Бороо шиг зүсрүү, салхи шиг илбүү борог даруу хүнээс халгисан их авьяас цалгилахыг нь яана. Алхах бүрд асгарах гээд тэвдүүлж байдаг тийм авьяас олон аавын хүүд байдаггүй. Харин урдах ажлаа л чанартай хийхийг боддог эгэл жирийн тайзны гэрэлтүүлэгч аавын хүү Батхуягт байсан юм. Амбийгийн аав н.Цэвэгсүрэн Дорнодын театрт насаараа гэрэлтүүлэгчээр ажиллаж, тэрээр аавыгаа даган театрт очиж, аавдаа тусалж эхэлснээр урлагт дуртай болон өсжээ. Жаахан хүүгийнхээ авьяас билгийг өөрийн ажил мэргэжлээр “өрдөж” асаасан аав нь хүүгээ юунаас урьтаж арав төгсөхөд нь цэрэгт мордуулсан нь хошин урлагийн дотроос хал үзэж, хашир суусан цөөн уран бүтээлчийн нэг болсон байна.

Амбийтай хошин урлагт мөр зэрэгцэн гарч ирсэн жүжигчин Б.Баатархүү “Амбийгаа оюутан байхаас нь л мэднэ. Хамтарч уран бүтээлд орохоос гадна хошин урлагийнхан дотроо Хүрэлээ бид гурав л цэрэгт явсан байдаг юм. Тийм болохоор эр хүний зориг тэвчээр, хатуу хүтүүг сайн мэддэг хүн чанартай, армид шанаа аваад үзсэн, хэнд ч хэлэх үгээ зоригтой хэлдэг хүн” гэж дурссан. Тэгэхээр Амбийг чанартай мөртлөө шандастай сайн уран бүтээлч болгон бүтээсэн хүн аав нь.
-БАРЗГАР НҮҮРТЭЙ Ч БАРАГДАШГҮЙ АВЬЯАСТАН-
Цэргээс халагдаж ирсэн барзгар нүүртэй ч барагдашгүй авьяастай Амбий хүү Дорнодын театраас эхлэн урлагт өөрийн сонин сонирхолтой дүрүүдээр "цовхчин", "дэвхцэж", "ханаран", тунарч эхэлжээ. Маш хөдөлгөөнтэй, сэргэлэн байсныг нь багш нь болоод тэр үеийн уран бүтээлчид ярьдаг. Түүний багш Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг “Амь-бий” дурсамж бичвэртээ “Дорнодын театрынхан 1990 онд хотод ирж тайлан тоглолт хийлээ. Д.Норовын “Үнэ цэн” жүжигт хүрэм зардаг наймаачин залуугийн дүрд Амбий тоглож, тайзан дээр байгаа ч үзэгчдийн танхим руу үсэрчих гээд байгаа мэт тэмүүлэлтэй, халуун сэтгэлтэй, гал цогтой, хэлтгий харвал халмаг хөөрүү гэмээр тогтож ядан байсан сан” гэсэн байдаг. Энэ хэсгээс үнэхээр Амбий харагдаад байдаг юм. Учир нь, бидний хамгийн их харсан хошин урлагийн тайзан дээр ч яг ийм авьяас нь багтаж ядсан, халгиж цалгисан, дэвэрч дэгдсэн, аадар шиг шаагисан, шуурга шиг хуйлруулсан үзүүлбэрийг үзүүлж, ёстой ч нэг тод гийснийг үзэгчид андахгүй.

Тайзнаа хоёр салаа гэзэгтэй охиноос эхлээд л тэр аав, ах, хүү, архичин, атаман, цэрэг, харин дэлгэцэд, “Наран ургахыг хүлээхүй” киноны хатиг Даваа, “Уулын төмөр” киноны шилийн сайн эрийг барих гээд хүлээж байгаа зальжин цагдаа, “Помогети нам-1”, “Помогети нам-2” киноны сандруу эр, “Би чамд хайртай-2” киноны бүтэлгүй найз, “Шарталт” киноны архичин, “Танхай тээгч” киноны танхай нөхөр, “Содура” киноны омгийн ахлагч гээд олон сайхан дүрээр үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшсон. Мөн инээж, хөгжөөхийн сацуу авьяасынхаа ид хаваар уйлуулж, уярааж, харамсал, бахархал ч төрүүлж байсан. Тэр дундаа цэл залуугаараа тоглосон “Наран ургахыг хүлээхүй” киноны хатиг Даваагийн дүр хэн бүхний халуун голд үзэн ядагдахын зэрэгцээ хайрлагдаж, харин “Содура” киноны омгийн ахлагчийн уужуу тайвуу, цэлгэр тэнүүн дүр нь өөртэй нь тун төстэйгээр үзэгчдэд “очсон”. Тайз болоод дэлгэцийн бүтээлд тэр хэдийгээр сахилгагүй, бүтэлгүй, саагиж, салбаганасан нэгэн харагддаг ч хувь хүнийхээ хувьд хачин зөөлөн, дулаахан, холыг хардаг, хоёрыг тунгаадаг, үнэнийг хэлдэг, үзэл бодлоо шулуун илэрхийлэгч байв. Энэ ховор чанар дүр бүхнээс нь цухалзаж, дүр нь бүтээлийнхээ эхэнд буруудаж байгаад өрнөл, төгсгөлдөө ухаарч, зөв голдиролдоо ороод дуусдаг. Дан эсрэг биш хүн чанар, хүнлэг сэтгэл ч ханхлам дүрүүдтэй. Тэгэхээр урлагт Амбийгийн гэсэн том “атар тал” түүний “тарьж”, ургуулсан уран бүтээлийн “тариа”-гаар халиуран найгаж байх бөгөөд тийш хэн ч хараа бэлчээж, очиход үргэлжийн зөөлөн салхи сэвэлзэж, хэний ч сэтгэлийг татам байдаг. Амбий гэхээр ах, аав, уран бүтээлчийн том нөмөр үгүйлэгдэж байдаг.
Энд тэр одоогоос найман жилийн өмнө хүний том орон зай, бүтээлийнхээ өргөн “тариан талбай”-г үлдээгээд хэдийнэ өөр ертөнцийн тайзан дээр илүү ихийг бүтээхээр зорьсон.
-ҮГҮЙЛЭХДЭЭ Л-

Үгүйлэхдээ л түүнийг хаа нэгтээ хатиг Даваагийн дүр шиг ээ бургасны цаанаас харж, хэнийг ч юм барихаар ойн шугуйд нуугдаж, эсвэл сандарч аргагүй жаахан балгаж, үгүй ядаж өөр нэг газар эндэх дүрийнхээ эсрэг хүнлэг, хайрлагч омгийн ахлагч болсон болов уу гэж бодох шиг. Эсвэл тэндээ ч мөн хошин урлагийг мандуулж, хачин гялалзсан нүдтэй, хамаг авьяас нь булгилсан хүү юунд ч бэлэн зогсож байхыг ч үгүйсгэхгүй. Дүр болоод бүтээлээр нь ярихад тэр энд ийм л явсан, тэнд ч тийм л яваа биз ээ л гэж аргадаж, бүтээлийг нэхэн, нэхэн үзнэ.
Үзэгчид бид дахиад шинэ бүтээл, дүрээр түүнийг харахгүй болж, тулхтай сайхан дүр, хэлэх жинтэй үгээр нь дутаж байгаа бол эрхлүүлж, захиж хэлдэг үгийг нь хүүхдүүд нь үгүйлж, санаж, түүгээр өөрсдийгөө чиглүүлэн яваа. Аавынхаа ажил мэргэжилд ойр найруулагч болсон хүү Б.Эзэнбат “Аав минь маш мэдрэмж өндөртэй, ухаантай хүн. Хүнийг инээлгэнэ гэдэг маш том гүн ухаан шүү дээ. Аав нэг удаа “Энэ мэргэжилд дуртай байгаад хүсэл байлаа гээд чи хийж чадахгүй, тиймээс энэ мэргэжлийг чин сэтгэлээсээ хайрла. Битгий шантар” гэж хэлж байсан” гэж гунигтайхан дурсаж байна лээ. Нээрээ л олны хэлдгээр 43 нас гэдэг цэл залуу. Өөрийнх нь хэлдгээр 40 насандаа уран бүтээлч жигдэрдэг гэдгээр тооцвол арай л эрт буцсан шүү. Алиа хошин, сахилгагүй, бужигнуулдаг дүрсгүй хүү, хайр дурлалынхаа төлөө саваагүй бүхнийг хийж явсан сэргэлэн залууг бид түүний дүрээс харсан. Харин тийм нэг тогтож суусан, бодож алсарсан нуруутай дүрийг нь “Содура” киноны дүрээр нь мэднэ. Бусдаар 40 нас давж, туршлага болоод ухаарлын хувьд бяслаг шиг "шахсан" Амбийг ханатал үзүүлэлгүй явсан.
Юутай ч ард түмэн авьяас нь цалгисан Амбийгаа санаж байгааг л дуулгая гэсэн юм.

Хошин урлагийн том "овгор"-ын нэг тэрээр өнөөдрийн олон уран бүтээлчийг "хоолтой нь залгуулсан" байдаг. Тэдэнд урам өгч, мөнхүү уран бүтээлд дэмжиж, тайзнаа дагуулан гарч, жаргал, зовлон, баяр гунигт нь ойр байсан гэдэг. Үүний нэг нь жүжигчин Г.Ундармаа. Түүнийг дөнгөж хошин урлагт орж ирэхэд хөтлөн чиглүүлж, урам өгч, уран бүтээлийнх нь сайн зөвлөгч байж. Дэлгэцэд ч мөн ялгаагүй залуу жүжигчдэд ойр байж, тэдэнд хэлэх зүйлээ хэлж, кино зураг авалтын талбайд аав шиг нь түшиг болж, уран бүтээлч болох итгэлийг нь өгсөн байдаг. Олонтой, өргөн цар хүрээг хамарсан, хэнд ч дэм тустай хүн гэдэг нь энэ жишээгээр бат нот болж, цөм л Амбий ахыгаа дурсдаг. Хэн бүхэнд сэтгэл зүрх, авьяасаараа ойр байхын нэгэн үлгэр түүнийг санах хүн авьяас билиг шиг нь л цалгим их байна.
| Ард түмэн авьяас нь цалгисан Амбийгаа санаж байгаа даа |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |