• Өнөөдөр 2024-05-07

ТУРШИЛТЫН ТҮЛШИНД ЧИНЬ ХЭДЭН ХҮН УГААРТАЖ, ХЭЧНЭЭН АЙЛ СҮЙРЭХ БОЛ ГЭЖ АЙЖ БАЙНА, Б.ЧОЙЖИЛСҮРЭН САЙД АА

2023-08-12,   2776

        Монголын төр гурван сая хүнээсээ хэчнээнийг нь угаартуулж байж санаа нь амрах юм бол. Хэчнээн хүн туршилтын зууханд угаартаж, хэдэн айл өнчирч байж туршилт нь дуусах юм бол. Ирэх өвөл хэдэн хүн шороонд булагдаж, хэчнээн хүн үхэл, амьдралын заагт амьдаараа тарчлах юм бол. Хэдэн зуун тэрбумыг салхинд хийсгэж, улсын төсвийг хичнээнийг нь шатааж байж утаа нь арилах бол. Хэдэн жил судалгаа хийж, хэчнээн эрдэмтэн тайлбарлаж байж Эрчим хүчний сайд нь хар ухаанаар аргалахаа болих юм бол...

Юм бол, юм бол, юм бол. Тийм ээ, үнэхээр асуултын тэмдэгтэй, анхаарлын төвд айж байна, монголчууд Б.Чойжилсүрэн сайдаас. Өнгөрсөн намар түүнийг “Энэ өвөл хүнд болохыг үгүйсгэхгүй, аргална даа” гэж хэлэхэд нь нэг айж байлаа.“Аргална” гэсээр нэг жил өнгөрсөн, ард иргэдийн айдас улам л нэмэгдэж байсан. “Аргалж байгаа нь энэ” гээд дутуу эрчим хүчээ хойд хөршөөс нөхөж аваад, хуучин станцуудаа “аваар”-ын горимоор ажиллуулахаас өөр арга хэмжээ авсаагүй. Ингэж явсаар тэр аргална гэж хэлснээсээ гурван сарын дараа “Аргалаад яваад байж болохгүй. Аргалах бүх арга, боломж дууссан. Үүнийг ард түмэн, олон нийтэд шударга хэлсэн дээр” гээд хоёр гараа өргөөд, хавар болтол бууж өгч байлаа. Идэр есийн хүйтэнд арга нь дууссан гэдгийг сонссон иргэд хөлдөж үхэх нь гэж айж байлаа.

Б.Чойжилсүрэн: 177 тэрбумаар Хятадаас хагас коксжих нүүрс авч ирэх өвөл туршилт хийнэ

      Ирэх өвөл ч тэр иргэдийг айлгаж аргална гэнэ. Гэхдээ туршилтаар аргалж, тусгаар улсын иргэдийг туршилтын зуухан “өрдөж”, аргална гэнэ. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр “Утааны асуудал дахин нэг жилийн турш яригдах учир санхүүгийн хувьд Нийслэлээр бонд гаргуулж шийдээд дараа нь Сангийн яам, Нийслэл хоорондоо асуудлаа шийдэх болов уу гэж бодож байгаа. Ерөнхийдөө, сайжруулсан шахмал түлш нь өндөр алдагдалтай явж байгаа. Энэ асуудлыг шийдэх шаардлага үүссэн. Бид утааг бүрэн алга болгоно гэсэн гоё зүйл ярихгүй. Харин үүнийг багасгана гэж байгаа юм. Ингэхдээ БНХАУ-аас коксжих нүүрс оруулж ирж, туршилт хийнэ. Тодруулбал, ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс нэгдүгээр сарын 1 хүртэл туршилт хийнэ. 177 тэрбум төгрөгийн 30 орчим төгрөгөөр нь асаагч байна. Түүхий эдээ үйлдвэрлэнэ. Нэгэнт энэ жил үйлдвэр байхгүй учраас нэг тонн шахмал түлшний үнэ 1.5 сая төгрөгөөр импортлоно. 150-200 мянган төгрөгөөр бид нэг тонныг нь боловсруулна. Үүнийг би төгс шийдэл гэж үзэхгүй. Гэхдээ зүгээр байснаас оролдоод үзье гэсэн шийдвэр гарч байна.Сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксоор сольж үйлдвэрлэнэ. Харин хагас коксыг БНХАУ-аас импортлох юм. Хагас коксжсон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс хоёр дахин бууруулна” гэх мэдээллийг өгсөн нь өөрөө асуудал, айдсыг дагуулж байгаа юм. Хэдэн хүнийг амийг авч, хэчнээн хүнийг угаартуулж, хэдэн айлын голомтыг самарсныхаа дараа тэр “Туршилт хийж болохгүй юм байна. Аргалж болохгүй юм байна” гээд хоёр гараа өргөх бол гэхээс үнэндээ айж байна.

       Монголын төр иргэдийнхээ амиар “наадаж” чадаж байна, үнэндээ. Сайжруулсан шахмал түлшийг түлж байж утаагүй болно гэж итгүүлж, хэдэн зуун тэрбумыг салхинд хийсгэж, өчнөөн хүнээ туршилтын зууханд галдан шатаачихаад гаргасан тогтоол, шийдвэрээсээ буцлаа. Монгол Улсын Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Тухайн үедээ тууз хайчлах нь холгүй тунхаглаж, сүр дуулиан болж байлаа. Бараг л тэр өдөртөө утаагүй болчихсон мэт даналзаж, дапаалж байлаа, эрх баригчид. Яг үнэндээ цаасан дээр гарсан тогтоолоос нь хойш таван сарын дараа угаарын хийн дуудлага нэмэгдэж, энд, тэндгүй муужирсан, амнаас нь цагаан хөөс сахарсан, амьдаараа хөшчихсөн, орой унтаад өглөө сэрээгүй өчнөөн хүүхэд, хөгжид, иргэд шороонд булагдсан. Сайжруулсан түлш гэх сайхан үгээр халхавчилж, өчнөөн иргэнээ угаартуулж, хөнөөчихөөд өнөөдөр өөр туршилт хийх гэж байгаагаасаа айх хэрэгтэй, МАН-ыхан.

ГАНЦ ШӨНИЙН ДОТОР 10 ХҮНЭЭ УГААРЫН ХИЙНД АЛДДАГ НИЙСЛЭЛЧҮҮД, ТУРШИЛТЫН ЗУУХАНД ХЭДИЙГ АЛДАХ ВЭ

      Хүнээ алдчихсан хүмүүсийн гомдол, нүүрс түлэхээс ч айж бэргэсэн харц, цөхрөл эх баригчдад сургамж болдоггүй бололтой. Хамгийн сүүлийн жишээ гэхэд ердөө хоёр сарын өмнө таван настай хүү, цэл залуухан залуу хос угаартаад нас барчихсан гашуун түүх бий. Ганцхан шөнийн дотор арван айлын 30 гаруй хүн угаартаж, 10 хүн амиа алдсан эмгэнэлтэй түүх бидэнд бий.

       Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Баянгол дүүргээс угаарын хийтэй холбоотой хоёр дуудлага бүртгэгдсэн байдаг. Баянгол дүүргийн 22 дугаар хорооны дугаар тоотод байрлах хоёр хүн угаартаж, эмнэлгийн байгууллагад хүргэгджээ. Мөн тус дүүргийн 21 дүгээр хорооноос нэг дуудлага ирсэн ч гэр бүлийн гурван хүн угаартаж, амиа алдсан байдалтай олдсон. Тодруулбал, таван настай хүү, 37 настай эрэгтэй, 33 настай эмэгтэй угаарын хийнд хордож, амьсгал хураасан байна. Талийгаач нарт эмнэлгийн тусламж үзүүлж чадаагүй бөгөөд амьсгал хурааснаас хойш ойролцоогоор 18 цагийн дараа олсон байлаа. Зэргэлдээх хороонд дөрвөн настай хүү угаартаж нас барж, арванхоёрдугаар ангийн охин ээжтэйгээ мөн л амиа алдсан байдаг. Энэ ердөө ганцхан өдрийн дуудлага. Ил мэдэгдсэн, эрж хайсан тоо энэ. Үүний цаана хэдэн хүний амь үнэгүйдэж, нууцын зэрэглэлд хорвоогоос буцсныг мэдэх аргагүй. Ийм гашуун баримт байхад туршилт хийж, хятадаас нүүрс авах гэж байгаа Эрчим хүчний сайдын бодлого буруу байна.

НИЙСЛЭЛЧҮҮДИЙГ АМИЙГ АВРААЧ, ЕРӨНХИЙ САЙД АА, НИТХ-ЫН ДАРГА АА

    Нийслэлчүүд туршилтын талбар биш. Тэд нийслэлд амьдарч байгаа шангаа амиараа төлөх өргүй. Нийслэлийг утаагүй болгохын тулд иргэд туршилтын туулай болох бүүр ч ёсгүй. Эрчим хүчний сайдад монгол хүний амиар туршилт хийх эрх ч байхгүй. Ирэх сонгуулиас өмнө утаагүй болгох эрх баригчдын үлгэрийн амлалт, үнэмшхээргүй тэнэглэлд хэн ч өртөх ёсгүй гээд НИТХ-ынхан эсэргүүцээд, хоёр гараа өргөөд, Эрчим хүчний сайдыг байранд нь тавьж байх байлаа, өчигдөр. Харамсалтай нь, тэд тэгсэнгүй. Тодруулбал,    өчигдөр НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр 177.5 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас коксжих нүүрс худалдан авах гэж байгаагаа зарласан юм. Сөрөг хүчнийхэн эсэргүүцсэн ч эцэст нь “ялагдчихлаа”. Одоо нийслэлчүүдийг Эрчим хүчний сайдын туршилтын зууханд өрдүүлэхийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, бүүр цаашлаад Ерөнхий сайд, Засгийн газар л таслан зогсоох л үлдлээ. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүдийг амийг аврахыг эсэхийг тэд шийдэх нь.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН САЙД ТУРШИЛТАА ГЭРЭЭСЭЭ ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ

Б.Чойжилсүрэн сайд “Туршилт гэх үгнээс би айхгүй байна” гэж “томорч” байна лээ. Тэр үг хэлж байхдаа угаасаа айдаггүй юм. Ниргэсэн хойно нь айдаг юм. Үүний том жишээ нь дээр бичсэн “Аргалаад яваад байж болохгүй. Аргалах бүх арга, боломж дууссан. Үүнийг ард түмэн, олон нийтэд шударга хэлсэн дээр” гэдэг үг, буулт.

Хэрэв том толгойтой сайдаа Засгийн газрын тэргүүн нь дийлдэггүй юм бол туршилтыг нь гэрээс нь эхлэх хэрэгтэй. Б.Чойжилсүрэн сайд коксжих нүүрсээрээ гэртээ туршилт хийгээд үз. Хэрэв болж байвал нийслэлчүүд түлэх нь шударга ёсонд нийцнэ. Харин сайд нь хаус нд заларч, төвийн шугамаар гэрээ халааж байхад нийслэлчүүд туршилтын туулай болчихоод, өрдүүлж суух нь гажуудал юм.

 


ТУРШИЛТЫН ТҮЛШИНД ЧИНЬ ХЭДЭН ХҮН УГААРТАЖ, ХЭЧНЭЭН АЙЛ СҮЙРЭХ БОЛ ГЭЖ АЙЖ БАЙНА, Б.ЧОЙЖИЛСҮРЭН САЙД АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 17
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-13 08:32:54
    Shine ezen: Ene hun chin sahaliin orond bidnii ezen bolson bna da
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-13 05:30:04
    Цахилгааны шинэ эх үүсвэр бариулаач.: 177 тэрбум олдвол адаглаад цахилгааны шинэ эх үүсвэр бариулаач. Ядарсан иргэд утаанд тэснэ. ОДОО туршилтаа зогсооо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-12 21:29:44
    zochin: MAN yasan ard tumnee boddoggui uom.Utaagui tulsh ymar muuhai unertei.hichneen hunii ami avch odson bilee.Utaagui tulsh neg hunii biznes bsan shuu.Neriig n helehees aisan.muu tulsh gj ogt duugaraagui.Terbumaar hortoi biznes hiij bhaar ger horoololoo dulaan.tsah.aar hangah hugatsaa bsan.Setgelgui.chadvargui.tehnik.tehnologi.injneruud bish NAM dagasan hulgaichuudaa zailaasai.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-12 12:04:52
    Иргэн: Энэ Чойжоо шуналыг Этүгэн эхэд хэлж цааш нь харуулвал яасын ер нь яамар барагддаггүй шунал вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-11 14:31:19
    Зочин: Идээд цадахыг нь хүлээхээс. 24 онд гараад ирнэ. Харааж зүхэж байсан ч саналаа өгдөг юүхан хээхэн олоод идчихдэг хорооны, сумын санал өгдөг үүд үхэж дуусахгүй шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-11 13:37:00
    Иргэн: Энэ Чойжилсүрэнг яах вэ хүмүүсээ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-11 10:20:51
    Зочин: Мунхаг байвал юү ч түлсэн угаартана, үхнэ. Хэзээч яндангаа авч болохгүй шатаж байгаа бүх материалаас угаар гарна. Үхсэн хүмүүс яндангаа авч өрхөө бүтээсэн, яндангийн хаалтаа хаасан л байсан үдэн. Хөрзөнгийн, загийн угааранд хүн үхэж л байдаг ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-11 08:47:32
    Эгэл хүн: Хятад дагаж хор нэхэж явах хэрэггүй.Эх орны Богд цаазат дархан эзэмшиж байгаа баячуудын бүх газарыг аваад.Эзэмшиж байсан мөнгөөр юм хийх.Чойжилыг барж шоронд хийх.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-10 22:44:34
    Иргэн: Биднийг доромжилж дорд үзэж чадаж байгаа шүү нээрээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-10 22:42:53
    1: Түлшинд чинь хордож амь насаа алдсан иргэдийнхээ тоог үнэнн зөвөөр гарга та нараас амийг нь нэхнэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-10 22:41:36
    Иргэн: Түлшинд нь хичнээн хүн амиа алдлаа тоогоо гаргавал 3хан саяулаа улсад маш өндөр тоо дайн байлдаан болсон аятай тоо гарна шүү малуудаа яаасан шоудаж гударч цусардаж дуусдгүй лаларууд вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-10 16:52:40
    Монгол хүн: Ард иргэд дээрээ туршиж хэрэггүй. Өөрийнхө идсэн хөрөнгөөр өөрсөд дээрээ турш. Хэрэгтэй тохиолдолд хагас коксийн үйлдвэрээ эхлээд барь. Хятадаас нүүрс кокс авахгүй ээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-10 15:06:04
    Иргэн: НИТХ гэж ийм л хөөрхийлөлтэй улсууд бждээ гэж. Нийслэлчүүд дээр чинь туршилт хийнээ гээд бхад нь үр хүүхэд,ач зээ, хамаатан садангууд нь нүдэнд нь харагддаггүй юм бхдаа. Тэгьеэ бид туршилтад чинь ороход бэлэн гээд гараа өргөчихөөд юу бодож суудаг юм болдоо гэж ккк....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-10 11:27:26
    Иргэн: Чойжилсүрэнд хэлэх муу үг олдохгүй нь дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-10 10:50:31
    Я: Мөнгө угаах шалгарсан арга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-10 10:00:37
    сэржмаа: эргүү мал хэдэн хүний амь ньд хүрэх гэж байгаан бол турших дээрээ тулбал энэ эргүү малийн аав ээж ах хамаатан садангаас нь эхлэж туршуулах юм шүү ярьж хэлэж байгааг нь хараад уур бухимдал төрөхгүй байх арга алга энэ хүрэлсүх ийм эргүү маландаа арга хэмжээ авмаар байга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-10 07:13:29
    яандаа: Энэ МАНын хулгайчууд ард түмнийг доромжлоод дээрэлхээд дуусгалаа юу ч хийсэн бидний дур гэхнээхятадад дээд зэргийн коксоо гаргана эргүүлээд хор хольсон хог оруулахнээ????
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188