Өөрөө өөртөө гэрэл бол. “Буддаг биеэ орхихынх нь өмнө шадар шавь Ананд нь түүний хөлд сөхөрч уйлжээ.
Будда “Ананд аа, уйлах хэрэг юу байна” гэхэд тэрбээр “Та биднийг орхин одох гэж байна. Би таныг 40 жил сүүдэр мэт дагасан ч гэгээрч амжсангүй. Гэрэл гэгээ, итгэл найдвар болсон таныгаа одохоор би эргээд л түнэр харанхуйд унах нь” гэжээ. Хариуд нь будда инээмсэглээд, “Санаа зоволтгүй ээ, би чиний гэрэл гэгээ биш, гэрэл чамд өөрт чинь байгаа. Өөрөө өөртөө гэрэл бол” гэж хэлсэн тухай “Агнистын гэгээ” цувралд бий.
Үнэхээр хүн гэдэг өөрөө өөртөө гэрэл гэгээ, аз жаргал, алив сайхан бүхэн нь гэдгийг бид дотоод ертөнцөө чимээлж л олох боломжтой бөгөөд гаднаас мянгантаа эрээд хэрэггүй аж.

Үүнийг хүмүүст дахин сануулж, уриалах үүднээс уран бүтээлч Л.Доржбат “Өөрөө өөртөө гэрэл бол” нэртэй уран зургийн бие даасан үзэсгэлэнгээ Занабазарын нэрэмжит музейд өчигдрөөс эхлэн дэлгэж байна. Бид түүний үзэсгэлэнгээр орж бүтээлийг нь үзэхээс гадна түүний бусдад хүргэх гэсэн гэрэл гэгээ, эерэг санааг дамжуулахыг зорилоо. Үзэсгэлэн тус галерейн нэг давхарт байрлах бөгөөд нам гүм орчинд залбирч, бясалгаж буй эмэгтэй хүний зураг голложээ. Мөн тэдгээр зургийн дээрээс сар тусаж, хацарт улаан, ягаан туяа татаж байгаа нь цаанаа нэг амар амгалан мэдрэмж төрүүлж байв. Тэрбээр зураг бүрд “Агнистын гэгээ” цувралаас ишлэл “зүүсэн” нь тухайн зурагт юу өгүүлж, ямар санааг илтгэж байгаа нь тодорхой, ойлгоход төвөггүй байв. Гэхдээ аливаа зургийг хүн өөрийн мэдрэмжээр хүлээн авах нь чухал.

Зургаас онцолбол, ханын зүүн талын хамгийн эхний зурагт усан цэнхэр өнгөөр бийрлэсэн залбирч буй эмэгтэйн дээрээс сар тусжээ. Зургийн тайлбарт үзэсгэлэнгээ нэрлэсэн “Өөрөө өөртөө гэрэл” бол гэх нэрийг өгчээ. Эмэгтэйн царайд ягаан туяа татсан байх бөгөөд ямар ч гоёл чимэггүй энгийн даруу нүдээ анисан төрх нь хайр энэрэл дүүрэн амар амгалан оршихуйг илтгэнэ. Харин эртний Монгол хатдын дээл нь улбар шар, арын өнгө нь гүн цэнхэр, тойрох цэцэг нь цагаан, ногоон өнгөөр ялгасан нь мөн л гэрэл гэгээтэй, өнгө төгөлдөр, сэтгэл сэргэм мэдрэмж бууж байв. Ертөнц өөрөө анир үгүй гүн цэнхэр өнгө. Түүнийг даган олон гэрэлт өнгөс алаглан оршдог билээ. Мөн улаан дээл, толгойн гоёлтой залбирч буй ээж, охин хоёрын зураг ч хараа булаах бөгөөд эх, үрийн хайр энэрэл, нигүүлсэнгүй сэтгэлийг илэрхийлсэн нь илт. Ийн ханан дахь зургийг сонирхон үзсэнийхээ дараа бүтээлийн эзэн Л.Доржбаттай ярилцлаа. Даруухан, тун цөөн үгээр бүтээлээ тайлбарлах тэрбээр “Ярихаас илүү бүтээлийг минь үзвэл илүү олон зүйлийг ойлгож авна” гэнэ. Үнэхээр ч бүтээл нь илүү их утга санаа, өгүүлэмж хүүрнэж байлаа.

Уран бүтээлч Л.Доржбат Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул бөгөөд дизайнер, зураач мэргэжилтэй байна. Тэрбээр “Агнистын гэгээ” цувралыг уншиж, агуулгынх нь хүрээнд ухаарал, бясалгал, гэгээрэл гэх гурван утгад дүйн зургаа хоёр жилийн хугацаанд зурсан байна. Үзэсгэлэнгийн зургаараа Монголын үндэсний өв соёлыг харуулах зорилготой бөгөөд XIII, XIX зуун, орчин үеийн эмэгтэйг дүрсэлсэн гэнэ. “Ямар учраас буддын шашны сэдвийг сонгох болсон юм бэ” гэхэд “”Агнистын гэгээ” 27 цуврал номыг уншсаар байгаад дуртай болж, түүнээсээ улбаалан “Агнистын гэгээ” номын орчуулагч П.Бадрал багштай зөвлөлдөн “Өөрөө өөртөө гэрэл бол” нэрийг өгсөн" гэв.
Түүний зургийн үзэсгэлэнд улаан шүр, сувдаар чимсэн толгойн гоёлтой эмэгтэй хажуу тийш харан зогссон зураг байх бөгөөд “Бурхан үргэлж ивээж байдаг” гэх нэртэй байна. Үнэхээр бурхан биднийг хайр энэрлээр тэтгэж, хүн өөрөө ухаарч, бясалгаж, гэгээрэх тусмаа бурхан мэт болдог гэх санааг тун сайхан зургаар илэрхийлжээ. Ийн нүд, сэтгэл, тархи баясах олон сайхан сэтгэмжит мөртлөө цаанаа нэг гэгээн бүтээлийг тэр Занабазарын музейн хананд дэлгэж, зорьж ирэх хэн бүхнийг бүтээлийнхээ амь халуун мөн чанар, ариун гэгээнээр ивээж байх шиг санагдсан. Үүнтэй мөн санаа болоод агуулгын хувьд агаар нэгэн бүтээл бол “Ертөнц надтай зохицохгүй, би ертөнцтэй зохицно” гэсэн нэртэй судар барих ламаас гэрэл цацран буй зураг. “Сэтгэл ариун бол оршихуй ариун” гэх агуулгыг багтаасан энэ зургаас сайхан энерги мэдрэгдэж, бүр үнэртэж байв.

“Ертөнц надтай зохицохгүй, би ертөнцтэй зохицно”
Эл бүтээлийн тайлбарт "Хэн нэгний нас барахыг үзэх, сонсох бүрдээ ертөнцийн мөнх бусыг заасан хичээл хэмээн санаж, гүн гүнзгий ухамсарла, үр шимгүй элдэв ажил үйлээр өөрийгөө дарамтлалгүй сэлүүн чөлөөтэй бай. Багш, бурхдын заасан уран аргын түлхүүр болгож өөрийн сэтгэлд эзэн болго" гэжээ. Үнэхээр ч ертөнц бидэнтэй зохицох мэт бид бусдаас хамаарч, юмсаас шалтгаалах гээд байдаг талтай. Тэгвэл бүх зүйл биднээс хамаарч, ерөөс бид ертөнцтэй зохицож, аливаа урсгалыг хэвийн мэтээр хүлээн авч, юунд ч сэтгэлээ шаналан зовоохгүй байхыг түүний бүтээл бидэнд хэлж байна. Дотоод сэтгэлдээ амар амгалан, ариун гэгээн оршсон хүн ахуйд ч мөн амар амгалан, юунд ч дулдуйдахгүй оршиж чадах байна. Үүнийг "Агнистын гэгээ" номын "Сэтгэл ариун бол оршихуй ариун" цувралд өгүүлснийг Л.Доржбат зураач өөрийнхөөрөө анирдан буулгажээ.

Илч гэрэл түгсэн олон сайхан зураг дунд түүхэн болон тахилгат хайрханы зураг ч мөн өлгөөтэй байх нь анхаарал татаж байлаа. Тухайлбал, 1930-аад онд Бүгд найрамдах Монгол ард Улсыг удирдаж байсан Х.Чойбалсан, таван сумны домогтой Алунгоо хатны хөрөг байв. Харин хайрханаас цэнхэртэн харагдах нь Отгонтэнгэр. Хутагт хувилгаадын нутгийн гол нөмөр Очирваань уулаас ч мөн илч гэгээ, хайр энэрэл, ивээл ерөөл тодрон харагдсан. Ингэж л тэр зураг бүхэндээ хайр энэрэл, ухаарал, бясалгал, хамгийн гол нь энэ бүхнийг оршоосон гэгээрлийг багтааж, “амилуулж”, бусдад түгээж байгаагаараа онцлог байна. “Дараа нь ямар бүтээл гаргахыг зорьж байна вэ” гэсэн асуултад “Эдгээр бүтээлээ давж, сайжруулсан улам олон бүтээл хийхийг зорьж байгаа” гэв. Түүний үйл, бүтээл бүхэн гэгээтэй байг ээ.
Үзэсгэлэн энэ сарын 5-14-ны хооронд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд гарч байгаа юм.

.jpg)
.jpg)
.jpg)




| УРАН БҮТЭЭЛЧ Л.ДОРЖБАТЫН ҮЗЭСГЭЛЭНГЭЭС: ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ГЭРЭЛ БОЛ |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |