Цөмийн энергийн тухай хуулийг гишүүд ганцхан Зөөвч-Овоон ордоор төсөөлөөд байгаа юм биш биз дээ. Францын хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой Цөмийн энергийн хуулийг яаравчилж байгаа нь үнэн. Гэхдээ Цөмийн энергийн тухай хуулийн ард Монгол Улсын үндэсний аюулгүй байдал бүхэлдээ багтаж байгааг гишүүд санах хэрэгтэй.
Нэг ёсондоо цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах харилцааг зохицуулдаг ганц эрх зүйн орчин нь Цөмийн энергийн хууль юм. Харин хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж эхэлнээс хойш Францын хөрөнгө оруулалтаар жишээ татаж ярьж байгаа гишүүн олон анзаарагдах боллоо. Улаанбадрахын ураны төслөөс Монгол Улс ашиг хүртэх, шар нутгийг хэрхэн олборлох вэ, цахилгаан станц барих уу үгүй юү гэдэг нь зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах асуудал. Харин Цөмийн энергийн хуулиар Монгол Улс нийтээрээ цацраг идэвхт ашигт малтмал олборлоод эхэлбэл хэрхэн аюулгүй байдлаа хангах вэ, эдийн засгийн үр өгөөжөө хөрөнгө оруулагч нартайгаа хэрхэн тохирч сайжруулах вэ, гаднын хөрөнгө оруулагчдыг татахын тулд ямар ашигтай хувилбар дэвшүүлж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэрхэн нэмж батлах вэ гэдэг дээрээ л эхний ээлжинд анхаарах ёстой юм.

Энэ удаагийн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтөөр одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуультай нийцүүлж өөрчлөх, шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг тодорхой болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгээ хууль санаачлагчид танилцуулсан. Улаанбадрахын ураныг олборлоод эхэлсэн цагт одоогийн өөрчлөлт оруулах гээд зүтгээд байгаа энэ Цөмийн энергийн хуулиар дараа дараачийн хөрөнгө оруулагч нарын харилцаа зохицуулагдах болж байгаа юм. Тиймээс энэ хуулийн өөрчлөлтийг анхааралтай, хариуцлагатай хийх нь чухал байна. Ганцхан Францын хөрөнгө оруулалтыг хараад түүндээ нийцүүлсэн Цөмийн энергийн тухай хуулийг баталчихвал цаашдаа Монгол Улс ашигтай, ашиггүй олон гэрээн дээр алдаж мэднэ. Нэг ёсондоо Цөмийн энергийн талаар эрх зүйн зохицуулалттай болчихвол гаднын хөрөнгө оруулагчид ч манайхыг сонирхож эхлэх нь тодорхой.
“Орано” групптэй хийх гэрээ хэлэлцээр амжилттай болж, уран олборлох дээрээ хүрвэл дараа дараагийн ураны нөөц ордуудыг хойд хөршөөс эхлээд сонирхож байгаа улс олон бий.
Францын хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд эхлүүлсэн Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ордоос гадна манайх ураны асар их нөөцтэй. Тухайлбал, Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших 2300 тонн ураны нөөцтэй Мардайн орд газар бий. Мөн Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт найман мянган тонн орчим нөөцтэй Хайрханы орд газар. Дундговь аймгийн Баянжаргалан, Өндөршил сумын нутгаас Хайрханы ордтой ижил зэрэглэлийн ураны агуулгатай 7200 тонн ураны нөөцтэй Хараатын орд, Дундговь аймгийн Өлзийт суманд оршин 4500 тоннын нөөцтэй Гурвансайханы орд газар байна. Энэ мэт ураны нөөцийг нь судалсан олон орд байгаагаас гадна нөөцийг нь тогтоогоогүй ордууд ч их бий. Тиймээс Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд дээгүүрт бичигддэг. Цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч орнуудын анхаарлыг татсаар байгаа юм. Хэрэв зээ ураны уурхайгаа уудлаад эхэлбэл, ураныг олборлож, дэлхийн зах зээлд нийлүүлэх нь цаг хугацааны асуудал болж үлдэнэ гэсэн үг.
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ХУУЛЬД ОРЖ БУЙ ОНЦЛОХ ӨӨРЧЛӨЛТҮҮД
Цөмийн энергийн хуульд дараах өөрчлөлтүүд орж байгааг танилцуулсан. Тухайлбал,
Харин төслийн хэлэлцүүлгийн явцад суурь АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг есөн хувь болгох санал оруулж ирсэн. Тодруулбал, Төсвийн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн суурь АМНАТ-ийг дөрвөн хувиар нэмж, есөн хувь болгох зарчмын зөрүүтэй санал гаргаж дэмжүүлсэн. Харин УИХ-ын чуулганы хуралдаан дээр АМНАТ-ийг есөн хувь болгох Ц.Даваасүрэнгийн санал дэмжигдэхгүй унасан юм. Ийн Цөмийн энергийн хуулиар Монгол Улс баялагтаа эзэн байх уу, баялагийнхаа “боол” болох уу гэдэг хэлэлцүүлэг явж байна.
| ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛЬ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ШҮҮ, ГИШҮҮД ЭЭ |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |