Хүч хөдөлмөр, авьяас чадвараа дайчлан, бэлтгэлээ өдөр бүр хийдэг Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Одбаяртай ярилцлаа. Тэрбээр СУИС-ийн бүжигчний ангид элсэн суралцаж, сургуулиа төгсчихөөд Үндэсний урлагийн их театрын бүжигчин болох мөрөөдөлтэй. Мөн монгол бүжгийг дэлхийн хэмжээнд таниулахыг зорьдог байна.
-Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Би Дорноговь аймгийн Хатанбулаг суманд өссөн. Манайх намайг нэгдүгээр ангид ордог жил Замын-Үүдэд шилжиж ирсэн юм билээ. Ардын жүжигчин, Төрийн шагналт ХХ зууны шилдэг бүжиг дэглээч Ц.Сэвжид гуайн өлгий нутагт төрсөндөө баярлаж, бахархаж явдаг. Аав минь хувиараа бизнес эрхэлдэг, ээж цэцэрлэгт тогоочоор ажилладаг. Би гурван ах, хоёр эгчтэй.
-Хэдэн настайдаа бүжиглэж эхэлсэн бэ. Анх ямар тэмцээнд оролцож байв?
-Би хоёрдугаар ангиасаа Алтанчимэг багшийн шавь болсон. 10 жил бүжиглэж байгаа. Эхлээд хамтлагаараа бүжигийн тэмцээнд оролцдог байсан. Хамгийн анх 2019 онд Ухнаагийн нэрэмжит бүжгийн тэмцээнд оролцож байлаа. 12 эмэгтэй ганцаараа эрэгтэй байсан. Тэгээд хамтлагтаа ганцаараа эрэгтэй байсан болохоор жаахан эвгүй санагддаг байсан.
-Түүнээс хойш ямар уралдаан тэмцээнд оролцсон бэ?
-2022 онд Ц.Сэвжид гуайн нэрэмжит улсын 17 дугаар наадамд хослол бүжгийг төрөлд оролцож, алтан медаль авсан. Мөн аймгийн “Яргуй” наадамд оролцож алтан медаль, Олон усын Алтан гадас тэмцээнээс алтан медаль, Монгол туурагтны үндэсний гоцлол бүжгийн төрөлд алтан медаль авсан. Сүүлийн жилүүдэд ганцаараа бүжгийн тэмцээнд явсан.
-Монгол бүжиг дотроо ихэвчлэн ямар бүжиг бүжиглэдэг вэ?
-Монгол ардын буюу дүр бүтээсэн бүжгүүд бүжиглэдэг. “Агсал”, Дамдинсүрэнгийн дүрийг бүтээж бүжгээрээ дүрээ илэрхийлэхийг хичээдэг. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөнөөр дүр бүтээдэг гэсэн үг.
-Бүжгийн дугуйланд эрэгтэй хүүхдүүд явдаггүй байсан юм уу. Хамтлагийнхаа ганц эрэгтэй бүжигчин нь байсан гэлээ?
-Надтай хамт бүжгийн дугуйланд явж байсан олон эрэгтэй хүүхэд бий. Тэд шантраад бүгд хичээллэхээ больчихсон юм. Надад шантрах, хэцүү санагдах үе байсан ч гэлээ ээжийнхээ хэлсэн үгийг бодож, түүнээс урам зориг авсаар өдий хүрсэн. Ээж минь надад “Эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэж бай. Аливаад тууштай байх чадвар хамгийн чухал нь шүү. Дугуйланд орчихоод битгий гарч, ороод бай” гэж байсан юм. Тэр үг миний толгойд үлдчихсэн гэх юм уу. Магадгүй ээжийнхээ үгэнд ордог болохоор өдий хүртэл бүжгийнхээ дугуйланд явж байгаа байх.
-Монгол бүжигт сонирхолтой болсон тухайгаа ярьж өгөөч. Юу нь чиний сэтгэлд хүрсэн бэ?
-Замын-Үүдэд “Говийн уянга” гэдэг хүүхдийн бүжгийн чуулга байдаг. Чуулгат 2019 онд элсэн орсон цагаас Очгэрэл, Энхтүвшин багш нарын удирдлага дор хичээллэж байгаа. Бага байхдаа телевизээр бүжиглэж байгаа хүмүүс харчихаад сонирхож эхэлсэн. Тэр цагаас бүжиг үзэх дуртай болчихсон байсан. Тийм болохоор аав, ээж минь намайг бүжигт дуртай гэдгийг мэддэг болчихсон байсан. Телевизээр гарч байгаа хүмүүсийн хөдөлгөөнийг дагаж хийдэг байсан.
-Тайзан дээр гарахад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Тайзан дээр гарахын өмнө сандрал, айдас их байдаг. Харин тайзан дээр бүжиглээд дүрдээ орчих юм бол сандрал багасдаг. Бүжиглэж байхдаа багшийгаа болон аав, ээжийгээ олж харахыг хичээдэг. Тэднийхээ царайг харчихвал тайвшираад, өөртөө улам итгэлтэй болж, зориг авдаг. Мөн бүжиглэж байхад үзэгчид алга таших юм бол үгээр хэлэхийн аргагүй сайхан санагддаг. Үзэгчдийн алга ташилтыг сонсоод хэцүү бүхнээ мартдаг. Бас бүжгээ дуусгаад ёслох үнэхээр сайхан санагддаг?
-Сургуулиа төгсөөд бүжигчин болохоор шийдчихсэн үү?
-Тийм ээ. СУИС-ын бүжигчний ангид орно гэж бодож байгаа. Их сургуулиа төгсчихөөдө Үндэсний урлагийн их театрт ажиллана гэж боддог. Бүжигчнээр ажиллахын хажуугаар хувиараа бүжгийн сургалт нээж, өөрийнхөө сурсан, мэдсэнг хүүхдүүдэд заана гэж боддог. Бас дэлхийн хэмжээний бүжигчин болно гэж боддог доо.
-Чамд үлгэр жишээ авдаг бүжигчин бий юү?
-Үндэсний урлагийн их театрын Түвшинбаяр ахаас үлгэр жишээ авдаг. Юу илэрхийлэх гээд байгаагаа маш тодорхой гаргадаг. Гүйцэтгэлээ сайн хийдэг бүжигчин шиг санагддаг юм. Бүжигчин хүн тэвчээртэй, хүндлэлтэй сайн хүн болдог гэж боддог. Олон хүнээс энэ чан чанарыг мэдэрсэн.
-Танай удамд бүжгийн авьяастай хүн бий юү?
-Манай үеэл бүжиглэдэг. Өөр бүжгийн авьяастай хүн байхгүй.
-Бэлтгэлээ хэдий хугацаанд хийдэг вэ. Дүрдээ орохын тулд өөрийгөө хэрхэн бэлддэг вэ.
-Хичээлээ тарчихаад бэлтгэлийн заал руугаа явдаг. Тэмцээн дөхсөн үед бэлтгэлээ урт хугацаанд хийдэг тул ядрах үе бий. Дүрд орохын тулд үйл хөдлөлөөс гадна царай, дотоод сэтгэлээрээ тухайн дүрд орох ёстой байдаг. Тийм учраас судалгаа чухал, мөн дүр бүтээх авьяас чухал байдаг юм. Аав, ээж минь намайг сайн ойлгодог, дэмждэг болохоор бэлтгэл хийхэд сэтгэл зүйн тайван сайхан байдаг.
Б.ОДБАЯР: ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ БҮЖИГЧИН БОЛОХЫН ТУЛД БЭЛТГЭЛЭЭ ЧАНАРТАЙ ХИЙХИЙГ ЗОРЬДОГ |
|
2025-02-06 19:32:42
2025-02-06 18:07:19
2025-02-06 17:35:55
2025-02-06 16:44:33
2025-02-06 16:32:10
2025-02-06 16:16:15
2025-02-06 15:46:58
2025-02-06 15:33:05
2025-02-06 15:05:19
2025-02-06 14:57:24
2025-02-06 14:40:00
2025-02-06 13:55:11
2025-02-06 13:51:17
2025-02-06 13:30:28
2025-02-06 13:28:30
2025-02-06 12:24:32
2025-02-06 11:33:03
2025-02-06 11:13:24
2025-02-06 10:43:05
2025-02-06 10:40:10
2025-02-06 10:34:13
2025-02-06 09:50:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-05 17:34:18
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |