“Монголын геологи, хайгуул-2022” чуулга уулзалт өчигдөр болж өндөрлөлөө. Тус уулзалтын үеэр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Мөнгөн-Өндөрийн ордыг геохимийн аргаар нээсэн зөвлөх геологич Х.Сүхбаатартай ярилцлаа.
-“Монголын геологи, хайгуул-2022” чуулга уулзалтын үеэр геологийн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар ярилцсан байх. Таны хувьд өнөөгийн геологийн салбарыг хэрхэн дүгнэх вэ?
-Би геологийн салбарт 55 жил ажиллаж байна. 1970, 1980-аад оны үед эрчимтэй хөгжиж байсан геологийн судалгааны ажил 2000-аад оны үед зогсонги байдалд орсон. 2000-аад оноос өмнө судалж байсан орд илрэлүүдийг ашиглахыг нь ашиглаад дуусахаар тухайн үед уул уурхайн хөгжилд сөрөг нөлөөтэй болж эхэлсэн. Харин одооноос уул уурхайн ажлыг төр засаг ойлгож эхэлж байна. Манай улсын иргэд геологийн салбарын үйл ажиллагааг ойлгодоггүй. Энэ нь уул уурхайн салбарын хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Геологийн судалгааны ажлыг Ашигт малтмалын хуулиар зохицуулах гэж үзсэн. Геологи гэдэг зөвхөн ашигт малтмалыг олж, ухдаг юм биш. Геологийн судалгаа гэдэг дэлхийг судалдаг эрдэм шинжилгээний ажил шүү дээ. 
-Та судалгааны ажлаа ямар орд газраас эхлүүлж байсан бэ?
-Тухайн үеийн нэршлээр Дорнодын товчоонд таван жил, геологи, уул уурхайн эрдэм шинжилгээний институтад таван жил, олон улсын геологийн байгууллагад 20-аад жил ажилласан. Сүүлийн 10 гаруй жил хувийн байгууллагад ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд дандаа хээрийн судалгааны ажил хийж байлаа.
-Геологийн ямар ажлуудыг хариуцаж, гардаж хийж байсан бэ?
-50 мянганы геологийн зураглалд ихэвчлэн явж байсан. Сүүлийн хэдэн жил алт, хайлуур, жонш, холимог металийн хайгуулд оролцсон. Ховор металлын байршлын зүй тогтлын судалгаагаар дагнаж ажиллаж байсан.

-Та орд газар нээж, илрүүлж байсан уу?
-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд Өндөр цагаан, Мөнгөн-Өндөр гэх зэрэгцээ хоёр орд байдаг. Мөнгөн-Өндөрийн холимог металл, мөнгөний ордод геохимийн ажил хариуцаж, геохимийн аргаар тус ордыг нээж байсан юм. Тухайн хоёр ордны эрэл, үнэлгээний ажлыг дуустал ажилласан. Түүнээс гадна ховор металл, цагаан тугалага, хайлуур, жоншны судалгаа хийж байхдаа Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт орд илрэлүүд нээж байсан. Зураглалын ажил хийдэг бид орд илрэлүүдийг нээж, хайгуулчид ажлыг нь үргэлжлүүлж хийдэг юм.
-Таны нээсэн ордуудыг одоо ашигладаг уу?
-Хайлуур жоншны хоёр, гурван ордыг ашиглаад дууссан. Зарим хайгуулын ажлыг хийхгүй орхисон.
.jpg)
-Өнөө цагт геологичид ямар төрлийн судалгааг хамгийн сайн хийх ёстой байна вэ?
-Манай орны нутаг дэвсгэрийн 50 хүрэхгүй хувь нь том маштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил, 50 мянгатын зураглалыг эрчимжүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь зөв, чанартай хийх хэрэгтэй.
-Та геологийн салбарт 55 жил ажилласан гэлээ. Манай улсын геологийн салбар хэрхэн өөрчлөгдөж, хөгжиж байна вэ?
-Манай улсын геологийн салбарын эхний 20 жилд тухайн үеийн ЗХУ-ын геологичид манай геологийн ажлыг хийж байсан. 1960-аад оноос хойш манай улс үндэсний боловсон хүчинтэй болж, өөрсдөө эрэл хайгуулын ажлаа хийж эхэлсэн. 1960-1990 он хүртэл улсын хөрөнгөөр их ажил хийж, олон орд нээж байсан. Тухайн үед хайлуур, жонш, цагаан тугалага, алтны судалгаа эрчимтэй хөгжсөн. Сүүлийн жилүүдэд олон төрлийн ашигт малтмал хайж байна. Газрын тос, уран гээд дотоодод хэрэгтэй, гадаад руу гаргах түүхий эдийг судалж байна. Хөгжлийн хувьд цаг үеэ дагаад сайжирсан.

-Геологийн ажил хийхэд ямар саад бэрхшээл хамгийн их тулгардаг вэ?
-Ууланд ганцаараа хонох, хоолтой хоолгүй явах, автомашин байтугай мориор яваад ч хүрэхгүй газар мацах бэрхшээл зөндөө гардаг. Харин одоо техник, технологи хөгжсөн судалгааных нь үе шатны ажил өөр болчихсон шүү ээ. Тухайн үед саятын зураглал, таван зуутын зураглал, хоёр зуун мянганы штабын зураглал гээд бүтэн аймгийн газар нутгийг бүхэлд нь судалдаг байлаа. Тэр үед геологичид хоорондоо хоёр киллометрийн зайтай явдаг байсан. Орой нь ажлаа дуусаад уулзалдаж чадахгүй үе зөндөө.
-Геологчид ажлаа хийгээд явж байхдаа өдөр бүр шинэ, содон зүйлтэй учирдаг байх гэж боддог?
-Тэгэлгүй яах вэ. Геологичид өдөр бүр, алхам тутамдаа шинэ зүйлтэй таардаг. Байгалийн юмс давтагдаад байдаггүй. Мэргэжлийн бус хүн харахад ижил өнгөтэй чулуу байдаг. Харин геологийн нүдээр харах юм бол ижил чулуу гэж байдаггүй. Хамгийн сонирхолтой нь түүндээ байдаг. Тухайн чулуу ямар нэгэн эрдэс, ашигтай элемент агуулсан болохыг нээх юм бол геологичийн ажил, баяр шүү дээ.
-Таны хүрээлэл дунд геологич мэргэжилтэй хүн байв уу. Яагаад геологич болохоор зорьсон бэ?
-Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрж, Улаанбаатар хотод өссөн. 77 настай. Би геологич болно гэж төлөвлөж байгаагүй. Геологийн ангид суралцаж байхдаа өөрийгөө сайхан мэргэжилтэй болох юм байна гэдгээ мэдсэн. Тухайн үед би найзтайгаа ярилцаж байгаад геологийн инженерийн ангид орж байлаа. Найз минь бурхан болчихсон юм. Миний найз дэлхийн хорьдугаар зууны зуун шилдэг эрдэмтдийн нэг Пэрлээ гэж доктор байлаа. Тухайн үед геологич гэж ямар мэргэжил байдгийг мэдэх хүн миний гэр бүл, найз нөхдийн дунд байгаагүй. Харин Ч.Лодойдамба гуайн "Алтайд" гэх романыг уншсан хүмүүс геологичийн тухай ойлголттой болж, геологич болно гэж боддог, мөрөөддөг байсан юм. Би тус романыг уншиж байсан. Гэхдээ геологич болно гэж бодож байгаагүй. Би мэргэжлээрээ өөрийнхөө төрсөн нутагт 10 гаруй жил ажилласан. Түүгээрээ их бахархдаг.
-Говийн аймгуудад "Уул, уурхайн хайгуул хийж, олборлолт эхлүүлснээр усны хомдол үүслээ" гэж иргэд бухимддаг. Хайгуул, олборлолт хийснэр ус ховордох үндэслэл бий юү?
-Сүүлийн 10 гаруй жил энэ тухай ярьж байгаа. Геологийн судалгаанаас болж ус хомсдож байгаа юм биш ээ. Ус ховордож буй шалтгаан нь нэгдүгээрт, дэлхийн дулааралтай холбоотой. Хоёрдугаарт, хуурайшилттай холбоотой. Усыг харин геологичид олдог юм аа. "Усыг нь олоод өгье" гэхээр иргэд дургүйцээд, гаргаад өгсөн худгийг нь эвдээд хаячихдаг юм. Нөгөө талаар голын усанд алт угааж бохирдуулаад байдаг хүмүүс бий. Тэд бол зөвшөөрөлгүй газар ухаж, сүйтгэчихээд зугтаагаад явчихдаг нинжа нар. Харин мэргэжлийн геологичид судалгаа, төлөвлөгөөгөө боловсруулж, төр засгаар батлуулж, орон нутгаас зөвшөөрөл авч, нөхөн сэргээх, байгаль хамгаалах ажлыг нь хариуцаж ажлаа хийдэг юм.
| ГЕОЛОГИЧ Х.СҮХБААТАР: Мөнгөн-Өндөрийн ордыг геохимийн аргаар нээж байлаа |
|
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |