• Өнөөдөр 2024-05-03

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Эмч нар чадлаараа ажиллаж байгаа ч өвчтнүүдээ хүчрэхгүй байна гэв

2022-03-10,   640

              Цахим орчинд "Эмнэлгийн үйлчилгээ авахад хэцүү, хэвтэн эмчлүүлэх боломжгүй байна" гэсэн  иргэдийн байр суурь цаг тутам нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой бид Улсын эмнэлгийн үйлчилгээ, иргэдэд хүртээмжтэй  байгаа эсэхийг тодруулж, олон талын байр суурьтай уулзаж, сурвалжилсан юм.

             Манай улсын нийт хүн амын гуравны нэг хувийг нийслэлд амьдарч буй иргэд эзэлдэг. Хүн амын суурьшил, хотжилттой холбоотойгоор өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагууд онцолдог. Үндэсний статистикийн хорооноос 2021 оны тавдугаар сард хийсэн судалгаагаар:
 
  •  Улсын  хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг-4575
  •  Аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг-29
  •  Өрхийн эмнэлэг-209,
  • Хувийн эрүүл мэндийн байгууллагууд- 1732 гэсэн тоо гарсан байдаг.
            Дээрх тоо баримтыг 2021 оны дөрөвдүгээр сарын хүн амын тоо болох 3,351,542 -тай харьцуулбал 734 хүн, нэг эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг авах боломж бүрдэх аж. Энэ нь  Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллагыг оруулж тооцсон баримт юм.
 
            Харин Улсын эмнэлэгт 14107 хүн үйлчлүүлэх боломжтой  гэж дээрх тоон судалгаанаас дүгнэлт хийхээр байна. Энэ тоог бодит нөхцөл байдал дээр буулгаж төсөөлбөл ямар ч боломжгүй юм.
 

Гэнэт өвдөх, яаралтай тусламж авах хэрэгцээ хүн бүрд тулгардаг. Эмнэлгийн ачаалал хүртээмжийн талаар иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

            Чингэлтэй дүүргийн XV хорооны иргэн И.СумьяацэцэгМанай хүүхэд дархлаажуулалтын вакцин хийлгэх гэж ирсэн. Эмнэлэгт үзүүлэх иргэдийн дараалал маш их байна. Ялангуяа жирэмсэн, хүүхэдтэй иргэдэд үнэхээр хэцүү. Өдөржингөө юм болно. Суух ч газар байхгүй. Одоо би л гэхэд цаг авалгүй шууд ирсэн дараалал байхгүй, хүлээгээд л зогсож байна. Болдог бол энэ эмнэлгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, иргэдэд ээлтэй болгож ажиллавал сайн байна. Холоос нийтийн тээврээр ирнэ, ирээд 2-3 цаг хүлээнэ гэдэг хэцүү санагддаг” гэв.
 
 
Чингэлтэй дүүргийн XVII хорооны иргэн Б.БадамцэцэгМанай хүүхэд гурван сартай,  уушгины хатгаатай гээд эмнэлэгт хэвтэхээр болсон. Өнөөдөр эмчдээ үзүүлж, хэвтэх ёстой. Би эмнэлэгт ирээд гурван цаг гаруй хүлээж байна. Эмнэлгийн ачаалал их байгаа нь нэг талаас өвчлөл нэмэгдсэн байх, нөгөө талаас эмч мэргэжилтнүүдийн хүртээмж бага болохоор ачаалал бий болдог байх гэж бодож байна. Эмчтэй өмнөн үзүүлэхэд “оргүй, коридорт эвхдэг ор л олдох байх” гэсэн. Одоо тэгээд хэвтэхээс өөр аргагүй” гэлээ.
 
 
 
Чингэлтэй дүүргийн XVI хорооны иргэн С. ДолгорсүрэнБи 44 настай. Жирэмсэн, долоон сартай. Манай өрхийн эмнэлэг дээр эмэгтэйчүүдийн эмч байдаггүй болохоор төв эмнэлэг дээр ирж үзүүлж байна. Эмнэлгийн үйлчилгээ иргэдэд хамгийн ойр байдаг бол манай улсад эсрэгээрээ санагддаг” гэв.
 
 
Сүхбаатар дүүргийн XI хорооны иргэн Л.Мядаг “Би 68 настай. Зүрхний хэм алдагдалтай гэсэн оноштой. Өрхийн эмч нар дүүрэг рүү явуулаад байдаг. Дүүрэг дээр ачаалал ихтэй, ганцхан зүрхний эмчтэй, тэр хүн нь хүн бүрд хүрч үйлчлүүлнэ гэдэг маш хэцүү. Би уг нь улсын эмнэлгээр үзүүлж, хувийн эмнэлэгт хэвтэх санаатай байгаа юм. Гэтэл заавал дүүргийн эмнэлэгт маягт, тодорхойлолт, шинжилгээгээ өгөх ёстой гээд нэлээн ход хоног хөөцөлдөөд, сууж байна даа” гэж хэлсэн юм.
 
 
 
 
Энэ мэтчилэн иргэд олон өдөр, эмнэлэгт үзүүлэхээр алс холоос ч, амаржих дөхсөн биетэй байсан ч төрийн үйлчилгээг авахаар зорьсоор л  байна.
 

Энэ асуудалтай холбогдуулан, өдөр бүр иргэдтэй ажиллаж, зөвлөгөө мэдээлэл өгдөг эмч, эмнэлгийн удирдлагуудтай уулзсан юм.

Сүхбаатар дүүргийн XI хорооны өрхийн эмч Б.Мөнхжаргал “Манай өрхийн эмнэлэгт үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх нь хүүхэд байна. Ковидийн дараах, эмчилгээ, ханиад томуу их ирж байгаа. Ойрын хугацаанд 0-10 настай хүүхдүүдээ дагуулаад ирж байгаа эцэг их байна. Эмнэлэгийн дараалал дагуу үйлчлэхийг эмч нар  хичээж ажилладаг. Нэг хүнийг үзэхэд 15 минут зарцуулах ёстой байдаг. Гэтэл жирэмсэн хүнд 30-ас дээш минут үзлэг, зөвлөгөө явагддаг. Энэ мэт олон зүйл нөлөөлдөг юм шүү. Иргэд хүлээцтэй байхыг хүсэж байна” гэлээ.
 
Сүхбаатар дүүргийн XI хорооны Дотно туслагч өрхийн эмнэлгийн дарга Ж.Цэрэндолгор “Одоогоор манай хорооны  хувьд ковид буурсан. Өдөрт 2-3 тохиолдол бүртгэгдэж байна. Харин томуу, томуу туст өвчин туссан бага насны хүүхдүүд нэмэгдэж байна. Эмнэлгийн ачаалал их байна. Манай эмнэлгийн тухайд 12648 хүн амаар санхүүжилтээ авдаг. Сүхбаатар дүүргийн 11-р хороонд түр оршин суугчид их байдаг болохоор өвчлөл, ачаалал өндөр. Өдөр тутамдаа найман эмч ажилладаг ч хүрч үйлчилж чадахгүй үе зөндөө бий” гэлээ.
 
 

Дээрх жишээг харвал эмнэлгийн мэргэжилтнүүдийн орон тоо дутмаг учир хүлээлт үүсэж иргэдэд чирэгдэл учруулж байна. Үүнийг шийдэх гарц нь эмнэлгийн төсвийг нэмэхээс гадна, чадварлаг боловсон хүчнийг ажиглуулж, иргэдэд илүү хүртээмжтэй үйлчилгээ авах орчинг бүрдүүлэх юм.

 
 
 

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Эмч нар чадлаараа ажиллаж байгаа ч өвчтнүүдээ хүчрэхгүй байна гэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188