• Өнөөдөр 2025-05-17

ОЮУТАН, СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА ХИЙЖ БОЛОХ ЗҮЙЛС

2025-01-09,   282

         Оюутан, сурагчид өвлийн амралтаараа хийж болох дараах 10 зүйлийг санал болгож байна.

1. АГААРТ ГАРАХ 
 
          Өвлийн улирлын сайхныг мэдрүүлдэг зүйлсийн нэг бол яах аргагүй уул бүрхсэн их цас билээ. Утаанаас түр ч гэсэн салж найзууд, гэр бүлээрээ аарцаа чанаад, ууланд гараарай.
 
 
 
2. ТҮҮХИЙН МЭДЛЭГЭЭ ТЭЛЭХ
 
Түүхээ мэдэхгүй хүн ойд төрсөн сармагчин лугаа адил гэдэг. Түүхийн мэдлэгээ тэлж, найз нөхдөөрөө музей ороорой.
 
 
 
3. БУЖО ХӨТЛӨХ
 
  Өнгө өнгийн харандаа, үзгээр өөрийн хүссэн дүрс зургаа зурж хөтөлнө. Бужо хөтөлснөөр хүний бүтээлч сэтгэлгээ хөгжиж, өөрийн тавьсан зорилтоо биелүүлэхэд тус болно.
 
 
 
4. ДААЛГАВАР БИЕЛҮҮЛЭХ
 
            “Шинэ он, шинэ би”-гээ бий болгомоор байвч чухам яаж гэдгээ мэдэхгүй байвал өөртөө болон найзуудтайгаа даалгавар зохиогоорой. Жишээ нь, өдөрт 30 мин ном унших, муу зуршлаасаа бага багаар гарах зорилгоор хийжүүлсэн ундаагүй долоо хоног, өдөр бүр нэг зүйл хийх сорилтууд гэх мэт юу ч байж болно. Мөн заримдаа өөрийгөө урамшуулахаа мартав аа.
 
5. ШҮҮГЭЭГЭЭ ЯНЗЛАХ
 
        Юуны түрүүнд шүүгээнээсээ бүх хувцас, аксесуараа гаргаж ирээрэй. Цаг хангалттай байгаа тул бүх зүйлсээ нэг нэгээр нь өмсөж зүүгээд танд хэрэгтэй, биед тань эвтэйхэн эсэхийг сайн тунгааж бодохыг зөвлөж байна.
 
 
 
6. СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХ
 
        Амралт бол бие галбираа хөгжүүлэхэд хангалттай хугацаа юм. Гэртээ амрангаа тав тухтай орчинд дасгал хийх нь спорт танхимд хичээллэснээс дутахааргүй үр дүн өгдөг байна. Гол нь дасгалаа тууштай хийх нь чухал юм шүү.
 
 
7. ШИНЭЭР ХЭЛ СУРАХ
 
      Та уйтгартай дүрэм сурахыг хүсэхгүй байгаа бол гадаад хэл дээр цуврал үзэх, ном унших, гадаад хүмүүстэй олон нийтийн сүлжээгээр харилцах зэрэг олон боломжоос сонголт хийж, шинэ хэл сураарай.
 
8. ДЭЛГЭЦЭЭС ЗАЙЛСХИЙХ
 
   Амралтаараа гар утас, дэлгэцээс хөндийрч илүү утга учиртай зүйлсэд цагаа зориулаарай. Жишээ нь удаан хугацаанд уншихаар төлөвлөсөн ч дуусгаж чадаагүй номоо уншиж, тэмдэглэл хөтлөх.
 
 
9. ХОББИГОО ХӨГЖҮҮЛЭХ
 
     Хоббигоо хөгжүүлэх нь тархиныхаа ихэвчлэн ашигладаггүй хэсгийг ажиллуулах боломжийг бидэнд олгодог. Эдгээр нь хүний харах өнцгийг өөрчилдөг бөгөөд хамгийн бүтээлч санаа төрөх оргил үе болдог.
 
 
10. ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ
 
     Рашаан сувилалд явах, массаж хийлгэх, гоо сайхандаа анхаарах зэргээр өөртөө анхаарал тавьж стресс ядаргаагаа тайлан, хичээлийн жилдээ өөрийгөө бэлдэх нь чухал юм.

ОЮУТАН, СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА ХИЙЖ БОЛОХ ЗҮЙЛС
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188