Хүүхэд бүрийн ертөнц өөр. Тэд өөрсдийнхөө ертөнцөд дураараа амьдрах эрхтэй. Гэвч заримдаа тэдний гаргаж буй зан, үйлдлийг эцэг, эхчүүд ойлгохгүй байх үе олон. Харин тэднийг хэрхэн ойлгож, аливааг ойлгуулж, ярилцах тухай “Бэрхийн яриа” номоос уншиж болох юм. Мөн орчин үеийн хүүхдүүдийн үйлдэл, хандлага, сэтгэлгээг ойлгож мэдэрч, тэдэнтэй ойр дотно, найз нөхөд шиг нь байж чаддаг эцэг, эхийн үлгэр дуурайллыг тус номоос уншиж болох биз ээ. Ийнхүү өөрийнхөө ертөнцийг урлан бүтээсэн Б.Бэрхийг “Монголын гэрэлт ирээдүй” буландаа урьж, ярилцлаа.
-Ном гаргасанд баяр хүргэе. 10 настайдаа ном гаргалаа чамд ямар санагдаж байна вэ?
-Намайг Б.Бэрх гэдэг. Би нийслэлийн ерөнхий боловсролын 93 дугаар сургуулийн тавдугаар ангийн сурагч. Хүн бүр багийн дурсамжаа бодож, эргэн дурсаж “Ямар хөөрхөн юм бэ” гэж өөрсдийгөө өхөөрддөг байх. Харин би уншиж, бичиж чадахгүй байх үеийнхээ үг, үйлдэл, гэр бүлийнхнээсээ асууж байсан зүйлсээ эргээд харахад өөрийгөө “Ямар тэнэг юм бэ” гэж бодсон шүү. Гэхдээ номтой болсондоо баяртай байна. Номоосоо олсон орлогоор хүүхдийн сайн үйлсийн аянд зориулна. Мөн өөрийнхөө сонирхсон зүйлээ авна гэхээр сайхан байна.

-Чи номоо бүрэн уншсан уу. Чамд ямар хэсэг нь хамгийн их таалагдсан бэ?
-Бүх хэсгийг нь уншиж амжаагүй. Надад зөвхөн миний ганцаараа орсон хэсгүүд таалагддаг. Мөн эгч, дүү хоёрын хэсэг таалагдсан шүү. Хэдий эгч минь намайг загнадаг ч гэсэн би эгчдээ хайртай.
-Чамд таалагдаагүй хэсэг байгаа юү?
-Аав, ээж хоёр өөрсдийгөө оруулчихсан байсан. Бас миний ороогүй хэсгүүд байна лээ. Жишээлбэл, жүдогийн ангийнхнийг оруулсан байсан. Тэр нь жаахан таалагдаагүй.


-Чи номоо гарна гэж хэзээ мэдсэн бэ?
-Ээж, аав хоёр өмнө нь чиний тухай ном гарна гэж хэлсэн. Гэхдээ гарахгүй удаад байхаар нь “Миний ном хэзээ гарах юм бэ” гэж асуудаг байлаа. Гэтэл огт хариу өгдөггүй байсан юм. Харин нэг өдөр “Чиний ном гарна. Өмнөх үг бич” гэсэн тэр үед би маш их сандарч, балмагдсан. Урд орой нь энэ тухай юу ч яриагүй бид тэврэлдээд л унтсан шүү дээ.
-Ээж, аав нь чамд гэнэтийн бэлэг барьсан юм болов уу?
-Мэдэхгүй. Гэхдээ надад гоё санагдаагүй. Өмнө нь урьдчилаад хэлсэн бол надад дээр байсан.

-“Бэрхийн яриа” ном гарснаас хойш чиний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Миний амьдрал маш их өөрчлөгдсөн. Би өмнө хичээлээ хийгээд, тоглож, чөлөөт цагаараа бэлтгэлдээ явдаг байсан. Гэтэл одоо өдөржин гадуур явж ном борлуулах, ярилцлага өгөх, хичээлээ хийх, дугуйланд явах гээд завгүй өдрүүд үргэлжилж байна. Үнэхээр тоглох ч завгүй болсон доо.
-Чи ямар дугуйланд явдаг вэ?
-Би төгөлдөр хуур, жүдогийн дугуйланд явдаг. Гэхдээ хоорондоо зөрчилдөөд байх юм. Төгөлдөр хуурын хичээлд гараа суллахыг шаарддаг бол жүдод гараа чангал гэдэг. Гэхдээ зохицуулаад дугуйландаа явна даа.
-Чи ямар хичээлд сонирхолтой вэ. Том болоод Улстөрч болох уу?
-Би математик, дүрслэх урлаг, технологийн хичээлд дуртай. Том болоод зохион бүтээгч болж робот, сансрын хөлөг бүтээнэ. Би зурах дуртай. УИХ-ын гишүүн болохгүй. Миний ээж УИХ-ын гишүүн байхдаа намайг унтаж байхад гараад унтаж байхад ирдэг байсан. Бид бараг уулзаж чаддаггүй байлаа. Ээжийгээ их өрөвддөг байсан шүү. Харин одоо бид хамтдаа гадуур явж, ажлаа амжуулж байна.

-Чи хичээлээ хийх, зураг зурахдаа хэдий хугацаанд төвлөрч чаддаг вэ?
-Миний өрөө их тохитой учир би удаан хугацаанд төвлөрч чаддаг. Төвлөрөх гэж 2-3 минут зарцуулна. Би 5-6 цаг төвлөрч зураг зурч байсан. Тэр санаанаас огт гардаггүй юм.
-Чиний номд ээжтэйгээ зургаар харилцдаг байсан үеийн дурсамж байна лээ. Чи одоо зурагтай захидалаа хараад ойлгох уу?
-Одоо бараг ойлгохгүй байх. Тухайн үед гомдсон юм уу, гунигтай үедээ зүрхээ доош нь харуулж зурдаг байсныг тод санаж байна. Тэгээд ээжтэйгээ тэвэрмээр байна, үнсүүлмээр байна гээд л зургаар харьцдаг байсан. Дараа нь бичиж чадахгүй мөртлөө ойлгомжгүй зүйл сараачаад ээждээ өгдөг байсан юм. Түүнийг ээж маань огт ойлгохгүй учир “Юу гэж бичсэн юм бэ” гэж надаас асуугаад дахин сийрүүлж бичдэг байсан юм билээ. Ээжийнхээ сийрүүлж бичсэн хэсгийг одоо уншихаар их сайхан санагддаг.
-Чи аавдаа захидал бичиж байсан уу?
-Бичиж байсан. Гэхдээ ээж номд оруулаагүй байна лээ. Эмээдээ хоёр удаа захидал бичсэн. Эмээ маань санадаг болов уу, үгүй болов уу мэдэхгүй байна.
-Найзууд нь чиний номыг уншсан байх. Тэд чиний номоос юу ойлгоосой гэж хүсэж байна вэ?
-Манай ангийнхан миний номоос авсан. Өөрийн бодол сэтгэгдлээ аав, ээждээ хэлж, ярилцаж, ойлголцоход миний ном тусална. Мөн аав, ээжүүд хүүхдээ төвөгшөөхгүйгээр тэдний дотоод ертөнцтэй танилцах хэрэгтэй гэж боддог.
-Чи номынхоо хоёр дахь цувралыг гаргах уу?
-Би өөрөө бүхнийг санаачилж “Бэрхийн яриа-II” гэж гаргана. Үүнээс өмнө ойн талаар сонирхолтой ном гарахаар ярилцаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа.
| Б.БЭРХ: Зохион бүтээгч болж робот, сансрын хөлөг бүтээнэ |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |