Түүнтэй уншигч та хэзээ анх уулзсаныг мэдэхгүй юм. Би бол Уильям Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Өрлөг эхийн дүрээр нь анхлан уулзаж байв. Өмнө нь мэдээж киноноос харж байсан л даа. Тэр дундаа “Ану хатан” киноны Юм Агас хатны шивэгчин хөгшин эмгэний дүр хачин жихүүдэс хүрэм байсан. Гэхдээ урьд драмын театр орж жүжиг үзэж байгаагүй миний анхны үзсэн жүжгийн эрч хүч, гал цог дүүрэн дүр тэр л байсан. Их сургуулийн оюутан болсон эхний жилийн хавар. Жүжиг дуусаад, театраас гараад явахдаа Өрлөг эх л бодогдож, “Ж.Оюундарь гэх жүжигчин чинь ийм гайхалтай Өрлөг эх байсан юм байна шүү дээ” хэмээн бодон, хэдэн өдөр дүрээр нь амьсгалж явсан минь одоогоос зургаан жилийн өмнө.
.jpg)
Харин хоёр дахь удаагаа түүнийг үзэхээр тун саяхан тайзнаа тоглогдсон “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийг зорив. Өнөө л их хайр оргилсон, эрч хүч дүүрэн, цаанаа нэг тайван дөлгөөн эмэгтэй тэр хэвээрээ тайзнаа зогсоно. Түүний нүдний харц, үгээ хэлэх мэдрэмж, хамтран тоглогчтойгоо харилцах харилцаа, танхим дүүрэн үзэгчдийг хайрласан төрх байдалд жүжиг дуустал автахдаа үзэгчид эрхгүй босон алгаа ташиж, Монгол Улсын Гавьяат жүжигчин Жамсранжавын Оюундарь хэмээн зарлахад, тэрбээр хайр, бахархал дүүрэн мэхийгээд, нүдэндээ жаахан нулимстай хөшиг хаагдсан. Тэрхэн мөчид сэтгэл ихэд хөдөлж, энэ эрхэм уран бүтээлчийн тухай бичихийг зорьсон минь энэ. Том алаг нүдтэй, турьхан биетэй, дугуйн цагаан царай, дунд хэрийн нуруу, хурц цоргим нүдтэй, ихэмсэг төрхтэй тэрбээр Монголын урлагийн яах аргагүй содон уран бүтээлч.

-ААВААС ЭХЛЭЛТЭЙ АВЬЯАС-
Түүнийг Ардын жүжигчин Л.Жамсранжавын охин гэдгийг цөм андахгүй. Аавыгаа дагаж кино натурт явж, драмын театрт очихоос эхлээд л түүний урлагийн хүн болох гараа эхэлсэн байдаг. Тэрбээр “Аав минь “Миний охин өөр чиглэлээр яв.Урлагийн салбар эмэгтэй хүнд хэцүү гэж” хэлэхэд нь, нэг удаа эмнэлэгт хэвтэж байхад нь шалгалт өгөөд, жүжигчний ангид тэнцэж байлаа. Эмнэлгээс гарч ирэхэд нь хэлэхэд, “Өө тийм үү” гээд л өнгөрч байсан. Харин дараа нь ээжид “Миний мэргэжлийг охин минь авчихлаа шүү” гээд баярлан ярьсан гэдэг” гэж ярьсан байдаг. Ингэж аав нь түүнийг урлагийн хүн болохыг гаднаа эсэргүүцэж байсан ч битүүхэндээ баярлаж л байсан юм билээ. Тэгвэл өнөөдөр тэр аавдаа бүрэн дүүрэн бахархуулах гайхам жүжигчин болжээ. Аавыг нь хайрласан үзэгчдийнхээ өмнө мөн л авьяас, мэдрэмжээрээ хайрлуулж, үзэгчид “Ж.Оюундарь ч ясны жүжигчин юм аа” гээд уйлж, уярч, догдлол, баяр зэрэгцэн үзэж сууна.
Үнэхээр түүнд нэг тийм асаж дуусдаггүй эрч хүч, ширгэшгүй их авьяас байдаг юм аа.
-ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН ДҮРҮҮД-
Анх тэрбээр Армийн драмын театрт ажлын гараагаа эхэлж, “Дутуу хээтэй тооно” жүжгийн Долгор, “Эцсийн шийд” жүжгийн Цогзолмаа, “Ханиа сонгосон нь жүжгийн Солонго, “Сар нуугдсан шөнө” жүжгийн Саран охин зэрэг дүрд тоглож эхэлжээ. Мэдээж тухайн үед хорь гаруйхан настай хонгор зүстэй залуу жүжигчин Д.Оюундарь байсан шүү дээ. Тэгээд 1993 оноос Улсын драмын эдмийн театрын тайзнаа тасралтгүй гарч, үзэгчидтэйгээ олон сайхан дүрээр уулзаж, өдгөө ч гарсаар байна. Их театрын тайзнаа амилуулсан дүрээс нь онцлон дурдвал, “Ромео Жульетта” жүжгийн Жульетта, Өрлөг эх, “Худалч эхнэр” жүжгийн Кетти, “Тамын дурлал” жүжгийн Нарманчид, “Саран хөхөө” жүжгийн Сурасадин, “Цагаан дарь эх” жүжгийн Чивэлт эм, “Атга нөж” жүжгийн шивэгчин эм, “Парисийн дарь эхийн сүм” жүжгийн тэнүүлч гэх зэрэг олон дүр бий. Цөм Д.Оюундарь гавьяатын нас, насны, өөр өнгө төрх, хувиралттай дүрүүд. Энэ бүхэнд тэр тайзнаа уйлж, уярч, хайрлаж, жаргаж, шаналж, зовж, үхэж, сэхэж байсан нь гарцаагүй. Гэсэн ч тэр ямар ч дүрд чөмгөө дундартал зүтгэж, дүрээ дотроо суулгаж, хамаг эд эс, авьяас билгээ “асгаж” тоглодог. Тиймдээ ч хүний зүрх сэтгэлд дүрээрээ амьдарч, жүжиг үзээд гарахад, оюун санаанд нь мартагдахгүйгээр, түүнийг дахин үзэхээр зорин ирэхээс өөр аргагүй байдалд оруулдаг байх.
Тэр одоо ч тайзнаа гарахаар зэхэж суугаа. Үзэгч харин түүнийг үзэхийн их хүсэлд шатаж суугаа нь гарцаагүй.

Дэлгэцийн бүтээлд тайзнаас цөөн тоглосон ч хэдэн чамбай дүр бий. Эхлэлд өгүүлсэн “Ану хатан” киноны шивэгчний дүр бол бодоход л нуруугаар хүйт даам, хачин жигтэй дүр. Одоо ч нүдэнд төсөөлөгдөж байна. Бусад “Голланд сарнай”, Такси”, “Хуримын срюприз” киноны дүрүүд бол даруугаас гадна мөн л тухайн уран бүтээлд шигтгээ болсон дүрүүд. Гарцаагүй Д.Оюундарь л байх дүрүүдэд нь оноогоод оруулчихсан гэмээр. Сүүлд харин Хувьсал продакшны найм дахь уран бүтээл “Ноён эмэгтэй” кинонд хар тамхины хэргээр гадаадын шоронд хоригдож байгаад Монголынхоо шоронд ирж байгаа хүний дүрийг бол хачин тултал үзүүлсэн байна лээ. Гэр бүлээсээ олон жил хол байж, Монголын шоронгоос анх удаа уулзаж байгаа хүний дүрийг тэгж дотроос нь мэдэрч гаргахад нь дахиад “Агуу авьяас” юм гэхээс өөр бодол төрөхгүй байв. Шоронгийн хүний үгийн эрчим, их гомдол, цөхрөл, уур бачуурал, харамслыг яг тээж гаргасан байна лээ. Үүгээрээ тэр яах аргагүй авьяасын их цөм гэдэг нь илэрхий байхаас гадна одоо бол Ж.Оюундарь жүжигчин уран бүтээлчийн хувьд үнэнхүү боловсорч, жигдэрч, бүрэн гүйцэт болсон уран бүтээлч юм гэсэн бодол үлдсэн юм. Уран бүтээлч хүний тухай өгүүлж байгаа болохоор түлхүү тоглосон дүрүүдийг нь барьж, тухайн уран бүтээлчийг гаргаж ирэх болов уу. Онцолж, олзуурхсан уран бүтээл, гаргасан дүрээрээ бол тэр ийм.

| АСАЖ ДУУСДАГГҮЙ ЭРЧ ХҮЧ, ШИРГЭШГҮЙ ИХ АВЬЯАСТАЙ Ж.ОЮУНДАРЬ |
|
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |