Хос бичигтэн болох жил ирчихээд хөөрхий төрийн албаныхныг бөмбөгнүүлж байна аа. Үндсэндээ эмч, цагдаа, дарга даамал хэн байх нь хамаагүй кирилл, үндэсний бичгээр албан бичгээ хөтлөх хууль хэрэгжсэн. Өрөөндөө нам суудаг нь л гэхээс өвчтөнөөс өвчтөний хооронд, хагалгаанаас хагалгаа руу явдаг эмч аль завандаа монгол бичиг сурч амжих вэ. Ингээд бодохоор бодит байдал дээрээ хэрэгжихэд тун амаргүй хууль гэмээр. Ойрын өдрүүдэд хот, хөдөөгүй л албан өрөөнүүдэд энд ч нэг нь компьютер дээрээ монгол бичгийн программ суулгах, тэнд ч “Үүнийг хэрхэн бичдэг билээ” гэх үсгийн фонтоо таньж ядсан яриа өрнөж, төрийн албанд ажилладаг хэн бүхэн л албан хэргээ кирилл, үндэсний бичгээр хөтлөх гэж хөглөж байна.

Учир нь, Монгол хэлний тухай хуульд зааснаар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах шийдвэр гарсан. Мөн хос бичигт шилжихэд бэлтгэх ажлыг хангах талаар Монгол Улсын Ерөнхий сайд 2020 оны 144 дүгээр захирамж ч гаргасан байдаг. Одоогоос долоон жилийн өмнөөс ярьж, бэлтгэл ажилдаа орохыг сануулж байсан энэ хууль ийнхүү он гарснаар хэрэгжиж эхэллээ.
Хуулиа дагах нь өөрөө хууль учир бэлтгэл хангагдсан, эс хангагдсан нь хамаагүй бүх л аймаг, сумдын Засаг дарга нарын захирамж гарч нэгдсэн журмаар хэрэгжиж, кирилл, үндэсний бичгээр албан хэргээ хөтөлж эхэлснээ мэдэгдсэн. Хэдийгээр албан захирамжаа ийн дагаж нэгэн гараанаас эхэлцгээж буй ч начир дээрээ бэлэн, бэлтгэл хангагдсан нэг ч хүн үгүй бололтой. Ихэнх нь л “Монгол бичиг мэдэхгүй учир зөв, буруу албан бичиг гаргаж буйгаа ч мэдэхгүй байна” гэсэн улс л сандарцгааж, арай нэг гадарлаж, гаргаж буй нэгэндээ хандсан, тусламж гуйсан л улс болжээ. Нэг ёсондоо хос бичгээр албан бичгээ хөтлөх болсноор ажлаа мэддэг хүн ч байхаа больж, өдөржин цахим орчинд хэрхэн монгол бичгээр бичиж сурахаа л бодох болсон гэхэд хилсдэхгүй байна. Бараг он дуусахад "Оны шилдэг хос бичигтэн" гэх шагнал өгвөл зохих гэлтэй. Мэдээж энэ бол төрийн албаныхны зуун хувь бэлтгэлээ хангаад, бүр нэг гартаа оруулчихсан, хэзээний хөтлөөд сурчих зүйл биш. Урьд дан ганц кириллээр л алдаа мадаггүй хөтлөх гэж яддаг байсан хүмүүст үнэндээ юун үндэсний бичгээр давхар хөтлөх манатай л байгаа болов уу. Мэдээж энэ хуулийн цаад агуулга нь үндэсний бичиг соёлоо сэргээж, бүхий л шатанд нэвтрүүлэх зорилго буйг хэн бүхэн ойлгож байгаа ч төрийн алба хос бичигтэн болоход цаг хугацаа, цаас үрэгдэхээс өгсүүлээд асуудал олон бий.

Үндэсний бичиг соёлоо сэргээж, хос бичигтэн улс болох гэж буй нь 1985 ноос эхлэлтэй байна. Тус онд монгол бичгийн тухай анхны эрхзүйн баримтыг баталснаас хойш 1995-2007 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-1”-ийг батлан хэрэгжүүлжээ. Мөн 2005-2015 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2”-ыг Засгийн газраар баталсан байдаг. Уншигч та санаж буй бол одоогоос 30 орчим жилийн өмнө л гэхэд "Нийтээр нь монгол бичигтэй болгоно" гэж мөн л шуугиж байгаад “Бүтэхгүй юм байна” гээд буцаад кирилл бичиг рүү шилжүүлсэн. Түүний үрээр өнөөдөр “Уг нь ч монгол бичиг сурч байсан. Даанч одоо мартсан” гэх хүмүүс л байхаас хэтрэхгүй болсон. Угаас ийм уриалга гаргаж, бүр хууль батлаад ч урт настай оршин тотнож, тууштай хэрэгждэггүйн улмаас мөдхөн мартагддаг жишээ бидэнд бий. Ийм байхад дахиад төрийн албаныхныг хос бичгээр албан бичиг хөтлүүлэх шийдвэр хэрэгжиж буй нь олигтой үр дүнд хүрэх нь юу л бол. Үндэсний бичиг соёлоо хадгалан үлдэх нь нийтээр албадан үндэсний бичгээ сургахдаа биш, монгол хүн болж төрснийхөө хувьд үндэсний бичгээрээ зөв сайхан бичих үүргээ л хэн бүхэн ухамсарлахад болох саналыг ч иргэд хэлж буй.

Хос бичигтэй болох хууль өнөөдөр бодит байдал дээрээ цаг хугацаа, цаас үрэхээс хэтрэхгүй байна. Төрийн албаныхан хос бичгээр албан хэргээ хөтлөн явуулахад компьютер бүр дээр монгол бичгийн программ суулгах, нэмж принтер тавих, хэвлэх бичгийн цаас нэмэгдэхээс өгсүүлээд зардал их. Аргагүй шүү дээ, нэг цаасан дээр хөтөлдөг байсан баримт бичгийг хоёр цаасан дээр хийх болоод байхад бүх л юм нэмэгдэж таараа. Уг нь Хэмнэлтийн хуулиар принтрийн хороо хүртэл хэмнэж байсан шүү дээ. Дээрээс нь гартаа оруулаагүй, зөв, буруу бичиж буйгаа ч мэдэхгүй хүмүүст хэдэн минутад бэлэн болгодог байсан албан бичиг нь удааширч, хэдэн цагаар, цаашлаад бүтэн өдрөөр ч нэг бичигтэйгээ зууралдах асуудал тулгарч байгаа. Ингэж ажил явуулах хэрэг бий гэж үү.
Ингээд харахаар төрийн албаныхан хэзээ чухам хос бичгээр цаг алдалгүй албан бичгээ хөтөлж, ажлаа гартаа оруулахыг таашгүй юм. Ямартай ч одоохондоо кирилл, үндэсний бичгээ хослуулан албан бичгээ хөтлөх гэж хөглөж л байна даа, цаана чинь. Одоо тэдэнд монгол хэл, бичгийн багш нар, хэлний мэргэжилтнүүд л туслахаар өөр гарцгүй нь.
| ТӨРИЙН АЛБАНЫХАН ХОС БИЧИГТЭН БОЛОХ ГЭЖ ХӨГӨӨ ЧИРЧ БАЙНА ДАА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |