Борооны чимээ. Толь, тэргэнцэр, хувцасны өлгүүр. Үнэнг юунаас ч хайж болох. Энэтхэгийн нэртэй жүжгийн зохиолч, кино жүжигчин, найруулагч, кино зохиолч Гириш Карнадын “Хэмхэрхий дүрснүүд” монодрам жүжиг ингэж эхэлнэ. Тайзан дээр ягаан даашинзтай дунд хэрийн нуруутай эмэгтэй толины өмнө зогсоно. Гэнэтхэн л толинд өөрийгөө зурвасхан харав уу үгүй юу л улаан өнгийн бүтээлгээр толио ум хумгүй бүтээчихээд, өмнө нь байрласан тэргэнцэр дээр суулаа. Тэгснээ гэнэт хананд түшүүлсэн борооны шүхрийг авч, дуулах гэж байгаа хүн аятай хоолойгоо засан өөрийн амьдралаа ярьж эхэлнэ. Толинд тэр өөрийнхөө жинхэнэ төрхийг харахаас айсан ч байж мэднэ.
	
Тэгээд “...Намайг Гийхнаран гэдэг. Би нэрд гарч яваа зохиолч эмэгтэй. Миний бичсэн зохиол дүүгийн минь тухай л даа. Түүнийг Гийхсаран гэдэг юм. Дүү маань хүнд өвчтэй болохоор дөнгөж төрснийх нь дараа ийм өвчтэй гэдгийг нь мэдмэгцээ л аав, ээж хотоос зайдуу том байшин худалдаж аваад амьдарсан. Тэр аав, ээжийн нүдний цөцгий шиг л болсон...Дүү маань мөн үзэсгэлэнтэй, ухаантай, ном их уншдаг. Гийхсаран амьд явах хүслээр, амьдрах хүслээр цангадаг байсан болохоор л тийм их уншдаг байсан юм билээ...” гээд нэрд гарч яваа залуу зохиолч эмэгтэй өөрийн амьдрал уран бүтээлийн талаар өгүүлж гарлаа.
Эндээс л үзэгч үнэнийг хайж эхэлсэн юм. Зохиолч эмэгтэйн яриад байгаа зүйлийн аль нь үнэн, аль нь худал болохыг олох эрэл гэх юм уу даа. Гэхдээ хүн худлын тухай юуг ч зохиож өгүүлж болох. Харин үнэнийг ярих, үнэний өмнө ирэхээрээ л үгээ олж ядан байгаа нь жүжгийн нэг хэлэх гэсэн санаа гэлтэй.
Үнэн худал хоёрын хооронд хэчнээн их зай байдгийг, үнэн ялах хүртэл хүн, бусад зүйл, юмс хэчнээн цөхөрч, ядарч, туйлддагийг ч Гийхнарангийн дүрээр бидэнд толь мэт харуулж байна.
	
-Хүмүүс үнэнээс зугатах тусам үнэн гүйцэж очоод, худлын багийг тайлдаг-
Дүүгийнхээ сайханд, түүний үзэсгэлэн гоо, ухаантай байдалд, бусдаар хайрлуулдаг, хүрээлүүлдэгт атаархаж, түүн шиг болох хүсэлд автсан Гийхнарангийн оронд хэрэв би байсан бол “Сайн эгч байх байсан. Хэзээ ч дүүгийнхээ бичсэн зохиолоор нэрд гарахгүй байсан...” гэж үү.
Үгүй ээ, магад адилхан л байх байсан болов уу. Учир нь бидний жинхэнэ мөн чанар хэмхэрхий дүрс мэт болж, бид хүн чанар, хүний мөс, ёс суртахуун, хэм хэмжээ, нэгнийгээ хайрлах гэдэг зүйлийг хөсөр хаяж, бидний гэсэн бүхэн цөм эвдэрсэн. Энэ бол бидний өнөөх хэлбэр гэгч зүйл. Хэлбэрт хэт гүн шигдэж, агуулга, дотоод мөн чанараа алдсан. “Хэмхэрхий дүрснүүд” жүжгийн бидэнд хэлэх гээд байгаа гол санаа бол энэ. Хүн нэр алдарт гарах тусмаа хүнээ байдаг. Дээшлэх тусмаа худлаа ярих нь улам ихсэж, үнэнээс холддог. Гэхдээ эцэстээ үнэн бүхнийг гүйцэж, худлын багийг тайлж, худлаар нөмөрсөн хөнжлийг нь хуулж шиддэг гэдгийг Л.Эрдэнэ-Очир найруулагч бидэнд хэлж, сануулахыг зорьжээ. Товчхондоо “Хэмхэрхий дүрснүүд” жүжгээс уншигч танд тэмдэглэн авсан минь энэ.
М.МӨНХЧИМЭГ: “ХЭМХЭРХИЙ ДҮРСНҮҮД” ЖҮЖГЭЭС БИДНИЙ АМЬДРАЛ ЮУН ДЭЭР ТОГТДОГ ВЭ
ГЭДГИЙГ ӨӨРСДӨӨСӨӨ АСУУГААСАЙ-
Жүжиг дууссаны дараа тус жүжгийн Гийхнарангийн дүрд тоглосон залуу жүжигчин М.Мөнхчимэгтэй ярилцсаныг хүргэж байна. Тэрбээр To be оr not to be шоуны 2012 оны шилдэг оролцогч. “Миний ахын эхнэр”, “Тусгай салаа-2”, “Үнэнээс хол”, “Нэг, хоёрын гурваа ий” зэрэг киноны гол болон туслах дүрд тоглосон юм. “Хэмхэрхий дүрснүүд” жүжиг нь жүжигчин, найруулагч Л.Эрдэнэ-Очирын найруулгаар “BEE” театрын тайзнаа энэ сарын 18-23-н хүртэл үргэлжлэх юм.
-Юуны өмнө жүжгээ нээсэнд баяр хүргэе. “Хэмхэрхий дүрснүүд” жүжгийн хувьд ямар онцлогтой уран бүтээл вэ. Анх зохиолоо уншихад ямар санагдаж байв?
-Энэтхэгийн зохиолч Гириш Карнадын зохиол. Анх зохиолоо уншихад надад хэцүү санагдаж байсан. Гэхдээ Л.Эрдэнэ-Очир найруулагч маань зохиолыг нь найруулж, ойлгоход, хүмүүст хүргэхэд илүү амар болгож өгсөн.
	
-Хүмүүс жүжгийн хэлэх гэсэн санааг өөр, өөрсдийнхөөрөө ойлгож, бодох байх. Гэхдээ “Хэмхэрхий дүрснүүд” жүжгээс ямар санааг илэрхийлэхийг зорьсон юм бэ?
-Ганц хүний жүжигт тоглох уран бүтээлчээс илүү их ур чадвар шаарддаг болов уу. Олон дүртэй, олон хэсэгтэй жүжигт бол тухайн уран бүтээлч зөвхөн өөрийн авсан дүрийнхээ хэсэгт л гарах байх?
-Тийм ээ. Жүжгийн хүн багасах тусмаа л тухайн уран бүтээл хэцүү болдог. Олон дүртэй, олон хэсэгтэй жүжиг уран бүтээлчийг нэг их ядраадаггүй. Өөрийнхөө хэсэгт гарахад л болдог. Монодрам болохоор ганцаараа 40-50 минут тайзан дээр эхнээсээ дуустал шугамаа алдахгүй явна гэдэг уран бүтээлчийг “Чи ямар жүжигчин бэ” гэдгийг шалгадаг шалгуур байдаг.
	.jpg)
-Бид таныг өмнө дэлгэцийн уран бүтээлээс түлхүү харж байсан бол энэ удаад тайзны уран бүтээлээр уулзаж байна. Хэсэг уран бүтээлд харагдаагүй байх шүү?
-Тийм ээ. Солонгос Улсад сэтгэл судлалын мэргэжлээр суралцаж байгаад ирсэн. Монголдоо ирээд Орфей театрын хүүхэлдэйн жүжигт оролцоод, одоо “Хэмхэрхий дүрснүүд” жүжгээрээ уулзаж байна. Одоо бол уран бүтээлдээ тасралтгүй оролцоод явна аа.
	    Үнэхээр худал хуурмаг бол хүний дотоод мөн чанар, сэтгэлийг "идэж", эвдэлдэг гэдгийг тэр Гийхнарангийн дүрээр харуулж чаджээ. Дүүдээ атаархаж, дүү минь надаас бүх зүйлээрээ илүү байна гэж бодож эхэлснээс хойш л түүний дотоод мөн чанар, сэтгэл эвдэрч эхэлсэн. Бусдын сайн сайхан, илүүд шунаж, өөртөө байгаа сайхны олж харахгүй байна гэдэг бол бид болон бидний сэтгэл зүрх эвдэрч байгаагийн нэг илрэл мөн.
	
	     Хүн дотроосоо эвдэрхээрээ л муу муухай зүйлийг хийдэг гэдгийг л би хувьдаа эл жүжгээс ойлгосон. Мөн "Энэ ертөнц, бидний амьдрал юун дээр тогтдог вэ..." гэдэг асуултад хайр гэж хариулмаар санагдлаа. Сэтгэл зүрхээ, мөн чанараа эвдэхгүй байх ганц арга бол бид нэгнээ хайрлах л юм байна.
	
| ТЭМДЭГЛЭЛ: БИД БОЛ ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ЭВДЭЖ, МӨН ЧАНАРАА АЛДСАН ХЭМХЭРХИЙ ДҮРСНҮҮД | 
         | 
      
			                  
             
                Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 
                
            
             2025-11-04 12:16:30
			                  
             
                Б.Ганзориг уламжлалт харвааны дэлхийн аваргаас хос алтан медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:35:13
			                  
             
                “ГРАНД МАСТЕРС”-ын дэлхийн аваргын эхний өдөр таван хүрэл медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:06:27
			                  
             
                Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ 
                
            
             2025-11-04 10:05:17
			                  
             
                Энэтхэгийн Элчин сайд иогийн дөрвөн багшид “ITEC” тэтгэлэг гардууллаа 
                
            
             2025-11-04 08:48:57
			                  
             
                ИНЭЭД, ХАЙР ДҮҮРЭН ЖАВХААЛАГ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Ш.АЛТАНЦЭЦЭГ 
                
            
             2025-11-04 08:27:15
			                  
             
                УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН МАЛЧИН Т.ШИЖИРМАА:20 НАСТАЙДАА АДУУ, САРЛАГ БУГУЙЛДАХЫГ ААВААСАА СУРСАН  
                
            
             2025-11-04 07:00:58
			                  
             
                МАН-ЫН ТОМЧУУДЫН ЗОДООН ДУНДААС АЛБАН ТУШААЛ ХОЖИГСОД 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                “ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ж.Нямсүрэн: Иогийн дасгалаар сэтгэлээ ажиж, чадвараа хөгжүүлэх нь чухал 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ 
                
            
             2025-11-03 12:48:07
			                  
             
                Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ 
                
            
             2025-11-03 10:39:06
			                  
             
                Нийт нутгийн 23 хувьд цастай байна 
                
            
             2025-11-03 09:54:47
			                  
             
                Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 
                
            
             2025-11-03 09:51:47
			                  
             
                Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров 
                
            
             2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
			                  
             
                ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА 
                
            
             2025-11-03 08:15:17
			                  
             
                Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн 
                
            
             2025-11-03 07:00:09
			                  
             
                БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн 
                
            
             2025-11-03 07:00:00
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     | Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц | 
| 7509-1188 |