Гадаад өр, зээл гэх үг гав, дөнгө шиг сонсогддог болоод хэдэн жилийн нүүр үзлээ. Төрийн түшээдийн инфляцаа бууруулж, үнийн дарамтыг багасгах өнгөрсөн жилүүдийн ажил, төсөл гадаад өрөөс суллах нь бүү хэл бүр ч дордуулж, Монгол Улс гадаад өрдөө “баригдаж”, дефолт зарлаж, стагфляцад орох ч эрсдэл үүсээд байв. Харин бүрэн эрхийнхээ хугацаанд сүүлийн төсвийн төслөө баталсан парламентын төсвийн зардлыг тэлсэн нь “Ойрын хэдэн жилдээ л” гэж аргацааж байсан инфляцийг хяналтаас гаргаж болзошгүйг олон улсын судалгааны байгууллагын шинжээчид онцолж байна.
Монгол жил жилийн төсвийн төслийг хэлэлцүүлэхэд хөрөнгө оруулалтын асуудал гол сэдэв байсан. Өнгөрсөн жилийн төсвийн төсөлд нэг ч шинэ хөрөнгө оруулалт тусгалгүй, он дамнасан хуучин ажлуудаа үргэлжлүүлэх шийдвэр гаргаснаар хөрөнгө оруулалтын хэмжээ эрс багассан. Тэгвэл энэ оны төсөвт нийт 1025 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд орон нутгийн хөрөнгө оруулалтын төсвийг задалж үзвэл төсвийн алдагдлыг 2.1 их наядаар тэлж, нийт урсгал зардлыг 21.3 их наяд гэж тооцон өнгөрсөн жилүүдийнхээ эрс нэмсэн. Төсвийн хөрөнгийн дийлэнх хувийг цалин, тэтгэвэр эзэлж байгаа бөгөөд бүрэн эрхийнхээ сүүлийн хугацаанд төсөв баталж байгаа парламентын гишүүд хөрөнгө оруулалтаар тойргоо услах сонирхолтой байгаа талаар яригдаад л өнгөрсөн. Харин төсвийн зардлыг нарийн судалгаа, шинжилгээгүйгээр огцом тэлэх болсон нь стагфляцийн эрсдэлээс гарч, тогтворжих замдаа орж байсан инфляцийг хяналтаас гаргаж, 15 хувь болтол өсгөж болзошгүй талаар “Asia Network”-ийн шинжээчид онцолжээ.

Тухайлбал, өнгөрсөн 2023 оны хагаст 11 хувьтай гараад байсан улсын инфляц оны сүүлчээр найман хувь хүртлээ буурсан. Сүүлийн хэдэн жилийн турш 10 хувиас буураагүй амьжиргааны зардал тэр хүртэл буурсан нь улс орон төдийгүй иргэдийн хувьд таатай мэдээ байв. Гэтэл хөрөнгө оруулалтаар тойргоо “услах” сонирхолтой парламентын гишүүдийн төсвийн зардлыг тэлэх шийдвэр эсрэгээрээ инфляц энэ онд нэгж нэгжээрээ өсөж, 15 хувь гарч болзошгүй нөхцөл байдал үүсгээд байгаа юм байна. Тухайлбал, инфляцийн бууралт дотоод хяналттай холбоотой. Монгол Улс сүүлийн жилд дотоод хяналтаа сайжруулж, төгрөгийн ам.доллартой харьцах ханш чангарсан нь өнгөрсөн оны сүүлчээр инфляц бага зэрэг буурахад нөлөөлсөн. Гэсэн ч ямар нэгэн туршилтын үр дүнгүйгээр цаасан баримтаар төсвийн зардлыг тэлсэн нь энэ онд инфляц дахин өсөх “суурь” болж байгааг шинжээчид хэлжээ.
-ХОЙД ХОРМОЙГООРОО УРДАХАА НӨХСӨН ЗАСГИЙН ГАЗРЫН БОНД ТӨЛӨЛТ "ҮНЭГҮЙДНЭ" ГЭВ ҮҮ-
Монгол Улсын инфляц өөр голлох нөлөө үзүүлж байгаа зүйл гадаад өр буюу бондын зээл. Манай Засгийн газар 1990 оноос хойш олон улсын санхүүгийн байгууллага, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банктай харилцаа холбоотой ажиллаж байгаа. Үүний хүрээнд 2012 оноос хойш олон улсын зах зээлд “Засгийн газар” гэсэн кодоор өөрийн гэсэн бондтой болсноор гадаад өр, зээлийн эхлэл тавигдсан гэж болно. Тухайлбал, Засгийн газар 2012 онд улсын төсвийн хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхийн тулд анхны Чингис бондоо гаргасан байдаг. Харин түүнээс хойш Засгийн газраас нийт долоон бонд гаргаад байгаа бөгөөд Чингис бондоос хойш гурван ч бонд гаргаж, төсвийн алдагдлыг нөхөхөд ашигласан. Бүр өмнөх бонд, гадаад өрөө дахин санхүүжүүлж, нэгтгэх зорилгоор Хуралдай, Гэрэгэ, Номад гэсэн бонд гаргаж байв.

Одоогийн Засгийн газар цар тахлын үеэс хойш "хоолой"-д тулаад байсан хэд хэдэн бондын эргэн төлөлтийг хийсэн. Ингэхдээ дахиад л шинэ бонд гаргаж, хуучин бондын өрөө санхүүжүүлсэн нь хойд хормойгоороо урдахаа нөхсөнөөс өөрцгүй зүйл болж байна. Өмнөх бондынхоо өр, хүүг төлөх гэж шинээр зарласан бондын үзүүлэлт нь олон нэгж хувиар буурч, шинэ бонд зарласнаасаа эсэн юм болж, өр унаж мэдэхээр болж байгаа гэнэ. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайланд бондын чиг хандлагыг илэрхийлдэг хөрөнгийн зах зээлийн үзүүлэлт Монголын топ 20 индекст 36847.7 нэгжээр буурч, улсын үнэт цаас, хөрөнгийн зах зээлд эрсдэлд ороод байгааг мэдэгдлээ.

Засгийн газраас шинээр зарлаад байгаа бондын талаар эргэн сануулбал, Чингис бондын өрийг тэглэхээсээ өмнө цар тахлын үеийн эдийн засаг, төсвийн дарамтыг бууруулахын тулд 10 жилийн хугацаатай Century бондыг гаргасан нь мөн л өрийг өрөөр дарсан хэрэг болсон. Нөгөөтээгүүр зөвхөн хүүд 540 сая ам.доллар төлсөн Чингис бондын 5.1 хувийн хүүг Century бондын 3.5 хувийн хүү болгож багасгасан нь сайшаалтай. Гэлээ ч хэдэн жил дараа гэхэд Century бонд болон түүний өмнө Чингис, Мазаалай бондыг бага хүүтэй Номад бондоор арилжаалж, төлөх хугацааг нь хойшлуулсан нь таарч дахиад л өр нэхэгдэхээр болж байгаа юм. Одоо Монгол Улсыг Номад, Хуралдай, Century 1-27, Century 2, Century 1-31 бондын эргэн төлөлтүүд шил шилээ даран хүлээж байна. Тухайлбал,
(1).png)
| ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ТӨСВИЙН ЗАРДАЛ ТЭЛСНИЙ ГОРЫГ АРД ТҮМЭН “ХҮРТЭЖ”, ИНФЛЯЦИЙН ӨСӨЛТ, ҮНИЙН ДАРАМТАД “МОДОО БАРИХ” НЬ |
|
З.Мөнххүслэн дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
2026-09-29 16:52:36
Даланзадгад-Гурвантэсийн авто замын 10 км-ийг нээнэ
2026-09-29 16:41:09
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ
2026-09-29 16:15:31
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.22 хувьд хүрлээ
2026-09-29 15:24:00
“Belt and Road” олон улсын тэмцээнээс 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ
2026-09-29 14:39:36
Ерөнхий сайд Н.Учрал Япон, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизүтэй уулзав
2026-09-29 14:11:34
Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль баригдаж байна
2026-09-29 13:52:49
100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ
2026-09-29 13:45:24
Ж.Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн 52 дахь чуулга барилдаан болов
2026-09-29 13:16:25
Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийллээ
2026-09-29 13:13:13
АНУ-ын Колорадо мужийн Монгол сургуулийн 20 жилийн ой болов
2026-09-29 12:49:03
УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН БҮХ АНГИ САЛБАРТ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТЫГ ХИЙЖЭЭ
2026-09-29 12:17:24
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа
2026-09-29 11:41:41
“Орон сууц худалдаална”, “Уул уурхайн лиценз зарна” гэж иргэдийг залилж байсан этгүүдийг баривчилжээ
2026-09-29 11:34:33
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 хэрэг бүртгэгджээ
2026-09-29 11:28:38
“ЧИНГИС ХААН” ОУ-ЫН НИСЭХ БУУДАЛД ТЕРМИНАЛ-2 БАРИХААР 150 ТЭРБУМ ИЕНИЙН ЗЭЭЛ АВНА
2026-09-29 11:15:00
ОБЕГ-ЫН ДАРГА Г.АРИУНБУЯН АЛБА, АНГИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАТАЙ ТАНИЛЦЖЭЭ
2026-09-29 11:08:51
"Үр дүнд суурилсан удирдлага" төвийн бүсийн чиглэсэн сургалт болов
2026-09-29 09:55:05
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, “ОСА”-гийн төлөөлөлтэй уулзав
2026-09-29 08:18:36
Х.Билгүүнсайхан “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын хагас шигшээд шалгарлаа
2026-09-29 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд малын гарлагатай
2026-09-29 06:00:00
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 4.6 жилийн хорих ял оноолоо
2026-09-28 18:30:31
Жүдочид Азийн наадмыг Нагояа хотыг зорилоо
2026-09-28 16:06:50
Өвөр Монголын бүх аймаг, хотуудыг 2030 онд хурдны төмөр замаар холбоно
2026-09-28 16:01:15
Засгийн газраас 2027 онд спортын салбарын ажилтнуудын цалинг нэмнэ гэлээ
2026-09-28 15:12:54
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ
2026-09-28 14:40:39
“Увс-2026” сургалтын үр дүн болон “Говийн чоно-2028” сургуулийн бэлтгэлийг хэлэлцжээ
2026-09-28 14:23:20
Өнгөрсөн долоо хоногт 74 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-28 13:53:02
Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад оржээ
2026-09-28 12:58:44
Казахстаны тэмцээнээс Б.Далайцэрэн алт, А.Даваабаатар хүрэл медаль хүртжээ
2026-09-28 12:01:06
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 21 хэрэг бүртгэгджээ
2026-09-28 10:01:36
“Мах Импэкс” ХК-ийн “Frankfurter” зайдас “Ард түмний хүнс”-ээр шалгарлаа
2026-09-28 09:38:46
Пара жүдо бөхийн баг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2026-09-28 07:53:16
Б.Хонгорзул Азийн наадамд VIII байрт оров
2026-09-28 07:35:44
Эрэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын "B" Category-д мөнгөн медаль хүртлээ
2026-09-28 07:20:00
2026-09-28 07:10:00
2026-09-28 07:05:00
О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЖ, Б.ЗОРИГТБААТАР ХАРЦАГА ҮЗҮҮРЛЭЛЭЭ
2026-09-28 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ. Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-28 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өнгө зүс доройтно, Балжинням, Дашням давхарласан өдөр
2026-09-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |