Монгол Улсын соёлын харилцаанд онцгой дэмжлэг үзүүлдэг Өмнөд Солонгосын “Ханарэ сан” болон Хунбобса хийдийн хамба Шим Сан үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ. Бүгд Найрамдах Солонгос Улсын Зүүн бүсийн өмнөд нэгдсэн “Монголоороо гоёцгооё” наадмыг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Хунбобса хийдийн хамба лам Шим Санд 2025 оны наймдугаар сарын 31-ний өдөр талархал илэрхийлж, талархлын өргөмжлөл гардууллаа.
Хунбобса хийд болон Ханнарэ соёлын сан нь Монгол, Солонгосын ард иргэдийн соёл, уламжлалыг дэмжих, хоёр орны харилцааг бэхжүүлэх үйлсэд тогтмол хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд энэ удаагийн “Монголоороо гоёцгооё” наадам өндөр ач холбогдолтой болж өнгөрөхөд онцгой дэмжлэг үзүүлсэн юм. Түүнчлэн жил бүр уламжлал болон Пусан хотноо зохион байгуулагддаг “Монголын кино наадам” болон Консулын газраас зохион байгуулдаг соёлын арга хэмжээг тогтмол дэмжиж, Монгол, Солонгосын ард иргэдийн соёлын харилцааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Солонгосын Хунбобса хийдийн хамба лам Шим Санд өргөмжлөл гардууллаа |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |