“Та наад айл руугаа ороод хэрэггүй дээ” гэж хэлээд байхад л хээв нэг дотогш алхчихаж байгаа юм, Төмөр. Тэр дотогш зүгээр ч нэг ороогүй. Хамаг сайхныг нь хулгайлж, хүн чанар, хүнлэг сэтгэл, гэрэл гэгээтэй бүхнийг нь ховхлон сорж, үгүйрэн доройтуулж, сандаачин, бусниулчихаж байгаа юм. “Ямар Төмөр, хэнийх рүү орчихсон юм бэ” гэж уншигч та гайхаж байна уу. Тэгвэл Тэрбишийн сайн найз Төмөр өө. “Тэрбиш гэж хэн бэ” гээд дахиад л асуулт уу. Тэр бол “Шөнө буусан аадар” жүжгийн гол дүр Улсын Их Хурлын гишүүн Тэрбиш.
Одоо л юуны тухай өгүүлээд байгааг ойлгож байгаа болов уу. Нэрт сэтгүүлч, зохиолч Ц.Балдоржийн зохиолоор бүтсэн эл жүжиг 18 жилийн дараа Соёлын төв өргөөний тайзан дээр дахин “амиллаа”. “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид эл зохиолыг барьж авснаас эхлээд л зоригтой байж, өчигдрөөс үзэгчиддээ дүнгээ тавиулж эхэллээ. Дунд үеийн тулхтай, нуруулаг, бат бөх хамт олон өөрсдийнхөө чансааг дахин нэг шатаар ахиулж чадлаа, тэд. Тайз, дэлгэцийн аваргуудын тоглосон, тухайн цаг үедээ шуугиан тарьж байсан бүтээлийг энэ цаг үед хөтлөн авчирч, өөрсдийн хэв маяг, өнгө төрхөд буулгалаа.

Хүнийг тойрч, хүний оршихуйг тойрч, дайрч, бүр дотор, гаднаас нь мэдэрсэн бүтээл рүү гараа дүрнэ гэдэг баргийн продакшн, хамт олны сонголт биш. Ихэнхдээ халгаад, тойрч гүйгээд, өөрсдөдөө амар, хялбарыг нь сонгоод байдаг талтай. Эрхэмээ, Шагай тэргүүтэй түүний хамт олон харин тийм биш гэдгээ анх байгуулагдахаасаа л харуулж, мэдрүүлсээр ирсэн. Үүнийг бид “Миний нууц хүү”, “Шөнө дундын бүжиг” зэрэг бүтээлээс нь ханатал харсан. Тиймдээ ч дахин ямар бүтээл төрөх бол гэж хүлээдэг. Тэгвэл энэ удаад тэд хаврын урь оров уу үгүй юу уран бүтээлийн бороо шаагиулж, хэсэгтээ л шөнө дундаар аадар буулгах нь.
-ЁНДОО НАЙРУУЛАГЧИЙН СТИЛЛ БУЮУ ЧӨЛӨӨТ ЭХЛЭЛ-
Саяхан “Сычуаны сайн хүн” жүжгийг найруулан дэлгэсэн Ш.Ёндоншарав найруулагчийг үзэгчид андахгүй байх. Залуу найруулагч эсвэл ГИТИС-ийг төгссөн гэдгийг нь энэ удаад давтахыг хүссэнгүй. Харин түүнд ямар онцлог, өвөрмөц байдл, өөрийн гэсэн өнгө төрх байна вэ гэдгийг нь харахыг хичээлээ. Байна аа, байна. Залуу хүний чөлөөт сэтгэлгээ гэх юм уу эсвэл хэвшмэл эхлэлийг эвдье гэж бодсон уу, үгүй бол бүр үзэгчид ч мөн энэ жүжгийн эхлэл гэдгийг илэрхийлэх гэсэн үү жүжгээ өөрөө яриад эхэлдэг нь сонин. Анхны жүжигтээ ч тийн эхэлсэн, өнөөд ч мөн яриад л эхэлсэн. Үүгээрээ онцгойрч, бусад найруулагчаас ялгарч байна. Зөвхөн эхлэлийн тухай яриа л ийм байна. Зохиолын агуулга, санаа, жүжигчдийг илэрхийлсэн байдал ч мөн ондоо. Үүгээрээ өөрчлөлт хийх гэж хичээж, оролдож, олон талаар үзсээр байгаа, тэр. Айхтар, өөрчлөлт хийлээ, өөр байна, үнэхээр тэсэрлээ гэвэл залуу, боддог уран бүтээлчид нийцэхгүй. Харин эвээ олж байна, өөрийгөө хүмүүст өөрөөр илэрхийлэх гэж, урсгалыг дагаж биш, сөрж байгаагаараа бага, багаар харуулаад байгаа нь л түүний амжилт. Илүү ч зүйл түүнээс гарч, тэр өөрийгөө улам ч нэрж, оюун тархи, сэтгэл зүрхээ нэгжинэ. Тийм цаг хугацаа, тийм ирээдүй рүү даруухан сайхан инээмсэглэдэг энэ найруулагч алхаж яваа. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Ёндоо найруулагчийн эхлэл сайн ч байна, өндөр ч босго тавьлаа.

-ӨНӨӨГИЙН НИЙГЭМ, ӨӨРСДИЙГӨӨ ТОЛИНД ХАРЖ БАЙГАА МЭТ-
Өнөө цагийн төрх байдал, хүний араншинг алган дээр буулган үзүүлж чадлаа, “Шөнө буусан аадар” жүжиг. Бид хэчнээн зальхай муухай, хуурамч худал, зэрлэг балмад, хүний ёсноос гажууд, нэгнээ хууран мэхлэгч, мэрэгч болсныг илэрхий сайхан дэлгэлээ. Муу муухайдаа идэгдээд, сайхан гэрэлтэй бүхнээ, хүн чанар, хүнлэг сэтгэлтэй нэгнээ түлхэж, хөргөж байдгийг ч тольдон харууллаа. Тэр дундаа амьдралын ачааны хүндийг эр хүн үүрч, мөнхүү тэнцүүлж, нэгтгэж, нийлүүлдгийг ч Тэрбишийн дүрээр тод илэрхийллээ. Нэрт зохиолч Ч.Лодойдамба гуайн “Хугараагүй ноён нуруу” өгүүллэг ч жүжгийн турш санаанд бууж, Тэрбишийн дүрийг өгүүллэгийн гол дүртэй харьцуулан ч бодлоо. Улсын Их Хурлын гишүүн Тэрбишийн эхнэр нь найзтай нь холбогдож, том хүү нь хүйсээ солиулагч нэгэн байж, бага хүү нь утсанд донтогч болж, хамгийн сайн найз нь бизнесээ амжилттай явуулахын тулд найзыгаа ашиглаж, хадам аав нь мөнгөтэй ч гар татуу гээд муухай бүхэн хүрээлж, хүний ёсноос гажууд бүхэн үүрлэсэн байхад л хүн чанар, хүнлэг сэтгэлээ алдалгүй, уужуу тайван байж чадаж, өөрийгөө, гэр бүлээ бүтнээр нь авч үлдэж чадаж байна гэдэг өнөө цагт давахад бэрх даваа. Магад үхэл, хагацал, үгүйрлээс ч хүнд даваа байж мэдэх юм. Гэсэн ч хугарч, нугарч, ухрахгүйгээр давж гарна гэдэг хүнд байх алтан чанар болов уу. Үүнийг л Ш.Ёндоншарав найруулагч, Мөрөөдлийн театрын уран бүтээлчид гар нийлэн, харуулахыг, дуугархыг зорьжээ. Өнөөдрийн энэ булгиа, бусгаа нийгмийг уран бүтээлээрээ дамжуулан шүүмжилж, олигтойхон бүтээж гавьсан зүйл үгүй мөртлөө нэр төрд дуртай, амархан аргаар албан тушаалд очих гэж улайрах дарга даамал, улс төрчдийг өөрсдийгөө энэ жүжгээс тольдоосой гэсэн чигийг барин хүргэжээ.

-ГАЛ, УС, САЛХИ ШИГ ДҮРҮҮД-
Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуай энэ жүжигт ёстой том өмөг түшиг, нөмөр нөөлөг болжээ. Араас нь гавьяат Д.Ганцэцэгтэй бол юу ярих уу. Угаас урлагт ноцож, дүрэлзэж байдаг гал шиг эмэгтэй. Авсан дүр бүрээ тулгаж, чинээнд нь хүргэж, шүүсийг нь шахаж, мөр үлдээлгүй гүйцээдэг уран бүтээлч. Энэ жүжигт ч мөн эрх мэдэлтний дураараа, эрх танхи, зугаа цэнгэлд дуртай эхнэрийн дүрийг асаж гаргажээ. Эрхэмээ харин ёстой чиг эсрэг дүрийг амилуулагч юм аа. Нуруутай, нударгатай ч жүжигчин гэдгээ батлан харууллаа. Тэр энэ ая дангаараа нэг тийм дулаахан, нөмөртэй мөртлөө зэвүүн уран бүтээлч болон өсөж ч яваа. Сөрөлт харин ёстой өөрийгөө эвдэх гэж хичээн ажиллажээ. Дүрээ бүр нэг уулга алдам, хачин гаргуун гаргаагүй ч өөрийнхөөрөө аваад гарсан нь жүжигт чимэг, шигтгээ болж байлаа. Авах юмгүй жихүүцэм мөртлөө аавыгаа гээд байгаа сэтгэл нь, аавынхаа үхэлд ээжийгээ буруутгаад байгаа байдлаас нь харахад ухаантай, хэрсүү дүр боловч Тэрбишийнх гэдэг айлд хамгийн зэвүүцэм хүү нь. Шагай бол угаас бат нот, хана, туурга мэт уран бүтээлч. Хамтлагтаа бол бүхий л зүйлд түүчээлэгч. Үүгээрээ тэдний дүр гал асааж, ус шиг урсаж, салхи шиг салхилжээ, эл жүжигт. Хамтлагийнхаа тууштай бөгөөд мөнхүү нухацтай уран бүтээлчийн нэг бол жүжигчин Ч.Баярмаа. "Шөнө буусан аадар" жүжигт бүтээсэн түүний дүр харин түүнээс чамгүй ур чадвар шаардаж, шинээр сорьсон дүр байгаа нь ажиглагдлаа.
-НЭГ ШАТ АХИЖ, ЧАНСААГАА УЛАМ ӨНДӨРТ ТОГТООЛОО-
Уран бүтээлчдийн хийсэн бүтээлийн чанар чансаа, үнэлэлтийг үзэгчид өгдөг. Энэ ч утгаар үзэгчийн хувьд угаас тэсэрч, үргэлж даацтай бүтээлийг үзэгчиддээ хүргэдэг мөрөөдлийн театрынхан энэ удаад дахин нэг шат ахиж, чансаагаа улам өндөрт тогтоолоо гэж бодож байна. Дүрийн хувьд ч өссөөр байгаа нь илт. Иймээс том баяр хүргэж, дахин дараагийн бүтээлийг нь тэсэн ядан хүлээж байя. Урдаа барьдаг улаан театраас гадна тайзнаа жүжиг тавьсан шиг тавьдаг продакшн цөөн. Мөн данагар бүтээл барьж аваад, түүнтээ өөрсдийгөө бүрэн дүүрэн дайчилж, шандсаа сорьж, залуу уран бүтээлчдээ ч дагуулан бэлтгэнэ гэдэг бие даасан продакшны гол чадвар. "Мөрөөдлийн театр" үүнийг бат хэрэгжүүлж, нам сайхан гаргадаг. Иймээс шат ахиж, чансаагаа улам өндөрт тогтоосонд баяр хүргэе.
| “ШӨНӨ БУУСАН ААДАР”-ААС ТЭМДЭГЛЭХҮЙ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |