Эх орон, ээж аав, элбэрэл хайрын сэдэвтэй дуу, шүлэг сонсохоор сэтгэл нь гэгэлзэж аливааг ухаардаг түүнийг Б.Бархасбадь гэдэг. Хэдхэн хоногийн өмнө түүний ахынхаа найрын үеэр уншсан Р.Чойномын “Монгол” хэмээх шүлэг олны сонор, сэтгэлийг баясгаж, цахимаар олон мянган хандалт авсан билээ. Багаасаа дуу, шүлэгт дуртай байсан түүнийг энэ удаагийнхаа “Монголын гэрэлт ирээдүй” буланд урьж, ирээдүйн зорилго мөрөөдлийнх нь талаар ярилцлаа.
-Чамайг шүлэг уншиж байхад нь бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд байршуулсан байна лээ. Бичлэг хийж байгааг мэдсэн үү?
-Ахынхаа найранд Р.Чойномын "Монгол" хэмээх шүлгийг уншсан. Тухайн үед байсан хүмүүст таалагдсан юм шиг байна лээ. “Дахиад уншаад өг” гэсэн гэтэл бичлэг хийгээд цахим орчинд байршуулчихсан байсан. Одоогоор дөрвөн мянган хүн "таалагдлаа" дарсан байна лээ. Түүнээс хойш хүмүүс "Найр, наадамд очоод шүлэг уншаад өгөх боломжтой юу" гэж холбогдсон. Хэрвээ надад цаг зав гарвал очно гэж хэлсэн.

-Цэцэрлэгт байхаасаа дуу, шүлэгт дуртай болсон байх. Багш нар нь сайхан хоолойтой гэж магтаж байв уу?
-Тиймээ, багш нар намайг төрөлхийн сайхан хоолойтой юм гэдэг байсан. Цэцэрлэгт байхаасаа дуу, шүлэг цээжилж, дуртай болсон. Харин сургуульд ороод Хүүхдийн яруу найргийн наадам, урлагийн үзлэгт байнга түрүүлдэг байсан. Мөн "Уран жиргээ", "Хүрэлтулга" наадамд гуравдугаар байрт шалгарч байлаа. Нэгдүгээр ангийнхаа "Үсэглэлийн баяр"-ын дараа анхны шүлгээ бичсэн. Тэр шүлгээ бичсэний дараа "Өнөөдөр" сонин, МҮОНР-д ярилцлага өгч байлаа.
-Ямар нэртэй, юуны тухай шүлэг байсан бэ?
-“Бүгд эрдэнэ” гэх найман мөрт шүлэг бий.
Ургах нар минь эрдэнэ
Уйлахад аргадаж тоглодог найз минь эрдэнэ
Ангир шар уургаа хөхүүлж өсгөсөн ээж минь эрдэнэ
А мэдэхгүй байхад А заасан багш минь эрдэнэ
Ариун сайхан ном минь эрдэнэ
Анх хөл тавьсан дэлхий эрдэнэ
Буянт хурдан хүлэг минь эрдэнэ
Бурхан халдун уул минь эрдэнэ” гэж нэгдүгээр ангийн сурагч байхдаа бичиж байжээ. Түүнээс хойш цөөхөн шүлэг бичсэн. Уран зохиол, Монгол хэлний хичээлд дуртай байсан болохоор бусдын дуу, шүлгийг уншиж, цээжлэх сонирхолтой байлаа.
-Чиний зорилго, мөрөөдөл юу вэ?
-Би СУИС-ын Ардын дууны хоёрдугаар дамжааны оюутан. Мэргэжлээсээ гадна нэвтрүүлэгч, дуу оруулагч болох хүсэлтэй. Мөн Д.Сосорбарам гуай шиг шүлэг, найраглал унших юм сан гэж боддог. Мартагдаж буй дуу, шүлэг их бий. Түүнийг хойч үедээ үлдээх өвлөж үлдээх юм сан даа.

-Чиний үеийн залуус ямар төрлийн дуу сонирхож, сонсож байна вэ?
-Миний сонирхдог ардын дуу, шүлгийг үеийн залуус сонирхдоггүй, тоодоггүй. Тэд гадаад дуу, хип хоп зэрэг орчин үеийн залуусын гаргасан дууг сонсдог. Би ч сонсдог. Гэхдээ дууных нь үг хэллэг таалагддаггүй. Сонсогчдыг буруу зүйлд сургаж буй мэт санагддаг. Харин монгол дуу, шүлэг эх нутаг, эцэг, эх, элбэрэл, энэрлийн тухай байдаг учраас сонсоход сэтгэл хөдөлж, бахархдаг. Залуучууд гаднын дуу, орчин цагийн "үглэдэг" сонсдог болохоор монгол ардын дуу, шүлэг мартагдаж байгаа юм болов уу гэж бодож байна.
-Дуулах, шүлэг унших авьяасаа хэнээс өвлөсөн гэж боддог вэ?
-Манай ээж ихэвчлэн дууны шүлэг бичдэг зохиолч хүн бий. Хэнтий аймгийн зохиолчдын холбоонд байдаг. Ээжийн аав сайхан дуу хоолойтой сайхан дуулдаг хүн. Тэгэхээр өвөө, ээж хоёроосоо өвлөсөн юм болов уу гэж боддог доо. Би айлын том, дөрвөн дүүтэй. Дүү нар маань шүлэг унших сонирхолтой шүү.
-Чи ямар сэдэвтэй дуу, шүлэг унших, сонсох дуртай вэ?
-Баатарлаг, эх орны сэдэвтэй шүлэг сонсох дуртай. Тухайлбал, Р.Чойномын "Жаргал, зовлон", "Зүүд", "Монгол", Б.Лхагвасүрэн гуайн "Хил дээр бичсэн шүлэг", "Жижигхэн монгол", Ш.Гүрбазарын "Би монголоороо гоёдог", Б.Явуухулангийн "Би хаана төрөө вэ", Д.Нацагдоржийн "Миний нутаг" зэрэг шүлэгт дуртай. Харин Г.Ариунбаатарын дуулсан дууг сонсдог. Дуу, шүлэг сонсоод байхаар аяндаа цээжилчихдэг юм. Харин “Монгол” гэх шүлгийг зориуд цээжилсэн юм.

-СУИС-ын Дуулаачийн ангийн оюутныг төсгөхдөө хэдэн дуу бэлдсэн байхыг шаарддаг вэ?
-Сурч байхдаа дуулсан, өөрийнхөө сайн гэж бодсон 10 дуугаа дуулдаг. Одоогоор 10-аад дуу дуулсан байна. Дуу, шүлэг уншихдаа амьсгалаа зөв авах хэрэгтэй юм байна лээ. Үүнийг оюутан болоод мэдсэн. Түүнээс өмнө цээжилсэн дуу, шүлгээ өөрийнхөөрөө уншдаг байсан. Одоо илүү мэргэжлийн болж байгаа. Уг нь танхимаар хичээл орсон бол илүү ихийг сурч, мэдэх байсан байх даа.
-Уран бүтээлээрээ дамжуулж эх орондоо юу хийе гэж боддог вэ?
-Үндэсний өв соёлоо сонсож, цээжлэхэд гэмгүй. Бид үүнийг сурч, мэдэхгүй бол үр хүүхдүүд минь мэдэхгүй, энэ бүгд мартагдаж, устах вий гэхээс айдаг. Тиймээс сургуулиа төгсчихөөд энэ тал дээр анхаарч ажиллана.
| Б.БАРХАСБАДЬ: Мартагдаж буй дуу, шүлгийг цээжлэж, хойч үедээ өвлүүлэх хүсэлтэй |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |