Хөдөлмөрийн тухай хуулийг 1999 онд шинэчлэн баталж, хүчин төгөлдөр болсноос хойш нийт 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Харин анх удаа шинэчилсэн найруулгаар хэлэлцэж эхлээд байна. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ажиллаж байгаа бөгөөд тэр “Хөдөлмөрийн тухай хуулийг илүү боловсронгуй, нарийн зохицуулалт оруулж байгаа” хэмээн мэдэгдсэн. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг ажил олгогч нарт хатуурхсан, нэг талыг хэт барьсан заалт орж байгааг шүүмжлээд уг хуулийн төслөөр гурав хоногийн завсарлага аваад байгаа юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Чинзориг Хөдөлмөрийн тухай хуулийг дордуулсан зарим заалт орж байгааг шүүмжлээд авсан.
Хуулийн төслийг хэлэлцэх үеэр ээлжийн амралтын хугацааг ажлын 20 хоног байхаар оруулж ирсэн нь гишүүдийн дунд маргаан дагуулсан юм. Тухайлбал, их, бага ажилласан гэдгээс үл хамаарч бүгд ажлын 20 хоногоор ээлжийн амралт авахаар болж байгаа аж. Харин нэмэлт амралтын хоногийг тухайн байгууллагатайгаа харилцан гэрээгээр зохицуулах юм байна. Ажил олгогч болон аж ахуйн нэгжүүд, МҮХАҮТ-аас ээлжийн амралтын хугацааг аль болох бага байлгах саналтай байгаа аж.
Хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцааг анх удаа оруулж өгсөн байна. Тодруулбал, ажилтан нийлүүлэх гэрээ, ажиллах хүч хөлслөх гэрээ, хөдөлмөрийн аутосорингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нэрээр зохицуулагдаж ирсэн энэхүү харилцааг хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа гэж тодорхойлон шинэчлэн найруулж тусгажээ.
Мөн Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр долоо хоногт 32 цагаас илүүгүй хугацаагаар ажиллахыг “бүтэн бус цагаар” ажиллах гэж тодорхойлжээ.
Түүнчлэн Хөдөлмөрийн гэрээ байгуулан зайнаас ажиллах заалтыг шинээр оруулж өгсөн байна. Ингэхдээ цалин хөлсийг хасахгүй байх үүргийг ажил олгогч нар хүлээж байгаа аж. Хуулийн төсөлд жасаагаар ажиллуулах төрлийг нэмжээ. Жасаагаар ажиллах журмын хувьд ажилтны ажиллах хугацаа өдөрт 12 цагаас илүүгүй, нэг сард ажиллах илүү цаг 72 цагаас илүүгүй байх бөгөөд нэг сард ажиллах хугацаа нь 20 хоногоос илүүгүй, амрах хугацаа нь 10 хоногоос доошгүй байхаар зохицуулсан байна.
Мөн шинээр оруулсан нэг заалт нь эхнэр нь амаржсан ажилтанд “Эцгийн чөлөө” буюу таваас доошгүй хоногийн цалинтай чөлөө олгохоор тусгажээ. Харин гэрийн үйлчлэгч болон малчны хөдөлмөрийг хуульчилж өгсөн байна. Гэрийн үйлчлэгч болон хөлсөөр мал маллаж байгаа ажилтантай заавал хөдөлмөрийн гэрээ байгуулж, үндсэн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш байхаар зохицуулсан байна. Мөн хөлсөөр мал, маллаж буй ажилтан зөвшөөрсөн тохиолдолд тухайн ажилтны цалингийн 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгох боломжтой юм байна.
Ажилтан болон ажил олгогч нарын хооронд үүсдэг нэг маргаан нь тухайн ажилтны боловсролын дипломыг барьцаалах явдал байдаг. Үүнийг хуулиар хориглож өгчээ.
Хэрвээ тухайн ажил олгогч хөдөлмөрийн аюулгүй байдал стандарт зөрчсөн, хуулиар тогтоосон илүү цагийн дээд хэмжээг хэтрүүлсэн, цалин хөлс олговол зохих өдрөөс хойш 30 хоногийн дотор цалин хөлсийг олгоогүй бол ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй болж байгаа аж.
Уг хуульд “Бөөнөөр халах” гэсэн шинэ нэр томъёог оруулж ирсэн байна. Мөн нийтээр амрах амралтын өдөр нь бямба, ням гарагт таарсан тохиолдолд дараагийн ажлын өдөр нь нөхөн амраахаар зохицуулсан байна. Түүнчлэн сахилгын шийтгэлийн төрлийг өөрчилжээ. Тодруулбал, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хувь хүртэл бууруулах сахилгын шийтгэлийг хасаж, түүний оронд сануулах шийтгэлийг хаалттай болон нээлттэй гэж хоёр хуваасан байна.
Харин ажлаас халагдсаны тэтгэмжийг нэмэгдүүлжээ. Тухайлбал, одоогийн үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хуулинд ажилтан ажлаас халагдсан тохиолдолд ажлаас халагдсаны тэтгэмж гэж нэг сар буюу түүнээс дээш хэмжээний дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгодог. Харин шинэчилсэн найруулгаар тухайн байгууллагад зургаан сараас хоёр жил ажилласан бол нэгээс дээш сарын үндсэн цалин 2-5 жил ажилласан бол хоёроос дээш сарын үндсэн цалин, 5-10 жил ажилласан бол гурваас дээш сарын үндсэн цалин, 10 буюу түүнээс дээш жил ажилласан бол бол дөрвөөс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор болсон байна.
Мөн хөдөлмөрийн маргааныг нарийвчилж өгсөн нэг зохицуулалт нь ажил олгогч нар цалин хөлс хоцроосон бол алданги тооцож ажилтанд олгохоор болж байгаа аж.
Харин маргаан дагуулж байгаа бас нэг асуудал нь ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд үл өрсөлдөх нөхцөл нэмэхээр ажилтантай тохирч болохоор зохицуулсан байна. Энэ нь ажилтан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосноос хойш тодорхой хугацаанд өрсөлдөгч байгууллагад ижил төрлийн ажил эрхлэхгүй байх зэрэг асуудлыг тусгайлан тохиролцож болох аж. Үүнийг зарим гишүүн эсэргүүцэж буй юм.
Мөн ажилтанд түүний цалин хөлс, хуулийн дагуу хийсэн суутгал зэрэг цалин хөлсний талаар мэдээллийг сар бүр бичгээр өгч байхаар ажил олгогчид үүрэг болгосон байна.
| Ажлаас халагдсаны ТЭТГЭМЖИЙГ НЭМЖ, ээлжийн амралтын хугацааг 20 ХОНОГ болгожээ |
|
Дарханд “MON-GELAT” желатины үйлдвэр нээлтээ хийлээ
2026-11-03 16:54:09
ЦЕГ: Мал хулгайлах 12 хэрэг илрүүлж, хулгайлагдсан 71 тооны бод малыг хохирогчдод буцаан олголоо
2026-11-03 16:06:10
Пара гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-03 15:27:51
Ц.ИДЭРБАТ САЙД МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
2026-11-03 15:26:38
ТЭТГЭВЭР НЭМЭГДСЭН Ч ТОР ДҮҮРСЭНГҮЙ
2026-11-03 15:17:41
Австралийн хүүхдийн зохиолч Крэйг Силви хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял авчээ
2026-11-03 15:07:59
Б.ЗАЯАБАЛ: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараавал талхны үнэ улам өснө гэсэн үг
2026-11-03 14:13:33
М.ОНОН: БИ ӨӨРИЙГӨӨ “10 САЯ”-ЫН БИЧЛЭГ ДЭЭРХ ХҮН БИШ ГЭДГИЙГ НОТОЛЖ ЧАДНА
2026-11-03 13:58:29
У.Хүрэлсүх: Оюутолгойн ногдол ашгийг эхний хишгийг иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал
2026-11-03 13:27:52
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-11-03 11:20:32
Ираны бөхчүүд 15 медаль хүртэж, дэлхийн аваргын рекорд тогтоолоо
2026-11-03 11:01:26
ХАНИАД ТОМУУГААР ӨВЧЛӨХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ
2026-11-03 10:39:37
Баруун аймгуудын нутгаар цас орж, шуурга шуурна
2026-11-03 10:12:34
“Apple” анхны мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютероо танилцуулав
2026-11-03 10:10:54
2026-11-03 09:45:54
А.Алтанзул "ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмыг зорилоо
2026-11-03 08:31:18
Б.Ганзориг уламжилт харвааны дэлхийн аварга болжээ
2026-11-03 07:20:00
Э.Энхмэнд "Дакар -2026" залуучуудын олимпын наадмын финалд шалгарлаа
2026-11-03 07:10:00
ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-03 07:00:00
ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ
2026-11-03 07:00:00
Х.ЧОЙДОГЖАМЦ: ХҮЛЭЭЛТ ГЭДЭГ ХҮНДЭТГЭЛ, ХАЙР ГЭДЭГ ДИЙЛДЭШГҮЙ ХҮЧ
2026-11-03 07:00:00
МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
2026-11-03 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-03 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-11-03 07:00:00
БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН
2026-11-03 07:00:00
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |