МОХ-НЫ ҮЕ ҮЕИЙН УДИРДЛАГУУД ЖАГСААЛЫГ УЛСТӨРЖҮҮЛЭХ ГЭЖ ОРОЛДСОН
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн МҮОНРТ-д өгсөн ярилцлагаас хүргэж байна.
-Нүүрсний хулгайтай холбоотой сэдэв олон сарын өмнөөс эрчээ авлаа. Арванхоёрдугаар сарын 5-наас эхэлж, хүйтэн талбай дээр хонож, эсэргүүцлээ илэрхийлсэн. Үүнээс хойш гурван сарын хугацаа өнгөрчээ. Олон нийт үр дүнг нэхэж байна. Энэ хэрэг ямар шатандаа яваа вэ?
-Энэ хэрэг АТГ дээр шалгагдаж байна. Дөрвөн багц хэргээр 70 орчим хүнийг хэрэгтнээр татан шалгаж байна. Зарим нь яллагдагчаар татагдсан. Дараа нь прокурорын шатанд очиж, шүүхийн шат руу шилжинэ. Хүн хэлмэгдүүлж болохгүй. Эрүүгийн хуулийн эрх зүйн хэм хэмжээний хувьд яаралтай арга хэмжээ ав гэдгийг Засгийн газрын хуралдаан болгон дээр хэлж, мэдээлэл авч байгаа.
Нүүрсний хэргийг нэгдүгээрт, нүүрс тээвэр, хоёрдугаарт, оффтейк буюу урьдчилан боловсруулсан нүүрс гэж шалгаж байна.
-Хоёр гэрээг ил болгоогүй гэж яриад байгаа шүү дээ?
-Ил болгоогүй оффтейк гэрээ гэж үлдээгүй. Олборлолтын компанитай холбоотой асуудал буюу жижиг Тавантолгойтой асуудал байгаа. Мөргөцөг алга болчихсон гээд байгаа. Хил дээр бүртгэлгүй нүүрс алга болчихоод байна уу гэдгийг шалгаж байна. Засгийн газрын зүгээс шаардлагатай мэдээллийг гаргаж өгөөч гэж АТГ бидэнд хандсан. Тавантолгой компанийг байгуулснаас хойших Засгийн газрын тогтоол, баримт бичгийг бид гаргаж өгч байна.
-Та нүүрсний хулгайн хэргийг 2022 оны дөрөвдүгээр сард та анх гаргаж ирсэн. Ингээд оны сүүлчээр валютын урсгалыг нэмэх зорилгоос ЭТТ ХК-д БЭТ томилсон. Удалгүй жагсаал цуглаан болсон гэхээр энэ органик жагсаал мөн байсан уу гэдэг маргаан гарсан. Энэ жагсаалыг таныг зохион байгуулсан юм биш үү гэх хардлага ч бий?
-Эрдэнэс Тавантолгой ХК онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргаад тус компанийн удирдлагыг л сольсон шүү дээ. Түүнээс 4-5 хоногийн дараа жагсаал болсон. Тэр жагсаал хэд хэдэн шалгаатай гэж харж байгаа. Нэгдүгээрт, нийгмийн бухимдал үүссэн органик давлагаа үүссэн. Эхний хоёр өдрийн жагсаалын үеэр Засгийн газар мэдээллүүдийг задалж, илүү их бухимдал үүссэн. Бугшсан хатгийг задлахаас өөр аргагүй. Сүүлдээ жагсаалыг ашиглах гэсэн нөхөд гарч ирсэн. Нэгдүгээрт, ЭТТ ХК-ийн захирал асан Б.Ганхуяг болон МОХ-ны үе үеийн удирдлагууд тодорхой санхүүжилт босгож, жагсаалд оролцсон. Засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулсан гэсэн үг. Өөрөө шалгагдаад эхлэхээр Засгийн газрын тэмцлийг саармагжуулах гэсэн зорилго агуулсан.
Б.Ганхуяг болон Н.Удаанжаргал нар МОХ-г удирдаж байсан. Мөн одоогийн МОХ-ны Ерөнхийлөгч А нар Эрдэнэс Тавантолгойд бөөнөөр томилогдож, тендер авдаг байсан. Одоо шалгуулж байна. Энэ нь хүнд тусаж, оюутнуудын байраар явж, жагсаал уриалсан. Дийлэнх нь органик байсан ч, гуя дагаж, хүзүү гэгчээр улс төрийн зорилго агуулж, жагсаалыг ашиглахаар хүмүүс орж ирсэн. Сөрөг хүчнийхэн ч оролцсон. Мөн койнтой холбоотой нөхөд оролцсон. Койнтой холбоотой асуудлыг бараг жилийн өмнөөс шалгаж эхэлсэн. Тэд нүүрстэй холбоотой асуудал тэр хэргийг замхруулах боломж олдлоо гэж ойлгосон байж мэднэ. Тийм хэсэг нөхөд гарч ирсэн. Жижиг Тавантолгойн асуудал үлдчих гээд байгаа юм. Гэхдээ энэ асуудал луйврын хэмжээгээрээ Эрдэнэс Таван толгойтой дүйцэх асуудал гарч ирнэ.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Ажнай гэж хүн бий. Жижиг Тавантолгой 100 хувь түүний өмчлөлд орчихсон. Томилгоо дээр тэр хүн оролцдог. Харахад олон нийтийн мэт харагддаг ч, ямар ч бүртгэл байхгүй, худалдан авалтын баримт байхгүй. Далд эдийн засгийн нэг хөшүүрэг болчихоод байна. Д.Бат-Эрдэнэ жагсаал зохин байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн.
Мөн Оюутолгой, Эрдэнэтийн 49, Хөгжлийн банкны эрх ашиг нь зөрчигдөж байгаа хүмүүс Засгийн газрыг унагаах гэж байсан. Иргэд бүх зүйлийг мэдэрч байсан. Тиймээс органик жагсаалыг улс төрийн зорилготой болгох гэж байсан хүмүүсийн хүсэл биелээгүй.
-Гаднын санхүүжилттэй байсан гэдэг?
-Нягталж байгаа зүйл бий. Үүнийг би одоохондоо ярьж болохгүй.
НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ИЛ БОЛГОСНООР ОЛОН ЖИЛ ОЙЛГООГҮЙ БАЙСАН СИСТЕМИЙН АВЛИГЫГ ИЛ БОЛГОСОН
-Хөгжлийн банктай асуудал руу оръё. Улсыг хөгжүүлэх зорилготой зээлийг авсан хүмүүс зориулалтын бусаар ашигласан. Үйлдвэрүүд хөгжсөнгүй. Бондоо төлж чадахгүй байсан тэр үеэс сөхөж, жилийн дараа бондоо төлжээ.Хөгжлийн банк байх хэрэгтэй юм уу?
-Энэ асуудлыг ОУВС надад тавьсан. Ийм байхаар татан буулгах хэрэгтэй гэж. Татан буулгачихвал өр төлөгдөхгүй байх эрсдэлтэй болно. Дахиад ийм банк буюу төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэх төсөл байхгүй байна гэж байхгүй болно. 30 жилийн задгай соёлын үр дүн. Хөгжлийн банкны хэрэг хамгийн олон холбогдогчтой. УИХ-ын сонсгол ч энэ хэргийг олон нийтийн анхааралд оруулж байгаа юм. Засгийн газар ил тод болгоно гээд байна гэх шүүмжлэл байна. Би үүнийг ил тод болгох үүрэгтэй. Цаашдаа ч ил болгоно.
Олон нийтийн анхааралд орж байгаа учраас зээлээ төлж эхэлж байна.
-Манайх өөрсдөө гаднаас оруулж ирэх хөрөнгө оруулалтаа үгүй хийх вий гэдэг болгоомжлол бий?
-Бид ил тод байх тусам хөрөнгө оруулалт байна. Нүүрсний хулгайн асуудлыг ил болгосноор олон жил ойлгоогүй байсан системийн авлигын асуудлыг олоод харчих шиг болсон. Тэгэхээр энэ асуудал шийдэгдэнэ. Олон нийтийн анхаарал сулраад эхлэхээр шүүхийн шатанд ч юм уу, завхрал бий болдог.
-Та гишүүн байхдаа МАНАН дэглэмийн эсрэг тэмцэж, ЗГХЭГ-ын дарга болсны дараа Оюутолгой, Ерөнхий сайд болсны дараа нүүрс, Хөгжлийн банкны асуудлаар тэмцэж байна. Та эрх мэдэлтэй хэр нь гаднаас дэмжлэг хүсээд байх юм. Үнэхээр танхимаараа тэмцээд тэмцэж чадахгүй маф бий болчихсон юм уу?
-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд сайн талууд байна. Саар талууд байна. Манай экспортын 93 хувь нь уул уурхайгаас хамааралтай учраас уул уурхайд түшиглэсэн далд эдийн эдийн засагтай болжээ.
Энэ нь хэдхэн хүний гарт эргэлдэж, улс төрийн намыг санхүүжүүлдэг. Шүүх, цагдаа руу орсон байна. Албан бус бүлэглэлээ албан ёсны төр нь дийлэх ээ больжээ.
-Тухайлбал?
-Бидний хувьд огцрох гэдэг хоёр дахь асуудал. Ихэнх Ерөнхий сайд огцрохгүйн төлөө явсаар бүлэглэлийн барьцаанд орсон дүр зураг харагддаг. Манай нүүрс, зэсийн бүлэглэлийнхэн суугаад “Тоглоомын дүрэн өөрчлөгдөхгүй, тоглогчид өөрчлөгдөх юм чинь хүлээе” гэж ярьдаг гэсэн. Тэд нүүрс, зэс байхад улс төрийг бид удирдана гэдэг. Бид мөнх гэж өөрсдийгөө тунхаглаж байна.
С.ЗОРИГИЙН ХЭРЭГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙ
-С.Зоригийн хэргийг та Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой гэж зарласан байдаг байх аа?
-Эцсийн бурууг шүүх тогтооно. Шүүхэд гүйцэтгэх засаглал нөлөөлж болохгүй. Шүүхийг Эрдэнэтийн 49 хувийг авсан хүмүүс, хэрэгт холбогдсон хүмүүс томилогдсон гэсэн үг. С.Зоригийн хэрэг ч үүнтэй холбоотой. Нөгөө л баялгийн тэмцэл. Энэ хэрэг олон жил ээдрээтэй явж байна. Энэ авлигын хэрэг үүсэх эхлэл тэнд явж байсан биш байгаадаа гэж би харддаг юм. Эрдэнэт үйлдвэрийг удирдах тэмцэл хүчтэй өрнөсөн. Шулуухан хэлэхэд үе үеийн Ерөнхийлөгч нар Эрдэнэт үйлдвэрт бараа шахдаг гэдэг яриа байдаг шүү дээ. Энэ бол нүүрсний хулгайн анхдагч үйл явц. Улс төрд нөлөөтэй хүмүүс нийгмийн хагас зуун жил бүтээсэн баялгийг хувьчилсан. Хувьчлал нь зөв. Гэхдээ дараа дараагийн Төрийн өмчит компанийг хувьчлахаар олон нийт итгэхээ больж байна.
Тэр 1998 онд эхэлсэн үйл явц түүнээс хойш үргэлжилж, 18 жилийн дараа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг Засгийн газар өөрийн давуу эрхээс татгалзаж, төр санхүүжилт гаргасан хэр нь Засгийн газрын олонх сайддаа хэлэлгүй, сонгуулиас хоёр хоногийн өмнө Их хуралд мэдэгдэлгүй хувьчилсан байдаг.
-Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед үү?
-Тийм. Сар орчмын өмнө эхэлсэн процесс хэдий ч хурдан шийдвэрлэсэн юм билээ. Үүнийг Ерөнхий сайд ганцаараа шийдэх боломжгүй. Тэнд тагнуул, шүүх, прокурор, Ерөнхийлөгч нар оролцсон систем. Төрөөсөө том бүлэглэл байна. 1998 онд эхэлсэн тэр бүлэглэл бэхэжсээр улсын мөнгөө хувьд авах том лобби болжээ.
Энэ асуудал бүгд шүүх дээр байгаа. Үүнийг яаж шийдэхийг нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөн шалгах байгууллагууд ажлаа хийгээд явчихдаг юм билээ. Хамгийн гол нь шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу, шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шударгаар шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгч нарыг хувааж авч болохгүй.
Шүүхэд тал нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүмүүс байна. Талд нь Х.Баттулгынх одоо хүртэл байна.Ерөнхий сайдын хувьд ингэж ярих ёсгүй. Засгийн газрын тэргүүн бодлого тодорхойлох ёстой байтал авлигатай холбоотой асуудал руу татагдаж ороод Авлигын эсрэг жил зарлаж байна. Тэгэхээр шүүх ажлаа хийгээгүй гэсэн үг. Тэгэхээр энэ нийгмийн асуудал болоод байна.
Шүүх өөрөө асуудлаа шийдэж, тайлбараа хийх хэрэгтэй. Үүнийг иргэд 30 жил хүлээсэн.
Ж.МӨНХБАТ, Т.АЮУРСАЙХАН НАРЫН АРААС ШАЛГУУЛАХ ХҮН ХОЁРООР Ч ТОГТОХГҮЙ БАЙХ
Шүүх өөрөө асуудлаа шийдэж, тайлбараа хийх хэрэгтэй. Үүнийг иргэд 30 жил хүлээсэн.
-УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нар бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгчихлөө. Хоёулаа таны журмын нөхөд. Та тэдний хүсэлтийг хүлээж авах уу?
-Их хурлын төвшинд нэрийг нь зарласан хэсэг хүн бий. Шалгагдаж байгаа гэсэн үг. Тэд шалгуулаад аль нь гэм буруутай, аль нь гэм буруугүй вэ, гэдгээ тодруулж өгөх ёстой гэсэн чиглэлийг бид өгсөн. Энэ бол парламентын хэвийн үйл ажиллагаатай холбоотой. Одоо хоёр гишүүн чөлөөлөгдөх хүсэлтэй өгчихөөд байна. Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат гишүүд байна. Цаашид Улсын ерөнхий прокурор шалгаж байгаа гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгуулах хүсэлтээ гаргах нь нээлттэй. Ерөнхий сайд гэдэг хүн хүний гэм бурууг шүүж, ялладаг хүн биш. Шүүх бүгдийг нь шүүнэ. Бид хуулийн хүрээнд шаардлагатай тогтоол шийдвэрүүдийг гаргаж, ард түмэнтэй хамт шахах үүрэг хүлээнэ.
-Сайн дураараа тэд татгалзсан уу, та шахсан уу?
-Бүлгийн хурал дээр би байр сууриа хатуу илэрхийлсэн Хууль хяналтын байгууллага ямар нэг байдлаар асуудалтай гэсэн бол шалгуулах хэрэгтэй гэдгээ илэрхийлсэн. Их хурлын гишүүнийг бол Ерөнхий сайд түдгэлзүүлэхгүй. Их хурал нууцаар кноптно. Их хурлын гишүүнийг хамгаалж байгаа юм биш. Сонгосон иргэдийн төлөөллийг хамгаалж байгаа юм.
Гуравдугаар сарын 15-нд хаврын ээлжит чуулган эхэлнэ. Нэн тэргүүнд хоёр гишүүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Олон нийт хардаж байгаа бол бүрэн эрхээсээ татгалзаад шалгуул гэж би хэлж байгаа юм. Цаашид хоёроор ч тогтохгүй байх. Олон гишүүнийг буруугүй бол шалгуул. Бүрэн эрхийн цаана битгий нуугд гэж байгаа.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Бүх хэрэг шүүх дээр гацдаг. Одоогийн шүүгч нарыг Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар томилсон |
|
2025-05-09 23:18:16
2025-05-09 18:11:07
2025-05-09 17:56:16
2025-05-09 17:43:29
2025-05-09 17:36:05
2025-05-09 17:14:18
2025-05-09 14:58:38
2025-05-09 13:23:32
2025-05-09 12:32:44
2025-05-09 11:52:36
2025-05-09 11:32:56
2025-05-09 11:25:22
2025-05-09 09:50:17
2025-05-09 09:40:55
2025-05-09 09:35:48
2025-05-09 09:32:37
2025-05-09 09:15:36
2025-05-09 07:37:33
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-09 07:00:00
2025-05-08 19:31:10
2025-05-08 17:23:29
2025-05-08 17:04:19
2025-05-08 16:49:27
2025-05-08 16:44:31
2025-05-08 16:22:10
2025-05-08 14:23:34
2025-05-08 10:55:13
2025-05-08 10:51:53
2025-05-08 08:58:39
2025-05-08 08:08:40
2025-05-08 07:00:03
2025-05-08 07:00:00
2025-05-08 07:00:00
2025-05-08 07:00:00
2025-05-08 07:00:00
2025-05-08 07:00:00
2025-05-08 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |