МАН-ынхан ирэх жилийн сонгуулиар олонх болох гэж эцсийн сумаа тавьж байна даа. Сонгуулийн тогтолцоогоо өөрчиллөө, гишүүдийнхээ тоог ч нэмлээ. Харин одоо сонгуулийг томсгосон тойргоор хийхээ албан ёсоор зарлаад байна. Өнгөрсөн хугацаанд томсгосон тойргийн талаар нэг ч удаа ам нээгээгүй эрх баригчид хэдхэн өдрийн дотор л улс төрийн шийдвэр гаргаж, Бүлгийн хурладаанаар гишүүдийн олонх нь дэмжсэн гэдгээ мэдэгдээд амжив.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ирэх сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулах нь ард түмнээ, улс орноо бодсон шийдвэр” хэмээн мэдэгдсэн. Уг нь томсгосон тойрог нь Ардын намынхнаас илүү Ардчилсан нам хийгээд гуравдагч хүчнүүдэд боломж олгох хувилбар. Тиймээс ч ХҮН, АН гараа өргөн дэмжиж байгаа.
.jpg)
МАН-ынхан яагаад энэ хувилбарыг сонгох болсон нь анхаарал татаж байгаа юм. Бодит байдал дээрээ эрх баригчдад өөр сонголт үлдээгүй гэдэг нь эндээс харагдаж байна. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар хуульчилж, одоогийн Ерөнхий сайд шинэ гишүүдээ цус сэлбэх тооцоолол хийсэн. Гэвч намынх нь хуучин гишүүд нь гомдогсдын “арми” бүрдүүлж, дараагийн сонгуульд дахин сонгогдохын тулд сонгуулийг томсгосон тойргоор хийх санаачлага гаргаад ирлээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийг томсгосон тойргоор явуулах нь хуучин улстөрчдөд ашигтай хувилбар гэдгийг учир мэдэх хүмүүс тайлбарласаар ирсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй энэ хувилбарыг оруулж ирсэн гэх яриа ч МАН-ын байраар гараад эхэлсэн байна. Ёстой л танихгүй бурхнаас, таньдаг чөтгөр дээр хэмээгээд томсгосон тойрог дээр хуучин улстөрчид гарч ирэх боломж нь нэмэгддэг гэдгийг олон жил ярьсан. Өөрөөр хэлбэл, энэ хувилбарын сул тал нь олны танил, поп улстөрчид сонгогдох магадлал нэмэгддэг. Дээр нь төрд олон жил сонгогдсон гишүүдийг дахин сонгох магадлал нэмэгддэг хэмээн улстөрчид, судлаачид тайлбарласаар ирсэн. Эндээс харахад эрх баригч намынхан тэр дундаа хууччуул нь үхэхдээ үхэр буугаа тавина гэгч л болж байна.
Ардын намд дахиад дөрвөн жил засаглах нүүр үлдээгүй гэдгийг ч тэд ажигласан биз. Өнгөрсөн жилээс эхлээд л сонгогчдын дунд ил, далдаар элдэв янзын судалгаа хийсэн ч үр дүн нь төдийлөн санаанд хүрэхээр гарахгүй байгаа бололтой. Тиймээс хуучин арга барилаа өөрчилж үзэхээр шийдсэн нь энэ.
Мэдээж сонгуулийг томсгосон тойргоор хийх нь ирээдүйдээ хэрэгтэй. Цаашлаад Монгол Улсын эдийн засагт ч үр өгөөжөө өгнө. Мөнөөх олон жил шүүмжлэл дагуулсан 76 жижиг тойрог дээр гишүүд төсвөө хувааж авах гэж улайрахгүйгээр бүс нутгийн хэмжээнд төсөв, төслийг ярьдаг болно гэсэн үг. Наанадаж хөрөнгө оруулалт нь олон жил гацсан том төслүүдээ хөдөлгөх гэж бүс бүсээс сонгогдсон гишүүд бүлэг болгон дуугарч эхлэх нь. Угтаа бол олон жил шүүмжлүүлсэн жалга довны үзлээс салах том эхлэл тавигдаж байгаа гэсэн үг.

Харин Улаанбаатар хотыг хэрхэн бүсчилэх талаар хэд хэдэн хувилбар ярьсан ч тодорхой шийдэлд хүрээгүй байгаа гэх нь бий. Эхний ээлжинд Баянзүрх дүүрэг тав, Баянгол дүүрэг дөрөв, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг тав, Сонгинохайрхан дүүрэг тав, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүрэг таван мандаттай байх хувилбарыг дэвшүүлжээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийг холимог буюу 126 гишүүний 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаар сонгохоор хуульчилсан.
МАН өөрт ашигтай байх хэд хэдэн хувилбарыг дэвшүүлэн ярилцсны эцэст шийдэлд хүрчихсэн байгаа нь энэ. Нам дотрох “гал”-аа түр дарах гэсэн дээ томсгосон тойргийг сонгоод байгаа нь ажиглагдаж байна. Гэвч холимог тогтолцоо, томсгосон тойрог дээр АН болон ХҮН-ын гишүүд сонгогдох магадлал дахин хувиар өсөж байгаа юм. Цаашлаад УИХ-д суудалгүй намуудад шинээр орж ирэх боломж ч нээгдэх юм. Нэг ёсондоо МАН-ын мандатыг тоо хуваагдана. Энэ хэт олонхоороо төр барих боломжийг хязгаарлаж байгаа давуу талтай.
Ийн ирэх сонгуулиар улс төрийн намууд тоглоомын шинэ дүрмээр тоглож эхэлнэ. Мэдээж гол дүр нь МАН байх нь тодорхой. Гэвч эрх баригчид томсгосон тойрогтоо тонгоруулж мэдэх нь.
| ТОМСГОСОН ТОЙРОГТОО “ТОНГОРУУЛЖ” МЭДЭХ МАН-ЫН ШИНЭ ТАКТИК |
|
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
2025-12-16 12:00:00
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |