Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа автомашины угаалгын газрууд хэдэн мянган метр куб ус ашиглаж байна. Тэд нэг машин угаахдаа хамгийн багадаа 500 орчим литр ус хэрэглэж байна. Даралттай усаар шүршдэг болохоор хэдхэн минутын дотор хэдэн зуун литр усыг хайр найргүй шүршчихэж байгаа юм. Үүнээс гадна нийтийн халуун ус, саун бассейнтай газрууд монголд хэдэн зуугаараа бий. Тэд ч мөн ялгаагүй сард хэдэн зуун тонноор нь ус хэрэглэж байна. Том жижиг бассейн гэхэд гурав хоноод л бохирдсон усаа сольдог. Мөн ус их хэмжээгээр хэрэглэж байгаа үйлдвэрүүд байдаг. Тэд ч усны замбараагүй хэрэглээтэй. Тэгвэл энэ их цэвэр усны хэрэглээний ард гэмт хэргийн сүлжээ нуугдаж байдаг аж. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр усны төлбөр хянах ёстой байцаагчид авлига авч, их хэмжээгээр ус хэрэглэсэн аж ахуй нэгжийг бага үнээр бичдэг. Ингээд сар бүр аж ахуй нэгжүүдээс авлига авдаг. Мөн усны тоолуурыг зогсоож мөнгө авдаг ус сувгийн газрын ажилтнуудтай нийлсэн гэмт хэргийн бүлэглэл ч бий болоод олон жилийн нүүрийг үзэж байгаа гэнэ. Энэ талаар бид ийн сурвалжиллаа.
“БИДНИЙГ УС ХАРАМЛАХГҮЙГЭЭР АЖЛАА ХИЙ ГЭДЭГ”
(3).jpg)
Бид мэдээллийн мөрөөр хэд хэдэн авто угаалын газраар орлоо. Машин угаалгын газрын шалан дээр ус тунаж, ажилчид нь ус шүрших хоолой, өнгө өнгийн алчуур барьсаар алхацгаана. Угаах машиныхаа зүг ус шүршиж орхичхоод чихэм ч хийхгүй хэдэн минут зогсох юм. Хий дэмий хэдэн литр, тонн ус газраар урсаж ус зайлуулах хоолой руу хоржигнон урсана. Тус угаалыг газрын ажилтан “Манайх усны мөнгөн дээр тийм ч анхаарал хандуулдаггүй. Хэр их ус ашиглах нь хамаагүй ээ, хурдан угаах нь чухал. Их тоос, шавартай машин байвал даралттай усаар шүршиж л угаах хэрэгтэй” гэв. Улаанбаатар хотод толгой дараалсан олон авто угаалга бий. Биднийг дараагийн авто угаалга ороход нэг автомашины хөөсийг арилтал нь хэд хэдэн удаа тойрон усаар шүршиж байв. Угаалга хийх 20-иод насны залуу “Би авто угаалгын газар ажиллаад удаагүй байгаа. Цэвэр усаар сайн шүршихгүй бол хөөс нь арилдаггүй юм билээ. Нэг машиныг нэлээн хэдэн литр усаар угаадаг” гэсээр ажлаа хийнэ.
Өнгө өнгийн алчуур барьсан залуус хомсдолд ороод байгаа цэвэр усыг үнэгүй юм шиг л хэрэглэнэ. Уг нь тэд тоолуурын дагуу төлбөр төлж усаа ашигладаг байтал орлогоосоо давсан их хэмжээний усаар машин угаасаар байна. Гэхдээ тэр их усыг хайр гамгүй хэрэглэж, бохирын хоолой руу цэвэрхнээр нь урсгаж байгаадаа гэмшихгүй, харамлахгүй байгаа шалтгаан нь хэрэглэж байгаа устайгаа дүйцэхүйц хэмжээний мөнгө төлөхгүй байгаатай холбоотой аж. Авто угаалгын газартай дүйцэхүйц хэмжээтэй цэвэр ус хэрэглэх газруудын нэг бол яах аргагүй усан бассейн билээ. Хэдэн метр кубийг дүүргэсэн усаа тэд хэдхэн хоноод сольдог гэнэ. Энэ талаар усан бассейны үйлчилгээний ажилтан “Манайх хамгийн их удлаа гэхэд дөрөв хоноод бохир усаа асгаж, цэвэр усаар сольдог. Олон хүн орж гардаг учраас усаа цэвэр байлгахын тулд ойрхон солихгүй бол болдоггүй юм. Үнэндээ манайх тэр их усны мөнгийг төлж чадахгүй учраас тоолуур лугаа зүү хийгээд гацаачихдаг. Тэгээд усны байцаагч ирэх үед нь авчихдаг” гэсэн юм.
УСНЫ ТООЛУУР ЗОГСООЖ, УС ХУЛГАЙЖ БАЙНА
(3).jpg)
Тэд урагсан шигээ төлөхгүй байгаа шалтгаан нь зальдаж, ус хулгайлж байгаатай холбоотой аж. “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэгчээр өөрсдийн сэтгэлд нийцсэн тоондоо хүргээд усны тоолуурыг тэд элдэв араг ашиглан гацаачихдаг аж. Тэд тоолуурын заалтыг гацаасан, лацыг нь өөрчилсөн, хугацаа дууссан, эвдэрсэн буюу буруу заалттай, манай улсад ашиглах зөвшөөрөлгүй, загварын туршилтад ороогүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй гээд хэрхэн усны байцаагчийг хуурах боломж юу байна бүгдийг нь туршдаг гэнэ. Төрийн санд орох ёстой мөнгийг ингэж залилж байхдаа амин хэрэглээ болсон усаа хэзээ ч дуусахгүй юм шиг урсгасаар. Гэтэл гэр хорооллынх нь иргэд балаг усаа авах гэж сав барьж, тэрэг түрж гүйнэ. Орон сууцны иргэд ч тоолуур дээр гарсан дүнгийн дагуу усныхаа төлбөрийг төлдөг шударга бус орчин үүсээд нэгэнт уджээ.
МАНАЙХ ХАРИУЦАХГҮЙ ЭЭ
Бид ийнхүү усны тоолуурт хяналт тавьж ажиллах үүрэгтэй, холбогдох байгууллагуудтай холбогдсон юм. Ус сувгийн удирдах газрын хэвлэл мэдээллийн ажилтан “Манайд хамааралгүй, бид Улаанбаатар хотын доогуур явдаг цэвэр, бохирын шугамыг хариуцаж, эвдрэл байвал засдаг байгууллага. Тоолуурын хяналт, саарал усны хэрэглээг мэргэжлийн хяналтын ерөнхий газар хариуцдаг болсон" гэв. Угтаа бол хамгийн их хянаж анхаарал тавих ёстой байгууллага нь хээв нэг орон сууцны компаниуд нь хариуцна хэмээгээд зогсож байх гэж. Харин тэдний хариуцна гэж хариуцлага аа үүрүүлсэн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Жавхлан “Бид УСУГ-ын байгуулсан гэрээнд анхаарал хандуулж ажилладаг. Хэрэв авто угаалгын газар саарал ус ашиглана гэж гэрээ хийсэн бол тэр гэрээнийхээ дагуу ажиллаж байгаа эсэхийг нь шалгаж, зөрчил илэрсэн тохиолдолд дараагийн арга хэмжээг авдаг. Авто угаалгын газрууд УСУГ-тай ус ашиглах гэрээ хийдэг юм. Цэвэр ус ашигласан төлбөр нь бусад газруудаас илүү үнэтэй байдаг” гэв. Түүний хэлж байгаа усны үнэтэй тариф нь нэг литр тутамдаа 1.84 төгрөг аж. Усны тоолуурыг УСУГ, мэргэжлийн хяналтын газар хоёр аль аль хариуцдаггүй гэнэ. Харин хэдэн орон сууцны конторууд хариуцаж байдаг талаар дурдаад өнгөрсөн. Гэтэл өнөөх байцаагчийнхаа ажлаа хэр сайн хийж байгаа хянах ёстой байгууллага байна уу. Тэгвэл цэвэр усаа юман чинээ тоохгүй асгахын оронд дахин ашиглаж саарал ус болгож болдоггүй хэрэг үү. Энэ талаар Усны газрын дарга Ш.Мягмараас тодруулсан юм. Тэрбээр "Улаанбаатар хотын авто угаалгын газрууд УСУГ-тай гэрээ байгуулж цэвэр ус авч ашигладаг. Саарал ус ашиглах төсөл хэрэгжиж байгаа. Манай улсад саарал ус дамжуулах хоолой байхгүй. Цөөн хэдэн байгууллагын саарал усаар ногоон байгууламж усалдаг. Орон сууц, албан байгууллага усны тоолуурын дагуу төлбөр төлдөг. Тоолуурын дагуу усны төлбөрөө төлж байгаа, тэгж луйвардах газар байхгүй" гэв.
| Цэвэр усны тоолуур зогсоож, ус хулгайлдаг хэргийн мөрөөр... |
|
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |