Монгол Улсын өрийн хэмжээ таазандаа тулчихаад олон улсын эдийн засгийн байгууллагуудын өмнө улаан гэрлээ анивчуулж байлаа, жилийн өмнө.
Манайхыг дефольт болохоос наагуур хэмжээнд тулж очсон хэмээн эдийн засгийн олон улсын донор орнууд өндөр хүүтэй, богино хугацааны зээл санал болгож, нэлээд ч шахалт үзүүлсэн. Харин жилийн дараа санхүүгийн сахилга батаа сайн мөрдсөний эцэст Засгийн газар бондын өрөө төлж дуусаад хэсэг амьсгаа дарахтайгаа болоод сууж байна. Өнгөрсөн хугацаанд манай улс өрийг өрөөр дарах байдлаар эдийн засгаа амь тариагаар сэргээж ирсэн нь нууц биш.
Цар тахлын хүнд дуусахтай зэрэгцэн дэлхий нийтэд үүссэн геополетикийн нөхцөл байдал, Орос Укрианы дайны нөлөөнд манайх хамгийн түрүүнд өртсөн. Энэ мэт шалтгаан Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтээрээ улаан гэрлээ анивчуулахад хүргэсэн. Нэг талаараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Монгол Улсын гурилын уутыг гөвж дуусах уу, буцааж дүүргэх үү гэдэг амаргүй цаг үетэй нүүр тулсан нь ч нууц биш. Сайн бодлого, сайн менежмент тулгарсан нь ч бодит үнэн. Өөрөөр хэлбэл, өрийн эрсдлээс гарахад Монгол Улс алдагдсан боломж, өөрт байгаа боломжоо бүрэн дүүрэн ашигласны үр дүнд өнөөдөр таазандаа тулсан өрийн хэмжээг буулгаж, амьсгаа дарахтайгаа болчихсон сууж байгаа нь энэ. Үүнд Засгийн газраас хэрэгжүүлсэн авилгын эсрэг хэд хэдэн арга хэмжээ ч нөлөөлсөн гэж харж болно. Өөрөөр хэлбэл, дампуурлаа зарласан Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч нарыг шүүж, ус тосоор нь ялгасны үр дүнд өнөөдөр 1.5 их наядын өр төлүүлчихсэн амжилттай байна.
Энэ талаар өчигдөрхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын сайд нар өрийн дарамтнаас гарч, өнгөрсөн 10-аад жил гинжин хэлхээ үүсгэж ирсэн их өрийг цэгцэлсэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Тэрбээр “Монгол Улс өнөөдөр Самурай бондын 30 тэрбум төгрөгийн өр буюу 200 сая ам.долларыг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлснөөр шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадлаа. Өнгөрсөн аравдугаар сарын 23-нд Хөгжлийн банкны евро бондын 500 сая ам.долларын өрийг мөн өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсан. Энэ нь Монгол Улс олон улсын өмнө, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж байгаагийн нотолгоо юм.
Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж монголчууд бид ярьдаг. Манай Засгийн газрын хувьд цар тахлын үе, мөн дайны цаг үед авлигатай тэмцэж гадаад бондуудын өрийг хугацаанд нь төлж, эх орноо дампуурлаас хамгаалах нь энэ цаг хугацааны түүхэн үүрэг байлаа.
Гадаад өрийн дампуурлаа хүлээн зөвшөөрч Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох уу, эсвэл эрс шийдэмгий хатуу арга хэмжээ авч өөрсдийн эх үүсвэрээ дайчлах уу гэдэг хоёр сонголт байсан. Хөгжлийн банк болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-д авч хэрэгжүүлсэн багц арга хэмжээний үр дүнд монголчууд та бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс өнөөдөр гарч чадлаа. Оны эцэст анх удаа Монгол Улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарах чиг хандлагатай байна. Өнөөдөр валютын нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Бондын өнөөдрийн төлбөрийг хийсэн ч валютын нөөц зорилтот түвшиндээ хадгалагдаж байгааг хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэндээ дуулгахад таатай байна. Цаашид эдийн засгийг нээлттэй ил тод болгох бодлогоо тогтвортой хадгалж чадвал валютын албан нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх боломж, төлөвлөгөө байгаа. Өнөөдрөөс эхэлж эдийн засгийн өсөлт өрх, иргэн бүрд хүрэх суурь нөхцөл бүрдэж байгааг дуулгахад таатай байна" гэлээ.
Энэ тухай Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсын нийт өр 34 тэрбум ам.доллар байна. Үүнээс Монголбанкны өр хоёр тэрбум ам.доллар, Засгийн газрын өр 7.9 тэрбум ам.доллар арилжааны банкны зээллэг 1.6 тэрбум ам.доллар, аж ахуйн нэгжүүдийн гадаад зээл 22.5 тэрбум ам.доллар байна. Засгийн газрын өр чанартай сайн байвал зээлийн боломж сайжирч, муудвал мууддаг дүрэмтэй. Монгол Улс 1990 оноос хойш гадны дэмжлэгт улс орны донор орон болсон. 2012 оноос бонд гаргах шинэ ажлыг эхлүүлсэн. Үүнээс хойш нийт 12 бондыг гаргасан байдаг. Нөхцөл нь 3-10 хувийн хүүтэй, 3-10 жилийн хугацаатай өр төлж ирсэн.. 2012-2016 он хүртэл таван бонд гаргаж, 3.2 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн. Тухайлбал, Хөгжлийн банкны өр, Чингис бондын 1.5 сая ам.доллар, Самурай бондын 200 сая ам доллар, Дим Сам бондын 161 сая ам.доллар Кредит Свиссийн 250 сая ам.доллар Мазаалай бондын 500 сая ам.долларын өр үүссэн. 2017 оноос эхний төлбөрөө төлж, долоон бонд гаргаж өрийн зохицуулалт хийсэн байна. Зургаан тэрбум ам.долларын өр төлсөн, Хүүгийн шимтгэл 2.1 тэрбум ам.долларын хүү төлсөн. Бид ОУВС болон донор байгууллагын өндөр хүүтэй, өндөр босготой тусламж авах уу, эсвэл хатуу арга хэмжээ авах уу гэдэг сонголтын өмнө ирсэн. Бид санхүүгийн хатуу арга хэмжээ авч дефольт болох эрсдлээс бүрэн гарсан. Ингэснээр манайх эрсдэлгүй гэсэн үнэлгээг авсан байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 13.3 их наяд төгрөгийн өр төлж барагдууллаа. Үүнээс 10 их наядыг нь үндсэн төлбөр 2.6 их наядыг хүүгийн төлбөрт төлсөн байна" хэмээн мэдэгдсэн билээ.
Үнэхээр ч Засгийн газрын бодлого “Бай”-гаа онож, эдийн засаг нэг үеэ бодвол сэргэж байна. Анх удаа экспортын хэмжээ эрс нэмэгдэж, өөдрөг төсөөлөлтэй тоо бодит байдал дээр биелэлээ олж байна.
| ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГО “БАЙ”-ГАА ОНОЖ, ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭХ НЬ |
|
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |