Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та сүүлийн үед юунд түлхүү анхаарч ажиллаж байна вэ. Хийж, хэрэгжүүлж байгаа ажлынхаа үйл явцаас дурдаж болох уу?
-Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгч цэргийн алба хаах хугацааг, өөрчлөх, сунгах, цэргийн албаны харилцааг боловсронгуй болгох, хугацаат цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх насанд хүрсэн эрэгтэй хүн бүр үндсэн хуульд заасан дүрэм журмыг хэрэгжүүлэх, биелүүлэх, боломж бүрдүүлэх ажлын хэсгийн ахлагчаар намайг томилсон. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу ажлын хэсэг ажиллаж байна. Удахгүй Ерөнхийлөгчид ажлаа танилцуулна. Нэг жилийн цэргийн хугацаа зөв хугацаа мөн үү, биш үү. Нэг жилийн хугацаанд алба хаагчид бүрэн хүмүүжиж чадах уу, өөр ямар боломж бололцоо байна вэ гэдгийг судалж, насанд хүрсэн бүх эрэгтэйд цэргийн алба хаах нөхцөл бүрдүүлэх зорилготой ажиллаж байна. Цэргийн алба зөв хугацаатай, зөв сургалттай, үр өгөөжтэй байх юм бол нийгэм бүхэлдээ зөв чиг хандлагатай болно. Цэргийн алба хааж байх хугацаандаа нийгэмд бэлтгэгдэж, ажил, амьдралынхаа суурийг зөв тавих ёстой. Их, дээд сургуульд сурч байгаа болон гадаадад ажиллаж, амьдарч байгаа, эрүүл мэндийн шалтгаантай иргэд цэрэгт явдаггүй. Тиймээс залуучууд залхуу, хэврэг, эмэгтэйлэг, тэсвэр тэвчээргүй, ажил хийх дургүй, аав, ээжээрээ тэжээлгэдэг угжийн систем үргэлжилж байгаа юм. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ цэрэгт явуулах хэрэгтэй.

Хоёрдугаарт, цэргийн цолны зохистой харьцаа, цэргийн цолыг журамлах ажлын хэсгийг надаар ахлуулсан. Энэ ажил маш амжилттай үргэлжилж байгаа. Бэлтгэл цол ч мэдэгдэхгүй, энгийн цол, жинхэнэ цэргийн цол ч мэдэгдэхгүй цэргийн цол зүүсэн иргэн маш олон байна. Мөн цэргийн хууль, дүрэм журамтай хувцсыг хэн хамаагүй хүссэн үедээ өмсөж, хаа сайгүй зарж борлуулж, солилцож, дамжуулж байгаа. Эдгээрийг ажлын хэсэг цэгцлэх юм. Үүний хүрээнд төрийн цэргийн байгууллагуудын бүх төлөөлөл ажлын хэсэгт орсон. Бид ажлаа ойрын хугацаанд Ерөнхийлөгчид илтгэнэ. Мөн Ерөнхийлөгчийн цэргийн цол олгох журам, цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм шинэчлэгдэнэ. Дээрх үндсэн хоёр чиглэлээр үүрэг авч, шинэлэг ажлуудыг хийж байна. Нийгэм, соёл урлагийнхан, бөхчүүд, төр захиргааны байгууллагуудын албан тушаалтнууд, орон нутгийн засаг захиргааны дарга нарт цэргийн бэлтгэл цол олгох нь маш буруу. Зөвхөн байлдааны сургууль дадлагад оногдсон үүргээ биелүүлж байгаа байлдагч, дэслэгч нарт бэлтгэл цол олгох ёстой. Харин богино хугацааны бэлтгэл сургуульд хамтрагдсан нэр зүүж хошууч, дэд хурандаа, хурандаа цол олгож байсан. Үүнийг залруулна. Энэ мэтчилэн салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажил их бий. Цэргийн дүрэмт хувцас цэргийн тангараг өргөсөн цэргийн албан хаагч өмсөж хэрэглэдэг хууль, дүрэмтэй хувцас шүү дээ.
-Тэгэхээр нэг жилийн цэргийн хугацааг сунгана гэж ойлгож болох уу?
-Энэ талаар ажлын хэсэг судалж, ярилцаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт хараахан гараагүй байна.
-Батлан хамгаалах яам 10 жилийн хугацаанд 22 сая мод тарьж, ургуулахаар ажлаа эхлүүлж байна. Мод суулгахаас илүү байнгын арчилгаа чухал байх?
-Тиймээ, арчилгаа маш чухал шүү. Манайх хугацаат цэргийн алба хаагчдыг татаж эх орноо хамгаалах бэлтгэл хүчин бэлддэг онцлогтой салбар. Энэ жилээс цэргийн анхан шатны болон мэргэжлийн боловсрол эзэмшүүлэхээр төлөвлөж байна. Үүний хүрээнд моджуулах ажил эхэлснээр олон ажлын байр бий болох боломжтой. Ойжуулах, зүлэгжүүлэх мэргэжлээр цэргийн албанд ирж буй залуусыг бэлтгэж, сургах чадамж бий. Хэрвээ давхар мэргэжил эзэмшиж чадвал хүрээлэн буй орчноо сайхан болгохын төлөө нэгдэж, модоо тарьж ургуулж, арьчилж хамгаалж чадна. Залуучууд хугацаат цэргийн албанд ирээд хөдөлмөрийн амт шимт, мэргэжлийн арга технологийг эзэмшиж мэргэжилтэй болно гэдэг маш том хөрөнгө оруулалт шүү дээ. Аль ч нийгэмд хөдөлмөрлөсөн хүн сайхан амьдардаг жамтай. Тиймээс бид цэргийн албанд ирж буй залууст байлдааны зэвсэг, техник эзэмшүүлээд явуулах биш нийгэмд зөв боловсон иргэнийг бэлдэж өгөхөөр ажиллаж байна.
.jpeg)
-Зэвсэгт хүчний салбарын офицер, ахлагч нар цэргүүдээ дэглэдэг асуудал бий. Энэ асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ. Тухайлбал, даргадаа зодуулж амиа алдсан цэрэг, архи уугаад хоорондоо зодолдож, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг хуулийн дагуу шийдэгдэж чадсан уу?
-Манай офицер, ахлагч нар олон улсын хамтын ажиллагаа, бүтээн байгуулалтын ажил хуулиар хүлээсэн албан тушаалын чиг үүргийг чамбай хэрэгжүүлж байна. Тэд цэргийн алба хаагчдыг эх оронч үзэлтэй болгож төлөвшүүлэх, хүмүүжүүлэх үүрэгтэй. Энэ чиг үүргийнхээ хүрээнд зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын хандлагыг өөрчилж байгаа. Тэд зөвхөн сайн бууддаг, гүйдэг, гадаад хэл сайн эзэмшсэн зэрэг хувийн асуудлаа шийдсэнээр зэвсэгт хүчний салбар болон Монгол Улс хөгжихөд төдийлөн нөлөөлөхгүй. Тэд алба хаагчдыг цэргийн мэргэжил, энгийн мэргэжил эзэмшүүлж хувь хүн болгон төлөвшүүлж, боловсролтой болгож, нийгэмшүүлэхэд анхаарч ажиллах цаг болсон.
Офицер, ахлагч нарын хандлагыг өөрчилснөөр цэрэгт ирж буй залуус нийгэмд тодорхой хэмжээгээр бэлтгэгдсэн, нийгэмшсэн, хүнтэй ажиллаж сурсан бие хүн болж төлөвшинө. Тиймээс офицер, ахлагч нарын хандлагыг өөрчилж, үүнд анхаарч ажиллаж байгаа.
Зэвсэгт хүчний 032 дугаар ангид цэрэг дэглэсэн гэх асуудал өнгөрсөн оны аравдугаар сард гарсан. Тухайн үеийн бичлэг энэ оны хоёрдугаар сард цацагдаж, нийгэмд шуугиан тарьсан. Тус хэргийг хуулийн байгууллагад шалгуулж, холбогдох эздийг олж, хуулийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Салбарын хэмжээнд сахилга, дэг журмыг дээшлүүлж, бэхжүүлэх, цэрэг дэглэх, архитай холбоотой асуудлыг таслан зогсоох архитай тэмцэх талаар тодорхой арга хэмжээ авсан.
Тус асуудалтай холбоотойгоор би дөрвөн тушаал, шийдвэр гаргасан. Нэгдүгээрт, салаа удирдаж буй офицер, ахлагч нарын мэдлэг, ёс зүйн түвшин тогтоох үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Хоёрдугаарт, Батлан хамгаалах яаманд 24 цагийн 18001144 утас ажиллаж байгаа. Тус утас руу залгаж хугацаат цэргийн алба хаагчид, үр хүүхдүүдтэй нь холбоотой тодорхой мэдээллүүдийг ямар ч цаг үед авах, мэдээлэх боломжтой. Мөн цэргийн алба хаагчид болон манай салбартай холбоотой санал хүсэлтээ хүргүүлж болно. Гуравдугаарт, цэргийн ангиудад ахуйн хэрэглээнд архины шил хэрэглэхийг хориглосон. Дөрөвдүгээрт, хугацаат цэргийн албан хаагчтай ангиудын цэргийн байр, анги танхим, хичээлийн орчныг 100 хувь камержуулсан. Тиймээс цэргийн алба хаагчид нууц, хязгаарлагдмал орчинд байдаг гэх хуучин ойлголт өөрчлөгдөж байна.
Зэвсэгт хүчний хугацаат цэргийн албан хаагчтай, мэргэжлийн бие бүрэлдэхүүнтэй ангиудад мэргэжлийн сэтгэл зүйч нарын орон тоо бий болгож мэрэгшүүлж, ажлуулсан. Энэ намраас Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд цэргийн сэтгэл зүйч бэлтгэх сургалт эхэлсэн. Мөн анги бүр хуульчтай учир тэднийг мэргэшүүлэх ажлыг идэвхжүүлсэн. Батлан хамгаалахтай холбоотой сахилга дэг журмыг бэхжүүлэх шийдвэрүүд амжилттай хэрэгжиж байна. Цэргийн ангиудад янз бүрийн асуудал гарах нь сүүлийн үед намдаж байгаа. Цаашид ч энэ тал дээр анхаарна.

-Ойрын хугацаанд цэрэг татлагын ажил үргэлжилж байгаа. Мөн энхтайвныг хамгаалах үйлсэд хэчнээн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна вэ?
-Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор бүтэн жилийн хугацаанд цэрэг татаагүй. Энэ удаад ээлжит цэрэг татлагыг зохион байгуулахаар комисс гарган ажиллаж байна. Цэргийн зарлан авсан иргэдээ бүртгэлжүүлж, халдвар хамгаалалтыг сахиж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллана. Хаврын цэрэг татлага болоогүй учраас энэ удаад олон цэрэг авах ёстой. Аравдугаар сарын 10-15ны хооронд хугацаат цэргийг халах, татах ажил үргэлжилнэ.
Дэлхийн энхтайвныг сахиулах үйл хэрэгт зэвсэгт хүчний алба хаагчид өдөр тутам оролцож байна. 1000 гаруй цэргийн алба хаагчид Монгол Улсын гадна бусад улс оронд олон улсын энхтайвны үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, үүрэг гүйцэтгэж байгаа. Мөн аравдугаар сарын дунд үеэс Өмнөд Суданы цэргийн үүргийг солино. Өмнөд Судан руу шинээр явах баг бүрэлдэхүүн бэлтгэлээ хангасан, ээлж солигдох бүрэлдэхүүний шийдвэр гарчихсан байгаа.


-Энэ жил Батлан хамгаалах яам ямар асуудлууд шийдэхээр хэчнээн төгрөгийн төсөв өргөн барьсан бэ?
-Энэ жилийн төсөв онцлогтой. Тухайлбал, хугацаат цэргийн алба хаагчийн ном, соёлын арга хэмжээний зардал гэж байдаг. Сүүлийн тав, зургаан жил төсөвт тусгагдаагүй байсан. Үүнд төсөв батлуулсан. Тиймээс цэргүүдэд үзвэр үйлчилгээ, кино үзүүлэх боломжтой болсон. Мөн манай нийт бүрэлдэхүүний хувцасны зардалд жил бүр 40-50 хувьтай л төсөв батлагддаг байсан. Энэ жил 100 хувь батлагдсан. Манай салбарт баталсан улсын төсвийн 90 гаруй хувь нь урсгал зардал буюу үйл ажиллагаанд зориулдаг. Харин бүтээн байгуулалтын төсөв маш бага хувийг эзэлдэг. Энэ жил 15 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалттай. Үүгээрээ хуучирсан барилгыг засаж янзлах үүрэгтэй.
-Та Батлан хамгаалахын сайд болоод бодитоор харж болох ямар ажил хийж хэрэгжүүлэв. Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Энэ жил Монгол Улсын түүхэнд анх удаа Зэвсэгт хүчнийхэн дөрвөн төрлийн 25 нэгж зэвсэг, байлдааны дунд оврын болон бага оврын тагнуул, байлдааны машинуудыг бүрэн зэвсэгтэй нь Зэвсэг засварын анги болон цэргийн инженерүүд үйлдвэрлэсэн. Мөн дрон, сүлжээ тасалдахгүй холбооны станц бүтээсэн. Үүнд зориулж манай яам 600 сая төгрөг гаргасан. Техник хэрэгслүүдээ 100 жилийн ойгоор парад жагсаал явуулна гээд бэлдчихсэн байсан.
Мөн хүн нэг бүрийн гар бууг сайжруулж, богино хугацаанд олон буудалт хийдэг болгосон. Энэ бол маш том дэвшил, улам өргөжих ёстой. Манай улс 10 жилийн дараа галт зэвсэг, автомашин, техникийн үйлдвэртэй болно. 100 жилийн түүхэндээ манай улс нэг ч зэвсэг дотооддоо үйлдвэрлэж байгаагүй. Бид ирэх жилийн төсөв хөрөнгө оруулалтаас сумны үйлдвэртэй болохыг зорьж байна.
Бид гаднаас өндөр өртгөөр сум худалдаж авдаг. Гэвч нөөцөлсөн зэвсэг, галт хэрэгслүүд шаардлага хангахаа больсон. Тиймээс ирэх жилээс сумын үйлдвэр баригдаж, 2023 онд бага бууны сумаа үйлдвэрлэж эхэлнэ.

| Г.САЙХАНБАЯР: Манай улс 10 жилийн дараа галт зэвсгийн үйлдвэртэй болно |
|
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба итгэл найдварын үндэс
2026-10-08 16:34:28
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгуулжээ
2026-10-08 16:32:22
“Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын онгоцны буудлууд руу халджээ
2026-10-08 13:52:50
Нобелийн химийн шагналыг тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын оньсогыг тайлж, эм үйлдвэрлэлд ахиц авчирсан эрдэмтэд хүртлээ
2026-10-08 12:36:43
Допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө
2026-10-08 08:31:57
2026-10-08 08:14:05
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-10-08 08:00:00
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-08 07:46:40
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-10-08 07:00:22
Л.Энхрийлэн “БАКУ-2026” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-08 07:00:00
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ..
2026-10-08 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-10-08 07:00:00
АЛТНЫ МАГНАТ Ж.БАЯСГАЛАН
2026-10-08 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-10-08 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-10-08 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-08 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
2026-10-08 05:58:57
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |