:09:17
Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна
2026-11-09 13:00:51
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
2026-11-09 12:14:48
Нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн тоглолт болно
2026-11-09 11:05:53
ОБЕГ: Ослын 99 дуудлага бүртгэсэн
2026-11-09 10:56:04
Э.Энхмөнх “2026 Open Youth Judo Championship”-оос алтан медаль хүртжээ
2026-11-09 10:00:34
ТОЙМ: БААТАР ЦАГДАА БУЮУ КРАКОВЫН БУУДАЛЦААНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-11-09 09:00:00
Г.Ариунхүслэн “ДАКАР-2026” олимпын наадмын дугуйн төрөлд өрсөлдлөө
2026-11-09 08:49:29
Э.Анужин “ДАКАР-2026” олимпын наадмын хүрэл медалийн эзэн болов
2026-11-09 08:42:11
Усан пологийн 4х4-ийн анхдугаар улсын аваргын тэмцээн боллоо
2026-11-09 08:30:02
Бурхан урлаач Т.Дүгэр "Жийдаан Богдын увдас" анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
2026-11-09 08:00:00
БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ БАЯРХҮҮ: ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ ХҮҮД МИНЬ ЭЛЭГ БҮСЭЭ ТАЙЛЖ ӨГӨХӨД ЭРХГҮЙ УЙЛСАН ДАА
2026-11-09 08:00:00
ДУРСАХУЙ: НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ХУРАНДАА ГЕНЕРАЛ БАЙЛАА, ТЭР
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:30:00
2026-11-09 07:20:00
“Чандмань- Оргил” дэвжээний тамирчид 7 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ
2026-11-09 07:10:00
КАМЕРААР ЗӨВХӨН ТОРГОДОГ БИШ, ГЭМТ ХЭРЭГ, СУРАГГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ ИЛРҮҮЛДЭГ БОЛЪЁ
2026-11-09 07:00:39
ОНЦЫН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ Ч ОЛОН УДАА СОНГОГДОЖ, УИХ-ЫН ТАНХИМД “УЖГИРСАН” ГИШҮҮД
2026-11-09 07:00:01
С.БАЯРЦОГТЫГ УНАГАСАН “ТАВИУЛУУД” ХЭН БЭ
2026-11-09 07:00:00
Б.МӨНХ-УЧРАЛ: Өдөр бүр өөрийгөө ялж, өөртэйгээ тэмцэж байж өнөөдрийн амжилтад хүрлээ
2026-11-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |