Хурц шийдэмгий, гал цогтой, аальгүй, найланхай, хэрсүү, мөнхүү зэвүүн дүрийг дэлгэц болоод тайзнаа гаргаж, өөрийн гэсэн өнгө төрхөөрөө гялалздаг түүнийг уншигч та андахгүй мэднэ. Хачин харгис, одоо ч бодоход нуруугаар хүйт даам зэвүүн хойд ээжийн дүрийг тултал бүтээсэн тэр бол Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Г.Отгонцэцэг. Урлагт анхны гэсэн олон зүйлийн тодотголтой түүнийг уран бүтээлчийн хувьд анх өлгийдөж, өсгөж, хөгжүүлсэн газар нь театр. Театрын эрэмбэ дараагаар бол дөнгөж орсон уран бүтээлч олны хэсэг, туслах дүрд ажиллаад, цааш ахидаг бол Г.Отгонцэцэг жүжигчний хувьд театрт ороод л Францын алдарт зохиолч Виктор Хюгийн “Парисийн дарь эхийн сүм” сонгодог жүжгийн гол дүрийг авчээ.
Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар түүнийг л Эсмеральдаг гаргаж чадна гэсэн итгэл хүлээлгэж, багахан айдас, өндөр хариуцлага аваад л уран бүтээлч болох гараагаа эхэлж байсан гэдэг. Ингэж л Монголын урлагт чанга дуутай, часхийсэн үг яриатай, чадварлаг нэгэн уран бүтээлч орж ирж, тайз, дэлгэц хослуулан алхсан байдаг. Авсан дүрээ тултал гаргах, дахиад тэр дүрийг өөр уран бүтээлч гаргасан ч өөрийнх нь дүрээр үгүйлэгдэж байхаар тултал бүтээж чаддаг зан чанар нь түүнийг урлагт амжилттай хөтөлж яваа. Ингэхдээ тэр хэзээ ч бууж өгч, буцаж, няцаж, нягтарч байгаагүй гал цогтой.
-ТЭР БОЛ БАРБАРА-
Тэр театрт цөөн боловч чамбай, чанга, чадварлаг дүрийг гаргасан байдаг. Түүний нэг нь Барбара. Оросын зохиолч Николаб Колядагийн “Манекен” жүжгийн Барбарагийн дүр бол түүнтэй тун ойр. Хачин ааль ялдам байхаас гадна нууцхан зальтай, өөртөө тун итгэлтэй, цаанаа нэг дулаахан мэдрэмжтэй эмэгтэйн дүр гэхээр тэр л бууж байгаа юм. Өөрөө ч тэр “Миний хайртай дүрийн нэг бол Барбара” гэсэн байдаг. Гэхдээ түүнийг Барбарад тоглоход найруулагч Ц.Батнайрамдал “Чи яагаад бусад жүжигчдээ дарж тоглоод байгаа юм” гэсэн гэдэг. Энэ нь түүний дүрдээ яг цав нийцэж, бүр давуулан тоглож байгааг илтгэсэн гэмээр. Барбарагаас гадна театрт тэр “Нора” жүжгийн Нора, “Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатан, “Анна Кренина” жүжгийн Гүнгийн ахайтан зэрэг дүрд ажиллажээ. Заримдаа найруулагч оноогоогүй байхад “Би энэ жүжгийн энэ дүрд ажилламаар байна” гэж зоригтойхон хэлээд, үнэхээр тэр дүрдээ амжилт үзүүлдэг байснаа ч ярьсан байдаг. Ингэж л тэр театрт ёстой өөрийнхөө гэрэлтэж, гялалзаж, ид ажиллаж байлаа.
Дэлгэцэд харин “Орхидос “киноны хойд ээж, “Аюултай харилцаа” киноны аюултай эмэгтэйн дүр гээд эсрэг дүрийг бол харин ч нэг “баздаг” гэдгийг хэн бүхэн андахгүй. Одоо ч түүнийг хүмүүс “Орхидос” киноны хойд ээжид нь тоглодог гэдгээр нь илүү мэдэж, бүр үзэн ядах нь ч бий. Тэр харц бол хэзээ ч мартагдадгүй. Тус киноны найруулагч Б.Ганболд буюу Тука анх түүнийг “Хувьсал” продакшнаас гараад удаагүй, залуухан жүжигчин байхад нь “Орхидос” киноны саналыг тавьсан юм билээ. Энэ тухай тэрбээр “Намайг Тука найруулагч дуудаад, ийм нэг уран бүтээ байна. Бяруу болоогүй байж бухын баасаар баана гэгчээр үнэ хөлс гээд яах вэ. Шууд л тогло. Гэхдээ ах нь чамд хоосонгүй гээд тоглож байлаа” гэж ярьсан байдаг. “Аюултай харилцаа” киноны хувьд харин Ц.Хүсэлбаатар найруулагч түүнийг “Чи л энэ дүрд тоглоно” гээд сонгож байсан гэдэг. Үнэхээр ч мөнхүү зэвүүн байж чадсан. За тэгээд, “Нинжин сэтгэл”, “Зангараг”, “Зургаа дахь хүсэл”, “Аягүй тэнэг ээ”, “Үл таних эмэгтэй”, “Боолын гэрээ” зэрэг дэлгэцийн олон ч бүтээлд өөрийн өнгө төрх, характераар тоглож, эсрэг дүрд бол эцсийн цэг хүртэл нь тоглож чадсан эмэгтэй. “Боолын гэрээ” киноны дүрээрээ тэр жилдээ шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн байдаг. Магад түүн шиг үлдсэн эсрэг дүр цөөн болов уу.Одоо ч түүнтэй тааралдсан хүмүүс “Өнөө “Орхидос” киноны хойд ээж байна” гэж таньдаг байна. Ингэж дүрээрээ хүний зүрх сэтгэлд байр сууриа хэдийнэ олсон уран бүтээлч.

Эгэл жирийн ажилч, хөдөлмөрч аав ээжийн тав дахь охин тэрбээр багаасаа л урлагт дуртай дуулж, бүжиглэдэг, аливаад сонирхолтой сэргэлэн охин байжээ. Урлагийн талын юу л байна бүгдэд нь оролцож, өөрийгөө сорьж, хөгжүүлдэг байж. Арван жилийн ангийн багш нь урлагийн тун өндөр мэдрэмжтэй хүн байж. Урлагийн хүн болоход арван жилийн багшийн нөлөө, тусгал байсныг ч тэр өгүүлсэн байдаг. Мөн зурах дуртай ч охин байж. Ийн явсаар арван жилээ төгсөхдөө дизайнер, жүжигчин гэсэн хоёр мэргэжлийн нэгийг сонгохоор болж, жүжигчин мэргэжлээр Соёл Урлагийн Их Сургуульд шалгалт өгсөн гэдэг. Үндсэндээ СУИС-ийн анхны мюзиклийн ангид элсэгчдийн нэг болжээ. Ёстой хаанаас хэн цуглуулав гэмээр сорыг нь түүсэн гэмээр уран бүтээлчид тэдний үеэс төрж, цөм урлат амжилттай яваа. Хоёрдугаар курсээсээ л кино, жүжиг, клипэнд тоглож, бүр хэзээ мөдгүй уран бүтээлч болсон мэт л “гүйдэг” байж. Бүр сургуулиа төгсөөд “Хувьсал” продакшнд ангиараа ажиллаж, “Чамайгаа алдмааргүй байна”, “Дурлахыг хориглоно”, “Шөнө дундын бүжиг”, “Зургаан сар минь баяртай”, “Нэг л уучилъя” зэрэг жүжигт тогложээ. Ингэж л ёстой нэгэн үеийн уран бүтээлчид урлагт ширүүхэн дайрч, тухайн цаг үедээ л чамгүй хийж, бүтээж, өдгөө ч түүчээлж яваа.

-ТЭР ОДОО Л ЭХЭЛЖ БАЙНА-
Г.Отгонцэцэг жүжигчин урлагт арав гаруй жил ажиллахдаа ийн дүр бүтээж, өөрийнхөө авьяас билгийг дэлгэж байсан ч таван жил гаруй гадаадад суралцаж, түр завсарлага авсан. Өдгөө харин эргэн театртаа орж, уран бүтээлээ эхлүүлээд буй. Хамгийн сүүлд тэр үзэгчидтэйгээ Ш.Ёндоншаравын бүтээл “Сычуаны сайн хүн” жүжигт ажилласан туслах дүрээр уулзлаа. Товойж, тодорч харагдаагүй ч эргэн ирж, тайзнаас харахад сайхан байв. Тайзан дээр асаж, дүрэлздэг байсан шигээ одоо харин улам тод гялалзаад өгөх хэрэгтэй. Одоо л ид өөрийгөө үзүүлж, юу сурснаа дэлгэж, өнгөрсөн хугацаанд цуглуулсан туршлагаараа илүү тодрох хэрэгтэй. Түүнд ямар л бол ямар ч дүрд өөрийгөө харуулах нөөц боломж, авьяас билэг цөм бий. Үзэгчид залуухан, халуухан, галзуу Г.Отгонцэцэгийг өнгөрсөн хугацаанд харж байсан бол одоо уран бүтээлчийн хувиар боловсорсон, өөрийгөө харуулах цаг ирж байна. Сүүлд өгсөн ярилцлагадаа “АНУ-д кино зохиолч, жүжигчнээр сураад ирсэн. Кинонд илүү хүч түрнэ” гэсэн. Тийм ээ, анхнаасаа л тайз, дэлгэцийг хослуулж ирсэн шигээ аль аль талбарт нь “Би ийм уран бүтээлч болсон шүү” гэдгээ итгэл дүүрэн харуулж, өөрийн орон зайндаа тавтай морил.
| ТҮҮНИЙ ЦАГ ИРЛЭЭ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |