Нийслэлийн угаарын хэмжээ сүүлийн гурван жилийн хугацаанд тав дахин нэмэгдэж, энэ өвөл бүр гамшгийн хэмжээнд хүрч байна. Тодруулбал, Улаанбаатар хотын зарим хэсгийн агаарын бохирдол дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрч, цөөн хором амьсгалахад л дотор муухайрч, бүр ухаан алдахад ч хүргэж болзошгүй угаарын хэмжээнд хүрчээ. Энэ талаар ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийслэлийн утаа жил бүр 4000 хүнийг эрт нас барахад хүргэж, Монголын эрүүл мэндийн салбарын зардлын 30-40 хувь нь зөвхөн агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлд зориулагдаж байгааг онцолсон. Гэвч дээр дурдсан судалгаа, шинжилгээ Улаанбаатарын утаа, угаар гэх аюулын харанга дэлдсэн гамшгийн ердөө захаас судалсан хэсэг бөгөөд нийслэлчүүд утааны асуудалд ямар нэгэн шийдвэр, хараа, хяналтгүй явсаар эрүүл мэндээрээ хохирч үлдэж байгаа нь харамсалтай.
Харин төрийн түшээд, нийслэлийн удирдлагуудын зүгээс өнгөрсөн өдрүүдэд мэдэгдэл хийж, Улаанбаатарын утаанд голлон нөлөөлж буй зүйлсийн талаар мэдээлэв. Ингэхдээ агаарын бохирдол үүсгэж байгаа хоёр эх үүсвэр байгаа нь Улаанбаатарт нэг өдөрт замын хөдөлгөөнд оролцож байгаа 350-400 мянган автомашин, шаардлага хангахгүй зуух ашиглаж байгаа 84 мянган өрх гэсэн утгатай мэдээллийг хотын дарга Х.Нямбаатар хийсэн. Тэрбээр “Улаанбаатар хотод шаардлага хангахгүй зуухтай 84 мянган айл байна. Эдгээр айлын зуухыг нэн шинэчлэх шаардлагатай байна. Сүүлийн үед угаартсан гэх тохиолдлын ихэнх нь шаардлага хангахгүй зуухнаас болсон гэх дүгнэлтийг өнөөдөр би Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа. Айл өөрөө зуухаа шинэчлэх үүрэгтэй. Гэвч үүнийг даруй шинэчлэхгүй бол болохгүй. Утааг бууруулахын тулд гэрээ дулаалж, яндангаа шинэчлэх хэрэгтэй” гэсэн юм. Хотын даргын энэ мэдэгдэл Улаанбаатарын утааг хэрхэн шийдвэрлэх гарц, гаргалгааны талаар байх ёстой байсан боловч эсрэгээрээ утааны буруутанг хайсан, түүндээ шаардлага хангахгүй зуух ашиглаж байгаа гэх гэр хорооллынхноо буруутгах болов.
Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын мэдэгдлээс онцлох нэг асуудал нь хий. Түүний хэлснээр Улаанбаатарын утаанд шаардлага хангахгүй зуух ашиглаж байгаа айлуудаас гадна дулаан хонохын тулд бараг хүчээр шахуу шахмал түлш түлж байгаа иргэд утаа “үйлдвэрлэж” байгаа юм байна. Харин үүнийг шийдвэрлэхийн тулд нийслэлчүүд одоо шахмал түлшээ орхиод хий хэрэглэж эхлэх гэнэ. Угтаа бол Улаанбаатарыг угаарын хийнээс салгах зорилготой үйлдвэрлэж эхэлсэн сайжруулсан шахмал түлшийг нийслэлчүүд “Хэрэглэхгүй бол торгоно” гэсэн үгэнд баригдаж, бараг хүчээр шахуу хэрэглэж ирсэн ч өдгөө зуух хэрэглэж байгаа нь, зуухандаа шахмал түлш хийж хэрэглэж байгаа нь буруутан болох “үндэслэл” болжээ.
Үүнтэй зэрэгцэн Засгийн хуралдаанаас “Яндангүй бүс” байгуулахаар шийдвэрлэсэн талаараа мэдэгдэв. Тухайлбал, хот, суурин газрын агаарын чанар болон дотоод орчны агаарын чанарыг хянах, үнэлэхэд чиглэсэн “Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016” стандартыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн хүрээнд, “Сайжруулсан хатуу түлшний техникийн ерөнхий шаардлага MNS5679:2022” стандартыг холбогдох хуулийн хүрээнд буюу Улаанбаатарын утааг бууруулах зорилгоор нийслэлд “Яндангүй бүс” байгуулах болжээ. Мөн Засгийн газрын хуралдаанаар агаарын чанарыг сайжруулах бүсэд бүх төрлийн хийн түлшний халаалттай айл, өрхүүдэд олгох хийн түлшний үнийн урамшууллын хэлбэр, хувь хэмжээг тогтоосон урамшуулал олгох журам, “Яндангүй бүс”-д бүх төрлийн хатуу түлш хэрэглэхийг хориглох, мөн тус бүсэд хийн түлшний халаалтад шилжүүлэхээр төлөвлөж буй айл, өрхүүдэд хийн халаалтын тоног төхөөрөмжийг ногоон зээлээр авахад шаардагдах хүүгийн татаас олгох зэрэг шийдвэр гаргаж, “Яндангүй бүс” байгуулах болов. Ийн Засгийн газрын зарим сайд болоод нийслэлийн удирдлагуудын Улаанбаатарын утаанд буруутан хайсан эрлийн эцэст угаарын гол буруутан улсын мөнгөөр хэдэн жил тараасан зуух болж хувирч байгаа бололтой.
Монгол Улс 2008-2016 оны хооронд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор
буюу нийт 161.1 тэрбум төгрөг зарцуулж, гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 ам.долларын буцалтгүй тусламж авч ашигласан байдаг. Үүнээс 2010 онд санаачилсан Улаанбаатарын утаатай тэмцэх санаачилгын хүрээнд гэр хорооллынхонд “Бүрэн шаталттай, утаа бага гаргадаг” гэх зуух нийлүүлж, янданг нь сольж өгөх ажилд мөн оруулсан байдаг. Тухайлбал, тухайн үед иргэд бүрэн шаталттай гэх зуухыг 40-45 мянган төгрөгийн үнээр авч байсан бөгөөд зуухнууд нь Туркээс оруулж ирсэн “Өлзий”, “Хас” нэртэй зуух. Зуухны үндсэн үнэ нь 400-450 мянга бөгөөд төрөөс 90 хувийг нь “дааж”, иргэдэд бүрэн шаталттай зуух тараасан.
Монгол Улс Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог анх байгуулсан 2011 оноос хойш олон улсын байгууллагуудын төсөл, Цэвэр агаар сан, улсын төсвийн хөрөнгөөр 175 мянга гаруй зуух тараасан байдаг. 175 мянган зуух нь нийслэлийн гэр хорооллын нийт өрхийн 97 хувийг хамарсан. Гэтэл 2011 оноос хойш буюу өнгөрсөн 13 жилийн турш улсын төсвөөс хэдэн тэрбумаар нь үрж, гэр хорооллоор нэг зуух тарааж, “зуух сольж, утааг бууруулах” бодол нь хана мөргөж, агаарын бохирдол буурах нь битгий хэл бүр ч гамшгийн хэмжээнд хүрээд байгаа нь энэ.
| УЛСЫН МӨНГӨӨР 13 ЖИЛ ТАРААСАН ЗУУХ ЭЦЭСТЭЭ УЛААНБААТАРЫН УТААНЫ БУРУУТАН БОЛОВ УУ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |