Аавын том уулсын ах уул нь нурлаа. Уртын дуугаар эр гол мэт урсаж, ардын дуундаа аргадуулан, зэмлүүлэн тайтгарч байгаад буцлаа, тэр. Хайрын дээд, эрийн гүдэс, хүний нөмөр нь явсаар харьлаа. Уухай өргөсөн цэнгэлийн ногоон талд, хүчит бөхчүүдийн цог хийморийг бадрааж байгаад явлаа. Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин, Үндэсний бөхийн манлай засуулч Б.Батболд ийм л хүмүүн байлаа. Өв соёлоо буй биеэрээ тээсэн хамгийн даруу гүдэс аялгуу бол тэр. Одоо харин тэр эрдүү хадаасан дуу эгшгээ үлдээж, дуундаа амьдруулсан уул, талдаа нутаглалаа.
-ААВААС ЭХЛЭЛТЭЙ АВЬЯАС-
"Энэ сайхан аялгуу хаанаас эгшиглэсэн бэ" гэдэг шиг түүний сайхан дуу хоолой ааваас нь эхлэлтэй гэдэг. Нэгдлийн жолооч, найр хуримын даргалагч аав нь уртын дууг хачин сайхан дуулдаг нэгэн байж. Сайхан ч эр хүн байсан тухай өгүүлдэг. Нутаг хошуундаа хайрлаж, хүндлэгддэг авьяастан байжээ. Харин хожмоо зүс ижил хоёр хүү нь ард түмэндээ хайрлагдаж, хүндлэгдсэн уран бүтээлчид болсон.
Тэгээд “...Ааваа, хүү нь таныгаа дуулна,
Аавын минь дуулсан дууны
Аялгуу нь аргадаж, үг нь зэмлэдэг...” гэж аавынхаа өвлүүлэн үлдээсэн эгэл сайхан авьяасыг нь бахдан дуулж зогсоно. Магад тэд "Эрийн сайхан хийморь" дуугаа дуулах бүртээ аавыгаа санан бодож, зүүдлэн үгүйлдэг байсан байж ч мэднэ. Тэгээд дуулсан дууг нь сонсож, тайвширч, уужирдаг байсан байх. Тэрээр багаасаа шууд урлагийн замыг сонгоогүй. Хожмоо өөрөө зүлэг ногоон дэвжээнд нь дуугаа хадаах бөхийн төрлийг сонирхож, ах дүү нартайгаа барилдаж өсжээ. Үүний зэрэгцээ ахуй орчинд нь үргэлжийн эгшиглэж байдаг дуу хуурт ч татагдан, дурлаж, наймдугаар анги төгсөхдөө эргэлт буцалтгүй урлагийн замыг сонгосон байдаг. Сумын наадмын асарт дуулах өвгөд түүнийг уртын дууны увдис гэгээ рүү хөтөлж, цээж дүүрэн бахдал асаах шид рүү дагуулжээ.
Хөх өвгөдийн үлдээсэн энэ сайхан өв соёл руу бие сэтгэлээрээ уусан нэвтэрч, дуу хоолой, сэтгэл зүрхээрээ дамжуулан дуулахаар тэр ингэж ардын урлаг болон Үндэсний бөхөд хөл тавьжээ.

-ХИЙМОРЬ СЭРГЭЖ, ЦОГ БАДАРТАЛ БӨХИЙН ЦОЛ ДУУДНА-
Түүнийг цол дуудаж эхлэхэд, аварга, арслан, заанууд өнгө төгөлдөршиж, хийморь нь сэргэн, цог бадарна. Эр бяр нь жигдэрч, мэх самбаа нь ид жавхаажих бөхчүүдийн хийморь лундаа, гэгээ гэрлийг тэр сэргэтэл цол дуудна. Хамаг бүхэн дүүлэн нисэж, элин халих мэт. Бүр нэг сэргэн мандаж, өнгөжин тэлнэ. Түүнийг бөхийн цол дуудахад, цолоо дуудуулж байгаа бөхөөс гадна наадамчин олон хүртэл хийморь сэргэж, омогшдог. Ёстой л нэг хамаг бүхнийг сэргээж, муу муухай бүхнийг үргээн дуудна. Үгээ хоолойныхоо өнгөөр татаж, сэтгэлийнхээ эгшин бүхэнд тулгаж хүргээд, эргүүлэн татах мэт хайр бахдал, хамаг бүхэн зүрхэн тушаа лугшина. Сэтгэлийнх нь голд амьтай бүхэн хуран чуулж, нэгдэж, нийлж, хоорлож, хоолойгоор нь түрж гарна. Цоолоо дуудуулж байсан бөхчүүд ч андахгүй мэднэ байх. Хачин сайхан ханагар уул хажууд нь зогсож, хийморийг нь сэргэтэл цоллоод наадмын талбайд гаргахад унасан ч ,давсан аль ч бөхийн өнгө төрх гэрэлтэн байдаг.
“Бүрэн эрхэт Монгол Улсын...гэж хаа нэгтээгээс дуудан авчрах мэт түүний дуу хоолой одоо ч чихнээ сонсогдож, ийм сайхан аялгуу гэж байдаг аа хэмээн эгшиж бодмоор.

-ХАРИН УРТЫН ДУУ ХАДААХАД НЬ-
Хязгааргүй, дураараа, маш өндөр мэдрэмж, хэмжээгээр дэмнэж, өргөж, дагуулж тэр уртын дууг дуулна. Тэр дундаа хөдөө талыг өндөлзтөл, бүр эгштэл, хамаг бүхэн үймэртэл дуулна. Хамаг сайхныг цогцлоож, бадрааж, дэлгэрүүлэн түгээж дуулна. "Эрдэнэ засгийн унага", "Бор борын бялзуухай", "Түмэн эх" зэрэг дууг бол ёстой л нэг хачин тансаг, эгэл даруугаар "урсган" дуулж байв. Түүний уртйн дуугүйгээр наадмын нээлтийг төсөөлөшгүй. Хүний хорвоод байж болох эгшин бүрийг бодон тухалж, оршихуйгаа эргэцүүлж, жам ёсны тухай эргэцүүлэм дуулна. Бахархал "асгаж", омогшил бадрааж, хөглөж дуулна. Хаанаас ч юм түүний дуулснаар уртын дуу эгшиглэхэд жаргах нарны сүүлийн мөч шиг нэг тийм гуниг баяр зэрэгцэн оршиж, ёстой л нэг сэтгэл зүрхнээ жаргалын дуу хадах шиг болдог юм. Мөнхүү уярал хайр, ухаарал, санаашрал цөм цээжний аглагт тунарч, алингаар нь амьсгалхаа мэдэхээ больдог. Амар тайван, уужрал ухаарал л сэтгэлд илүүтэй байраа эзэлдэг болов уу.
Ийм л нэгэн гүдэс аялгуу байлаа, тэр. Одоо түүнийг Алтайн уулс, аргамаг тал, ард түмэн, зүлэгт ногоон тал нь үгүйлэн санаж, хоосорч байгаа. Эвхэгдэшгүй талын хойморт нь эгшиглэн зогсох хүдэр эрийг, эгнэшгүй зүлэгт ногоон дэвжээнд дуугаа хадаах эрэмгий засуулчийг, элэг зүрхнээсээ эгшин дуулдаг дуучнаа тал нь, дэвжээ нь, ард түмэн нь үгүйлэн санаж, хайрлан дуулж байна.
Мөнхүү уярал хайр, ухаарал, санаашрал цөм цээжний аглагт тунарч, алингаар нь амьсгалхаа мэдэхээ больдог.
| ХАЙРЫН ДЭЭД, ЭРИЙН ГҮДЭС, ХҮНИЙ НӨМӨР НЬ БАЙСААР БУЦЛАА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |