• Өнөөдөр 2024-03-29

ТАВАН ГОЛОО БУЛУУЛСАН ЭРДЭНЭЦАГААНЧУУД ХАРАНГАТАХ НЬ ЭЭ, Н.УРТНАСАН САЙД АА

2021-06-21,   1775

Н.Уртнасан сайд аа, бүхэл бүтэн нэг сумын иргэд ундны ус болсон таван голынхоо ай савыг уул уурхайн компанид “булшлуулчихаад” уйлж сууна. Амны усгүй болсон иргэд ангаж үхвэл хэн хариуцах вэ.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг “Монгол Ураниум рерсурс”  ХХК тус сумын хүн, малын ундаа болсон Хулстайн гол, Эрээний гол, Тохойн гол, Хонгорын гол, Цагаан эргийн зэрэг таван голын ай савыг шороогоор булж, байгаль орчинд онц ноцтой хохирол учруулжээ. Нутгийн иргэд үүнийг эсэргүүцэн тэмцэж буй ч одоо болтол дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа талаар бидэнд хандсан юм. Эргэлт.мн мэдээллийн сайт Эрдэнэ-Цагаан сумын иргэдийн санал хүсэлтийн дагуу дараах сэдвийг хөндлөө.

Ч.Адьяасүрэн: Сумын засаг дарга асан Ө.Батсайхан хууль бусаар тодорхойлолт олгосон

          Хүн малын ундаа болсон таван сайхан голоо Эрдэнэцагаанчууд хэдэн үеэрээ сахин хамгаалж, ундлаж иржээ. Харамсалтай нь цар тахлын хөл хорионы үеийг далимдуулан тус суманд 0 зогсолт хийж, энэ хооронд “Монгол Ураниум рерсурс”  компани эрчимтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэнэ. Энэ талаар сумын ИТХ-ын тэргүүлэгч, ХАА байгаль орчин хариуцсан байнгын хорооны дарга, “Уул уурхайгүй Эрдэнэцагаан” ТББ-ын тэргүүн Ч.Адьяасүрэн “Монгол Ураниум Ресиурс” компани нь анх ураны хайгуул хийж байсан компани. Хамгийн ноцтой асуудал нь уран хайж байгаад нүүрс олсон юм шиг байна лээ. Харамсалтай нь хууль бусаар 2019 оны есдүгээр сарын 9-нөөс 2049 он хүртэл ашиглах “А” зөвшөөрөл” авч хүн малын ундаа, бэлчээр усыг дээрэмдэж байгаа нь харамсалтай. Тухайн уурхай, ажиллах эс ажиллахтай холбоотой асуудал багийн болон сумын ИТХ-ын хурлаар орж, үйл ажиллагаа явуулах, үгүйгээ батлуулах ёстой.

 

  Гэтэл тухайн үед ажиллаж байсан сумын Засаг дарга асан Ө.Батсайхан нь энэ компанийг дэмжсэн “Ашигт малтмалын газрын тосны газарт” гэсэн хууль бус тодорхойлолт хийж өгсөн. 12 жил Засаг дарга хийсэн тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан. Мөн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дүгнэлтийг Байгаль орчны улсын байцаагч асан М.Амарсүрэн нь хууль бусаар хийж өгсөн.

      Өөрөөр хэлбэл, сумын болон багийн хурлын ИТХ-ын шийдвэргүйгээр сумын Засаг дарга эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэж эрх олгосон. Гэтэл энэ компани хүрэн нүүрсний хайгуул нэг ч удаа хийгээгүй. 2016- 2018 онд буюу сүүлийн гурван жил хайгуул хийгээгүй компанид эрх олгодог хууль байхгүй. Дараачийн асуудал нь байгаль орчины эсрэг гэмт хэрэг. Тухайлбал, тус компани Эрдэнэцагааны иргэдийн амь амьдрал болсон таван голын ай сав газрыг сүйтгэж байгааг ард иргэд эсэргүүцэж байна. Гэвч тэд дур мэдэн хашаалсан газраа шороон зам хийж байна. Тэр бүү хэл газрын зөвшөөрөлгүй байшин барьж эхэлсэн байна. Энэ бүгдийг ердөө иргэдийг хөл хорионд байлгаж байгаад л хийсэн хууль бус ажиллагаа юм. “Тоосжилт их, мал бэлчих газар, уух ус үгүй боллоо” гэж иргэд бидэнд их хандах болсон. Тус газраас нэг колиметрийн ойр орчимд малчдын өвөлжөө, хаваржаа бий. Монгол Улсын Ерөнхий сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд нар аа энэ хууль бус уурхайг зогсоо” гэв.

“Хайран сайхан голуудаа харсаар байтал булуулчихлаа” хэмээх Эрдэнэ-Цагаан сумын иргэдийн халаглал

         Нутгийн иргэдийн хэлж буйгаар тус компани Эрээний голыг өрөмдөж 18 метрийн урт цооног гаргасан байна. Улмаар голын усыг шавхах хоёр нацосс суурилуулж голыг нэг мөсөн сүйрүүлжээ. Мөн тухайн усыг нөөцлөх таван метрийн гүнтэй хоёр шуудуу татсан гэнэ. Гэвч голоос дахин ундарч тухайн компани юүлж дийлэхгүй учир тал дээр их ус асгарсан гэдгийг иргэд дуу алдаж байлаа . Мөн голын хажууд гурван өрөм тавьсан боловч амжилт ололгүй бетон зуурмагаар бөглөсөн гэнэ. Тавын таван голыг нь ээлж дараагаар ийнхүү амийг нь таслаж буйд нутгийн иргэд маш их гомдолтой байгаа аж. Тодруулбал, тус сумын иргэн Б.Г “Өнөөдөр манай сумынхан малчид гэлтгүй сумын төвийнхөн ч ундны усгүй боллоо. Эрээний, Тохойн, Цагаан эрэг, Хонгорын зэрэг олон голыг урсацыг боож, шороо асгаж, ай савыг тарамдаж дууслаа. Хөл хорио гэж бид нарыг хөдлөх эрхгүй болгочхоод тэр хоорон доо маш шуурхай ажилласан нь энэ. Бид хаана хандах аа ч мэдэхгүй байна БОАЖ сайд болон бусад холбогдох хүмүүст нь дуулгамаар байна. Хайран сайхан гол усаа цөмийг нь ширгэж, татрахыг харах азгүй хүн юм би. Бид удахгүй ангаж үхэх нь” гэв.

     Мөн нутгийн ахмад настан А.Буяндэлгэр “Анх хэрмийн цагаан гэдэг нэртэй газар хайгуул хийнэ гэж гарч ирсэн. Ерөнхийдөө манай сумыг тойрч олон жил явлаа даа. Одоо бол “Таван булшны тал” гэдэг газар бий. Дээр үеэсээ хаадын буюу дээдсийн таван булш өвлөгдөж ирсэн Зотол хан, Хонгор хайрханы нутаг. Тэр хавийн хойноосоо урагш 25 км, баруунаасаа зүүн тийш 15 орчим километр газрыг ингэж нэрлэдэг юм. Яг энэ хэсэгт таван гол бий. Голоо бараадаж манай сумын гурав, дөрөв, зургадугаар багийн айлууд өвөлжиж, хаварждаг. Угтаа энэ хэсэг 2004 он хүртэл төрийн тусгай хамгаалалттай газар байсан. Тэгтэл гэнэтхэн 2004 онд тусгай хамгаалалтаас нь гаргасан юм билээ. Тэгэхээр энэ уурхай нэлээн дээр үеэс л зэхэж, бэлдсэн хэрэг. Хүрэн нүүрсний уурхай нэртэй болохоос ураных байх. Манайд хэд хэдэн нүүрсний уурхай байгаа болохоор нэмж нүүрсний уурхай хэрэггүй. Энэ таван гол бүрэн ширгэж дуусвал тэнд байгаа айл амьтад хаашаа явах вэ, хаана амьдрах вэ. Бид нар өвөг дээдсээсээ онгон зэлүүд байгаль өвлөж авсан болохоор үр хойчдоо энэ чигээр нь үлдээе гэж бодсон. Иймээс бидний хэдэн ахмад нэгдэж Уул уурхайн яам, Байгаль орчны яам, АМГТГ-т 200 гаруй ахмадын гарын үсэгтэй хүсэлт хүргүүлсэн боловч огт хариу ирж байгаагүй” гэв.

Д.Хосбаяр: Одоогоор манайхтай гэрээ үзэглэсэн зүйл алга

        Нутгийн иргэд энэ талаар аймаг орон нутгийн удирдлагуудад удаа дараа санал хүсэлт, өргөдөл гомдол өгсөн боловч энэ тал дээр анхаарч ажиллах нь бүү хэл ямар нэгэн хариу мэдэгдээгүй гэнэ. Бид тус аймгийн удирдлагуудтай утсаар ярьж дараах тодруулгыг авлаа. Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр “Надад энэ талаар олон санал хүсэлт, өргөдөл гомдол ирдэг. Тухайн компани уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй юу гэдэг тал дээр хоёр ч удаа ажлын хэсэг гаргаж явуулсан. Цагдаагийн ажлын хэсэг эрүүгийн хэрэг үүсэх зөрчил, дутагдал алга байна гэсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ч шалгахад бичиг баримт зохих зөвшөөрлүүд бүрэн гэж гардаг.

Тухайлбал, энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллага нийтдээ 38 зөвшөөрөл авах ёстой байдгийн 35,36-ааг бүрдүүлсэн байдаг гэж сонссон. Тэгэхээр үнэхээр хууль бус үйл ажиллагаа явуулж буйг эсэхийг нь хууль, хяналтын байгууллага шийдэх байх.

УЕП-оор хүртэл дамжсан маргаантай асуудал байх шүү. Тус компани үйл ажиллагаа эрхлэхийн тулд Сүхбаатар аймагтай албан ёсны гэрээ хийх ёстой. Одоогоор манайхтай гэрээ үзэглэсэн зүйл алга. Ямар ч аж ахуйн нэгж байсан Монгол Улсын хууль дүрмийг чанд сахин ажиллаж ёстой” гэлээ. ­­­­Харин энэ талаар Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат “Юун иргэдийн гомдол билээ. Би сумдынхаа Засаг даргаас тодруулж байж хариу хэлье” гэв.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, БОАЖ сайд Н.Уртнасанд дайх үг

Эрхэм сайд аа, энгүй сайхан байгаль хоромхон зуур сүйдэж, эрдэнэт сүрэг, хүн ард уух усгүй болж буй үнэн бодит дүр төрхийг Эргэлт.мн мэдээллийн сайт баримттайгаар нийтлэлээ. Нутгийн иргэдийг бүү хэл Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг нь үл тоон эзэмхийрч буй “Монгол Ураниум рерсурс” ХХК-д дахин шалгалт хийж Монгол Улс төртэй, Төр нь иргэдээ дээдэлдэг гэдгийг харуулах цаг нь болжээ. Үгүй бол Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын найман мянган иргэн, амьтан ургамал харангатаж үхэхийн ирмэгт ирсэн байна.

 


ТАВАН ГОЛОО БУЛУУЛСАН ЭРДЭНЭЦАГААНЧУУД ХАРАНГАТАХ НЬ ЭЭ, Н.УРТНАСАН САЙД АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-23 11:22:57
    Д.Ганхуяг: Таван булшны гол нь сумын ЭКО бүсийн нэгэн чухал хэсэг юмаа.Энэ уурхай анхнаасаа хууль бусаар ажиллаж байгаа. Одоо бүр гүний өрөм тавьж гүний усыг шавхаж гаргаж байгаа нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж,байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна.Олон голын болчих,сумын тусгай хамгаалалтын бүсэд багтах нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулах нь хууль зөрчиж хэрэг,ЗАСГИЙН ГАЗАР,харъяалах Яам ,газрууд АНХААРАЛДАА авахгүй бол орон нутгийн иргэд тэмцлийн өөр хэлбэрт шилжих болно шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-23 07:50:10
    Болор: Ус бол хойч үедээ авч үлдэх хамгийн үнэ цэнтэй баялаг .Бид хойч үедээ бүтэн эх орон үлдээх эрхтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-23 07:50:09
    Болор: Ус бол хойч үедээ авч үлдэх хамгийн үнэ цэнтэй баялаг .Бид хойч үедээ бүтэн эх орон үлдээх эрхтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-23 07:50:09
    Болор: Ус бол хойч үедээ авч үлдэх хамгийн үнэ цэнтэй баялаг .Бид хойч үедээ бүтэн эх орон үлдээх эрхтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-23 07:50:09
    Болор: Ус бол хойч үедээ авч үлдэх хамгийн үнэ цэнтэй баялаг .Бид хойч үедээ бүтэн эх орон үлдээх эрхтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-23 07:50:09
    Болор: Ус бол хойч үедээ авч үлдэх хамгийн үнэ цэнтэй баялаг .Бид хойч үедээ бүтэн эх орон үлдээх эрхтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-23 07:50:08
    Болор: Ус бол хойч үедээ авч үлдэх хамгийн үнэ цэнтэй баялаг .Бид хойч үедээ бүтэн эх орон үлдээх эрхтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-23 07:50:07
    Болор: Ус бол хойч үедээ авч үлдэх хамгийн үнэ цэнтэй баялаг .Бид хойч үедээ бүтэн эх орон үлдээх эрхтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-22 19:59:25
    Г Баатарсүх : энэ галт тэрэг нь хөдөсөн хүн идсэн аягахоол галт тэрэг 2 нь хаа хүрээд зогсохоо сайн мэдэхгүй л байгаа юмуудаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-22 15:36:30
    Zochin: Adiyasvren chi temcheed barahgvi e galt tereg hugulsun za
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-22 15:35:44
    Zochin: Adiyasvren chi temcheed barahgvi e galt tereg hugulsun za
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-21 11:12:22
    Zochin: MAH-iig demjij, MAH-d sanal ogsonoor, hariutslaga gej ogt baihgui yum bn daa. Yaj zohitsuulj heden togrog ideh be l gej bodno, odoo odrnii 3 davhart ochij asuuna, iim l bolj bn daa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188