2022 оны нэгдүгээр сарын 1-нээс монголчууд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний нөхдийн нийлж, нэгдэж гаргасан Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт” буюу “Шинэ сэргэлтийн бодлого” гэх ашиг олж болох бүх салбараа хөдөлгөөнд оруулах нэртэй тэдний төлөвлөгөөгөөр ажиллаж, амьдрахаас өөр сонголтгүй болоод буй. Нэгд, тэр болон түүний нөхөд төрийн эрх барьж байгаа учраас бодлогыг нь хүлээн зөвшөөрөхгүй хэнийг ч тэд яаж ийж байгаад шахан зайлуулж, ажилгүй, орлогогүй, боломжгүй болгож дөнгөнө. Хоёрт, ковидын үед баримталж буй дэглэм, дүрэм, журамтайгаа энэхүү бодлогоо яв цав тохируулсан байгаа тул одоохондоо аль алинд нь тушигдах ацан шалаанд орж буй хэрэг. Гуравт, тэдний дүрмээр тоглохгүй л бол МАН-ын үе үеийн ах нар шиг нь төмөр торны ард эсвэл улс төрөөс бүр хол, хөдөө, зэлүүд газарт ногоо тарьж, нохой муур тэжээсэн шиг амьдарна. Эсвэл Ардчилсан намыг нам биш болтол нь будлиантуулж, дунд нь өөрсдөө ч төөрч будилсаар яваа тус намын нөхөд шиг их бачуурал дунд хэчнээн ч оныг үдэж мэднэ. Өөрөөр хэлбэл, “Шинэ сэргэлтийн бодлого”-д юу ч гэж заасан байсан монголчууд үг дуугүй даган мөрдөхөөс өөр сонголтгүй сонголтын өмнө ирээд байна гэхэд үнэнээс хол зөрөхгүй л болов уу.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ жилийн орой хэлсэн үгэндээ “...Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Улсын Их Хурлаар батлуулж, боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлтийн зургаан багц асуудлыг шинэ оны эхний өдрөөс эхлэн эрчимтэй хэрэгжүүлэхэд бэлэн боллоо. Монгол Улсын эдийн засаг зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь зөвхөн нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай гашуун үнэнийг 2021 он бидэнд бүр ч илүү ойлгууллаа.
... “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд олон жил гацсан Оюу толгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг ирэх жил эхлүүлэх боломж бүрдэнэ. Оюу толгойн хэлэлцээрийн үр дүнд 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор, Оюу толгой төслийн Монголын талын эзэмших 34 хувь үнэ төлбөргүй ирж, монголчууд бид анх гэрээ байгуулж байсан ТЭГ гараан дээрээ дахин ирлээ.
“Шинэ сэргэлтийн бодлого” амжилттай хэрэгжсэнээр эдийн засаг хоёр дахин тэлж, 285 мянга гаруй ажлын байр шинээр нэмэгдэж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөл хангагдаж, цар тахлын хүндрэлээс эдийн засгаа аварч чадна гэдэгт Ерөнхий сайдын хувьд бүрэн итгэлтэй байна” гэжээ.
Айлаар бол халамжийн халамжид байдаг зүдрүүхэн айл гэдгээ цар тахлын жилүүдэд илүү тод мэдэрсэн гэхэд болно
Эндээс харвал, шинэ жилийн уур амьсгалд амьдралын элдэв бараан, болохгүй, бүтэхгүй нь дарагдсан ард түмэнд өмнөхийн л адил цонхны цаанаас чихэр долоолгодог арга барил үргэлжилж байгааг анзаарч болно. Өмнөх, үе үеийн Ерөнхий сайд нар “Бид шинэ амжилт, ололт, бүтээн байгуулалтын гараан дээр байна” хэмээн давтдаг жишиг давтагдлаа. Гэхдээ цаг үеийн нэг онцлог нь цар тахлын аюулаас сэрэмжилсэн дэлхий дахин, тэр дундаа хойд, урд хоёр хөрш маань манайхыг оруулахгүй хэмээн хаалгаа дангинатал түгжчихээд, дагавар хүүхэд шигээ харилцаж байгаа энэ үед “Дотоод нөөц бололцоо, томоохон төслүүдээ хөдөлгөөнд оруулж, эдийн засгийн сэргэн мандалт, хараат бус бие даасан байдалд хүрнэ” хэмээн дуугарахаас ч яах вэ. Гэхдээ гол нь үр дүн чухал. Элдэв техник, хэрэгсэл, электрон бараа, ийм тийм үүлэн технологи гэхээсээ илүүтэй лаа, шүдэнз, хадаас, цавуугаа үйлдвэрлэдэг болчихвол, энэ нөхцлөөр нь засаг, төр хангаад өгчихвөл нэг ч гэсэн үр дүнд хүрэх юм. Хүнс, хүнсний бүх төрлийн үйлдвэрлэл мөн ялгаагүй. Дийлэнх нь БНХАУ-аас хараат, тус улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээр Монгол Улс хэрэгцээгээ хангаж ирсэн гэдгийг өнгөрсөн хоёр жилд хангалттай харлаа. Эрчим хүч, шатахуун бас л нэг улсаас хараат явж ирсэн, үндсэндээ бол бид буурай орны иргэд шүү дээ. Айлаар бол халамжийн халамжид байдаг зүдрүүхэн айл гэдгээ цар тахлын жилүүдэд илүү тод мэдэрсэн гэхэд болно. Одоо гол нь дээр дурдсан бүх чиглэл, төрөлдөө анхаарч, үйлдвэрлэл, хөдөлмөрийг жигдрүүлж чадвал Ерөнхий сайдын автортой “Шинэ сэргэлтийн бодлого” бодлого болж, түүний ирээдүйн улс төрийн замнал улам дардан болох нь дамжиггүй.
Түүнчлэн тэрбээр “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар хөгжлийн бодлогыг нэгэн цонхоор харж, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг цогцлоохын төлөө хамтдаа зүтгэх болно. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд “Эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдал, цар тахлын хүндрэлийг даван туулж, эдийн засгаа сэргээх үйлсэд иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцогтун” хэмээн уриалж байна” гэсэн. Энэ нь нийтлэлийн эхэнд дурдсан “Дагахгүй бол зайлуулна” гэсэн утга санааг нэг талаар илэрхийлэх ч шиг, нөгөө талаар “Дагахаас өөр сонголтгүй шүү” айдас, дарамтыг мэдрүүлэх ч шиг.
Шинжээч, судлаачдын үзэж байгаагаар Ерөнхий сайд болон түүний багийнхан өнгөрсөн жилүүдэд гацаад байсан томоохонд тооцогдох төслүүдээ “хөдөлгөж”, ямар нэг байдлаар үйлдвэрлэлийг тэргүүнд тавьж, уул уурхай, байгалийн баялаг дагасан бүх төрлийн ашиг шимийг эдийн засагжуулах их аянд гарч буй.
Тодруулбал, Ерөнхий сайд "Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох Аж үйлдвэржилтийн сэргэлт бол эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа билээ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна. Ган болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр бол аж үйлдвэржилтийн сэргэлтийн суурь цөм юм. Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна. Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулна. Газрын тос боловсруулах үйлдвэрээ цаг алдалгүй ашиглалтад оруулж, бензин шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болох нь эдийн засгийн бие даасан байдлын чухал зорилтуудын нэг билээ. Аж үйлдвэржүүлэх бодлого бол шинжлэх ухаан, технологийн салбарыг бүрэн шинэчлэх зорилт юм. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалаас хоцрохгүй, өндөр технологи, блокчейн, хиймэл оюуны ололтыг нэвтрүүлж, дижитал эдийн засгийн чиг хандлагад нийцүүлэн аж үйлдвэржилтийн бодлогоо хамтдаа шинээр тодорхойлцгооё" гэж намынхаа 30 дугаар их хурал дээр хэлсэн. Өөрөөр хэлбэл, ямар ч байсан монголчуудын хүсээд байгаа, яс махандаа тултал үгүйлж, мэдэрч буй үйлдвэрлэлжилтийг эхлүүлнэ гэж тэр, тэд амлаж байгаа нь сайшаалтай. Энэ амлалт, зорилт ажил болох нь юу юунаас чухал. Гэхдээ эдгээрийг хэрэгжүүлэхдээ тэд зөв, чанга бодлого баримтлахгүй бол байгаа үүцээ үрэн таран хийгээд зогсохгүй, гаднын орнуудад ч нөлөөлөл, хамтралаа эхлүүлж, тогтоож чадахгүй үлдэх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, байдгаа барахын хажуугаар байгалийн баялгаа ч цөлмөөд дуусна. Дээр нь 1970-1980-аад оныхноор бүрдүүлсэн “юм үзээгүй” залуусаар багаа бүрдүүлсэн нь нэг талаар зоригтой мэт боловч нөгөө талаар ухаан, бяр, цэц дутаж мэдэхээр байгаа нь “Шинэ сэргэлтийн бодлого”-д бодлого бодуулах, цаг алдуулах түвэг болох вий. Бусдаар ч Л.Оюун-Эрдэнийн баг монголчуудын “гурилын уут”-ыг сэгсрэх нь үү, уут дүүрэн гурил тэврээд зогсох нь уу гэдэг нь зөв бодлого, удирдах ухаанаа хэр хослуулахаас нь шалтгаална.
Төгсгөлд нь, үр дүн ямар байхаас үл хамаарч сэдсэн бүхнийг нь үг дуугүй даган мөрдөхийг сануулж, шахаж байгаагаараа тэд өмнөх Засаг, парламентуудаас ялгаатай.
1970-1980-аад оныхноор бүрдүүлсэн “юм үзээгүй” залуусаар багаа бүрдүүлсэн нь нэг талаар зоригтой мэт боловч нөгөө талаар ухаан, бяр, цэц дутаж мэдэхээр байгаа нь “Шинэ сэргэлтийн бодлого”-д бодлого бодуулах, цаг алдуулах түвэг болох вий
| Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙ САЙД БАЙХ ХУГАЦААНДАА МОНГОЛ УЛСЫН “ГУРИЛЫН УУТ”-ЫГ ГӨВЖ ДУУСГАХ УУ, ДҮҮРГЭЖ ТЭВРЭХ ҮҮ |
|
ТӨРИЙН ДАРХАН С.СУГАРЫН ДҮҮ С.ЭРДЭНЭЭ: АХ МИНЬ НОЁН СЭВРЭЙ ХИЙЦИЙН МӨНГӨ АЯГАНААС ГАДНА ТӨРИЙН ТАМГА, МАРШАЛЫН ОДОН, АЛДАРТ ЭХИЙН ОДОНГ УРЛАЖ ТҮҮХЭНД ҮЛДСЭН ДЭЭ
2026-06-16 09:19:41
Сайд Б.Батцэцэг Германы сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзлаа
2026-06-16 07:31:35
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-06-16 07:27:16
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ, НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.САНДАГСҮРЭНГИЙН НАЙЗ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-Д 1.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВТОБУС НИЙЛҮҮЛЖЭЭ
2026-06-16 07:00:00
БИ ДЕРЕВНИЙ ХҮҮХЭД
2026-06-16 07:00:00
Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
2026-06-15 16:25:12
Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх Монголын жүдочид
2026-06-15 15:38:34
“Чингис хаан” музей Польш Улсын Цэргийн музейтэй хамтарч ажиллана
2026-06-15 15:13:39
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-06-15 14:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАР: ХОТЫН САНХҮҮ БЭХЖИХ ТУСАМ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ТЭЛНЭ
2026-06-15 13:08:26
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН:НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН АЛДАГДАЛ 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРСЭН. ТИЙМЭЭС ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ НӨХӨХИЙН ТУЛД НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ САНХҮҮЖИЛТИЙГ ХЯЗГААРЛАНА
2026-06-15 13:00:01
Ази-Европын музейн удирдлагууд чуулж эхэллээ
2026-06-15 12:55:07
Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
2026-06-15 12:49:55
“КОФЕТОЙ ШҮЛГҮҮД”-ЭЭС ОНЦЛОХУЙ
2026-06-15 12:15:21
Монголчууд найдвартай, ил тод системээр хандив өгөх хандлага руу шилжиж байна
2026-06-15 12:00:00
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН СОНСГОЛД Х.НЯМБААТАР ТЭРГҮҮТЭЙ 100 ГАРУЙ ХҮН ДУУДАГДЖЭЭ
2026-06-15 10:21:53
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-06-15 09:34:06
Германд “МОНГОЛ ӨВ СОЁЛ” наадам амжилттай боллоо
2026-06-15 08:22:03
“ТLJ Түшиг багана” баг Азийн оюутны аваргаас хүрэл медаль хүртэв
2026-06-15 08:01:21
2026-06-15 07:50:50
Гавьяат Т.Тулга үндэсний бөхийн өв соёлыг дэлхийд сурталчилна
2026-06-15 07:41:07
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хятадын ГХ-ын сайд Ван И нар мод тарив
2026-06-15 07:35:21
Монголд анх удаа бүртгэгдсэн шүлхийн “САТ-1” өвчин Ховд, Баян-Өлгий аймгаар тархснаар 2269 мал устгажээ
2026-06-15 07:32:34
“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН ЗАХИРАЛ Б.ДАВААДАЛАЙГИЙН ТӨРСӨН АХ АРЦАТЫН АМАНД 300 АЙЛЫН ХОТХОН БАРЬЖ БАЙНА
2026-06-15 07:00:00
МАН ЗАЛУУЧУУДААРАА ХҮЧ СЭЛБЭЖ, АН ӨВӨГЧҮҮДЭЭРЭЭ ХАЯАГАА МАНАСААР БАЙНА
2026-06-15 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-06-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |