Засгийн газар тэр чигтээ хөдөлсөн “3амын-Үүдийн гэх “зартай” өдрүүд үргэлжилж байна. Замын-Үүд сум сүүлийн арван жил Эрээн хотын дайтай хөгжих нь бүү хэл, элс, шорооноосоо ч салж чадсангүй. Харин Засаг ноён, төрийн албан хаагчид нь “хагартлаа” хөлжсөн байна. Засгийн газар ч цагийг нь олж, бээрийг нь шахахаар сүр бадруулан довтолгосон. Үүнтэй зэрэгцэн “Авлигын хэрэгт холбогдон шалгагдаж буй дарга нарын ард хэн байгаа вэ” гэх эргэлзээ, таамаг иргэдийн дунд хөвөрч байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллах үеэрээ төрийн байгууллагын зарим албан хаагч, дарга нарын авлигын хэрэг хэрээс хэтэрч, улсын ажил гацаанд орсныг анх удаа олж мэдсэн мэт бухимдалтай мэдэгдэл хийсэн. Улмаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсгийг тус сум руу илгээж, хязгаар нутгийг төвшитгөх үүрэг даалгавар өгсөн. Угтаа бол Замын-Үүдэд "үүрлэсэн" авлигын сүлжээ, төрийн байгууллагын хүнд суртал гэнэтхэн гараад ирчихээгүй. Өөрөөр хэлбэл, “Хилээр орж, гарахдаа заавал авлигал өгөх ёстой” гэсэн бичигдээгүй хууль тэнд үйлчлээд хэдэн арван жил болж байгааг хүн бүр мэднэ. Олон жил тэдний хууль бус үйлдлийг чимээгүйхэн харж, авлигыг нь өөгшүүлж байсан Монголын төр засаг яагаад гэнэтхэн Замын-Үүдээр оролдох болов. Монгол Улсын Засгийн газар яагаад ийм сүржин зарлаж, өршөөлгүй халаа, сэлгээ хийх болов гэдэг нь сонирхол татна.
“Хилээр орж, гарахдаа заавал авлигал өгөх ёстой”
.jpg)
Ерөнхий сайд Замын-Үүдэд өөрийн биеэр очихоос арав гаруй хоногийн өмнө АТГ, ЦЕГ-аас тус сумын төрийн байгууллага, албан тушаалтнуудад гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Тэд үүнээс ч өмнө гүйцэтгэх ажиллагаа явуулахаар зэхсэн боловч мэдээлэл түгж, нууц нь задарсан учир хэсэг азнаад хөдөлсөн нь энэ байв. Гүйцэтгэх ажиллагааны үеэр Замын-Үүдийн "хурган" дарга нарын олон факт илэрсэн аж.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас шахмал түлшний хэвийн үйлдвэрлэл, нөөц, хадгалалтыг хангахын тулд тус түлшний хамгийн чухал түүхий эд болох барьцалдуулагчийг ямар нэг дараалалгүй, түргэн шуурхай нэвтрүүлж байх чиглэлийг Замын-Үүд сумын төрийн байгуулагын дарга нарт өгчээ. Харин нэр бүхий дарга нар үүнийг овжноор ашиглаж, төрийн тодотголтой тээврийн хэрэгсэлд бусдын ачаа барааг багтааж, их хэмжээний авлигал авдаг байсныг хууль, хяналтынхан гүйцэтгэх ажиллагааны үеэр олж тогтоосон гэнэ. Тэд Эрүүл мэндийн яамны яаралтай хэрэглэх түргэн тусламжийн бараа болон, барьцалдуулагч түлш ачсан тээврийн хэрэгсэлд “томчуудын” ачааг ачиж өгдөг байсан гэнэ. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу тэдгээр тээврийн хэрэгсэл ямар нэгэн дараалалд зогсолгүй ногоон гэрлээр гардаг учир тэд богино хугацаанд их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэнэ. Мөн сумын Онцгой комиссын дарга Б.Анхбаяр нь албан тушаалаа урвуулан ашиглаж, хөл хорионы үед нэвтрэх бичгийг өндөр үнээр хийж өгдөг тухай гомдол ч тэдэнд ирсэн байна. Энэ мэт нотлох баримт хангалттай цугларч, дайчлан баривчлах тохироо бүрдсэн ч хууль хяналтынхан хөдөлж чадаагүй аж. Учир нь гүйцэтгэх ажиллагааны явцад илчлэгдсэн авлигын эзэд цөм Замын-Үүд сум дахь төрийн байгууллагын дарга нар байв. Тэднийг хэл чимээгүй бариад хорьчихвол Замын-Үүдийн Гааль, Мэргэжлийн хяналт, Хилийн цэргийн ...... дугаар анги, Замын цагдаагийн хэлтэс тэр чигтээ удирдлагагүй болох байлаа. Төрийн ажил таг гацсан дээрээ, холион бантан болох байсан учир АТГ, ЦЕГ яах учраа ололгүй, арга буюу Засгийн газарт танилцуулсан гэнэ. Улмаар Засгийн газраас томилсон ажлын хэсэг

АТГ-аас цагдан хорьж, Эрүүгийн хэрэг үүсгэсэн нэр бүхий зургаан хүний нэг нь Цагдаагийн хошууч Х.Уранбаяр юм. Эх суравалжийн мэдээлснээр “Манай Замын цагдаагийн дарга Х.Уранбаяр, АТҮТ-ийн А.Хатансайхан хоёр урдаас орж ирж байгаа тал ачаатай автомашиныг гаалийн хашаанд оруулдаг. Ингээд бүх камераа унтрааж байгаад тус машиныг дүүрэн болтол ачаа ачдаг юм билээ. Тэр машин нь “Эрүүл мэндийн яам” гэсэн нэрэн дор явдаг болохоор ачаагаа дүүргэв үү, үгүй юу Улаанбаатар хот руу хөдөлдөг. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн яамны нэг машин ачааг үгсэн хуйвалдаж хоёр машинд хувааж хийгээд үлдсэнд зайнд нь өөр хүмүүсийн ачааг оруулдаг. Тэндээсээ л авлига авдаг юм шиг байгаа юм” гэв.
Мөн Хятадаас даац хэтрүүлсэн машин орж ирэхэд “Пүүлэх” буюу жинлэх үед нь тэр хоёр, мэргэжлийн хяналтын байцаагч нартай ярилцаж ачааг хэд дахин багасгаж, хэвийн хэмжээнээс бага гэсэн бичиг хийж өгдөг байсан гэнэ. Энэ нь гүйцэтгэх ажиллагааны үеэр илчлэгдэж “Хяналтын камер яагаад ойр ойрхон удаан хугацаагаар унтрах болсон, автомашин жинлэх төхөөрөмж яагаад сааталд орсон” зэрэг нь шалгагдаж эхэлсэн гэдэг албан бус эх сурвалжийн мэдээлэл байна. Тэгвэл Цагдаагийн хошууч Х.Уранбаяр нь УИХ-ын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэгийн хадам дүү гэнэ. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Г.Мөнхцэцэг гишүүн өмнөх дөрвөн жил манай тойргоос сонгогдохдоо аймагтаа дорвитой хийсэн зүйлгүй. Харин ч Замын-Үүдийн байж болох бүх газар ах, дүү хамаатан садан, хамаарал бүхий хүмүүсээ “чихсэн” сураг бий. Замын-Үүдийнхэн бүгд мэднэ дээ 2017 онд зүтгүүлсээр байгаад өөрийн төрсөн дүү Г.Мөнхтүвшинг манай суманд Хяналт прокуроороор тавьсан. Бас Г.Мөнхзул гэдэг дүү нь манай сумын нэгдсэн эмнэлэгт ажилладаг. Х.Уранбаяр сүүлийн жилүүдэд үндэслэлгүй хөлжсөн. Жижиг тэрэг ундаг байсан хүн жил гаруйн өмнөөс “Lexus 470” унах болсон. Зан харилцаа гэж авах юм байхгүй дээрэлхүү. Ард нь УИХ-ын гишүүн эгч нь байдаг болохоор тийм хэнхэг байдаг гэж Замын-Үүдийнхэн бүгд л ярьдаг" гэв.
.jpg)
Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар “Замын-Үүдийн гааль, мэргэжлийн хяналтын байцаагч нар бүгд хувьдаа том тэрэгтэй. Тэдний машин хамгийн түрүүнд, хаалт саадгүй гардаг болохоор өндөр үнээр ачаа зөөнө. Дээрээс нь авлигаа авцгаана. Замын цагдаагийн Х.Уранбаяр л гэхэд Өмнөговь аймагт хоёр, Замын-Үүдэд хоёр том тэрэгтэй. Хилийн цэргийн том цолтой офицерууд ч бүгд ачааны машинтай” гэсэн юм. Өдгөө эрүүгийн хэрэгт яллагдагчаар шалгагдаж буй Х.Уранбаяр нь Замын-Үүд дэх авлигын сүлжээг толгойлдог бөгөөд түүний ард УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг байдаг гэх мэдээллийг эх сурвалжууд бидэнд өгч байлаа.
“Г.Мөнхцэцэг гишүүн өмнөх дөрвөн жил манай тойргоос сонгогдохдоо аймагтаа дорвитой хийсэн зүйлгүй. Харин ч Замын-Үүдийн байж болох бүх газар ах, дүү хамаатан садан, хамаарал бүхий хүмүүсээ “чихсэн” сураг бий"
| ЗАМЫН-ҮҮДИЙН АВЛИГЫН СҮЛЖЭЭНИЙ АРД УИХ-ЫН ГИШҮҮН ГОМПИЛДООГИЙН МӨНХЦЭЦЭГ БАЙДАГ УУ |
|
Морьт харваачид олон улсын тэмцээнээс 3 алт, 1 хүрэл медаль хүртэв
2025-12-14 16:11:54
Грек-Ром бөхийн тамирчид Японыг зорилоо
2025-12-14 15:09:33
Волейболын “Бүх-Одод”-ын тоглолтод “POLARIS” тэргүүлэв
2025-12-14 14:56:55
Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликэйшнээс зээл авчээ
2025-12-14 14:09:13
Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх арга замууд
2025-12-14 12:15:30
Богд Зонховын дүйчэн өдөр буюу Зулын 25 өнөөдөр тохиож байна
2025-12-14 12:10:42
Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайг тохижууллаа
2025-12-14 12:04:40
Хятадын Харбин хотод 19 метр өндөртэй цасан хүн барьж эхэллээ
2025-12-14 11:36:09
“Moon dance” хамтлаг латин бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-14 08:18:23
УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАРЫН НАЙЗ, “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРГА Г.БАТЧУЛУУНЫ ТЕНДЕРИЙН ТААГҮЙ БАРИМТУУД
2025-12-14 07:30:41
Г.Ган-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртэв
2025-12-14 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-14 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-14 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-14 07:00:00
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-14 07:00:00
О.САРАНХҮҮ: MOON DANCE ХАМТЛАГ МОНГОЛ ХҮНИЙ АВЬЯАС ЧАДВАРЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЛЭЭ
2025-12-14 07:00:00
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
2025-12-13 15:34:50
“Сэлэнгийн оюутан залуус-2025” спортын наадам эхэллээ
2025-12-13 15:06:41
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2025-12-13 13:37:23
Гацуур модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
2025-12-13 12:50:44
Монгол Улсад “Judo for Tomorrow” төсөл дахин хэрэгжинэ
2025-12-13 12:08:40
“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай
2025-12-13 12:00:24
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо
2025-12-13 11:00:00
Чөлөөт бөхийн 2026 оны Азийн аварга Киргизстанд болохоор болжээ
2025-12-13 10:29:12
Таеквондо-гийн шигшээ баг шинэ заалтай боллоо
2025-12-13 09:08:39
Таеквондо-гийн 2026 оны Азийн аваргад өрсөлдөх тамирчид тодорлоо
2025-12-13 08:52:37
Т.Сүхбаатар багшийг МЧБХ-оос хоёр өрөө байраар шагнав
2025-12-13 07:05:00
БИДНИЙ ХАЙРТАЙ БУРАТИНО
2025-12-13 07:00:44
ГАЛД ӨРТСӨН ХҮҮХДҮҮДИЙН ЭМЭЭ: ДҮРЭЛЗСЭН ГАЛААС ДҮҮГЭЭ АВРААД, АМИА АЛДСАН ХҮҮГЭЭ БОДОХООР ӨР ЗҮРХ ШИМШРЭЭД БАЙХ ЮМ
2025-12-13 07:00:44
Найруулагч Ж.Сэнгэдорж: Би Тарковскийн бүтээлүүдээс урам зориг авдаг
2025-12-13 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2025-12-13 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА, УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА АСАН Б.БААСАНДОРЖ НАР ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ГЭМТ ХЭРГЭЭР ШАЛГУУЛЖ ЭХЭЛСЭН ҮҮ
2025-12-13 07:00:00
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Г.БАТЗОРИГ 32-ЫН ТОЙРОГТ 200 САЯ ТӨГРӨГӨӨР МӨСӨН ГУЛГУУР, БАРИМАЛ ХИЙХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ
2025-12-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |