23 жилийн өмнө.
Манайх намаржаа руугаа маргааш нүүх гэж байгаа. Гэрийнхээ аяга шанага, жаазтай зураг, толь, бурхан тахил гээд хамаг л хагарах эд зүйлээ ор хөнжлийн даавуу, өвөөгийн хэдэн дээлэнд аминдаа л ороолоо. Өвөө голын айлуудтай уулзаж, хадлан бордоогоо асуухаар мордсон. Манайх энэ жил Цагаан-Усандаа өвөлжиж, тэндээ хадлангаа авна. Багануураас ирсэн эмээгийн хамаатнууд өчигдөр буцсан. Айлчин олонтой учраас өвөө бид хоёр барагтай л гэртээ байсангүй. Нэг нь хониныхоо захад, нөгөө нь голын эрэг дээр өнжлөө. Эмээг маань өвөө бид хоёртой уулзуулахгүй шахам ажилтай байлгасан зочид гэртээ харихаар явтал Арангатын хөндий маань нам жим болчих шиг санагдаж билээ.
Өвөө, эмээ бид гурав үүр хаяараагүй байхад боссон. Тасагт сүүгээ эрт тушаахаас гадна үнээ, тугалаа эрт бэлчээвэл орой сайн сүү гарна гээд угаасаа л эрт босдог юм. Арангатын голын хамгийн эртэч нь манайх. Жаахан нойрмоглохоор эмээ “Миний хүү босоорой, босоорой. Эмээ нь тасгаас амттай юм авч өгнө шүү” гээд нойтон гараараа нүүр арчина. Бид хоёрыг ийн эрхлэлдэж, нэгийгээ аргадаж байхад өвөө хэдийнэ үхрүүдээ хурааж ирээд, эхний үнээгээ ивэлгэж байгаа. Эмээ намайг босох хооронд саалийн хувингуудынхаа ирмэгт цөцгийн тос түрхээд, дээл, гутлыг минь ор руу шидчихээд зэл рүүгээ явна. “Хүү минь ээ, бос бос, түргэл түргэл” гэчихээд яваад өгнө. Арай гэж босоод гэрийнхээ гадаа гараад ирэхээр өвөө, эмээ хоёр “Хувингаа авахдаа гараа угаагаарай” гээд чангаар хэлнэ. Энэ үгээ өдөр бүр хэлнэ. Үнээнийнхээ дэлэнд бохир гартай хүрч болохгүйг намайг үнээ саадаг болсон цагаас хойш л хэлж байгаа юм.
Наадмаас хойш тасгаас сүүний мөнгөө аваагүй учир эмээ бид хоёр өвөөг дагаад тасаг руу явлаа. Өвөө бор морьтойгоо тэрэгтэй сүүгээ чирээд, эмээ бид хоёр тугалаа гол руу оруулчихаад араас нь алхлаа. Тасаг тарах гэж байгаа, дээрээс нь сүүний мөнгө буух учраас сумын төвөөс бараа иржээ. Эмээ надад улаан канттай, цагаан ноосон цамц, шивээстэй бохь, чавга, бугуйвч шиг хэлбэртэй гаа, өвөөд дүнсэн тамхи, гэртээ шанага, саван, бок, ойр зуурын хүнс, өөртөө дурдан бүс авчээ. Эмээ олноос зайдуухан сууж байсан өвөө бид хоёрыг дуудаад “Та хоёр бидон, савандаа усаа аваад явж бай. Хүүгээ сундалдаад яв. Би Намсрайжав ахынхаар орчихоод очъё” гэв. Намаржаа руу нүүх гэж байгаа учраас голынхоо хөгшнийг эргэчихээд очих санаатай бололтой.
Өвөө зуслангаа, хашаа хороогоо янзалж, ирэх жил хүртэл адуу, мал орохооргүй болгох юм. Бат ах өвөөгийн хэдэн тэмээг олж ирээд, манайхыг нүүлгэнэ. Хэд хоногийн өмнө өвөө хониндоо яваад, эмээ айлчдад хоол, цай болж байсан. Манай хоёр завгүй учраас хонины бууц цэвэрлэх хүн байдаггүй. Уг нь өвөө бууцаа хусаж өгөөд, би чадахаараа чирч асгадаг юм л даа. Тэр өглөө гэрт олон хүн байгаа хэрнээ хашааны минь бууц хэвээрээ. Тэгээд өвөөг ирэхээс өмнө бууцаа цэвэрлэж байя гэж бодоод хонины хашаа руу орлоо. Жаахан, жаахан газарт бууцаа овоолоод, савандаа хийгээд чирч байсан чинь эмээ хүрч ирээд “Миний хүү нуруу нугасаа эвгүй болгочихно, боль” гэж хэлэхээр нь “Өвөө маань л ирээд цэвэрлэх болно” гэсэн чинь эмээ бөөн баяр болж билээ. “Миний хүү ёстой мундаг” гээд магтаад л байна. Тэр өдөржин гэрт байсан зочид, голынхон, орой тасагт таарсан хүмүүст миний хэлсэн үгийг ярьсан. Өвөөг гэрт орж, гарах тоолонд хэлж байгаа юм. Бараг л сумын төв рүү аав, ээжид захиа бичих нь холгүй байж билээ. Найман настай байхдаа хэлсэн миний энэ үг, үйлдэл өвөө, эмээг минь ийм олон өдөр баярлуулсан.
Зунжин бужигналдаж, хашаа л хараа сунгана энүүхэнд байх айлууд бүгд нүүх бэлтгэлдээ оржээ. Хадуур, тармуураа бэлдээд, адуугаа хурааж, Арангатын голын эргээр цагаан цаваг, гэрийн хөшгөө угаагаад дэлгэжээ. Эмээ бид хоёр хавар бүгдийг нь угаагаад хураачихсан учраас намаржаа руугаа нүүхэд бэлэн. Уг нь манайх намаржаа руугаа есдүгээр сар гаргаад нүүдэг юм л даа. Гэхдээ энэ жил наймдугаар сарын 29-нд нүүнэ. Намаржаандаа хоёр хоночихоод өвөө намайг сумын төв хүргэж өгнө. Учир нь би энэ намар сургуульд орж байгаа юм. Бид гурав баяртай байгаа ч бие биенээсээ сална гэхээр намрын налгар өдөр өвлийн жиндүүхэн өдөр шиг санагдаж байна. Хацраа хайруулчихаад, хунгар цаснаас гарч чадахгүй байгаа юм шиг дааруулж байсан. Өвөө “Миний хүү яваад өгнө. Яана даа, яана” гэхээр эмээ “Заа, чи яах гэж тэгдэг юм. Аав, ээжтэйгээ очиж амьдралгүй яадаг юм. Битгий хүүхэд үймүүлээд бай” гэнэ. Төд удалгүй эмээгийн хоолой нь зангираад явчихна. Тэр хоёр намайг тэр намар сумын төв явуулах гэж өчнөөн үймэрсэн. Өвөөгийнхөө тамхины үнэрийг мартахгүй гээд би зөндөө удаан гаансыг нь үнэрлэж, гэрийнхээ хатавчинд уйлж суусан даа.
Тэр намраас хойш өвөө, эмээ сумын төвийн айл болтлоо наймдугаар сарын сүүлчээр намаржаа руугаа нүүдэг болсон. Усны шувууд буцаж, хээрийн салхинаас өөр аниргүй өдрүүдийг намаржаандаа мэдэрдэг учраас тэд надтай хамт байхыг хүсдэг байсан юм.
Намрын ийм сэвэлзүүр салхитай өдрүүдэд айлууд намаржаа руугаа нүүж байгаа. Өвөө, эмээ шиг минь хөгшчүүл галынхаа ач, зээг сумын төв рүү “алдчихаад” уйлж суугаа байхдаа гэж бодлоо. Бүр сэтгэл нь хоосорчихоод байгаа зүг рүү нь хараа сунгаж буй даа.
| НАМАРЖАА |
|
Н.УЧРАЛ: Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ
2025-11-15 15:24:56
Э.БОЛОРМАА: МАН-ын Их хуралтай холбогдуулж улс төржиж байна гэж харж байна
2025-11-15 14:46:03
П.АНУЖИН: Ард түмнийхээ амьдралыг мэддэг хүн сонгогдох нь чухал
2025-11-15 14:23:40
Л.Оюун-Эрдэнэ: 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах ерөөл дэвшүүлье
2025-11-15 14:04:51
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫН НЭЭЛТ ЧЕХ УЛСЫН ПРАГА ХОТНОО БОЛЛОО
2025-11-15 13:48:55
Д.Амарбаясгалан: МАН-ын шинэ дарга ялалтын буухиаг үргэлжлүүлнэ гэж итгэж байна
2025-11-15 13:43:38
Г.ЗАНДАНШАТАР: Энэ удаад бид ард түмнийхээ амьдралыг сайжруулсан бодит ажлаараа ялалт байгуулна
2025-11-15 13:37:47
Х.Нямбаатар: Нийслэлчүүдэд өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд МАН-ын даргад нэр дэвшихгүй
2025-11-15 12:45:58
Г.ТЭМҮҮЛЭН: ҮЗЭЛ САНААНЫ ЭРГЭЛТ ХИЙХ ИХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
2025-11-15 12:28:38
Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
2025-11-15 12:16:21
Ч.НОМИН: Эрх мэдлийн эсрэг эцсээ хүртэл сөрөн зогссоныг нийгмээрээ харлаа
2025-11-15 11:15:00
Н.СҮХБҮРЭН: БИ ЭХ ОРНЫХОО ИРЭЭДҮЙД ИТГЭЛТЭЙ БАЙДАГ. ТИЙМЭЭС ИРЭЭДҮЙН ОЮУНЛАГ МОНГОЛ УЛСЫГ БҮТЭЭЛДЭЭ ШИНГЭЭХИЙГ ХИЧЭЭДЭГ
2025-11-15 09:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2025-11-15 09:00:00
ХӨРШ
2025-11-15 09:00:00
АНХНЫ ПАРЛАМЕНТЫН АЖИЛСАГ ХОЁР
2025-11-15 09:00:00
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.ЛХАГВАСҮРЭН найрагчийн гэргий С.БААСАН: Хань минь намайг насаараа эрхлүүлсэн
2025-11-15 09:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ҮРГЭЛЖИД ИРНЭ
2025-11-15 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -14 ХЭМ ХҮЙТЭН
2025-11-15 06:00:00
ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ
2025-11-14 18:35:40
Цаг агаарын үзэгдлийн мэдээлэл
2025-11-14 16:38:37
Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа
2025-11-14 16:06:23
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын багуудтай уулзалт зохион байгууллаа
2025-11-14 15:13:15
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-14 14:47:37
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын барилгын ажил 89 хувьтай байна
2025-11-14 14:20:33
Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 13:49:14
Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
2025-11-14 13:27:26
Б.ЖАРГАЛАН: Татварын ачаалал бууруулах тал дээр хүлээлтэд хүрсэнгүй
2025-11-14 12:53:28
"Moon dance" хамтлаг ДАШТ-д оролцохоор Герман Улсыг зорилоо
2025-11-14 11:59:39
Баян-Өлгий, Увс, Ховдын нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 11:43:28
Увс аймгийн "Аваргуудын нэрэмжит" барилдаан энэ сарын 29-30-нд болно
2025-11-14 11:39:13
БУСДААС ӨӨР БАЙНА ГЭДЭГ ИЧИХ ЗҮЙЛ ОГТ БИШ
2025-11-14 11:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ АВСТРИ УЛСЫН НИЙСЛЭЛ ВЕНА ХОТОД БОЛЛОО
2025-11-14 09:42:48
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-11-14 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2025-11-14 07:00:00
Э.ЛХАГВА-ОЧИР: МОНГОЛ ХҮН Л НАЙМАН МЕТРИЙН ӨНДӨРТ ХАМГААЛАЛТГҮЙ УРАН НУГАРЧ ЧАДНА
2025-11-14 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2025-11-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт -2 хэм хүйтэн байна
2025-11-14 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2025-11-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |