Саяхан бидний дундаас 104 настай баатар төрлөө. Түүний энэ өндөр насыг нь, эх орныхоо төлөө амь, биеэ үл хайрлан зүтгэсэн зүтгэл, ариун тэмцэл, хүртсэн цолыг нь бодохоор өөрийн эрхгүй бахархал, хайр төрнө. У.Доржпалам гуайн эх орныхоо төлөө 24-хөн настайдаа байлдаж байсан шиг дөнгөж 20 хүрсэн үү, үгүй юү гэмээр цэл залуухан эрсийн халуун амь, бүлээн цус, эр зориг, хүч чадал, хурц ухаан, хөлс, цус бүрийнх нь дусал дээр өнөөдрийн Монгол Улс бат бөх оршин тогтнож байгаа гэж бодохоор тэднээр бахархахгүй байхын аргагүй. Эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнол гэдэг чинь ямар их үнэ цэнээр олдсон бэ гэдгийг хэзээ ч мартаж болохгүйг ахмад дайчин У.Доржпалам гуай өөрийн нөр их хөдөлмөр, тэсвэр тэвчээр, туулж өнгөрүүлсэн амьдралаараа, 80 жилийн дараа хүртэж буй баатар цолоороо гэрчиллээ. Энэ бол түүний эх оронч тэмцлийнх нь илэрхийлэл, үеийн үед дуурсагдах алдар, бахархал, түүх мөн билээ. Тэрбээр 1945 оны Чөлөөлөх дайнд эх орны тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тулалдаж дараа нь, эх орондоо үнэнчээр зүтгэж, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж, батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Чөлөөлөх дайны ахмад дайчин, төр, захиргааны ахмад зүтгэлтэн, Хилийн цэргийн хил хамгаалах гүйцэтгэх албаны офицер билээ. Улсын баатар У.Доржпалам гуай эх орныхоо төлөө амьдралынхаа 50 гаруй жилийг зориулахдаа Хилийн цэргийн 12 дугаар отрядын туслах офицероос ажлын гараагаа эхэлж, Чөлөөлөх дайнд оролцон, сум, нэгдлийн дарга, Ардын Депутатуудын Хурлын хэлтсийн дарга хүртэл дэвшин ажиллаж байсан түүхтэй юм.

Ундрахын Доржпалам нь 1921 оны гуравдугаар сарын 14-нд Өвөрхангай аймгийн Баян Өндөр сумын нутагт малчин ард болох аав Ундрах, ээж Бүтэд нарын ууган хүү нь болж мэндэлсэн. Бага насандаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж сумандаа Монгол бичиг үсгийн бүлгэмд суралцаж Монгол бичигтэн болсон. У.Доржпалам нь 1939-1942 онд Улаанбаатар хотод хөдөө аж ахуйн техникумд малын бага эмч мэргэжлээр, 1942-1943 онд хилийн ба дотоодын цэргийн офицер бэлтгэх түргэвчилсэн сургууль, 1954-1957 онд Марксизм Ленинизмийн оройн дээд сургууль, 1962-1963 онд хөдөө аж ахуйн нэгдлийн удирдах ажилтны жилийн курс, 1970-1972 он намын дээд сургуульд суралцаж эдийн засагч мэргэжлээр төгссөн. У.Доржпалам нь 1945 онд МАХН-ын гишүүнээр элссэн бөгөөд одоог хүртэл МАН-д харьяалалтай байна. 1942-1959 онд хилийн цэргийн Замын-Үүд дэх 12, Хэрлэнгийн 31, Эрдэнэ цагааны 20 дугаар отрядуудад хил хамгаалах гүйцэтгэх албаны туслах ба ахлах офицер, 20 дугаар отрядын намын товчоон дарга, Засгийн газрын ордонд хамгаалалтын албаны ээлжийн дарга, Намын үүрийн дарга, Хамгаалах хорооны салбарын улс төрийн орлогч, Цэргийн оёдлын үйлдвэрт улс төрийн орлогч, Намын үүрийн даргаар 17 жил ажиллаад хошууч цолтой байхдаа цэргийн офицерийн албанаас чөлөөлөгдсөн Дээрх хугацаанд У.Доржпалам Замын-Үүд дэх хилийн 12 дугаар отрядаас 1945 онд Хятад улсын харьяаны Өвөрмонголыг Японы эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөх дайнд биечлэн оролцож ахмад дайчин болж 17 жил хүйтэн дайны хүнд бэрх он жилүүдэд эх орноос өгөгдсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлснийг төр засгаас үнэлж, Цэргийн хүндэт медаль, Алтан гадас одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одонгуудаар шагнасан байдаг.

У.Доржпалам 1959 оны дөрөвдүгээр сарын 1-нд МАХН-ын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын гарын үсэгтэй намын урилга илгээлтээр хөдөө аж ахуйд анх байгуулагдаж байсан “нэгдлийн удирдах ажилтнаар очих өгөгдсөн үүргийг нэр төртэй биелүүлнэ гэж итгэж байна” гэсэн төв хорооны үнэмлэхийг гардан авч 1959-1970 онд Төв аймгийн Эрдэнэсант, Дэлгэрхаан, Бүрэн суманд нэгдлийн даргаар 10 жил ажиллахдаа сүүлийн 1962-1970 онд Бүрэн сум нэгдлийн даргаар найман жил ажиллаж энэ хугацаанд улсаас таван жилээр өгөгдөж байсан төлөвлөгөөт даалгаврыг биелүүлэхэд улс орон даяар Оросд ялгуулсан октябрийн социалист их хувьсгалын 50 жилийн ой 1967 он, Лениний мэндэлсэний 100 жилийн ой 1968 он, Монголд хөдөө аж ахуйн нэгдэлжих хөдөлгөөний ялалтын 10 жилийн ой 1969 онуудыг угтсан социалист уралдааныг улс орон даяар өрнүүлэх он жилүүд тохиолдож гурван их ойг угтсан уралдаанд Төв аймгийн Бүрэн сум-нэгдэл жил бүрийн ажлын үзүүлэлтээрээ улсад 1967 1968 1969 онуудад тэргүүн байр эзэлж, Засгийн газар, Монголын үйлдвэрчний төв зөвлөлийн үүрт хадгалуулах дурсгалын туг, 20000 төгрөг, Намын төв хороо, Засгийн газар, Үйлдвэрчний төв зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны хамтарсан диплом, таван ханатай эрээн гэрээр Бүрэн сум нэгдэл нь шагнагдаж, аймгийн шагналууд давхцан ирсэн нь Бүрэн сум-нэгдлийн иргэн бүрийн баяр бахархалын илрэл болж тэрээр У.Доржпалам нь Алтангадас одонгоор шагнагдаж, 1970 онд өөрийн хүсэлтээр 50 насандаа сургуульд суралцахаар сум нэгдлийн даргаас чөлөөлөгдөж байжээ.

Лувсанцэрэнгийн Аюуш баатар нь 1922 онд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төржээ. 1945 оны наймдугаар сарын 19-нд цэргийн алба хааж байхдаа тус оны Чөлөөлөх дайнд оролцож, Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг тагнах үүргийг наймдугаар сарын 19-нд авч, их хүчээсээ түрүүлж, дайсны цэргүүдийг устгахаар зүтгэхдээ 11 удаа шархадсан ч дайсантай баатарлагаар тулалдсаар амь үрэгдсэн түүхтэй. Гэвч түүнд 1945 оны есдүгээр сарын 26-нд Монгол Улсын баатар цол нөхөн олгосон байдаг. Яг түүнтэй адил чөлөөлөх дайнд амь, биеэ үл хайрлан зүтгэж, дайсны цэргүүдтэй баатарлагаар тулалдаж явсан У.Доржпалам гуай 80 жиийн дараа баатарлаг мөн чанар, эр зориг, эх оронч үзлээ үнэлүүлж, олныхоо бахархал, хайрыг хүртэж, түүхийн үргэлжлэл боллоо.

У.Доржпалам дарга өвлийн цасан шуурганаар малчдаа эргэж явтал нэг малчны эсгий гутал цоорчихсон, ороолт нь цувчихсан явахыг хараад өөрийнхөө өмсөж явсан памбагар цагаан гутлаа тайлж өгчихөөд өнөөх онгорхой гутлын нь авч өмсчихөөд ажиггүй явсан гэдэг. Малчнаа гэсэн даргын энэ мэт сэтгэл өнөө ч нутгийнхан дунд домог болон яригддаг тухай нутгийнхан нь хуучилдаг юм билээ. У.Доржпалам гуай 1972-1987 онд Төв аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд аж ахуй дотоод аппаратын санхүү хариуцсан хэлтсийн даргаар 15 жил ажиллаж Нутгийн захиргааны ордоны хоёр давхар өргөтгөлийн барилгыг бариулаад хөрөнгө мөнгө хэмнэх зорилгоор аймгийн даргын захирамжаар дотоод аппаратын хэлтсүүдийн хооронд болзоот уралдаан өрнүүлж захиргааны ажилтаны голлох хүчнээр ажиллах хүчнийг бүрдүүлж барилгын хэлтсийн гурван мэргэжилтний заалтаар 1981 онд ганцхан жилд багтаан бариулж ашиглалтанд оруулж АДХ-ын гүйцэтгэх захиргааны хуучин барилга, шинэ өргөтгөл, чуулганы танхим, зочид буудал зэргийн өрөө тасалгаа нэг бүрийг иж бүрэн шинэчлэн тохижуулж ордон байрны арын ба нүүрэн талд ногоон мод ургуулан ойжуулж аппаратын ажилтны ажиллах нөхцлийг сайжруулж хангасан юм. Энэ хугацааны ажлын амжилт үнэлэгдэж У.Доржпалам нь гурав дахь удаагаа "Алтан гадас" одонгоор шагнагдаж аймгийн хүндэт дэвтэрт бичигдэж, Монголын үйлдвэрчний төв зөвлөлийн зардлаар 1981 онд ардчилсан Герман улсан 30 хоногийн амралтанд явж байжээ. У.Доржпалам нь Монголын ахмадын холбоо шинээр анх зохион байгуулагдахад Монголын ахмадын гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогдож Төв аймгийн ахмадын хорооны зохион байгуулагч бөгөөд Зуунмод хотын ахмадын хорооны даргаар 1991-2002 онд ажиллаж энэ гурван удаагийн сонгуульт ба томилолтын хавсарсан ажлын үр дүнг үнэлж 2000 онд түүнийг Төв аймгийн Хөдөлмөрч манлай ахмадаар шалгаруулж, Хүндэт өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж байв. У.Доржпалам 2004-2011 онд нийслэл Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд амьдрах хугацаандаа өөрийн сайн дураараа иргэнийхээ үүргийг биелүүлж Иргэдээ аюулгүй орчинд амьдруулах, эрүүл мэндэд нь тус дэм хүргэх, хүнс барааны үнийн өсөлтийг тогтворжуулахад чиглэсэн зарим ажлууд хийсэн байдаг. Үүнд, Дамбадаржаагийн гүүрээс хойш салхит дахь 117 дүгээр сургуулийн хооронд Сэлбэ голын баруун эрэгт 2.5 киллометрт үерийн хамгаалалтын бетон далан, дунд нь 40 метрийн явган хүний гүүрийг бариулах талаар нийслэлийн удирдлагуудад өргөдөл хүсэлт гаргасны дагуу 2011 онд уг ажил хийгдэж ашиглалтанд оруулснаар олон тооны өрх айлуудл үер усны аюулгүй орчинд амьдрах эрх хангагдаж, голын хоёр талын гүүрээрээ зорчих боломж хангагдсан. Эрүүл мэндийн даатгалаар иргэдэд хөнгөлөлттэй үнээр 107 нэр төрлийн эм ЗС 50 хөнгөлөлттэйгээр олгогдож байсныг эрүүл мэндийн сайдад өргөдөл хүсэлт гаргаснаар эмийн нэр төрлийг 362, хөнгөлөлтийг нь 50-80 болгож өөрчлөн хэрэгжүүлж эхэлснээр иргэдийн эрүүл мэндэд маш том тус дэм болсон. УИХ-д хүнс барааны үнийн өсөлтийг тогтворжуулах талаар удаа дараа хүсэлт гаргасны дагуу 2010 онд өрсөлдөөний шинэчилсэн хууль найруулан батлагдаж одоог хүртэл мөрдөгдөж, иргэдэд тус нэмэр өгөөжөө өгсөөр байна. Энэ тухай УИХ-аас У.Доржпаламд бичгээр хариу ирүүлжээ. Сүхбаатар дүүрэгт У.Доржпалам нь 2011 оноос одоог хүртэл амьдрахдаа дараах зарим ажлуудыг санаачилснаар доорхи ажил хийгдсэн. Үүнд, 11 дүгээр хорооны огт танихгүй иргэн Энхтөрийн дөрвөн удаагийн төрөлтөөр найман ихэр хүүхэдтэй болсон гэр бүлд тус дэм болон нийслэлийн удирдлагад удаа дараа хандаж байсны үр дүнд 2014 онд түүний хүсэлт биелэлээ олж гэр хороололд амьдардаг байсныг нийслэлийн хөрөнгөөр 3 өрөө шинэ байранд оруулсан нь буянтай үйлс болсон. Дамбадаржаагийн рашаан булгийн ойр орчмын айлууд өвөл болгон булгийн усанд орон байр нь автан хүнд байдалд ордог байсныг уснаас хамгаалах далан байгуулах, булгийг тохижуулж иргэдийг очиж ядардаагаа тайлах орчныг бүрдүүлж тохижуулахыг нийслэлийн удирдлагуудад удаа дараалан өргөдөл гаргаснаар биелэлээ олж айлууд усанд автахаас далангаар хамгаалагдаж уг булаг нь ч хүмүүс очиж алжаалаа тайлах дуртай газрын нэг болж чадсан. Энэ ажлыг дүүрэг, нийслэлээс хамтран гүйцэтгэж биелүүлсэн. Долдугаар хорооны подвольд байгаа албаны байр, өрхийн эмнэлэгийн өмнөх ногоон байгууламжинд усан оргилуур байгуулж эргэн тойрны байрнуудын оршин суугч иргэдийн ая тухтай байх нөхцлийг бүрдүүлэхээр нийслэл дүүрэгт өргөдөл хүсэлт удаа дараалан гаргасаар биелэлээ олж 2015 онд ашиглалтанд орсон. МҮОНТ-ийн өглөөний нээлт, шөнийн хаалтаар МУ-ын Төрийн дуулал тогтмол дуулдаг байсан уламжлал тасраад олон жил болсныг сэргээж дуулуулж байх удаа дараалан хүсэлт гаргаж байсны дагуу 2013 онд шөнийн хаалгаар 2015 өглөөний нээлтээр төрийн дуулал дуулуулж эхэлсэн. Энэ нь иргэдийн оюуны бахархал, сэтгэл зүйд эерэг сайнаар нөлөөлсөн. Мөн Сүхбаатарын талбайн урд хэсэг ба хонхтой цэцэрлэгийн аль нэгэн нь усан оргилууртай болгох санал санаачлагууд гаргаж байсан нь 2020 онд биелэгдэн Сүхбаатарын талбайн өмнөд хэсэгт уcан оргилуур баригдаж иргэд, олон нийтийн очих дуртай газруудын нэгт тооцогдож байна. У.Доржпаламын дээрх санал санаачлагууд нь удирдах байгуулагуудад үнэлэгдэж 2012 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Тусгаар тогтнолын одонгуудаар шагнагдах үндэслэл болжээ. Төр засаг, түмэн олондоо туслахаар шинэ шинэ санаачлагыг гаргаж, олон олон буянтай үйлс бүтээж чадсанаараа ард олон, ялангуяа хүүхэд залуучуудынхаа бахархал, талархлыг хүлээсэн нам, төрийн хариуцлагатай алба хаагч, иргэний нийгмийн идэвхтэн гишүүн, өдгөө 104 настай Ундрахын Доржпалам гуайн 80 жилийн хичээл зүтгэл, хүч хөдөлмөр, санал санаачилгыг улсаас үнэлсэн нь энэ билээ. Одоо түүнийг 70 настай охин нь асран хамгаалж, сайхан амьдарч байна.
| ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ 24-ХӨН НАСТАЙДАА БАЙЛДАЖ, УЛСЫНХАА ХИЛИЙГ 17 ЖИЛ МАНАСАН У.ДОРЖПАЛАМ ГУАЙ 80 ЖИЛИЙН ДАРАА УЛСЫН БААТАР БОЛСОН НЬ |
|
Ү.Нандин-Эрдэнэ “Бахрейн-2025”-ын дугуйн 12 км-т IX байрт орлоо
2025-10-26 16:56:36
Спорт өрөлтийн тамирчид Азийн аваргаас 2 алт, 8 мөнгө, 19 хүрэл медаль хүртлээ
2025-10-26 16:42:57
2025-10-26 16:33:46
Сурагчдын шатрын Азийн аваргаас “Стейниц” академийн хүүхдүүд медаль хүртлээ
2025-10-26 15:57:22
"Алтан цом"-ын төлөөх бөхийн барилдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2025-10-26 15:32:22
Б.Номин-Эрдэнэ, Ж.Мягмарсүрэн нар Зүүн Өмнөд Азийн хагас марафонд IV байрт орлоо
2025-10-26 15:01:52
МУГЖ Т.Ариунаа "Зүрх асна" тоглолтоо Дарханд тоглоно
2025-10-26 14:42:22
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
2025-10-26 12:41:21
Төв аймгийн Зуунмод сумд 2-10 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгохоор болжээ
2025-10-26 12:29:36
ХҮНД МЕТАЛЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЕС ДАХИН НЭМЭГДЛЭЭ
2025-10-26 12:24:25
Залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадамд жюү жицү-гийн баг мордлоо
2025-10-26 11:43:56
Залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадмыг жүдочид зорилоо
2025-10-26 11:30:02
ХАМТДАА БАЙСАН ГЭРЭЛТ ӨДРҮҮД, ХАА БАЙСАН ЖИЛИЙН ТЭРТЭЭД...
2025-10-26 09:10:50
“И спорт”-ын тамирчид “Бахрейн-2025” наадамд өрсөлдөнө
2025-10-26 07:50:00
2025-10-26 07:41:00
А.Бат-Оргил “БАХРЕЙН-2025”-ын наадамд амжилттай уралдлаа
2025-10-26 07:32:00
Б.Өлзийтнаран “БАХРЕЙН-2025”-ын наадмаас мөнгөн медаль хүртэв
2025-10-26 07:20:00
Элсний волейболын баг “БАХРЕЙН-2025”-ын наймд шалгарч, тэмцээнээ өндөрлөв
2025-10-26 07:10:00
Эрэгтэй 3х3-ын баг АНЭУ болон Йорданыг багийг хожиж хэсгээ тэргүүлэв
2025-10-26 07:00:00
ТЕНДЕРЧИН ТНБД-1: ГАШУУНСУХАЙТ БООМТЫН ХАЛААЛТЫГ АҮЭБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ДАШПҮРЭВ ХАРИУЦАЖ БАЙНА
2025-10-26 07:00:00
Д.ГООМАРАЛ: ААВ МИНЬ НАМАЙГ "ТАЙЗАН ДЭЭР ХАЛУУН ЗҮРХТЭЙ, ХҮЙТЭН ТАРХИТАЙ ДУУЛААРАЙ" ГЭЖ ЗАХИСАН
2025-10-26 07:00:00
ТАНИЛЦ: АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ДАМДИННЯМЫН ҮЕЭЛ С.МӨНХБАТЫН ХАМТРАГЧ С.АНХБАЯРЫН “ЭРДЭНЭТ”-ЭЭС ТҮҮЖ БУЙ ТЕНДЕРҮҮД
2025-10-26 07:00:00
ХАЙРЫН НЭР НЬ ЭЭЖ
2025-10-26 07:00:00
СЭТГЭЛИЙН ЗӨВӨӨР ЦАГИЙН ХАТУУГ...
2025-10-26 07:00:00
Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 19.4 хувиар өсжээ
2025-10-25 15:15:11
"Монгол хаан" жүжгийн Хүчирийн дүрийг жүжигчин О.Майдарравжаа бүтээж байна
2025-10-25 13:20:18
Монгол Улсад сурагчдын шатрын Азийн аварга эхэллээ
2025-10-25 13:20:12
ҮЗЭГЧДИЙН ХАЙРТАЙ АРИУНААТАЙ ДУМААГИЙН ДҮРЭЭР УУЛЗАХ САЙХАН БАЙЛАА
2025-10-25 11:18:55
"Хунт нуур" балетыг өнөөдөр, маргааш тоглоно
2025-10-25 10:20:00
Ж.Цэрэнлхам радио спортын ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ
2025-10-25 09:59:25
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх санал асуулга маргааш орой хүртэл үргэлжилнэ
2025-10-25 09:44:11
Б.Бэлгүтэй “БАХРЕЙН-2025” Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2025-10-25 09:09:44
2025-10-25 09:04:19
Сагсан бөмбөгийн өсвөр үеийн “U11” насны улсын аварга өндөрлөв
2025-10-25 07:30:00
“БАХРЕЙН-2025”-ын элсний волейболд манай охидын баг шигшээ наймд шалгарлаа
2025-10-25 07:20:00
БГД-ийн үндэсний бөхийн баг хотын аваргын дэд байрт шалгарлаа
2025-10-25 07:10:00
Ч.СЭМБЭЭ: ААВ МИНЬ ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ҮЙЛСЭД 42 УДАА ОРОЛЦОЖ, ДОЛООН УДАА ХҮНД БҮСЛЭЛТЭД ОРЖ, ГУРВАН УДАА ДАЙСАНДАА БАРИГДАЖ АМЬД МУЛТАРСАН Ч ХЭЧНЭЭН ӨДӨР ХООЛ УНДГҮЙ ЯДАРЧ ЯВСНЫГ НЬ ТААШГҮЙ
2025-10-25 07:02:37
Д.БАДАМ: МОНГОЛ ЗУРГААР ӨВ СОЁЛОО АМИЛУУЛЖ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ УРАН СЭТГЭМЖЭЭРЭЭ УРИН ЗАЛДАГ
2025-10-25 07:00:00
ТАНИЛЦ: БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТОП ЗУРГААН ТЭРБУМТАН
2025-10-25 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2025-10-25 07:00:00
Н.НАРХАЖИД: “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР” КИНО ХАЙР ДУРЛАЛ ЗӨВХӨН АЗ ЖАРГАЛ ГЭСЭН ҮГ БИШ, ХҮНЭЭС ИТГЭЛ, ТЭСВЭР ТЭВЧЭЭР, ХҮЛЭЭЛТ ШААРДДАГ ГЭДГИЙГ ХАРУУЛАХ БОЛНО
2025-10-25 07:00:00
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2025-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |