Б.Цэнд нь 1875 онд Өвөрмонголын Хөлөнбуйр аймагт Бавуудайн гурав дахь хүү болон мэндэлжээ. Багаасаа хятад, монгол, манж бичгийг сайтар эзэмшсэн бөгөөд бичээчээр ажиллаж байжээ. Мөн Богд хаант Монгол Улсын Засгийн газарт бичээчээс эхлээд яамны сайд болтлоо тушаал дэвшин ажиллаж байсан юм. Тэрбээр 1913 онд Долнуурын цэргийн хуаранд томилогдон байх үедээ Манлай ван Дамдинсүрэнгийн хамт Долнуурын байлдаанд оролцож гамин цэргийг цохиход идэвх зүтгэл гаргасан байна. Богд хаан түүний энэ гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж “Бодлогот баатар гүн” хэмээх цолыг 1912 онд хүртээсэн юм. Бодлогот баатар гүн Б.Цэнд ном зохиол уншиж судалдаг, бичгийн өндөр соёлтой, Монголын эртний хэл, хятад, манж хэлнээс гадна солоон, дагуур, орчоон хэлийг сайтар эзэмшсэн нь Монголын нууц товчоог орчуулахад хувь нэмэртэй байжээ.
“Монголын нууц товчоо”-г монголчууд Ц.Дамдинсүрэнгийн орчуулгаар илүүтэй мэднэ. Учир нь Цэнд Гүнгийн орчуулгаар 1997 онд анх Монголд хэвлэгдсэн бол Ц.Дамдинсүрэн гуай тус зохиолыг 1947 онд ном болгосон гаргасан байдаг. Гэхдээ Ц.Дамдинсүрэн гуай Герман, Оросын орчуулга зэргийг харьцуулан орчуулсан бол Цэнд Гүн Хятад эхийг барин тус зохиолыг 1917 онд орчуулж дуусгаснаараа хоёр зохиол ихээхэн ялгаатай юм. XX зууны эхэн үеийн Монгол улсын тусгаар тогтнол төр, бичиг соёлын түүхэнд тод мөрөө үлдээсэн Бавуудайн Цэндийн мэндэлсний 150 жил энэ онд тохиож буй. Ойн хүрээнд “Бодлогот Баатар Цэнд Гүн” ТББ, Чингис хаан Үндэсний музей хамтран Монголын нууц товчоог анх удаа хятад хэлнээс монгол хэлнээ хөрвүүлсэн Монгол төрийн мэргэн сайд Бодлогот баатар Б.Цэнд Гүний цээж баримлыг музейн эрдэм шинжилгээний номын сангийн уншлагын танхимд залжээ. Мөн энэ үеэр доктор профессор Г.Мягмарсамбуу “Монгол төрийн мэргэн сайд, Бодлогот баатар Бавуудайн Цэнд” хэмээх номоо Монгол-Англи хэл дээр хэвлүүлэн гаргаж нээлтээ хийсэн юм. Монголын түүх, уламжлал, соёлын өв болон Монголын нууц товчоо судлалыг дэмжих, сурталчилах зорилгоор “Бодлогот Баатар Цэнд Гүн” ТББ 2016 онд байгуулагдаж, түүний нэрэмжит шагналыг 2017 онд бий болгож МНТ судлал, Монголын түүх, уламжлал, соёлын өвийн чиглэлээр судалгаа хийж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачдад олгосоор байна.
| МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГ АНХ УДАА ХЯТАД ХЭЛНЭЭС МОНГОЛ ХЭЛ РҮҮ ХӨРВҮҮЛСЭН МЭРГЭН САЙД Б.ЦЭНДИЙН ТҮҮХ |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |