АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулсан тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд, Гадаад харилцааны яамны дарга нар хувьдаа их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй нөхцөл байдал үүсэж, ЦЕГ, ТЕГ-аас шалгаж эхэлсэн мэдээлэл цацагдаад таван жилийн нүүр үзэж байна. Үндэсний аудитын газраас дээрх нэр бүхий газрын ажилтнуудыг АСЕМ-д шаардлагатай зүйлс худалдан авахдаа бараа, ажил, үйлчилгээг нээлттэй тендер шалгаруулалтын журмыг зөрчиж, шууд худалдан авалт хийсэн гэж мэдээлж байсан юм.
Тухайлбал, АСЕМ-д зориулж, БНСУ-аас 45 хүний суудалтай 43 автобус худалдан авсан байдаг. 13.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 43 автобусыг БНСУ-ын “Хьюндай” компанид тусгай захиалга өгч, худалдан авсан юм. Санхүүгийн шалгалтаар автобус тус бүрийг 302 сая төгрөгөөр худалдаж авсан нь тогтоогдсон байдаг. Хэдэн жилийн өмнө нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж 400 гаруй автобус шинээр худалдан авч байсан. Тухайн үед 400 гаруй автобусыг 38 тэрбум төгрөгөөр буюу нэг автобусыг 65 сая төгрөгөөр худалдан авсан байдаг. Гэтэл АСЕМ-д зориулж, БНСУ-аас 45 хүний суудалтай 43 автобусыг дээрх автобуснаас хэд дахин өндөр үнээр худалдаж авсан нь холбогдох албан тушаалтнууд үүнээс онц их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй гэх ноцтой баримт болж байлаа.
Мөн гадаад харилцааны яамныхан сайдаасаа эхлээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, АСЕМ-д хэрэглэсэн тавилга, эд зүйлийг үрэн таран хийсэн гэдэг. Үндэсний аудитын газраас шалгалтаар илэрсэн зөрчлөөс дурдвал, тухайн үеийн Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал О.Заяамандах нь 2016 оны долдугаар сарын 19-ний өдөр “НЬЮ ТЕРРАВОКС” ХХК-тай БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 6955 нэгж орчуулгын тоног төхөөрөмжийг түрээслүүлэхээр гурван жилийн хугацаатай “Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ" байгуулсан байгаа юм. Тус гэрээнд түрээслэгч тал нь гэрээний хугацаанд түрээслүүлэгч талаас зохион байгуулах арга хэмжээг өөрийн зардлаар үнэ төлбөргүйгээр хариуцан ажиллаж, гэрээний хугацаа дууссанаар тоног төхөөрөмж түрээслэгч талд үнэ төлбөргүйгээр шилжихээр түрээсийн төлбөрийг тусгасан байна. Өөрөөр хэлбэл, О.Заяамандах “НЬЮ ТЕРРАВОКС" ХХК-нд 6955 нэгж орчуулгын тоног төхөөрөмжийг түрээс нэрийн дор шууд бэлгэнд өгчихсөн байдаг.
Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 5572 нэгж ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмжөөс 4787 ширхгийг 33 төрийн байгууллагуудад тэдний хүсэлт болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан бус шийдвэрээр үнэ төлбөргүй шилжүүлсэн, иргэд, аж ахуйн нэгжүүдэд 785 ширхэг тавилгыг 103 сая төгрөгөөр худалдсанаас 97.3 сая төгрөгийн төлбөрийг аваагүй байна.Өөрөөр хэлбэл, 785 ширхэг сүүлийн үеийн загвар бүхий үнэтэй тавилгыг ийн тараачихсан хэрэг. Худалдан борлуулсан гэх боловч ердөө зургаан сая гаруй төгрөг авсан байдалтай байгааг илрүүлсэн.
Түүнчлэн АСЕМ-ын үйл ажиллагаанд зарцуулахаар баталсан төсвөөс 70.4 сая төгрөгийг тухайн үеийн Гадаад харилцааны сайд, яамны ажилтнуудын тус үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдолгүй гадаад томилолтын арга хэмжээнд, 117.9 сая төгрөгийг ГХЯ-ны байр болон гаднах талбайн засварт зарцуулсан зөрчил ч мөн илэрсэн юм.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 63/37 дугаар зөвлөмж, 2016 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 4/77 дугаар албан бичгээр ГХЯ-нд ирүүлсэн чиглэлийн дагуу АСЕМ-ын үйл ажиллагаанд зарцуулахаар баталсан төсвөөс 12.429.6 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний ханган нийлүүлэгч, гүйцэтгэгчтэй “шууд” худалдан авах гэрээ байгуулан ажилласан байна. Гадаад харилцааны яам АСЕМ-ыг зохион байгуулах үйл ажиллагаанд зориулж БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн хөрөнгөөс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэргүй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагуудад 1.2 тэрбум төгрөгөөр худалдсан, 1.9 тэрбум төгрөгийн /гаалийн үнэлгээгээр/ орчуулгын тоног төхөөрөмжийг түрээслүүлсэн, 12.4 тэрбум төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг нээлттэй тендер шалгаруулалтын журмыг зөрчиж шууд худалдан авалт хийсэн нь хамгийн ноцтой зөрчил юм. Санхүүгийн тайлангийн болон гүйцэтгэлийн аудитаар АСЕМ-ын үйл ажиллагааг зохион байгуулж явуулсантай холбоотой зөрчлүүд илэрч байгаа учраас Үндэсний аудитын газраас эрсдэлийн аудит хийхээр болсон. Эрсдлийн аудитын шалгалтаар дээрх зөрчлүүдийг дахин баталсан тохиолдолд хууль хяналтын байгууллага холбогдох хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ёстой. Гэтэл эрсдэлийн аудитын шалгалт хийсэн эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна.
| АСЕМ-ЫН ХЭРЭГ ХААНА ЗАМХАРСАН БЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |