Турк, Сирийн хилийн бүс нутагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлж, гамшгийн хэмжээнд хүрсэн. Хоёр орны Онцгой байдлын алба, холбогдох албан тушаалтны мэдээлснээр гамшгийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 15 мянгад хүрлээ. Мөн газар хөдлөлтөд бэртэж, гэмтсэн хүний тоо 50 мянга орчим байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулж буй энэ үед олон улс Турк, Сири руу хүмүүнлэгийн тусламж, аврах баг, аврагчдаа явуулж байгаа бөгөөд зарим шүүмжлэгч газар хөдлөлтөд нэрвэгдсэн хоёр орны Засгийн газар бэлтгэл муу, хариу арга хэмжээ удаан авч байгааг шүүмжилж байгаа юм.
Газар хөдлөлтийн голом Турк, Сирийн хилийн орчимд орших Газиантеп хотоос 33 км зайд байгааг холбогдох байгууллагаас тогтоожээ. Хилийн бүсэд анхны чичирхийлэл орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 6-ны 04:00 цаг орчимд болж түүнээс хойш давтан 14 удаа чичирхийлсэн аж. Гамшгийн томоохон голомт болсон Газиантеп хотын иргэд, оршин суугчид хотоосоо дайжиж, өөр хот, орон руу явах хүсэж байгаа талаар албаныхан мэдэгдэж байгаа бөгөөд хотоос орох, гарах олон зам хаагдаж, сүйдсэн учир аврах баг, эмнэлгийн тусламж ороход ч хүндрэлтэй байгаа гэнэ.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй тулсан Турк, Сирид дэлхийн орнууд гараа сунгаж, хүмүүнлэгийн тусламжаа илгээгээд байна. Тухайлбал, газар хөдөлснөөс хойш 24 цагийн дотор АНУ, Япон, БНСУ-ын эрэн хайх, аврах хүчин Турк, Сирид очсон. Одоогоор газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн хоёр оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ зарлаад байгаа орнуудаас Австрали, Хойд Солонгосын мэдэгдэл олны анхаарлыг татаад байна. Австрали Улс Турк, Сирид 10 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлж, бүхэл аврах хүчин илгээхээ мэдэгдсэн. Харин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр газар хөдлөлт болсон хоёр оронд таван сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлж, 110 аврагч илгээхээ мэдэгдээд байна.

Газар хөдлөлтийн голомт болж, их хэмжээний хохирол амссан нь Турк Улс. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган газар хөдлөлтийн бүсэд өөрийн биеэр очиж ажиллахаа мэдэгдээд байв. Олон улсын шүүмжлэгчдийн бэлтгэл муу, хариу арга хэмжээ удаан авч байгааг буруушааж, Ерөнхийлөгч Эрдоганыг хариуцлага хүлээх ёстойг зарласан. Харин дээрх шүүмжлэгчдийн саналтай Туркийн гол сөрөг хүчний намын дарга Кемал Киличдароглу санал нийлээгүй бөгөөд “Гамшгийн үед улс төрийн ашиг сонирхлын үүднээс сөрөг кампанит ажил явуулахыг тэвчихгүй” хэмээжээ. Тэрбээр Ерөнхийлөгч Эрдоганд туслан ажиллахаа мэдэгдээд байна.

Туркт газар хөдлөлтийн эхний чичиргээ хоёрдугаар сарын 6-ны 04:17 цагт Кахраманмараш хотод мэдрэгдсэн. Энэ чичиргээ хилийн бүс орчмоор оршдог 10 орчим хотод мөн мэдрэгдсэн байна. Тэгвэл уншигч та бүхэнд газар хөдлөлт болсон бүсэд байсан гурван иргэний яриаг хөрвүүлэн хүргэе.
“Пазаржик дүүрэгт олон зуун барилга нурж, олон хүн амиа алдсан. Дүүргийн байдал маш муу. Эмч, эмнэлгийн байгууллага, аврагчдын хүн хүч багатайгаас шалтгаалан иргэд өөр өөрийнхөө амийг аварч байна. Миний гэр бүл нурангид дарагдсан. Газар хөдөлсний дараа гадаа гартал нурсан байшингийн нурангинаас нэг хүн гараа гарган аврал эрж байсан. Надтай хамт байсан найз минь танихгүй хүнийг аврах гэж очтол дээрээс нь барилга нурсан. Тэдний хэн нь ч амь гарч чадаагүй. Бид маш хүнд нөхцөл байдалд байна. Гадаа хүйтэн, бороо орж байна. Гамшгаас амьд үлдсэн иргэд орох майхан, асар ч үгүй, халаалтгүй, идэх хоол, уух усгүй. Үнэн хэрэгтээ үр дүнтэй эрэн хайх, аврах ажиллагаа явуулаагүй” хэмээжээ.

“Газар хөдлөлт болоход эхлээд минут орчим толгой эргэсэн. Би амьдралдаа тийм зүйл харж байгаагүй. Таван давхар барилгаас арай гэж гарсан. Гадаа гараад харахад гэрийн маань ойролцоох 12-14 давхар дөрвөн барилга нурчихсан байсан. Би энэ гамшгаас хамгийн эхэнд хүүгээ л аврахыг хүссэн. Гэтэл хүү маань үнэхээр цочирдчихоод “Ээж ээ, үхэх бол нэг газар, хамтдаа үхье” гэсэн. Хүүгээ тэврээд хаалганы хажууд удаан зогссон. Газар 5-10 минут орчим хөдөлж байгаад намжсан. Амьд үлдсэн иргэд Чукурова эмнэлгийн ойролцоо цугласан. Энд цугласан хүмүүсээс хэн ч юу ч авч ирээгүй. Бүгд л хүйтэнд углааштай байна. Бидний хэн нь гэрийнхээ нуранги руу дахин зүглэж зүрхлэхгүй”.

“Би газар хөдлөлт болохоос өмнө Газиантеп хотын эмнэлэгт бөөрний мэс засалд ороод, хэвтэн эмчлүүлж байсан. Газар хөдлөлт эхлэхэд эмнэлгийн өвчтөнүүд анх юу болоод байгааг нь мэдээгүй ч нэгнээ өргөж, босгон зугтсан. Хүнд өвтэй, тэргэнцэртэй хүмүүс эмнэлгээс гарч чадалгүй дарагдсан. Гадагш гарсан бид мөн л өвчтэй ч хүйтэнд углааштайгаа л зогсож байна. Эмч, сувилагчид гарч чадсан хүмүүст чадахаараа л тусалж байгаа. Гэхдээ доргилт бага багаар мэдрэгдсэн хэвээр. Хүн бүр уйлж, хэн нь ч тайвширч чадахгүй л байна.

| ТУРК, СИРИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТ: Зам, гудамж орох орон, идэх хоолгүй хүмүүсээр дүүрчээ |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |