126 гишүүнтэй парламент бүрдэж, хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш Монгол төрийн ажил томоохон зохиол шиг л явж байна. Засгийн газар Монгол Улсын түүхэнд байгаагүй данхар төсөв өргөн барьж, түүнийг нь УИХ-ын чуулганаар хэлэлцээд батлахын алдад Ерөнхийлөгч бүрэн хориг тавьж, дахин УИХ хэлэлцэхээр болсон. Гэтэл УИХ төсвөө хэлэлцэн баталж чадахгүй гацаанд орж, сүүлдээ Засгийн газарт буцаахад хүрэв. Энэ мэтчилэн хэлэлцэж, хоригт орж, эргэн буцаахад хүрсэн Монголын сүүлийн 34 жилийн түүхэнд байгаагүй төсөв тойрсон маргаан "задарсан" Засгийн газрыг унагах шалтаг байж магадгүй гэнэ.

Засгийн газар 2025 оны төсвийн орлогыг хэт өндрөөр үнэлж, 35 их наяд төгрөгийн буюу Монгол Улсын түүхэнд байгаагүй данхар төсөв оруулж ирсэн. Тухайлбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөвт зарлагын хэмжээг нэмэгдүүлж, гаднын айлчлал, томилолт, зочдын зардалд 111 тэрбум, тавилга, эд хогшилд 267 тэрбум, мэдээлэл технологийн үйлчилгээнд 69 тэрбум, ваучер олгоход 18 тэрбум, бусдаар гүйцэтгүүлсэн ажилд 1.8 их наяд төгрөг зэргээр ирэх оны төсвийг хэт үрэлгэн, өндөр зардалтай батлах гэж байгаа нь олон талын эрсдэлтэй судлаач, шинжээчид бишгүй анхааруулж байв. Улмаар Засгийн газраас төсвийг УИХ-д оруулж, хэлэлцэхэд 126 гишүүнтэй парламент ч ажиллалгүй, төсвөөс нэг төгрөг ч таналгүй баталсан. Харин УИХ-ын чуулганаар "шулуун зам"-аар орж батлагдсан 2025 оны төсвийг Ерөнхийлөгч "унагаж", хориг тавьснаар УИХ дахин хэлэлцэхээр болсон.

Ерөнхийлөгч хориг тавихдаа “УИХ төсвийг хэлэлцэн батлахдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, хуулийн 6.5.1-д заасан “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан “төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх”, 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх” гэсэн заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцээгүй. 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад тодотгол хийхээр тогтоол баталсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчсөн” хэмээн мэдэгдээд буй. Тэгэхээр УИХ-ын гишүүд алдагдал ихтэй төсөв батлагдаж байгааг мэдсэн хэдий ч гар өргөж дэмжсэн нь тэдэнд эдийн засгийн сонирхол, мөнгө төгрөгтэй холбоотой эрх ашгийн сонирхол байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүдийн "тансаглах" гэх байсан ирэх орны 35 их наядын төсвийг хуульд заасны дагуу үр ашигтай, хэмнэлттэй захиран зарцуулах ёстой гэдгийг хатуухан сануулсан ч гэж болно. Улмаар УИХ ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан.
.jpg)
Гэтэл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, Засгийн газрын оруулж ирсэн ирэх орны төсвийг дахин хэлэлцэх ёстой УИХ төсөв хэлэлцэж, баталж чадахгүй дээрээ тулж, Засгийн газарт буцаахаас өөр сонголтгүй болж үлдэв. Ингэснээр Монгол Улс сүүлийн 34 жилийн түүхэнд байгаагүй эрсдэлд орж, ирэх орны төсвөө энэ ондоо багтааж, баталж амжих уу, үгүй юү гэдэг асуудал гараад байгаа юм. Нөгөөтээгүүр Засгийн газраас УИХ, УИХ-аас Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчөөс УИХ, УИХ-аас Засгийн газар гэхчлэн "бантан зуурч" байгаа ирэх орны төсөв тойрсон маргааш эхнээсээ тавилттай жүжиг, зохиол ч байсан байж болзошгүй талаар улстөрчид эхнээсээ ярьж эхэлжээ.
Тухайлбал, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн "УИХ гэдэг хамтын шийдвэр гаргадаг газар. Энэ бүхэн юунаас үүдэлтэй, ямар асуудал болов гэхээр, хэрэв ирэх 2025 оны төсөв муу төсөв, төлөвлөлт муутай байна гэж үзсэн юм бол одоо дуугарах биш, анх төсөв өргөн баригдах үед буюу анхны хэлэлцүүлэг дээр энэ асуудлыг хөндөж, Засгийн газарт буцаах бүрэн эрх нь байсан. Гэтэл бүгдээрээ анхнаасаа "Сайн төсөв байна. Үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй" гээд анхны хэлэлцүүлгээр дэмжчихсэн. Ингээд цааш нь хэлэлцээд ирэх оны төсвийг баталчихсан. Гэтэл одоо өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр л юм болж байна" гэж өчигдөр мэдээлэл өгсөн.

Түүнчлэн төсөв тойрсон маргааны асуудлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Засгийн газар, Байнгын хороо, Ажлын хэсгийн хүрээний аль нэгэнд нь хариуцлага тооцох хэрэгтэй. Ажлын хэсэгт нь байсан гишүүд гарч ирж улс төр хийгээд, дараагийн Ажлын хэсэгт нь орж ажиллана гэвэл логикийн алдаа болно шүү” гэсэн. Мөн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Б.Жавхлан. Төсөв оруулж ирэхэд нь гишүүд, сэтгүүлчид, эдийн засагчид нь бүгд л болохгүй байна гээд байхад “болж байна” гээд зүтгээд байсан. Харин хориг тавиулчихаараа “Харин тийм ээ” гээд сууж байна” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдээд буй.

| “ЗАДАРСАН” ТӨСВИЙГ “ЗАСАХ” ЖҮЖИГ ЗАСГИЙН ГАЗРЫГ УНАГАХ ШАЛТАГ ГЭВ ҮҮ |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |