• Өнөөдөр 2024-04-25

Л.ЭНХ-АМГАЛАН: Шинжлэх ухаан технологи, парк, академийн тухай гурван том хуулийг УИХ-д өргөн барьна

2023-04-05,   1616

     Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулаа. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Шинэ сэргэлтийн зургаан бодлогод шинжлэх ухааны байгууллага их, дээд сургуулийн оролцоог хангах зайлшгүй шаардлагатайг чиглэл болгосон. Монголын Шинжлэх ухаан, технологийн сангаар дамжуулж өнгөрсөн 15-16 жилд 180 орчим тэрбум төгрөгөөр 4000 орчим судалгааг санхүүжүүлсэн.  Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн хөгжлийг дэмжихдээ шинжлэх ухааны байгууллагын эрдэмтдийн оролцоог нэмэх, хангах, томоохон ТЭЗҮ, судалгааг төр өөрөө захиалж хийлгүүлэх үүргийг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосныг өнөөдөр тогтоол болгож гаргалаа.
 
         Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр зэсийн гүн боловсруулалтын ТЭЗҮ-г дандаа хувийн компаниудаар гүйцэтгүүлдэг. Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Тендерийн хуульд зааснаар Төрийн өмчит компаниуд ТЭЗҮ-г хийхдээ төрийн их сургууль, томоохон эрдэм шинжилгээний байгууллагатай гэрээ хийх зохицуулалт байхгүй учраас тендерийн ченжүүдийн орон зай бий болж ШУ-нд зарцуулагдах мөнгө үр дүнгүй, өөрөөр хэлбэл "цавчаа" орж байна гэж харж байна. Энэ тогтолцоог хална. Монгол Улс жилд шинжлэх ухаанд зарцуулж байгаа мөнгийг ДНБ-ний 0.1 хувь гэж байгаа ч хувийн хэвшил, төрийн байгууллагын зардал нь дээрх сангаас зарцуулж буйгаас тав дахин их байна. 
 
    Шинжлэх ухаан, технологийн сангаас гэхэд 10-12 тэрбум төгрөг зарцуулдаг бол төрийн байгууллагууд адилхан судалгаанд 80-90 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо байна. Өөрөөр хэлбэл үр дүнгүй, тооцоо судалгаагүй зарцуулж байна. Цаашид төрийн өмчит компаниас зарцуулж байгаа энэхүү 80-90 тэрбум төгрөгийг нэг цонхоор буюу төр өөрөө захиалгаа өгч шинжлэх ухааны байгууллагыг дэмжиж ажиллана. Мөн томоохон ТЭЗҮ, суурь судалгаа, инноваци, патентуудыг төр өөрөө худалдаж авах тогтолцоо руу шилжих шаардлагатай. Тиймээс 2024 оны улсын төсөв нь шинжлэх ухааны санхүүжилтийн тогтолцоонд багагүй дэвшил гаргасан байх болно. Шинжлэх ухааны хүрээлэн, их дээд сургуулийн харьяаны гээд 70 гаруй байгууллага байдаг ч судалгаа хоорондоо уялдаагүй, сул түвшинд байгааг засах шаардлагатай байна. Товчхондоо, санхүүжилт нь зөвхөн шинжлэх ухааны судалгааны түвшинд л хүрдэг, харин хөгжүүлэлт хийгдээд, үйлдвэрлэлд нэвтэрч эргэлтэд оруулах үйл явцад зориулагдсан тогтвортой санхүүжилт байхгүй. Нийт 10 төслийн 9 нь зөвхөн судалгааны явцаас цааш хөгжүүлэх боломжгүй байна. Шинэ санаа, инноваци, патентыг Монголын төр худалдаж авдаг тогтолцоо руу шилжинэ. Академик шинэчлэлт хэрэгтэй. Шинэ сэргэлтийн дараагийн 10 жилийн төлөвлөгөө нь шинжлэх ухаан технологид суурилсан мэдлэгийн эдийн засгийг бий болгоход чиглэсэн ажлын хэсэг гарна.
Шинжлэх ухаан технологи, шинжлэх ухааны парк, шинжлэх ухааны академийн тухай гурван том хуулийг УИХ-д өргөн барьж, эрх зүйн шинэчлэлийг хийнэ.

Л.ЭНХ-АМГАЛАН: Шинжлэх ухаан технологи, парк, академийн тухай гурван том хуулийг УИХ-д өргөн барьна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-06 05:09:51
    Kkk: ******** tsaashaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-05 21:10:05
    Зочин: Шинжлэх ухаан, их сургуулийн хегжлийг боймлож байгааШУА гэдэг гажигаа засах хэрэгтэй. Хурээлэнгуудийг их сургуульд нэгтгэх, цомхон хучтэй их сургууль тевтэй тогтолцоог бурдуулэх шаардлагатай!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188