“Ulzii& Co Capital” компанийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяртай ярилцлаа.
-2022 он бол хөрөнгийн зах зээлийн хувьд бас нэгэн содон үйл явдалтай жил болж байна. УИХ-аас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, арилжааны банкуудыг хувьцаат компани болгох шаардлага тавьсан. Энэ ер нь зөв алхам уу. Мэргэжлийн хүний хувьд та юу гэх вэ?
-Банкны тухай хуульд УИХ нэмэлт, өөрчлөлт оруулж ялангуяа системийн таван банкийг эхний ээлжид олон нийтэд нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилж гэсэн шаардлага тавьсан. Энэ бол маш зөв алхам. Би зөвхөн өөрөө хөрөнгийн зах зээлд ажилладаг хүний хувьд ч юм уу, эсвэл хөрөнгийн зах зээл рүү шинэ бүтээгдэхүүн орж ирлээ гэдэг өнцгөөс асуудалд хандаагүй гэдгээ тодотгоё. Маш олон талын ач холбогдолтой учраас л энэ алхмыг дэмжиж байна. Учир нь, банкууд олон нийтэд нээлттэй, олон хувьцаа эзэмшигчтэй болж, хяналтад орох нь маш их давуу талтай.
Хоёрдугаарт, баялгийн хуваарилалт. Бид хөрөнгийн зах зээл гэдэг зүйлийг сайн ойлголгүй, зөвхөн банк давамгайлсан санхүүгийн тогтолцоотой явж иржээ. Тэгвэл өнөөдөр зарим арилжааны банкны өөрийн хөрөнгө нь мянга дахин нэмэгдсэн байна. Тэр баялгийг тэнд ажиллаж байгаа ажилтнууд, тэнд хадгаламжаа байршуулсан харилцагчид, тэр банкнаас зээл аваад хүүтэй нь хариуцлагатай төлж байгаа аж ахуйн нэгжүүд гээд энэ харилцаанд орж байгаа бүх талууд бий болгож байгаа баялаг. Бий болгосон баялгийг олон нийтэд хуваарилдаг нь хөрөнгийн зах зээлийн ач холбогдол. Сүүлийн үед Монголын компаниудын хандлага ийм болж байна.
-Тодруулахгүй юу?
-Ганц жишээ татъя л даа. Өнөөдөр яагаад “Түмэн шувуут”-ын өндөгний борлуулалт ингэж их өсөөд байна вэ? Яагаад гэвэл “Түмэн шувуут” хувьцаат компани юм. Би тэр компанийн хувьцааг эзэмшиж байгаа учраас тэдний л өндгийг авч хэрэглэдэг. Эзний сэтгэлээр хандаж байна гэсэн үг. “Түмэн шувуут”-д орлого оруулснаараа эргээд би тэндээс ногдол ашиг авч байна. Тэр компанийн хувьцаа өснө гэдэг миний хөрөнгө нэмэгдэж байна гэсэн үг. Баялгийг бий болгодог, баялгийн тэгш хуваарилалт хийдэг талбар нь хөрөнгийн зах зээл. Өөрөөр хэлбэл, дундаж давхрагын амьдралын чанарыг дээшлүүлдэг.
-Банкны тухай хуулиар арилжааны банкууд олон нийтэд нээлттэй болох ёстой. Гэхдээ танай компани яагаад Төрийн банктай хамтран ажиллах болов. Иргэд яагаад Төрийн банкийг сонгож, хувьцааг нь авах ёстой вэ?
-Яагаад Төрийн банкны хувьцааг авах ёстой вэ гэдэг талаар би энд маш олон шалтгааныг нэрлэж болно л доо. Гэхдээ маш товчхон гурван шалтгааныг хэлье. Хөрөнгийн зах зээл дээр хамгийн найдвартай үнэт цаас юу байдаг гэхээр Засгийн газрын үнэт цаас. Яагаад гэвэл төр оршин тогтнож байгаа цагт тэр үнэт цаасны эргэн төлөлт хийгдэнэ.. Хувьцаан дээр ч ялгаагүй өнөөдөр Төрийн банкийг төр эзэмшиж байгаа. Монгол тусгаар тогтносон улс л юм бол, төр оршиж л байгаа бол энэ банк үйл ажиллагаагаа явуулж л байна. Төрийн банк бол баталгаатай, найдвартай. Хоёрдугаарт, Төрийн банкны өөрийнх нь үйл ажиллагаа. Бид системийн таван банкуудыг харж байгаа. Мэдээж Төрийн банк бол цаг хугацааны хувьд нэлээд хожуу байгуулагдсан. Тэгсэн атлаа санхүүгийн үзүүлэлтийг нь харахад жилээс жилд тогтмол өсөлт үзүүлж байгаа банк. Цэвэр ашгийг нь харахад жилийн 7.2 хувьтай байна. Ковидтой, эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч Төрийн банкны үйл ажиллагаа сайжирсаар, ашиг нь нэмэгдсээр байгаа юм. Ганц тоо хэлэхэд, 2022 оны эхний хагас жилийн тайлангаа банкууд гаргалаа. Төрийн банкны цэвэр ашиг эхний хагас жилд 69.8 тэрбум төгрөг байгаа юм. Энэ тоог маш сайн анхаарах ёстой. Учир нь, Төрийн банкийг олон нийтэд санал болгохын тулд бид үнэлгээ хийх ёстой. Төрийн банкны бизнес төлөвлөгөө, бидний үнэлгээгээр 2022 оны жилийн эцсээр 32 тэрбумын цэвэр ашигтай гарах нь гэсэн төсөөлөл байсан. Гэтэл энэ оны эхний хагас жилд 70 орчим тэрбумын цэвэр ашигтай ажиллачихсан байна. Тэгэхээр эндээс л Төрийн банк ямар үсрэнгүй өсөлт үзүүлж байгааг харчихаж болж байгаа юм. Гуравт үнэлгээ. Өнөөдөр Төрийн банкны нэгж хувьцааг 590 төгрөгөөр олон нийтэд санал болгож байгаа. Энэ нь маш бодит үнэлгээ болсон.
-Уучлаарай, гэхдээ системийн зарим банк 2022 оны эхний хагаст 100, 200 тэрбумын ашигтай ажилласан байсан шүү дээ?
-Тийм ээ, үнэн. Гэхдээ зарим зааг ялгааг ойлгох хэрэгтэй юм. Зөвхөн ашгийн хэмжээ гэсэн ганц тоог харж болохгүй. Таны хэлдэгээр зарим банк 100, 200 тэрбумын ашигтай ажилласан байхад Төрийн банк 70 тэрбум байна. Гэвч тооноос гадна чанар чухал. Хөрөнгө оруулагч үнэ, тоо харахаас гадна өгөөж харж хөрөнгө оруулах ёстой юм. Хэдий 130, 140 тэрбумын ашигтай байлаа гээд өгөөж нь 7-8 хувь байж болно ш дээ. Харин Төрийн банкны өөрийн хөрөнгийн өгөөж нь 15.6 хувь буюу системийн таван банк дотроо нэгт явж байгаа үзүүлэлт юм.
-Та яриандаа Төрийн банк төрийнх учраас баталгаатай гэлээ. Гэтэл үнэндээ сонгуулиас сонгуулийн хооронд Монголд олон юм дагаж савладаг. Тэр тусмаа төрийн оролцоотой бүхэнд улс төрийн нөлөөлөл гарч ирдэг шүү дээ. Өөр нам гарч ирээд л энэ бүх бодлого буруу явжээ гээд өөрчлөх эрсдэл байгаа юм биш биз дээ?
-Үнэхээр зөв асуулт. Ний нуугүй хэлэхэд, би Төрийн банкны андеррайтер болохоос өмнө таны сая хэлдэг эрсдэлээс айж л байсан. Төр хамгийн муу менежер гээд л Хөгжлийн банктай хольж хутгах хүнтэй ч таарч байсан. Гэтэл Төрийн банк бол ашгийн төлөө байгууллага. Бусад арилжааны банктай яг адилхан Монголбанкны хяналт дор үйл ажиллагаа явуулдаг. Мөн ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулсны нэг нь Монголбанкны хяналт зохицуулалт илүү чангарсан. Банкны засаглалтай холбоотойгоор маш хатуу шаардлагууд тавигдаж байгаа. Мөн банкны харьцаа үзүүлэлтийг чангатгасан. Тэгэхээр Төрийн банкинд жирийн нэг улс төрийн томилгооны хүн очоод үйл ажиллагааг нь явуулах боломжгүй болсон. Яг мэргэжлийн хүн мэргэжлийн түвшинд зохицуулалт хийх орчинтой болсон гэсэн үг. Нөгөөтэйгүүр, Төрийн банк эхний ээлжид 5 хувиа олон нийтэд нээлттэй болгоно. Шат дараалалтай 20 хүртэл хувиа олон нийтэд нээлттэй болгох юм. Олон нийтэд ингэж нээлттэй болно гэхээр олон арван мянган хувьцаа эзэмшигчидтэй болно. Зөвхөн төр шийдвэр гаргахгүй, хамтаараа шийдвэр гаргана. Банкны үйл ажиллагаанд, хувьцаа эзэмшигчид ч хатуу хяналт тавина. Төрийн банк олон нийтийнх болсноор тэнд компанийн засаглалын кодекс үйлчилнэ. Компанийн тухай хууль, Үнэт цаасны тухай хууль үйлчилнэ. Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж, Монголын хөрөнгийн биржийн зохицуулалтад ч давхар орно. Тал талд олон байгууллагын хяналтаас гадна иргэдийн хяналт ороод ирэхээр улс төр орох ямар ч орон зай үлдэхгүй.
-Төрийн банк шууд 20 хувиа олон нийтэд санал болгохгүй, яагаад эхний ээлжид 5 хувь гэж байгаа юм бэ?
-Эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлаас л хамаарсан. Өнгөрсөн онд эдийн засагт өсөлт гарах нь байтугай хасахтай гарлаа шүү дээ. Гэтэл эдийн засаг ийм байх үед Төрийн банк холбогдох хуулийн заалтыг хэрэгжүүлж олон нийтэд нээлттэй болох гэж байгаа. Эдийн засаг тааруу үед компаниудын үнэлгээ ч дагаад бага гардаг. Тиймээс яг ийм нөхцөлд IPO хийж байгаа учраас эхний ээлжид 5 хувь гэсэн юм. Дараа нь шат дараатай 15 хувь гарч, 20 хүртэл хувиа олон нийтэд санал болгоно. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал сайжирч, эдийн засаг сэргэх үед үлдсэн 15 хувийг санал болгоно гэж бодож байгаа.
-Төрийн банк хувьцаа гаргалаа ч хувьцааг нь авч дийлэхгүй байх, бидэнд олдохгүй байх гэсэн бодолтой хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Хүн бүрт нээлттэй биз дээ?
-Энэ нь ямар учиртай юм бэ. Стратегийн гэж тодотгоод хувьцаа авах гэсэн хүмүүсийн боломжийг хаах юм уу?
-Тэгж ойлгож болохгүй ээ. Энэ нь хаалттай гэсэн үг огт биш юм. Бүгд л хөрөнгө оруулагчдыг стратегийн болон жижиглэн гэж хуваадаг. Компанийнхаа үнэ цэнийг хамгаалах үүднээс хийж байгаа алхам юм. Жишээ нь, гадаадад IPO хийлээ гэхэд хөрөнгө оруулалтын сангууд, даатгалын компаниуд ч гэдэг юм уу мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай харилцдаг. Харин манай зах зээл бол жижигхэн, жижиглэнгийн тоглогч давамгайлдаг. Өөрөөр хэлбэл, урт хугацааны хөрөнгө оруулалт гэхээс илүү богино хугацааны тоглолт хийх гээд байдаг. Тэгээд бусдынхаа хөрөнгийг, хувьцааны үнэ цэнийг унагаад байдаг юм. Тиймээс андеррайтер компаниуд энэ компанийн үнэ цэнийг хадгалах, нийт хөрөнгө оруулагчдаа хамгаалах зорилгоор стратегийн болон жижиглэнгийн хөрөнгө оруулагч гэж хуваадаг юм.
Эцэст нь нэмж хэлэхэд Төрийн банкны нээлттэй арилжаа Монголын Хөрөнгийн биржид цан цохисноор маргааш эхлэх гэж байна. Энэ бол иргэдийн банкандаа эзэн суух боломж нээгдэж байгаа нэг хэлбэр. Арилжаа эхлэхээр манай компани болон Гүүдсек, бусад брокерын компани, Төрийн банкны Гялсбанкаар хувьцаагаа аваарай гэж хэлэх байна.
| Төрийн банкны хувьцааг хамгийн найдвартай гэж хэлж чадна |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
2025-11-07 16:52:29
Өсвөрийн хоккейчид Өмнөд Солонгосын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэв
2025-11-07 16:06:08
Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 60.9 хувь нь эмэгтэйчүүд, 39.1 хувь нь эрэгтэй байна
2025-11-07 14:59:03
Суудлын автомашин ачааны галт тэргийг мөргөжээ
2025-11-07 14:47:29
"Монгол ардын суут" түүхэн жүжгийг тоглоно
2025-11-07 14:19:31
Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтүүд сайжирч байна
2025-11-07 14:16:53
УЛААНБААТАР-АРВАЙХЭЭР-БАЯНХОНГОР ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМД МӨСТӨЛТ ҮҮСЖЭЭ
2025-11-07 14:09:34
Цасан шуурганы улмаас гурван иргэн төөрч, нэг нь амиа алджээ
2025-11-07 13:59:21
А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ
2025-11-07 13:50:50
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал
2025-11-07 13:50:41
"Сэлбэ хот орон сууцжуулах" төслийн багц 3 болон 4-ийн барилга угсралт эхэлжээ
2025-11-07 13:45:43
Дифлимпын наадамд Монголын 14 тамирчин өрсөлдөнө
2025-11-07 13:38:18
А.Аданы "Жизель" балетыг өнөөдрөөс гурван өдөр тоглоно
2025-11-07 12:48:00
18 мм хүртэл хэмжээтэй бороо, нойтон цас, цас орлоо
2025-11-07 12:39:54
Төөрсөн сураггүй болсон гурван удаагийн дуудлага бүртгэгдэж, эрлийн ажиллагааг зохион байгууллаа
2025-11-07 10:47:07
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Bucharest World Tour” тэмцээн болно
2025-11-07 08:53:30
Э.Батболд пара жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-07 08:45:09
2025-11-07 08:40:35
“Fire”-ийн ДАЛАЙ: Биднийг тайзан дээр гарахаар үзэгчид “Бороо, бороо” гээд хашхирдаг шүү
2025-11-07 07:00:00
САЙД АСАН Х.БОЛОРЧУЛУУНЫ ДҮҮ Х.БОЛОРЧИМЭГИЙН ХҮҮ О.ТЭМҮҮЛЭНГИЙН “САРУУЛ ӨРГӨӨ КОНСТРАКШН” ХХК “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН 1.1 ТЭРБУМЫН ТЕНДЕРТ ШАЛГАРЧЭЭ
2025-11-07 07:00:00
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2025-11-07 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2025-11-07 07:00:00
2025-11-07 07:00:00
О.АНХСҮХ: НАЙРУУЛАГЧИЙН НАДАД ИТГЭЖ ОНООСОН ДҮР ГАНЦХАН ҮЗЭГДЭЛ БАЙСАН Ч НАДАД ҮНЭ ЦЭНТЭЙ
2025-11-07 07:00:00
ХОТЫН ДАРГА СЭТЭРТЭЙ ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЗРЫГ ХУДАЛДАЖ, ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ “БАЛЛАСАН” БАРИМТ
2025-11-07 07:00:00
Монголын баг жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-06 17:04:09
"RED EVE Beauty Night" загварын үдэш болно
2025-11-06 16:17:42
Чөлөөт бөхийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээн болно
2025-11-06 16:12:33
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2025-11-06 14:30:31
АИ-92 автобензиний нийлүүлэлт нийт 82 вагоноос 54 вагон нь буулгалтын өртөөнд иржээ
2025-11-06 13:34:28
Б.БАТРЭГЗЭДМААГИЙН “ЦЭЦЭГНЭЭС ТӨРӨГСӨД”-ӨӨС ТӨРСӨН ТЭМДЭГЛЭЛ
2025-11-06 11:39:57
Хөл бөмбөгийн холбоо, Солонгосын“Инчон Юнайтед” клубтэй хамтран ажиллана
2025-11-06 10:55:55
Дөрвөн аймгийн 26 суманд цас оржээ
2025-11-06 10:45:55
Замын ажил хийж байсан хүнийг автомашинаар мөргөж, зугтаасан хүнийг олжээ
2025-11-06 10:44:16
Г.Батсүх жүдо бөхийн “Гранд мастерс”-ын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-06 10:42:15
Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг Америкийг зорилоо
2025-11-06 07:28:44
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2025-11-06 07:00:00
О.ЖИВААМЭДМААНЬ: Жюү жицү-гийн дэлхийн аварга болохыг мөрөөдөж, хичээллэж байна
2025-11-06 07:00:00
ЛУ.БОЛДЫН “ТАВИУЛ” УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС 32 МЯНГАН АМ. ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ СУРААД, Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “ЦЭРЭГ”-ЭЭР ЗУРГААН ЖИЛ АЖИЛЛАЖЭЭ
2025-11-06 07:00:00
МАЛЧИН Б.БАТ-ЭРДЭНЭ: ХАРАА САЙТАЙ ХҮНЭЭР ШАЛГАРЧ, ХЯТАД, ЯПОНЫ ТЭМЦЭЭНҮҮДЭД ОРОЛЦОХДОО УСАН ОНГОЦОН ДЭЭРЭЭС ХОЁР КИЛОМЕТРИЙН ЦААДАХ ХҮНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДУУРАЙЖ ҮЗҮҮЛСЭН НЬ ОЛНЫГ ГАЙХАШРУУЛСАН
2025-11-06 07:00:00
ГАЛЧ Ч.ТҮМЭНБАЯР: МИНИЙ ГАЛ ТҮЛЖ, ДУЛААЦУУЛСАН АНГИД ИРЭЭДҮЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ч СУРЧ БАЙЖ МЭДНЭ ШҮҮ ДЭЭ
2025-11-06 07:00:00
ЯПОНД ҮҮРД “ҮЛДСЭН” ЭРЭЛХЭГ ХҮҮГИЙН ТҮҮХ
2025-11-06 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-11-06 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 6 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-11-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |