Монголын тайз, дэлгэцийн урлагт өөрчлөлтийн салхиар салхилаад буй залуу найруулагч “мэндлээд” байгааг үзэгч та анзаарсан болов уу.
Түүний өөрчлөлтийн эхний салхи “Фауст”, “Гэм Зэм” жүжгээр илэрч, сүүлийн гурван жилийн хугацаанд Монголчууд оюун санаа, тайз, дэлгэцийн өөр нэг өнгө төрхийг хараад буй. Өнөө л нэг байдаг дүр төрх, улиг болсон тайз засалт, үг хэллэгийг тэр өөрийнхөөрөө ханз татаж, тайзны урлагт шинэ өнгө бараа, үнэр агаарыг түгээхээр, кино урлаг гэх хашааг ӨӨРЧЛӨЛТ гэх цоо шинэ "банзаар" барихаар оролдож байна. Түүнийг барьсан уран бүиээлийн хэд хэдэн хашааг харлаа. Өнгөлөг ч жигтэйхэн юм. Тэр бол дээр нэр дурдсан дэлхийн тэргүүн гэгдэх гайхамшигт зохиолыг Монголын театрын тайзнаа амилуулсан найруулагч М.Батболд. Нас залуу, ухаан сийрэг эл найруулагч яах аргагүй тайз, дэлгэцийн цаг үеийг эзэгнэж, гартаа атгаж, үзэгчдийг дагуулж чадаж байна. Мөнхүү бусад уран бүтээлчдээ ч хамтран хөтөлж, хөгжиж, дэвших, ондоо байх ухааныг үлгэрлэж байна. Түүний өөр байгааг ганц бид магтаад байгаа юм биш. Цаасан малгай ч өмсүүлсэнгүй.
.jpg)
Үнэхээр театрын уур амьсгал, ерөнхий өнгийг алдуулахгүй орчин цагийн арга шийдэлтэй нийцүүлэн сонирхолтой, сонин байдлаар жүжгээ найруулсан түүнд баяр хүргэх хэрэгтэй. Залуу найруулагчийн залуу, сийрэг тархиар, И.В.Гёте, Ф.Достоевскийг мэдэрч, түүний хэлэх санаа, зорилгыг бүтээлчээр гаргасан нь аргагүй шинэ цагийн залуу найруулагч мөн гэмээр.
Түүний бусдаас ялгарах ганц онцлог бол өөрчлөлт.
Энэ тухай тэрбээр хэвлэлд өгсөн яриандаа “Найруулагч хүний үзэл санаа бол их чухал байдаг. Тиймээс би өөрчлөлтийг хүлээн зөвшөөрдөг. Өөрчлөлт бол театрын, урлагийн амин сүнс. Харин миний арга барил бол пост-драм. Орчин үеийн сэтгэлгээ, сэтгэлзүй дээр суурилсан филисофи үндэстэй уран бүтээлд уран бүтээлч хандлагатай ажиллахыг эрмэлздэг.Тэгэхээр миний найруулгын амин сүнс бол өөрчлөлт” гэсэн байдаг. Үнэхээр өөрчлөлтийг тэр авчирч чадаж байгаа, цаашид ч авчрах байх гэж найдаж, итгэж, том хүлээлт үүсэж байна. Бид түүнийг бүтээлээр нь мэдэхээс хувь уран бүтээлч, найруулагч талаас нь төдийлөн мэдэхгүй. Тэгвэл тэрбээр багаасаа аавтайгаа театрын амьдралд өсөж, хүмүүжжээ. Ардын жүжигчин Г.Мягмарнаран эрхмийн хүү тэрбээр аавтайгаа төстэй. Дүр төрхөөрөө ч , аавынхаа насаараа "амьсгалж", хамаг бүхнээ өгч амьдарсан урлаг хэмээх их айлд хөл тавин орж ирэхдээ тэр зүгээр л нэг уран бүтээлч байя гэж бодсонгүй.
Харин бусдаас илүү хөдөлмөрлөж, бүр ч дорвитой алхаж, аавдаа харуулъя гэж л яваа болов уу. Тэрбээр " Гэм гэм” жүжгийг үзээд аав минь “Миний хүү найруулагч болжээ” гэсэн. Энэ үг надад хамгийн нандин, үнэн санагдсан. Одоо энэ үгний үнэ цэнийг алдах эрх байхгүй. Энэ үгнээс том шагнал хаана ч байхгүй" хэмээн ярьсан байдаг. Үнэхээр ч аавдаа, тэр дундаа тийм мундаг уран бүтээлчид магтуулж, үнэлүүлнэ гэдэг том ташуур болов уу. Тэр ташуурын амтаар хэдэн жилдээ, магад хэтдээ тэр оргилуун, онцгой байх болов уу. М.Батболд найруулагчийн авьяас, билгийн нэгт аавын нөлөө тусгал бий. Түүний дараагаар орох нь сэтгэцийн эмчээр ажиллаж байсан он жилүүд нь. Өөрөөр хэлбэл, сэтгэцийн эмч тэрбээр ийнхүү шинэ цагийн шилдэг найруулагчаар ажиллаж, чамбай, чангахан бүтээлүүдийг бидэнд хүргэж байна.
Мөнхүү тэр дандаа асуудал дэвшүүлсэн, нийгмийн дотор бугласан асуудлыг илчлэн тавьдаг найруулдаг биш. Хайрыг, ханийг, учралыг ч мөн өөрийнхөөрөө найруулан, өнгөлж, дэлгэдэг эрхэм. Түүний хамгийн том жишээ нь бидний сайн мэдэх "Хайрын виз" жүжиг. Тус жүжигт тэр бас л тэсэлгээ хийж, хайр, дурлалын, зөөлөн өнгө аясад зэвүүн, байж яадам шийдлийг оруулж өгснөөрөө ерөөс түүнд гэнэт шийддэг, үйл явдал дундаа гэнэт тэсэрдэг сэтгэлгээ байна уу гэлтэй. Түүнээс хэзээ ч нэгэн хэвийн, жигд, уйтгартай бүтээл төрөхгүй. Ерөөс дунд нь тэсэлж, дэлбэлнэ тэгээд л гүйцээ.

БҮГДИЙГ ХАМРУУЛДАГ НАЙРУУЛАГЧ
Түүний бүтээлээс анзаараад байхад, хэчнээн жүжигчин, хэчнээн ч баг байсан тэр нэг хүн мэт, нэг зүйл мэт хамруулж чаддаг найруулагч гэмээр. Энэ магад найруулагч хүнд байх чадварын нэг байх. Гэхдээ тэр энэ чадвараа их сайн эзэмшсэн гэдгийг "ГЭМ ЗЭМ" жүжгээс харж болох. Туслах болон гол, бүр завсарын дүр байсан ч жүжгийн нэг эд, эс болж ажиллаж, жүжиг гэх нэг шоог эвлүүлж, өрж, тэнцүүлж чадаж байсан. Түүнээс нэг нь онгойж, хоосорч үлдээгүй. Бүгд л өөр өөрийнхөө авсан орон зайг битүүлж, бөглөж байгаа нь анзаарагдсан. Энэ бол найруулагчийн удирдлага, хөдөлмөр. Залуу гээд үүн дээр ч тэр туршлага дутсангүй. Бүгдэн рүү нь хараагаа сунгаж, сэтгэлээ нисгэж сая нэг бүтээл нь төрдөг.
Зохиолыг тэр задалж, уудалж, нээж, амилуулдаг найруулагч.
Түүн дээрээ мөн бүгдийг хамруулж, жигдэлж, нэгэн хэмээр хөдөлгөж чаддаг чадвар М.Батболд найруулагчид бүрэн дүүрэн байна. Кино урлаг бол бүгдийг хамруулах, бүгдтэй нэгдэх чадварыг л найруулагчаас шаарддаг. М.Батболд гэх ганцхан хүний оюун бодол, зүрх сэтгэлээс гарсан бүтээл хэрхэн бусдын, олны дэмээр босож, амилж, хүрэх вэ гэдэгт найруулагч л бодож, сэтгэж, ажилладаг. Тэгэхээр түүнд бүх чадвар бүрэлдэж, тэр ч өөрөө тулгаж, түлхэж уран бүтээлээ хийж байна.
Түүний өөрчлөлтийн энэ хаврын өдрүүдэд үргэлжилсээр буйгийн нэг бол "ГЭМ ЗЭМ" постдрамын жүжиг. Тайз засалт, орчин ахуй, жүжигчдийн хувцаслал, дүрээ илэрхийлж байгаа байдал тун сонирхолтой. Ялангуяа, дүрийн сонголт ихэд зохицсон гэмээр. Дуу бүжигтэй, хөдөлгөөнтэй, хөгжимтэй түүний жүжиг бүтэн дөрвөн цагийн турш үргэлжлэх ч нэг уйдамгүй сонин, содон, шинэ зүйл дүүрэн байсан. Үзэгчид театрт орж ирээд, найруулагч М.Батболдын бэлдсэн амттай бүтээлийг үзэж, саатаж, гайхширч, уйлж, эргэцүүлэн бодож гарсан. Агуулгаар нь харвал зөвхөн түүний оюун санаа, мэдрэмж, шийдлийг. Тэгэхээр нэг ёсондоо "Гэм Зэм" жүжиг бол М.Батболдыг үзүүлж байгаа юм. Монголд ямар шинэ найруулагч төрсөн бэ, хэр сэтгэдэг, боддог, шийддэг, дүрээ сонгодог, зохиолоо мэдэрсэн байна гэдгийг л харж байгаа юм. Өөрийгөө олон талаар үзүүлж, бүр нээлттэйгээр таниулсан М.Батболд тааруу найруулагч, таагүй хүн байна гэж хэн ч хэлэхгүй байх. Үйл явдал яах вэ гэхэд наад зах нь тайзны ерөнхий төрх, жүжигдийн байдлаас нь түүний талаарх хамгийн энгийн ойлголтыг харж, М.Батболд найруулагчийг таних боломжтой мэт.
Түүний театрын урлагт татуулсан гэрэлт сүүн зам уртаас урт болж, шинэ цагийн шилдэг найруулагчаар олон удаа шалгарах болтугай. Сайхан найруулагч төрнө гэдэг сайхан бүтээл ихээр үзэхийн л нэр байх. Түүний тархи, оюун, зүрх сэтгэлээс гарсан, мэдэрсэн час халуун, зүрх шархирам, өөрийг ойлгосон, өрөөр харсан, зэвүүн бүтээлд үзэгчид яарч очиж үздэг, хүлээдэш байхын ерөөл өргөе...
.jpg)
| Өөрчлөлтийн салхийг авчирсан найруулагч М.БАТБОЛД |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |