“Бямбаагийн найзууд” богино хэмжээний нэвтрүүлгийн долоо дахь дугаар хийл хөгжмийн аялгуутай уншигч танд хүрч байна. Бид ээлжит зочдоороо Монгол Улсын Консерваторын ЕБС-ийн хийлийн нэгдүгээр ангийн гурван найзыг урилаа. Тэднийг Б.Энх-Ундрал, Б.Өнөбилиг, Ч.Түшиг гэдэг бөгөөд биднийг очиход балчирхан биедээ таарсан гэмээр хийл барьсан гурван найз сониучхан харж, гэгээн инээмсэглэн зогсох бөгөөд И.Волчковын “Вариац” хэмээх сайхан аялгууг тоглож угтсан юм. Энэхүү ая нь хийл хөгжмийн анхлан суралцагчид сурдаг ая бөгөөд ажваас, хийл тоглож байхдаа хүүхдүүдийн анхаарал их төвлөрч байгаа нь анзаарагдаж байлаа.

-АНХ НАЙЗАЛЧИХМААР ЮМ ШИГ САНАГДСАН-
Анх хэзээ найзалсан тухай нь асуухад, тэд хийл хөгжмийн ангид орохоор шалгалт өгөхдөө танилцсан гэнэ. Энэ тухай “Бид есдүгээр сард танилцсан. Ангийнхнаасаа бид гурав илүү дотно найзладаг. Анх найзуудыгаа харахад найзалчихмаар юм шиг санагдсан” хэмээн хэвлүүхэн өгүүлж байв. Дөнгөж зургаахан настай тэд нэгнийгээ хараад, “Үүнтэй л би найз больё” гэж бодох ч бас сонин. Хүн бүр анх найзлахдаа ингэж бодохгүй л болов уу. Анх хэрхэн нөхөрлөж эхэлснээ санадаг хүүхэд угаас тун цөөхөн. Магад тоо, сар, өдөр л барагцаалж хэлэхээс бусдаар санадаггүй бөгөөд нэг мэдэхэд л салшгүй найзууд болсон түүх л арвин бий. Тэгэхээр тэдний хариулт онцгой, олзуурхууштай гэмээр.
Биднийг асуулт асуугаад, нэгнийгээ хариулж байх зуурт тэд нэгэн рүү гээ харж инээж, шивнэлдэнэ.
Үргэлжлүүлэн “Найзтайгаа юу хийдэг вэ” гэсэн асуултад Тэд “Хичээлээ хийж, хөгжим тоглож, өөр тоглоом ч тоглоно” гэсэн нийтлэг хариултыг өгч байв. Харин Б.Өнөбилэгийн хувьд “Гадаа дулаахан өдөр найзуудтайгаа гудамжаар алхаж явах гоё. Мөн найзуудтайгаа нууцаа ярих дуртай” гэнэ. Үнэхээр л найзтайгаа хамт гудамжинд алхах, нууцаа ярих дургүй хэн байх билээ. Цааш “НАЙЗ ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭХ ВЭ, НАЙЗТАЙГАА БАЙХ ГОЁ УУ” гэсэн асуултад “Найзтайгаа байх мэдээж гоё, найзуудтайгаа байхад хэзээ ч уйддаггүй. Найз гэдэг бол биднийг хөгжилтэй байлгаж чаддаг хүнийг хэлнэ” гэнэ.
Ч.Түшиг, Б.Энх-Ундрал, Б.Өнөбилиг гурвын хичээл нь 13:30 цагт ордог гэнэ. ЕБС-ийн хичээлийг бол хамт нэг ангид үздэг бол хийл хөгжмийн мэргэжлийн хичээлийг өөр, өөр багш дээр үздэг гэнэ. Тэгээд л нэгнээсээ “Өнөөдөр ямар ая сурч, юу мэдэв” гэх асуултыг асууснаар өдрийн хичээл нь эхэлж, түрүүлж сурсан аяаа нэгэндээ зааж өгдөг найзууд байна. Хүүхдүүд нэгнийгээ юу л хийнэ дууриах бөгөөд шуугилдаж, гүйж, дэггүйтэж байснаа найзыгаа хийл тоглоод ирэхээр анхааралтай сонсож, "Чиний хийл ямар том юм бэ, бид хоёрынх жижигхэн" гэж сониучирхана. Тэгээд хийлээ гаргаж ирж тэд ч мөн сурсан ая аа тоглох бөгөөд жаахан алдахаараа л инээж, наргих нь анхаарал татаж байв.
Тэд биднийг дараагийн асуултаа асуух зуурт мөн л хоорондоо мөн яриа өрнүүлж, гэнэн томоогүйгээр инээлдэнэ. Зарим асуултад “Энийг ярьчих уу” гэж нэгнийгээ чихэнд аяархан хэлэх бөгөөд сонссон найз нь амаа даран инээнэ. Ингэж л үргэлж нэгэнтэйгээ инээлдэж, тоглож, суралцаж, хамтдаа сурч, балчир ухаанаа хөглөдөг байна, тэд.
Хөгжмийн ертөнцөд дөнгөж хөл тавьж эхэлж байгаа балчирхан тэдэнтэй өрнүүлсэн яриа энэ хүрээд өндөрлөж байна. Сонгодог хөгжимтэй нөхөрлөж эхэлсэн тэдний ирээдүй гэгээтэй, гэрэлтэй байх нь мэдээж. Монгол Улсын Консерваторын дотуур байрны буйдхан танхимд сонгодог хөгжмөөр хичээллэхээр зорин ирсэн цагаас хойш тэд нөхөрлөж эхэлжээ. Эндээс дэлхийн тайз руу гарч, дэлхийн хүн болдог. Тэд ч мөн энэ буйдхан танхимаас ирээдүйд хийл хөгжмөө тоглон дэлхийн тайзан дээр зогсохоор өнөөдөр бэлтгэлээ хийж байна. Тэдний нөхөрлөл урт, хүрэх оргил өндөр байх болтугай.
| БЯМБААГИЙН НАЙЗУУД: Хийл хөгжим биднийг найзууд болгосон |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |