.jpg)
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Та сайн байна уу. Намайг Даваажаргал овогтой Энх-Учрал гэдэг.
-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн.
-Одоо хэдэн настай вэ?
-Одоо дөрөвдүгээр сард 18 нас хүрч байгаа.
.jpg)
-Аль сургуулийн хэддүгээр ангийн сурагч вэ?
-Би Орхон аймгийн Эрдэнэт хотын ерөнхий боловсролын 17-р дунд сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч.
.jpg)
–Чөлөөт бөхөөс өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Тийм ээ, чөлөөт бөхөөс өмнө сагсан бөмбөг, таеквондо-гоор нэг сар хичээлэж үзсэн. Тэр хоёр спортоос арай илүү надад таалагдсан гоё төрөл нь чөлөөт бөх байсан болохоор сонголтоо зөв хийсэн гэж боддог.
.jpg)
-Одоо ямар клубт, хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
-Одоо Орхон аймгийнхаа Эрдэнэт хотод “Хангарьд” спорт хорооны чөлөөт бөхийн клубийн Цэрэнпунцаг багшийн удирдлага дор бэлтгэлээ хийж байгаа.
–Чөлөөт бөхийн спортоор хэд жилдээ хичээллэж байгаа вэ?
-Би чөлөөт бөхийн спортоороо дөрөв дэх жилдээ хичээллэж байна.
.jpg)
-Чөлөөт бөхийн спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Би залуу тамирчин болохоор одоогоор чөлөөт бөхийн спортын хоёрдугаар зэрэгтэй. Том цол, зэрэг авах болоогүй л явна. Цаг, хугацаа, амжилт гаргах боломж байгаа болохоор спортын цол, зэрэгт, нэг их ач холбогдол өгөөд байдаггүй.
.jpg)
–Анх яагаад чөлөөт бөхийн спортыг сонгож хичээллэх болсон бэ?
Анх би чөлөөт бөх гэж мэддэггүй байсан юмаа. Багаасаа л хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Спортын гоё, гоё сэдэвтэй кино, бичлэг, дэлхийд алдартай том тамирчдын амжилт гаргаж буй торгон мөчийг харж, үзэхээр л шар үс босдог байлаа. Би яагаад ийм болж чадахгүй гэж бодол төрдөг байсан. Тэгээд л аав, ээжээсээ жүдо юм уу таеквондо-гийн секцэнд оруулж өгөөч гээд гуйдаг болсон. Ээж маань нэг удаа Хөвсгөл аймгийн Алтандорж багшийн бэлтгэл хийлгэж байгаа “Story”-ыг үзээд охиноо явуулъя гэсэн. Маргааш нь ээжтэйгээ цуг очтол үнэхээр таалагдсан. Тэгээд л тэр үеэс хойш, одоог хүртэл чөлөөт бөхөөр хичээллэж байгаа.
.jpg)
-Бөхийн спортыг анх сонгох үед аав, ээж, гэр орныхон нь эсэргүүцэж байсан уу?
-Үгүй ээ, огтхон ч эсэргүүцээгүй. Ээж маань бөхийн спортод их дуртай хүн. Өвөө маань сумын заан цолтой бөх хүн байсан гэж ярьдаг юм. Аав маань бүхий л зүйл дээр намайг дэмжиж, маш их урам, дэм хайрладаг.
.jpg)
–Чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн үеэс хойш ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?
-Чөлөөт бөхийн спортоор хичээллэснээс хойш миний бие их гоё хөгжиж байгаа. Би өдөр бүр өөрийн алс хэтийн зорилгынхоо төлөө, цаг зав, боломжоо зөв ашиглаж өнгөрүүлдэг. Буруу зүйлүүдээс хол байх нь үнэхээр гоё мэдрэмж төрүүлдэг. Чөлөөт бөхийн спортыг сонгож хичээллэсэн үеэс хойш надад хамт олон, найз нөхдийн хүрээлэл бий болсон. Багшаасаа ч их зүйл сурч байгаа.
.jpg)
–Чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Миний амжилт гэвэл “U17” насны улсын аварга шалгаруулах тэмцээний хошой алтан медалтай. Мөн “U20” ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Үүнээс гадна Монголын хүүхдийн спортын их наадмаас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн. Америк Улсад болсон олон улсын тэмцээнд охидын багаараа гуравдугаар байрт орж байсан. Өсвөр үеийн “U17” насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт тавдугаар байрт шалгарч байсан. Одоо өөрийн барилдааны арга барилаа, өөрчлөн, олон хувилбарт барилдааны арга барилд суралцахыг хичээж байна. Өшөө илүү уран гоё, мэх, техник, хамгаалалтын арга барилд суралцан улам илүү амжилт гаргана гэж бодож байгаа.
-Чөлөөт цагаараа чөлөөт бөхөөс гадна өөр юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цагаараа ном унших дуртай. Мөн уул руу алхах, ганцаараа байхдаа өөрийгөө толинд хараад бүжиглэх бас их дуртай шүү.
–Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?
-Сэтгэл хоногшин үлдсэн хамгийн сайхан тэмцээн гэвэл 2024 оны “Shonоkhor cup” тэмцээн их дурсажтай санагддаг. Тэр тэмцээний өдөр ханиад хүрсэн байсан. Хамаг бие сульдаад, халуураад байлаа. Дэвжээнд дуудах хүртэл хэвтээд л байж байгаад барилдах болохоор босч ирээд барилдсаар байгаад түрүүлж байсан. Тэр тэмцээн надад их гоё санагддаг.
-Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Одоо мэдээж ирэх дөрөвдүгээр сард болох “U20” ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээнийг хүлээж байна. Бэлтгэл хувийн сахилга бат, зохион байгуулалтаа маш сайн байлгаж түрүүлэх зорилго тавьж байгаа.
| Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |