Хагас шигшээ тоглолтод шалгарсан 200 гаруй тамирчид насны ангилалгүйгээр оюун ухаанаа сорин өрсөлдөж байлаа. Хожигдох эрхгүй цаг үеийг тэд даван гарч чадвал шилдгүүдийн эгнээнд нэг алхам ойртох аж. Тийм ч учраас зөвхөн хожилд бэлтгэгдсэж ирсэн үе үеийн тамирчид нэгэн өрөг дээр нүүдэл хийж байгаа нь энэ. Харин үүнтэй зэрэгцэж “Хөлөгт тоглоом” клубээс улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй бяцхан тамирчдаа хүлээн сэтгэл нь тогтож ядах эцэг, эхчүүд үүдний хэсэгт сууж байхтай таарлаа. Тэдгээр дундаас тэмцээнд оролцож буй охиноо хожиж байгаа даа гэхээс найдвар тасраагүй нэгэн аав хаалганы цаанаас тэмцээнийг байн байн ажина. “Охин чинь даамтай болчихсон байна. Давуу байдалтай болжээ” гэхэд сая нэг урт амьсгал авч, инээд тодрох тэрбээр охиноо зургаан настайгаас нь даамын спортоор хичээллүүлж, дэлхийн аварга болоход нь ч дэргэд нь байсан гэнэ. “Охиноо тэмцээнд ороход сэтгэл тайван байж чаддаггүй юм. Таван жил дэргэдээс нь холдолгүй дэмжсээр ирлээ. Тэмцээний зааланд эцэг эхчүүдийг оруулдаггүй учраас гаднаас нь юу болж байгаа бол гээд л санаа зовж суудаг. Эцэст нь хожоод гараад ирэхэд нь л сэтгэл тайвширдаг шүү” хэмээн таван жилийн турш амжилт бүртэй нь хамт байжээ.
Хоёрдугаар өргийн турш тэмцээний заал ажин ялалтын мэдээ хүлээж суусан тэр, өрсөлдөөнөө тэнцлээр дуусгасан охиноо угтан авлаа. Түүний охин спортын дэд мастер Ч.Гоомарал өнгөрсөн оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, нэг мөнгөн медалийн эзэн болж чадсан чамгүй амжилтыг үзүүлжээ. Тэрбээр “Би даамын спортоор таван жил хичээллэж байна. Энэ хугацаанд 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр алт, азийн аварга шалгаруулах тэмцээний гурван алт, өнгөрсөн оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Анх олон улсын тэмцээнд шагналт байранд шалгарч байсан мэдрэмж хамгийн гоё. Энэ болгонд миний гэр бүл надтай хамт байсан. Гэр бүл минь миний амжилт гаргах хамгийн том шалтгаан. Мөн одоогоор спортын мастер цолонд хүрэхэд хоёр бал оноо дутуу байгаа. Тийм болохоор бэлтгэлээ сайн хийж, багшийнхаа заавраар хичээнгүйлэн тоглож чадвал удахгүй цолоо ахиулна. Даамын спорт нь оюуны тоглоом учраас хүнийг их өөрчилдөг гэж боддог. Ялангуяа төвлөрч, тогтвортой сууж сурдаг. Хичээл, сурлагад маань ч ихээр нөлөөлдөг” гэв. Улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолт ийн үргэлжилж, Гоомарал охинд дахин хоёр өдрийн тоглолт дутуу байв. Хэрэв дараагийн өрөгт өөртөө хожил авчирч чадвал, тэмцээний аварга болоход тун ойрхон иржээ. Тэрхүү амжилтыг аав нь ч мөн хүлээж байгаа нь гарцаагүй байсан юм.
Үүдний зааланд цүнх үүрч, савтай ус, төрөл бүрийн амттан барьж зогссон аав, ээжүүд хэзээ мөдгүй “Хожчихлоо” гэсээр гарч ирэх хүүхдээ хүлээсээр сэтгэл нь гэгэлзэж ядан байв. Мөн л тэдний дунд хагас шигшээд шалгарсан хүүгээ хүлээх Янжинсүрэн хожлын чимээ чагнан харагдана. Тэрбээр хүүгээ зургаан настай байхад нь “Хөлөгт тоглоом” сургалтын төвд хичээллүүлжээ.
-Хүүгээ анх даамын спортоор хичээллүүлэх болсон шалтгаан нь юу вэ?
-Хүү минь зургаан настай байхдаа даамын спортоор хичээллэж эхэлсэн. Бага байхаасаа л хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Спорт бол хүүхдийг хүмүүжүүлж, төлөвшүүлэх нэг арга барил. Тиймээс би хүүгээ даамын спортоор хичээллүүлэх болсон юм. Түүнээс хойш удаа дараа тэмцээнд амжилттай оролцож, өөрийн гэсэн чадвартай болж эхэлсэн.
-Хүүгийнхээ анхны амжилтыг нь хэрхэн хүлээж авч байв?
-Даамын сургалтанд хичээллэж эхлээд удаагүй байхдаа анхны хүрэл медалиа хүртэж байсан юм. Тэр цаг үеэс хүү минь цаашид илүү их амжилт гаргаж чадна гэдэгт итгэх болсон. Тиймдээ ч санасанаар болж олон уралдаан тэмцээнд байр эзэлж байна даа.
-Хичээллэж байх хугацаандаа чамгүй амжилтыг гаргаж байсан байх?
-Тийм ээ. Хүү минь таван жил энэ спортоор хичээллэхдээ хоёр удаагийн азийн аварга, өнгөрсөн жил дэлхийн аваргын алт, мөнгөн медаль хүртэж байсан. Анх олон улсын тэмцээнүүдээс медаль хүртэхэд нь маш ихээр бахархаж, цаашид илүү их амжилт гаргаасай гэж найддаг болсон доо. Тэмцээн бүрт нь л сэтгэл тогтож чаддаггүй юм.
-Хүүгээ даамын спортоор хичээллүүлж эхэлснээр ямар давуу талыг олж, анзаарсан бэ?
-Хүү минь аливаа зүйлд төвлөрч, харилцаа хандлага нь тогтвортой болж эхэлсэн. Ялангуяа бага насны хүүхэд энэ төрлийн спортоор хичээллэх нь хүмүүжил, төлөвшилд асар их өөрчлөлтийг бий болгодог.
Хөлөгт тоглоомны бяцхан мастерууд буюу хожлын нүүдлийн эзэд хоёрдугаар өрөгт бэлэн болжээ. Ширээний ард “Зөв цагтаа зөв шийдвэр гаргаж чадсан цагт ирээдүй миний гарт” хэмээн өөрийгөө зоригжуулах нэгэн хүү энэ удаагийн тэмцээний хагас шигшээ тоглолтод шалгарсан нь энэ. Тийм ч учраас нүүдэл бүр нь түүнээс хариуцлага нэхэх аж. Учир нь хожил эсхүл хожигдол хүүг хүлээж байна. Харин тэр өнөөдрийг хүртэл энэ спортоор хичээллэхдээ зуу, зуун нүүдлийн ард гарч, ялалт, ялагдал хоёрыг тэнцүүхэн амсаж ирсэн болохоор гагцхүү хожлын төлөө өөрийгөө дайчилж байгаа нь илт. Гэвч түүний өрсөлдөгч олон жилийн хашир туршлага суусан ахимаг насны эрэгтэй тамирчин. Оюун ухааны энэ спорт өрсөлдөөний талбар дээр хэнийг ч үл ялгаж байдаг тод жишээ. Нийтдээ хоёр цагийн турш үргэлжилсэн тэдний өрсөлдөөн тэнцлээр өндөрлөлөө. Хүү өөрийн бүхнээ дайчилж, зөв шийдвэр гаргаж чадсаны эцэст тэмцээнийг тэнцүүлж чадсан юм.
Түүнийг Болор-Эрдэнэ гэдэг. Спортын дэд мастер цолтой арван нэгхэн настай хүү хөлөгт тоглоомын өрсөлдөөнд өөрийгөө бүтээж яваа нь энэ. Тэрбээр “Би анх даамын их мастер болох зорилгоор л энэ спортыг сонирхсон. Гэхдээ энэ цолонд хүрэхэд их хугацаа, хөдөлмөр шаардана. Дээрээс нь гэр бүл минь намайг зорилгодоо хүрнэ гэдэгт итгэж, тэмцээн болгонд намайг хүлээж байдаг болохоор би шантрахгүй хичээсээр байгаа. Долоо хоногийн гурван өдөр бэлтгэлээ хийж, бусад өдөр хичээлдээ анхаардаг. Даамын спортоор хичээллэж эхэлсэн цагаас хойш хичээлдээ сайн болоод байгаа юм шиг санагдах болсон. Учир нь би тоглож байхдаа олон нүүдлийн цаадхыг тунгааж боддог. Энэ нь надад маш их нөлөөлдөг л дөө” гэлээ.
Ирээдүйн их мастеруудын хожлын нүүдэл энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар өрөгт ингэж үргэлжилж байлаа. Гагцхүү тэднийг их мастер болох хүсэл мөрөөдөл нь ирээдүйн замд нь хүлээж, харин итгэл тээх аав ээжүүд нь тэмцээнийх нь үүдэнд ийн харуулдан сууж байв.
| ИРЭЭДҮЙН ИХ МАСТЕРУУДЫН ХОЖЛЫН НҮҮДЭЛ |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |