Манай театрынхан сүүлийн жилүүдэд дэлхийн сонгодог зохиолчдын жүжгээс өөд, уруугүй тавиад мөн ч додигор байна даа, додигор байна. Чадвартай ч юм, чансаатай юм. Найруулгын хийц, хэлбэр, дэглэлтийн шинэ содон, өөрөөр хийх гэж оролдож байгаатай бол ярих юм алга аа. Гэхдээ “нуухыг нь авахаар нүдийг сохолно” гэдэг шиг “Гаднын том зохиолчдын зохиол, бүтээлийг Монголынхоо тайзан дээр сэглэж байгаа юм биш биз дээ” гэсэн бодол ч зарим жүжгийг үзээд төрөх л юм. Үүнийг эрхэм найруулагчид маань харин юу гэж тунгааж суудаг юм бол доо. Нэг л их гавьяа байгуулсан мэт л маадгар харагдах юм. Нөгөө талаар үнэхээр ч давгүй сайн, тун нь таарсан ч байна аа, байна. Түүнд нь ард түмэн, үзэгчид ч харамгүй алга ташиж, урам хайрлаж байна. Одоо гэхдээ гаднын зохиолчдын жүжгийг тайзнаа тавихаа больё оо, найруулагчдаа. Монгол зохиолчдынхоо утга санаа жинтэй, үг хэллэг даацтай зохиолоос тайзнаа тавьбал яасан юм бэ. Юунд нь айсан юм бэ.
Айгаагүй л юм бол, үнэхээр авьяас чадвараа гаргаж, сайн бүтээлийг хүмүүст үзүүлэх уран бүтээлчийн шаналал, зовнил, шаталт байдаг л юм бол Монголынхоо жүжгийн зохиолчдын зохиолоос барьж аваад, дорвитойхон, хийморьтойхон шиг тайзнаа тавьж, амилуулмаар байна. Энэ хэдэн жүжигчдээ сайхан үг хэллэгтэй, хүний сэтгэл, оюун санаанд үлдэцтэй үгийн уртай бүтээлээс цээжлүүлж, уншуулж, жинхэнэ авьяас билгийг нь сорьж, чадахгүй байгааг нь сольж, буулгаж, чадтал нь зүтгүүлмээр байна аа. Тэгэхгүй бол өнөө хэдэн уран бүтээлчид чинь бүр дүрдээ итгэчихсэн хараал, зүхэлтэй, хачин сонин харь, хөндий үг хэллэгтэй гадны зохиолчдын үгийг тайзан дээр хээв нэг хэлээд зогсож байхыг нь яана. Үнэндээ найруулагчид бараг эхлээд жүжигчнээ сонгоод, түүнд таарсан гаднын зохиол бүтээлийг тавих журмаар, бүтээл хийсэн аядаж, урлагт аргацааж, амиа хоохойлох боллоо. Үзэгчид үүнийг чинь харахгүй байгаа юм биш. Харин ч шинэ содон юм хийх гээд хичээж байна даа гээд хүлээцтэй хандаж, тавьж байгааг нь үзээд, урам өгөөд л яваад байгаа юм. Тиймээс одоо энэ хуурай найруулга, хулдаж, аргацаасан бүтээл тавихаа больё оо, больё.
Энэ олон харьжсан, гаднын соёлоо дуурайсан ард түмнээ урлагаар дамжуулан соён гэгээрүүлдэг театрынхан нь өөрсдөө гаднын зохиолчдын зохиолоос тавиад байхаар хэн өнөөдөр монгол зохиолчдоо, монгол ахуй соёлоо гэх юм бэ.
Монголынхоо театрт харийн юм үзэх гэж алхаж байгаа даа харамсаж байна аа, үнэн дээ. Тэр хуучин цагт тавьсан монгол жүжгүүдийг чинь орчин цагийнхан үзээгүй, мэдрээгүй. Тэр аугаа зохиолчдын үг, найруулгыг мэдэж, сонсож, үзмээр байвч зориглоод тавьчих, үгүй ядаж оролдож суугаа мэдлэгтэй, мэдрэмжтэй, зоригтой, цогтой найруулагч алга аа. Ийм байхад хэн, нэгэн зууны бахархалт оюун санаа Д.Намдаг, Д.Нацагдорж”, Л.Ванган, С.Буяннэмэх тэргүүтэй зохиолчдынхоо гайхам сайхан зохиол бүтээлийг уншиж, тэдний хэлэх гэсэн санаа, үгсийг сонсох юм бэ. Мэдээж эдний бүтээлээс театрт тавигдаагүй биш, тавигдсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд лав биш.
Ний, нуугүй хэлэхэд манай найруулагчид монгол жүжгээ найруулахаас айж байна. Илүү чадвар чансаа, мэдлэг, мэдрэмж шаардаж, жинхэнэ шандас сорьдог болохоор нь тэр л дээ. Тавих л юм бол шүүмжлэлд өртөнө гэж эмээдэг. Ганцхан ойрын жишээ гэхэд Л.Өлзийтөгс найруулагч "Бүсгүйн зурвас" жүжгийг үзээд "Энэ миний зохиол биш байна. Зохиолыг минь танихгүй болгожээ" гэсэн. Үүнд Н.Наранбаатар найруулагч ч өөрийгөө өмөөрсөн хариулт өгч байсан. Энэ мэт жинхэнэ шүүмжлэлтэй тулахаас зугатаж байгаа л хэрэг. Магад гүтгэж байна гэж мэдэх ч монгол жүжгээ тавихгүй байгаа нь ингэж л ойлгогдож байна. Түүнээс тавих л учиртай баймаар.
Ийм нэг шүүмжлэл, муу, сайны дундуур сүүлд манай театрт Н.Наранбаатар найруулагчийн “Бүсгүйн зурвас”, түүнээс өмнө найруулагч Б.Баатар найруулагчийн “Тамгагүй төр”, Ч.Түвшин найруулагчийн “Жаргаагүй нар” жүжиг л тавигдлаа. Өөрөөр онц гойд, олзлоод үзчихээр монгол жүжиг даанч байсангүй дээ. Угтаа бол Монголоосоо эхлэхгүй гэж үү. Эхлээд монгол жүжгүүдээ бүрэн дүүрэн сайхан тавьж, үзэгчиддээ хүргэчихээд дараа нь гаднын зохиол руу орвол яасан юм бэ.
Монгол зохиолчдын гайхам сайхан зохиол хав дараастай, тоосон дараастай хэвтсээр л байна. Монголын театрт тавигдсан нь ч үнэндээ чамлагдам цөөхөн. 1931 оноос анхлан байгуулагдсан Улсын драмын эрдмийн театр гэх айлд алтан үеийн ахмад найруулагч Ц.Гомбожав С.Буяннэмэхийн “Харанхуй засаг” жүжгийг тавьж эхэлсэн байдаг. Дараа нь Б.Мижиддорж найруулагч 1962 онд Л.Ванганы “Арвай хээрийн талд” жүжиг, 1965 онд Д.Намдагийн “Шинэ байшинд” жүжиг Э.Оюуны найруулгаар тавигдсан бол 1975 онд Б.Мөнхдорж найруулагч Ч.Чимидийн “Маш нууц”, С.Галсанжав найруулагч Д.Нацагдоржийн “Их авхай” жүжгийг найруулсан байдаг. Харин түүний дараа Б.Баатар, Г.Доржсамбуу найруулагчид Э.Оюуны “Гарваа” жүжгийг найруулан тавьсан. Театраас гадна орон нутгийн театруудад ч мөн монгол зохиолчдын жүжгээс тавигдсан. Тухайлбал, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт Л.Хэрээгийн “Дарга орлосон сард” жүжиг, Д.Батбаярын “Дөшинжирмийнхэн”, Г.Мэнд-Ооёогийн “Яаралтай цахилгаан”, Ч.Зоригт “Шуурга” зэрэг жүжиг тавигдаж, орон нутгийн театрынхан бараг одооныхоос илүү чанартай, жин бантай бүтээл үздэг байж.

За тэгээд үргэлжлүүлээд, 1993 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа С.Баясгалангийн “Өрлөг жанжны өчил”, 2001 онд С.Жаргалсайханы “Би эрчүүдийг хүснэ“, “Тэмүүжин” хүүхдийн драмын жүжиг тавигдсан бол 2002 онд С.Жаргалсайханы “Жамух” түүхэн драмын жүжиг тоглогдсон. Мөн тус зохиолчийн “Шөнө дундын бүжиг” , “Галзуу хот”, “Дурлал яг үлгэр шиг, бас үхэл шиг”, “Стриптиз блюз”, “Нэг л уучил” зэрэг жүжиг жил дараалан тоглогдож байсныг тэр үеийн үзэгчид андахгүй мэднэ байх. Үүгээр ч дуусахгүй Д.Намдагийн “Оролмаа эх”, “Ээдрээ” гээд олон жүжиг бий. Түүнчлэн “Тэнгэрийн хүү”, “Тамгагүй төр”, “Би эндээс явахгүй”, “Жаргаагүй нар”, “Надтай үлдээч”, “Хайрын виз”, Бүсгүйн “зурвас” гээд "явж" өгнө дөө. Энэ мэтээр театрын тайзнаа тавигдаж байсан олон монгол жүжиг байгаа. Гэвч өдгөө найруулагчид монгол жүжиг байхгүй юм шиг л нэг ч барьж авч тайзнаа тавихгүй байна. Сүүлд тавьсан хэд гурван жүжгийг эс тооцвол үнэндээ монгол оюун санаа, монгол үзэл бодлоо барьж авч, өөрийнхөөрөө үзүүлж байгаа зоригтой найруулагч алга. Цөм л харийн зохиолчдын бүтээл рүү хошуурч, гаднын соёл, гаднын зураачдын амилуулсан, додомдсон бүтээлд нэрээ зүүх дуртай болжээ. Үнэндээ шүүсээ шахтлаа ажиллаж, ханатлаа бодсон бүтээл сүүлийн жилүүдэд үзэхээ байлаа. Юундаа айсан юм бэ, найруулагчид аа. Зоригтойхон уншиж судлаад, мэдэж, мэрийгээд, бодож, боловсруулаад амттай үг хэллэг, утга санаагаар баялаг монгол зохиолчдынхоо зохиолоос тайзнаа тавья аа. Тэгж гэмээнэ үзэгч бид ч бүтээлээрээ өрсөлдөн нэгэн рингэн дээр гарч ирээд байгаа найруулагчдынхаа чанар чансааг мэдэж, танина. Мөнхүү жүжигчдээс шилэгдэж, шигшигдэнэ. Юунд нь юмны араар орж, нуугдаж байгаа хүүхэд аятай хулчийж, гаднын бүтээлээр хамгаа нөөж, өөрсдийгөө бөөцийлөх гэсэн юм бэ. Одоо л зоригтойхон хөдөлж, өөрсдийгөө харуулмаар байна.
| ТЕАТРТ МОНГОЛ ЖҮЖГҮҮДЭЭСЭЭ ТАВЬЯ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |