Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ суудлаасаа буугаад гурван сар боллоо. Түүний эхлүүлсэн “5Ш” ажиллагаа бараа сураггүй замхарчихлаа. Сүр дуулиантай шалгаж, сүрхий зарласан хэргийн “эзэн”-гүүд чинь санаа нь амарч, “суллагдчихсан” аятай тарвалзаж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олон ч хэргийг сенсацтай зарлаж, сүйд болсон. Гэхдээ шийдэгдсэн, шийдвэрлэсэн хэргүүд тун ховор байна. Иймээс бид Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн ажиллагаанууд хаана замхарсан бэ гэдэгт хариулт нэхэх зориолгоор “хэрэгтнүүд”-ийн хэргийг сануулж байна.
АТГ-аас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн охин компани болох “Тавантолгой” төмөр зам компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын ажлын байранд нэгжлэг хийсэн байдаг. Хачирхалтай нь, Н.Удаанжаргал АТГ-аас нэгжлэг хийх үед хэдийнэ хил даваад “зугтчихсан” байсан гэх.
Тэрбээр хил давсан талаараа тайлбарлахдаа “Би компанийнхаа инженер техникийн ажилтнуудтай БНСУ-ын Сөүл хотноо Солонгосын "Korea national railway", "Koreal" компаниудтай танилцахаар томилолттой явж байна. Бид Гүро галт тэрэгний СТС диспетчерийн нэгдсэн удирдлагын төв, "Коrеаl" оператор байгууллага, GTX-A төмөр замын барилгын ажил, галт тэрэгний туннель барих технологийн талаар туршлага судлах зэрэг томоохон зорилготой явна. Яагаад ийм мэдээлэл гарсныг мэдэхгүй юм” хэмээн хэвлэлд ярьсан ч өнөөдрийг хүртэл эх орондоо ирээгүй байна.
Томилолт нь дуусаагүй юу, хууль хяналтын байгууллагыг Засгийн газартай нь, ард түмэнтэй нь "тонгорч" байгаа юм уу, бүү мэд. Ямартай ч тэр бараа сураггүй алга болчихоод багагүй хугацаа өнгөрч байна. Хамгийн сүүлд АТГ-ынхан Аргентин Улсаас сургийг нь гаргасан гэдэг. Мөн ч олон удаа “Н.Удаанжаргалыг одоохон баривчиллаа. Одоо баривчилж байгаа. Саатуулахаар баг явж байна. Машинаар очиж байгаа” гэж мэдэгдээд хоёр жил болох нь.
Нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдаад байгаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат уянгын халилтай, урт өргөдөл бичиж өгөөд БНСУ-ыг зорьсон ч одоог хүртэл сураггүй байна. Тэр угтаа гадаадад ээжийгээ эмчлүүлж, хууль хяналтын байгууллагад бүрэн эрхийн хаалтгүй, энгийн иргэний хувиар шалгуулна гэж мэдэгдсэн ч ээжийгээ орхиод, эрх мэдлээ “чирээд” Монголоос явсан. Хэзээ ирэх, хуулийн байгууллагад хэзээ шалгуулах нь бүүр ч тодорхойгүй байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хар багынн найз Б.Чойжилжалбуу нь “Марс гранд” ХХК-аараа 2020 онд Богдхан уулын Жаргалантын аманд “Жаргалант” гэх тансаг зэрэглэлийн 46 айлын хаус хотхон барьсан. Тухайн 46 хаусаа нэг бүрийг нь 630 сая төгрөгөөр буюу нийт 28 тэрбум орчим төгрөгөөр борлуулсан баримт бий. Б.Чойжилжалбуу энэхүү 46 хаус бүхий хотхоныг барьж, худалдсан хугацаа нь Ж.Мөнхбатын "Эрдэнэс тавантолгой" ХК-тай холбогдсон хугацаатай давхацдаг. Өөрөөр хэлбэл, Ж.Мөнхбат "Нүүрсний хулгай"-н мөнгөөр найз Б.Чойжилжалбуугаараа 46 хаус бариулж, мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм.
Ч.САЙХАНБИЛЭГ
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт хийсэн, хийгээгүй олон хэрэг тохоотой байгаа. Эх орноосоо зугтаж, харь оронд амьдарч, хаа нэг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийдэг Ч.Сайханбилэгийг хамгийн түрүүнд Засгийн газрын шийдвэрээр авчирч магадгүй. Учир нь, Ч.Сайханбилэгт хамгийн сүүлд нэмэгдсэн, шалгагдаж байгаа нь Хөгжлийн банкны хэрэг. Хөгжлийн банк 2012 оноос зээл олгож эхэлсэн байдаг. Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, найдваргүй зээл олгосон байж болзошгүй гэх. Тодруулбал, хууль хяналтын байгууллагаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг “УИХ-аар баталсан хууль зөрчиж, Засгийн газрын тогтоол гаргаж, чанаргүй зээл олгох эхлэлийг тавьсан. УИХ-аар тогтоолыг цуцлуулсны дараа Засгийн газар шинээр тогтоол гаргаж, зээл олгох ёстой байсан” зэрэг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутган шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээлээд байгаа.
Мөн Ч.Сайханбилэгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компанидаа худалдан авсан гэх хэрэгт хамаатуулан шалгаж байгаа. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат нарыг эрх мэдлээ урвуулан “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49 хувийн хувьцааг тэргүүн ээлжид Засгийн газарт авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс” ХХК-д худалдах тухай саналыг зөвшөөрөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан нь бусдад давуу байдал олгосон, төрийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан” хэмээн буруутгаж, шалгаад багагүй хугацаа өнгөрч байгаа.
Ч.Сайханбилэгийн шалгагдах зүйл анги ганц, хоёроор тогтохгүй гэдгийг дээр хэлсэн. АТГ-аас 2018 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг саатуулсан байдаг. Түүнийг Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьж, шалгаж эхэлсэн юм. Хачирхалтай нь, 30 хоногийн дараа Ч.Сайханбилэгийг суллаж, хилийн хориг тавьсан ч тэрбээр гурван сарын дараа БНСУ-аар дамжиж, АНУ руу “зугтсан” байдаг. Ч.Сайханбилэгийн холбогдсон дээрх хэргүүдийг шийдвэрлэхийн тулд түүнийг "шувуу" ажиллагаар авчрах нь баараггүй. Гэтэл бараа сураг нь ч алга.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, “Ачит-Ихт” ХХК-ийн П.Цагаан нарт холбогдох хэрэг. 2024 оны дөрөвдүгээр сарын 12-нд “Ачит-Ихт” ХХК-ийн оффист Эрүүгийн цагдаагийн албаныхан нэгжлэг хийж, тус компанийн үйл ажиллагааг зогсоосон. Улмаар “Нэгжлэгээр 940 гаруй боть санхүүгийн баримт болон их хэмжээний мөнгө хурааж авлаа” гэж Эрүүгийн цагдаагийн албанаас мэдэгдсэн байдаг. Харин үүнээс долоо хоногийн дараа буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд УИХ-аас Үндэсний баялгийн сангийн хуулийг баталсан. Энэ хуулийг батлах үед энэ хуулийг өргөн барьсан автор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы индрээс “Ачит-Ихт” ХХК-ийг онцгойлон нэр дурдсан. Ингэхдээ Л.Оюун-Эрдэнэ “Ачит-Ихт”-ийн ард Ц.Элбэгдорж байгаа. “Цаглавар”-ын данс руу “Ачит-Ихт”-ээс 13.6 сая ам.доллар шилжүүлсэн. Удахгүй баримтаар ил болно. П.Цагаан одоо болно. 34 хувиа төрд өгчих. Хэрвээ ямар нэг асуудал гарвал АТГ дээр ярьж болохоор байгаа шүү” гэж мэдэгдэж байлаа. Ингээд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл хийж, “Ачит-ихт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Цагаан, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёрын хороондоо бичилцсэн гэх вайбер чатыг олон нийтэд үзүүлж, Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлснээ зарласан.
Ингээд 2024 оны УИХ-ын сонгууль болсон. Гайхмаар нь, Л.Оюун-Эрдэнэ сонгуулиас хойш Ц.Элбэгдоржийг ч, “Ачит-Ихт” ХХК-ийг ч “мартчихсан”.
“Сахал” хочит Д.Эрдэнэбилэг Сингапур руу эмчилгээнд яваад ор сураггүй болсон. Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч, зээлээ эргэн төлөөгүй гэх үндэслэлээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, цагдан хорьж байсан удаатай. Ингээд 30 хоногийн дараа батлан даалтад гаргаж, хилээр гаргаад “алдчихсан”. Хоёр, гурван жил боллоо, хэргийнх нь “хугацаа” бараг л дууслаа. Гэхдээ тэр хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргаж, Засгийн газартай хэлэлцээний ширээний ард суусан гэх яриа тухайн үед гарч байлаа. Чухам хэлэлцсэн үү, хэлэлцүүлсэн үү гэдэг асуулт хариултгүй удаж байгаа юм. Гурван тэрбумын барьцаанаас өөр бараа сураг түүнээс алга. Шүүхийнхэн хилээр орж ирэнгүүт нь баривчилна гэдэг ганц үгтэй арга ядаж байна. Гэтэл Д.Эрдэнэбилэгийн хөрөнгө, хувьчлалын схем хурдтайгаар хөгжсөөр байна. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Хөтөл” ХХК, “Бороо гоулд” ХХК, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкаар үргэлжилж байсан Д.Эрдэнэбилэгийн эзэгнэл “Халзан бүрэгтэй”-н төслөөр үргэлжилж байгаа.
Хотын дарга асан М.Энхболдыг газрын наймаа, автобус, 60 тэрбумын хэргээр шалгаж байсан удаатай. Л.Оюун-Эрдэнийн татаж, чангааж унагасан ганц хүн нь М.Энхболд. Ийм ч учраас тэр хүнийг нухацтайгаар шалгахыг хүссэн. Хамгийн сүүлд М.Энхболдыг газрын наймаа, автобусны хэргээр дуудаж, мэдүүлэг байцаалт авсан. Ингээд тэр өнгөрсөн жилийг хүртэл сураггүй болсон.
| ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ, МИЕЭ.ЭНХБОЛД, "САХАЛ" Д.ЭРДЭНЭБИЛЭГ НАРЫН ХЭРЭГ ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ ХАМТ ЗАМХАРСАН УУ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |