

Иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалдаггүй, аанай л “Шалгаж эхэлсэн” гэх тайлбар хийгээд сууж байдаг тагнуулын байгууллагад итгэж болох юм уу. Хятадын 500 иргэн техник, тоног төхөөрөмжтэйгөө орж ирээд, тансаг зочид буудалд оффислоод гэмт хэрэг үйлдэж байсан ноцтой хэрэг саяхных. Гэтэл тагнуулын байгууллага тэр дор нь илрүүлээгүйгээс болж тэд тааваараа гэмт хэрэг үйлдэж байгаад гарч явахынхаа өмнөхөн илчлэгдсэн гэдэг. Нэмээд, "Монгол банкны веб хуудас руу хакерууд халдлаа" гэх мэдээлэл саяхан цацагдсан. "Хакерууд халдсан нь үнэн" гэх маягтай тайлбарыг Монгол банкнаас хийсэн. Гэвч хакеруудын зорилго юу байсан, ямар хохирол учруулсна тухай тайлбар хэн ч хийгээгүй байна. Энэ мэт үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой хэргүүд дээр хайнга, хойрго ханддаг тагнуулын байгууллагад аюулгүй байдлаа бүрэн даатгаж болох юм уу.
| Тагнуулынхан ажлаа хийхгүй бол хакеруудын хар зах дээр "зарагдаад" дуусах нь, Монгол Улс |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |