• Өнөөдөр 2025-05-24

ТЭНГЭРТ ХАДСАН ҮНЭТЭЙ ГАНТИГ БРОДЮРЫН ШАХААНЫ АРД НУУГДСАН ҮНЭНИЙ МӨРӨӨР

2024-08-31,   10779

    Нийслэлийн дарга нар жил бүр бродюр сольдог. Эвдэрсэн, эвдрээгүй хамаагүй солиод л байна. Хуучныг шинээр солилоо гээд явган хүний зам сайжирсан зүйл ер үгүй. Бөөнөөрөө  хэлхэлдээд алхчих боломжгүй нарийхан гудамжаар нэгнийгээ дайрчих шахсан хэвээр. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад замын ажлаа дуусаагүй, тоос, шорооноосоо салаагүй байна. Сүүлийн жилүүдэд зам засварын ажлыг дагаад бродюрын асуудал нэлээд газар авах боллоо. Өөрөөр хэлбэл, жил бүр бродюртай холбоотой гомдол санал олон нийтийн сүлжээгээр цацагдаж, олны анхааралд орох болсон. Тиймээс энэ жил нийслэлийн хэмжээнд хэчнээн авто зам засаж, хэчнээн бродюр сольсон талаар сурвалжилсан юм. Хамгийн сонирхолтой нь, автозамынхан өнгөрсөн жил зассан бродюраа энэ жил дахиад л сольдог гэнэ. Учир нь Нийслэлийн Замын хөгжлийн газрынхны  хамаарал бүхий этгээдүүдийн компани ямар ч өрсөлдөгчгүй тендер авч, "Амташсан хэрээ 13 дахина" гэдэг шиг жил бүр автозамын бродюр солих нэрээр мөнгө “идээд” сурчихсан  гэх яриа ч цөөнгүй бий. Тэдний энэхүү мөнгө угаах аргыг хэн ч анзаардаггүй иргэд жил бүр автозам засаж, бродюр сольж байвал сайн гэж боддог. Гэтэл улсын мөнгийг чимээгүй иддэг хамгийн том мафи бол "Бродюр солино" гэх хоёрхон үгний цаана нуугддаг гэх. 

ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭН Б.ГАНБАТ: ЭНЭ ЖИЛ ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛД 37.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН

Нийслэлийн Замын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Б.Ганбатаас тодрууллаа. 

-Энэ жил Замын хөгжлийн сангийн хөрөнгөөр хэчнээн байршилд зам засварын ажил хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Зам засварын ажилд зөвхөн бродюр солих ажил байдаггүй. Эхлээд бродюраа засаж, тэгшлээд, солихыг нь солиод замынхаа хучилтыг хийдэг. Зам засварын хамгийн эхний ажил бол хашлагаа хуулж, өндөрлөөд хучилтынхаа түвшинд тааруулж хийдэг. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр болон бусад санхүүгийн эх үүсвэрээр зөвхөн бродюр солих ажил төлөвлөгддөггүй. Зам засварын ажилтай уялдаж, хамт хийгддэг. Тэгэхээр олон нийтийн сүлжээгээр иргэдийн бичиж, шүүмжилж буй шиг эвдэрч, хуучираагүй бродюр сольсон асуудал байхгүй. 

-Замын хучилт буюу өндөрт тохируулж, бродюур сольдог гэлээ. Үндсэн стандарт нь ямар байдаг вэ?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хашлагийн  8422006 гэсэн стандарт мөрдөгддөг. Үүний дагуу хашлага суурилуулах ажил үргэлжилдэг. Автозамын салбарт 317 төрлийн стандарт мөрдөгдөж байгаа. Үүний 200 гаруй нь олон улсын стандарт үлдсэн нь үндэсний стандарт байдаг. 

-Энэ жил нийслэлийн Замын хөгжлийн газраас 17 байршилд зам засварын ажил хийх төлөвлөгөөтэй байсан. Одоогийн байдлаар хэчнээн байршлын зам засварын ажил үргэлжилж байна вэ?

-15 байршилд хийх ёстой байсан зам засварын ажил бүрэн дууссан. Нэг ажил нь зураг төслийн шатандаа, нөгөөх нь Дүнжингарав худалдааны төвийн урд талын замын хучилтын ажил үргэлжилж байгаа. Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хийхээр төлөвлөгдсөн ажил 90 гаруй хувьтай байна. Наадмын үеэр зам засврын ажил эрчимтэй хийгдсэн. Замын сангийн хөрөнгөөр хийгдэх ажлаас гадна нэмэлт ажлууд бий. Тэдний засварын ажил эхэлчихсэн байгаа. 

-Замын хөгжлийн сангийн хөрөнгөөр засварлах 17 байршилд хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?

-37.8 тэрбум төгрөгөөр 19.5 километр замын засварын ажлыг хийсэн. 

-Эвдрээгүй хашлагуудыг чулуун хашлагаар сольж байна гэх яриа олны дунд гарсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Бага тойруугийн чулуун хашлагатай замынн 2011 онд хийж байсан. Энэ жил тухайн байршлын замыг засахдаа хашлагийг нь сугалж, стандартын дагуу өндөрлөөд буцааж суурилиулсан. Тэмдэг, тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэсэн. Чулуун хашлага нь бетонон хашлагын бодоход олон жил болдог. 

Энэ жил хэчнээн байршилд чулуун хашлага хийж, замыг шинэчилсэн бэ?

-Тухайн замын хийц, бүтэц, хөдөлгөөний эрчимээс шалтгаалж, зураг төсөл гаргахдаа ямар хучилттай, ямар хашлагатай зам  засварын ажил хийх вэ гэдэг нь батлагдсан зураг төслийн дагуу засварын ажил хийдэг. Энэ жилийн зам засварын ажилд чулуун болон бетонон хашлага ашигласан. 

-Энэ жил зам засвартаа ямар үйлдвэрийн хашлага ихэвчлэн хэрэглэсэн бэ?

-Дотоодын үйлдвэрлэгчид бетонон хашлага үйлдвэрлээд, эрэлт нийлүүлэлтээ хангаж ажиллаж байна. Тэгэхээр дотоодын болон импортоод орж ирсэн аль алиныг нь ашиглаж байгаа. Монголын чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо бий. Тэр холбоо Нийслэлийн авто замын хашлага болон хавтан нийлүүлэх санал гаргаж, тодорхой хэмжээнд хамтран ажиллаж байгаа” гэсэн юм. 

       16:30 ЦАГ: Зам засварын ажил нь өнөөдрөөс эхлэх 32-ын тойргоос 17 дугаар сургууль хүртэлх замаар явлаа. Зам хааж, завсарын ажил эрчимтэй эхлэхээс өмнө засварынхан замын хажуугийн энхэл донхол, нүхийг бөглөж, хог шороог нь цэвэрлэж, хучилт тавихад бэлтгэж байв. Тухайн хэсгийн замыг “Квадровей” ХХК-ийнхан засварлаж байгаа аж. Зам засварын ажлыг хэдий хугацаанд хэрхэн гүйцэтгэх талаар “Квадровей” ХХК-ийн зам засварын ажилтан Н.Аззаяаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай компанийнхан энэ жил зам засварын хэд дэх ажлаа гүйцэтгэж байна вэ?

-Цэцэг төвийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх зам засварын ажлыг хийж дуусгасан. Энэ зам манай компанийн хоёр дахь ажил. Энэ зам нэг талдаа 1.5 километр урттай.

-Замын хучилтаас өмнө бродюр сольсон байна?

-Зам засварын ажлаас өмнө орчны цэвэрлэгээ хийж, бродюр солихоос эхэлдэг. Бид замын хучилт хийхэд бэлэн болгоод бродюраа сольчихсон байгаа.

-Чулуун бродюраар зам засварын ажлыг хийсэн байна. Өмнө нь ямар бродюр байсан бэ?

-Бетонон бродюртай зам байсан. Бродюр нь усанд элэгдээд ашиглах боломжгүй байсан тул чулуун бродюраар сольсон. Энэ жил төлийн замуудыг бетонон хашлагыг чулуун хашлагаар сольж байгаа. Одоо бид замын нөхөөс хийж байна гэв. Тэд тухайн замыг засварлахаар  20-уулаа ажиллаж байна. 

АВТОЗАМЫН БРОДЮР ГУРВАН МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

17:30 ЦАГ:  Өнгөрсөн жилүүдэд хил, гааль хаагдсантай холбоотойгоор барилгын материалын үнэ нэмэгдэж, орон сууцны үнэ тэнгэрт хадсан. Харин бродюрын үнэ хэчнээн төгрөгөөр нэмэгдсэн болохыг  Дарь-Эхийн станцын буудалд байрлах бродюрын үйлдвэр “Сод хараа” ХХК дээр очсон юм. Үйлдвэрийн ажилчид бродюраа цэгцэлж, өрөх ёстой газар руугаа зөөнө. Тэднийх өдөрт захиалга багатай энгийн үед 200 бродюр үйлдвэрлэх боломжтой аж. Тус үйлдвэрийн эзэн "Автозамын бродюр НӨАТ-тай  17500 төгрөгөөр гарна.  Өнгөрсөн жил 14500 төгрөгийн үнэтэй байсан. Энэ жил цемент, гаалийн үнэ нэмэгдсэн. Харин манайх хамгийн боломжийн үнэтэй газар нь шүү дээ. Цементийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор үйлдвэр бүр янз бүрийн үнэтэй зарж байна лээ.  Манайх стандартын дагуу боловсруулж МАК-ын цементээр хийдэг. Хөтөлийн цемент цайраад, амархан хагараад байдаг. Харин явган хүний бродюр 2700 , эко хавтан 2800 төгрөгийн үнэтэй” гэв.

ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭН Д.ГЭРЭЛТОГТОХ: ӨВӨЛ ЦАЦДАГ ДАВС, БОДИСУУД БРОДЮРЫГ ЭЛЭЭЖ, ХАМУУРУУЛДАГ УЧРААС СОЛЬДОГ

     Мөн бид Нийслэлийн Замын хөгжлийн газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Д.Гэрэлтогтохоос зарим зүйлийг тодрууллаа. “Манайд бродюр солино гэсэн тусдаа ажил байдаггүй. Тухайн замын шинэчлэлтийн явцад хамуурсан буюу элэгдсэн хашлагыг л сольдог. Цас хайлуулахад цацдаг бодис бетонон хашлагыг эвдэж, элэгдүүлдэг. Тийм болсныг нь л сольдог бөгөөд солих шаардлагагүйг нь сольдоггүй. Манай улс ихэнхдээ бетонон бродюр хэрэглэдэг. Тэр нь цас хайлуулах бодис давс цацсантай холбоотойгоор ашиглах хугацаа нь богиносох тохиолдол гардаг" гэв. 

 

ТЭНГЭРТ ХАДСАН ҮНЭТЭЙ ГАНТИГ БРОДЮРЫН ШАХААНЫ АРД НУУГДСАН ҮНЭНИЙ МӨРӨӨР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 70
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-04 13:50:19
    Батжаргал : Арай хэтэрхий шахаа юм даа гайгүй байгаа хашлагийг аваад солих ер нь жил бүр ингэж татвар төлөгчдийн мөнгөөр мөнгө хүүлдэгээ зогсоохгүй юм даа. Нэртэйгээр нь албан байгууллага руу ордог мөн айл өрхийн хашаа руу ордог гарцуудыг солиод өгөхгүй дээ нэлээн олон луйварчид энэ бүхний ард байгаа болоод зогсоож чадахгүй байгаа юм биш үү! Явган хүний болон авто машины зам нь там болоод байхад хашлага хийхдээ яасан гаргууд юм дээ!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-04 11:16:33
    h: buzriin hulgaich maniig undseer n gazriin hursnuus archih heregtei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-04 08:03:55
    Odoo bolio: Ene nogoo nogoon avtobus shig shalgah gazar baival shalgaad hen ingeu mongo ideed baigaag ni togtooj ogoochee ter borjuran deer yavgan hun yavah bish mashin ch yavah bish hendee yugaa haruulah gej hudlaa helelm Helen maltaad baigaaam beee... zam zasvar hiih gazartaa zoriulaad solidog gedeg chin hudlaa shuu... shalga shalga torguuli mongo noogduulj buruu ursen horongo tosov mongiig erguulj garguulj avah heregtei shde
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-04 07:52:40
    ЗОЧИН: НЯМКА БОРДЮР АЖИЛГААГАА БОЛЬЧИХОО.ХАРИН ЧИ ШАР ХАДНЫ ЗАМЫН ХЭСЭГХЭН ГАЗАРЫГ ЗАСАХ ТАЛААР АНХААРААД ӨГЧ БУЯН БОЛООЧ. ТЭНД ТҮГЖРЭЭ ҮҮСЧ ХҮН МАШИН 2 ЫГ ТАМЛАЖ Б.НАА.ТА ЦАГ ЗАВ ГАРГААД ОЧИОД ҮЗ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-03 08:58:34
    Ч, Чулуунханд: Боржур дээгүүр машин явах бишдээ ??Давс цацаад барзгар болно биз Ер нь: машин замаа сайжруулмаар байгаа юм Ингэж үргүй зардал гаргахаар захын хороодод хучилттай зам ч хиймээр шүү??
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-02 23:39:09
    Содончулуу: 21-р хорооллын замаа засаач та нар зорчих хэсэг гэж тамын тогоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-02 23:37:36
    Сүхчулуу: Зорчих хэсгээ янзлаачээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-02 11:33:28
    khurlee: zamaa zasaajee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-02 10:32:18
    Saihan Shahaaaaaa: Covid .nuursnii denied zadgai mungu baihaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-02 06:40:55
    тэнэг үхэрүүд: хохьчинь улны шээснүүдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-01 22:56:44
    Зочин: Хаалтын гэрээтэй сэтгүүлч нар!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-01 22:23:45
    Цэрэн: Огт згр газруудыг сольж бсн. 120 хавь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-01 22:22:30
    Од: Яармагийнх хагам нь ямар ч эвдрэлгүй бсн шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-01 22:21:41
    Батаа: 120 000 тийн хавь бараг зүрээр бсн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-01 20:35:38
    Мөнхбат: Наад боржин бордюр чинь нэг нь 128.0₮ гэсэн үнэн үү. Дор хаяж 20 жил болох байх даа. Үнийг нь тавичихаач. Бодитой юм хүмүүст тайлагнаж чадахгүй байгаа биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-01 20:30:49
    kkkk: surtei gulug ve ih yum olj dee kk
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-01 19:19:17
    Энхтөр: Тэгээд боржурын жинхэн нууц ноёнтон нь хэн бэ хэлээчээ Бөөрөнхий л юм боллоо доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-01 18:17:31
    зочин: Манай улс ерөөсөө хулгайч нарын үүр болчихож.Үүнийг цэгцлэх ямар ч арга байхгүй.Яагаад гэвэл бид нүүдэлчдийн удам.Мөн амьдрал маань гуйлгачных.Та нар үр хүүхдээ бололцоотой бол гадагш нь явуул.Хөгжингүй орнуудад ядаж монгол байгаатай адил хулгай луйвар байхгүй. Амьдрал нь тайван.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-01 14:40:19
    Үнэнч: Харах цараыны бордюр солиод мөнгө угаагаад бгаа биздээ.Зүв зүгээр бордюр л солиод бгаашд Дорнодоод бас. Битгий өмөөрөөд бай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-01 14:40:16
    Үнэнч: Харах цараыны бордюр солиод мөнгө угаагаад бгаа биздээ.Зүв зүгээр бордюр л солиод бгаашд Дорнодоод бас. Битгий өмөөрөөд бай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-01 14:18:16
    Гантөмөр: Явган хүний зам болон авто замын бродюр солих сайжруулах ажлыг хийж гүйцэтгэж байгаа үйл ажиллагааг бүрэн шилэн болгож ард түмэнд хэн хаана аямар санхүүжилтээр юу хийснийг харуулдаг байх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-01 10:19:31
    Иргэн: 120 мянгатын замд ямарч эвдрэлгүй бродьюр сольсоо байгаа шүү хулгайч, маанаг уудд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-01 06:58:57
    Зочин: Замын хашлаггүй хийвэл яасан юм бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-01 06:58:46
    Зочин: Замын хашлаггүй хийвэл яасан юм бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-01 03:07:03
    зочин: Монголын төрд байгаа хулгайч нарыг хөгшин залуугүй бүгдийг нь буудвал таарах гэмт хэрэгтнүүд шд бас болоогүй одон медальтай гэмт хэрэгтнүүд шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-01 02:54:24
    зочин: Ичгүүргүй худал ярьдаг хулгайч албан тушаалтнууд шд энэ замын хөгжлийн газарын дарга нар. Макийн цементээр хийхэд гаалийн татвар ямар хамаатай юм? Чулуу хагарах нь амархан байдаг марк сайтай цементээр хийсэн бордюр яахчгүй эд нарын мөнгө иддэг арга болохоос өөр юу ч биш. Шоронд явуулбал таарах хулгайчууд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-31 23:02:57
    Тайван: Амташсан хэрээ гэдэг болжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-31 22:01:31
    johni: solij bga bol tseverhen solih heregtei ymarch hynalt alga dali hazgai murii sarii ym hiichihsench baih shig hytaltaa tabij hiij bga humuustie shaardlaga tabih heregtei l bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-31 16:22:10
    ATG: ugaasaa aimag sum uvrtel iim argaar jil bvr ih mungu ugaaj idej bgaa orhon aimagt jil bvr zuvhun neg l heseg zam zasaj mungu idej uudag tusgai bvleg hvmvvs bdag yum shig bna uchir namar zasaad nuguu zamaa havar bvgdiin jijig nvh bolgood uhaad uhaad avchihdag tegeed namar ni dajiad ulsaas mungu avaad butsaad zasdag tegcheed havar bolohoor ebdleed uhaad nvh bolgeel jijig nvh uhaad avchihdag zamiin ajild huuli hynalt ni hatuu shalgaj hynadag baih heregtei bna. Heseg bvlig hvmvvsiin mungu oloh heregsel bolood utaj bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-31 15:20:38
    Тунгаа: Замын хөгжил гэж ярих юм эхлээд ус зайлуулах хоолой тавьчхаад дараа нь тэр идэж уух юмаа яривал яасан ард түмэнд тэнэг юм ойлгодоггүй гэж бодоод төсвийн мөнгийг үрэн таран хийж байгаагаа зөвтгөх гэсэний хэрэггүй тавьсан зам дээгүүр ус тогтоод зассан замыг эвдээд бгаг юу гэж тайлбарлах вэ яармагт усны хоолой тавихын оронд баахан чулуу овоолсон одоо хичээл сургууль эхлэхээс өмнө зам нь яаж түгжирч бга билээ нисэхийн тойрог янзалж ч чадахгүй байж броду,eр солино цэвэр мөнгө угаалт яг ногоон автобус ны хэрэг шиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-31 15:20:35
    Тунгаа: Замын хөгжил гэж ярих юм эхлээд ус зайлуулах хоолой тавьчхаад дараа нь тэр идэж уух юмаа яривал яасан ард түмэнд тэнэг юм ойлгодоггүй гэж бодоод төсвийн мөнгийг үрэн таран хийж байгаагаа зөвтгөх гэсэний хэрэггүй тавьсан зам дээгүүр ус тогтоод зассан замыг эвдээд бгаг юу гэж тайлбарлах вэ яармагт усны хоолой тавихын оронд баахан чулуу овоолсон одоо хичээл сургууль эхлэхээс өмнө зам нь яаж түгжирч бга билээ нисэхийн тойрог янзалж ч чадахгүй байж броду,eр солино цэвэр мөнгө угаалт яг ногоон автобус ны хэрэг шиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-31 14:45:23
    Зочин: Стандарт шаардлага хангахгүй бна гэнэ ээ. Амьдрал агаар, усны цэвэр стандартын хэмжээгээр үнэлэгддэг шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-31 14:21:49
    Осор: Яагаад ингээд бдаг юм бэ...хийхээр хийлээ идлээ гэнэ .хийхгүй болохоор үхэж байсан хулгайчууд юм хийсэнгүй гэнэ...ер нь юу ч хийх дургүй амнаас өөр юмгүй хүмүүсийн л зан даа .манай дарь эхийн зам болон бродюрыг харла даа солих засах хэрэгтэй л бна ш дээ....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-31 13:49:46
    Отгоо: Хуванцараар хашлага хийвэл нэг насны юм болохгүй юу дотоодын компаниуудаа боломж олгооч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-31 12:07:15
    Зочин: Зориуд албаар гурилаар хийсэн юм шиг чанаргүй хулхи бродюр үйлдвэрлээд жил бүр олон тэрбумаар идэж хулгайлж луйвардаад сурсан энэ дээрэмчдийг яах вэ? Төр засаг дийлэхгүй бол ард түмэн маш хатуу чангаар шийтгэх замыг хүлээгээд байгаа юм уу. Дарга сайд нар өөрсдөө хуйвалдаж дээрэмдээд байна уу. Маш сайн шалгаж буруутныг хатуу шийгэх хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-31 11:56:21
    зочин: энэ бордюр солих ажил ёстой утгаа алдаж бн зүв зүгээр байсан бордюруудыг ховхлоод хаясан бх юм !20 н уулзвараас хурдын урдуур явдаг замын . зам нь там бороо орхор явах аргагүй дүүрэн ус , явганы хүний зам нь 2 хүн зөрөхгүй шахам , дугуйн зам нь стандарт бус . Бордюрнаас өмнө ийм юмнуудаа янзлахгүй яасан идэж ууж ханаж цаддагүй гахайнууд вэ Дүр эсгэсэн нянбаатар гэдэг хулгайч идэж ууж ханахгүй бн уу новш юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-31 10:58:24
    Irgen: MUiin turd oligtoi bolivsrol.chadvartai jinhene 5.6.7 tanhimd suusan n tseehen.Dampuursan huviin surguuli .Bers.harvorbordiin surguuli n ch gj yduu mgld 2 jil suusan stipikati bicheed egsen.Tgd hudlaa yriad ard tumnii tolgoi ugaaj.buleg hulgaichuud garaad uls orniig iim bdld hurgelee.Ymar ih terbumaar udsen hulgailsang medej bnaa.Hen shorond orov.TZiin 7 terbum bol B.Javhlan.Herlentei shuud holbootoi.ATG tag.Setguulch Eneree heden terbum ideed ur huuhed.eh etsegteigee shorond tarchilj ami.amidralaaraa hohirch bn.Gachuurtiin hulgaich Chinbat T.E sangaas 724 terbum avaad.******** ohinoo said.gishuun boltol tarvalzuulj bn.Ter ymar bolovstol bnaa.Ulsiin mungeer garaa ugaaj bn.Naaraag gudamjni ******** gd Chuulganaas laiv hiisen gj sanuulaad.havchij bga.Naaraa bol jinhene ypond ih surguuli.MGLd Mandah gj MUiin hamgiin top surguuli tugssen.Ypon Angili heleer cheleetei yrina.Under bolovstoltoi hun shde.Odoo Enereeg gargahgui huuli zuin said n eeree buldegduulj bh shigee.Unen hulgaichuudiin uur bolloo.Tatvariin alba gj ajil hiij bga hunee shulaad suugaad bn.Gaduur huvi.delguur.emch nar ogt tatvar telehgui bn.jijig delguuruud ch ebarimt egehgui bolson.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-31 10:58:23
    Irgen: MUiin turd oligtoi bolivsrol.chadvartai jinhene 5.6.7 tanhimd suusan n tseehen.Dampuursan huviin surguuli .Bers.harvorbordiin surguuli n ch gj yduu mgld 2 jil suusan stipikati bicheed egsen.Tgd hudlaa yriad ard tumnii tolgoi ugaaj.buleg hulgaichuud garaad uls orniig iim bdld hurgelee.Ymar ih terbumaar udsen hulgailsang medej bnaa.Hen shorond orov.TZiin 7 terbum bol B.Javhlan.Herlentei shuud holbootoi.ATG tag.Setguulch Eneree heden terbum ideed ur huuhed.eh etsegteigee shorond tarchilj ami.amidralaaraa hohirch bn.Gachuurtiin hulgaich Chinbat T.E sangaas 724 terbum avaad.******** ohinoo said.gishuun boltol tarvalzuulj bn.Ter ymar bolovstol bnaa.Ulsiin mungeer garaa ugaaj bn.Naaraag gudamjni ******** gd Chuulganaas laiv hiisen gj sanuulaad.havchij bga.Naaraa bol jinhene ypond ih surguuli.MGLd Mandah gj MUiin hamgiin top surguuli tugssen.Ypon Angili heleer cheleetei yrina.Under bolovstoltoi hun shde.Odoo Enereeg gargahgui huuli zuin said n eeree buldegduulj bh shigee.Unen hulgaichuudiin uur bolloo.Tatvariin alba gj ajil hiij bga hunee shulaad suugaad bn.Gaduur huvi.delguur.emch nar ogt tatvar telehgui bn.jijig delguuruud ch ebarimt egehgui bolson.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-31 10:54:46
    Антибордюрчин: Тэгээд яг хэний өизнес юм бээ пязззнуудаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-31 10:45:49
    Ш: 4 ТЭРБУМААР ЧУЛУУ ЗҮСЭГЧ ХЯТАДААС АВААД Л ҮНЭГҮЙ БАЙГАЛЫН ЧУЛУУГ АВААД ХЭРЭГЛЭСЭН БОЛ НЭМҮҮ ӨРТӨГ МОНГОЛД ШИНГЭНЭШД
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-31 10:38:35
    Я: Зам нь эвдэрхий байхад зүгээр байгаа бродюр солих нь харамсалтай хэлэх үг алга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-30 19:38:05
    Зочин: 19.5 км замыг 38.7 тэрбумаар засварласан гэнэ үү. Шинээр зам тавихад 1км нь 1тэрбум л биздээ. 40км иж бүрэн шинэ зам тавих зардлаар 19.5 км замыг зассан юм уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-30 18:15:18
    Жаргалсайхан : Би Яармагт суудаг. Яг одоо Яармагаас хот руу явах замын бродюрийг сольж байгаа. Өмнөх бродюрийг хараад байхад зарим нь цоо шинээрээ, ссолих шаардлагаүй санагдана. Зарим нь нилээн үйрмэг болчихсон, гэхдээ хөдөлгөөний аюулгүй байдалд огт нөлөөлөхгүй тул мөн л солих шаардлагагүй, тэр мөнгөө өөр, шаардлагатай юманд зармаар санагдана. Ер нь бродюрт стандарт байдаг юм болов уу. Хэдэн жил болоод ийм үйрмэг болох ёстой юм бол. Аягүй бол өмнөх бродюрийг нийлүүлсэн компани хэргээр чанар мууг ниийлүүлллээд одоо шнэтэй чулуун бродюр нийлүүлж байгхх юм биш байгаа, АТГ шалгадаггүй юм байх даа гэсэн бодол өөрийн эрхгүй зурсхийн орж ирнэ. Тогтолцоо зөвтэй газа бол өмнө муу бродюр нийлүүлсэн компаниар солиулах, эсвэл зардлыг нь гаргуулах арга хэмжээ авч байх ёстой шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-30 17:37:29
    Х: Бурхан минь 37.8 тэрбум. Ямар тансаг юм бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-30 17:36:32
    Х: Бурхан минь 37.8 тэрбум. Ямар тансаг юм бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-30 13:31:48
    Зочин: Замын засварыг зун машин хөдөлгөөн сийрэгжсэн үед шахаад хийж болдоггүй юм байхдаа. Яг сургууль эхлэх цагаар л хам хум дайрах юм жил бүр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-29 23:17:44
    Вандан: Наад бордюрын луйвраа болиод замынхаа онгорхой цоорхойг бөглөөд өгөөч тойрч гарах гэж осол гараад бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-29 21:22:40
    Иргэн: Хууль хяналтын байгууллага ажлаа хийнэ үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-29 21:14:59
    Хаха: Энэ нийтлэлийн гарчиг нь сүртэй боловч, байгаа оносонгүй дээ...кк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-29 14:22:44
    Zochin: ,бордюраа солисон газраа дор дор нь явган хүний замаа дуусгаж болдоггүй юм уу шоороо чулуу явж болдоггүй одоо хичээл сургууль эхлэлээ хүүхдүүд. Явахад хэцүү л юм ёстой галтуурдах гээд хүйтэнээ хүлээгээд суудаг нь үнэн шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-29 12:54:30
    Баатар: Зүгээр бга газар ч бөөн бордюр буулгасан бга, 120 д!!!! Яагаад вэ?!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-29 09:56:12
    Гонгор: Энэ замын хөгжлийн газрын ажилтнуудыг контороос нь гаргаад зам засвар дээр зогсоогоод ажлыг нь түргэсгээч. 5 шарын нүхэн гарцын урд замаар явган хүн явах боломжгүй байна. Замыг нь хуулаад 20 гаруй хоног болоход хийсэн ажил бага түгжрэл их боллоо. Одоо яах вэ хичээл сургууль эхэллээ цаг нөхцөөж байгаад л халтуурдах гэж байгаа бололтой яаана даа энэ луйварыг тэнгэр гэсгээх болтугай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-29 09:42:37
    Үлмэдэх: Бродюр сольж байгаа нь шууд төр засгынхан мөнгө угаалт гарцаагүй мөн саяны сонгуульд зарцуулсан мөнгөө олох гэсэн увайгүй арчаагүй шуналтнуудын хийж байгаа эл цагаан луйвар ХУЛГАЙ АРД ТҮМЭН СОХОР ТЭНЭГ БИШ ШҮҮ НОВШНУУДАА ОДОО ИДЭЖ УУХАА ЗОГСООЖ НЭГ Ч БОЛОВ УДАА УЛСАА ХОТОО АРД ТҮМНЭЭ БОДОЖ ҮЗ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-29 09:23:57
    И: Том нэртэй хулхи нийтлэл байна. Бродюр давсанд элэгддэг ч гэх шиг. Нямбаатарын үеийн давс, бродюр 2 өөр чанартай юм бна лдаа. Урьд нь бродюрыг авч өндөрлөж суулгаад эвдэрснийг солиод замын хүчигтэлийг хийж болоод л байсан. Хүчитгэл ч бага хийдэг, ихэвчлэн нөхөөд л засварладаг байсан. Одоо эвдэрхий замаа нөхөх ч үгүй байж зүгээр байгаа замуудыг хүчитгээд, бүх бродюрыг авч хаяад чулуун бродюр суулгаад байгаад л бид шүүмжлэлтэй хандаад байна. Бүр будган зураасны оронд 2 эгнээ чулуун бродюр суулгаж даварч байгаад хэлэх ч үг олдохгүй юм. Бродюр арматуртай, 300 дээш маркийн бетон байх ёстой. Байшингийн каркас ч ийм бат бөх ёиш болов уу. Тэгэхэд 12 -16 жилийн настай гээд НАЗХГ- н дарга Баярсайхан гэж дурак хээв нэг зарлаад байж байх, зайлуулбал , үгүйэ эрүү үүсгэвэл таарна, энэ их бродюр солиулны төлөө. Нямбаатар ч гэсэн Их хурал дээр15 см -н өндөр байх юм яриад бродюр сольж байгааг хамгаалж байх гэж !!!...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-29 08:47:40
    Зангараа: Квадровэй гэдэг компаний Дүнжингаравын уулзвараас Е март хүртэл хийсэн зам засвар стандартгүй хийгдсэн учраасан борооны ус шүүрүүлэхгүй зам дээрээ ус тогтож, усан далай болж байна. Ямар ажил хийснийг нь очиж үзээрэй Хотын удирдлагууд аа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-29 07:41:34
    Зочин: 20% хувь үнэ байх. Бөөрөнхийлсэн дунлыг барисан юм бичсэн байна. Үнэ юм бичээч.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-29 07:26:18
    Бат: Энэ ярилцлагад жинхэнэ гөлийсөн хулгайч, худлаа хэлж сурсан хүмүүс оролцсон бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-29 05:55:19
    А: МАНАН тайгаа л зууралдаад бай, үхэр монголчууд аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-28 22:52:20
    З: Сайн хулгаа авилгалаа хии ямар монголд нам дагасан авилгач хулгаач өлөн луйварчингуудад хатуу ял өгдөг биш гэсэн шигл ард түмнии хөрөнгөөр гараа угаах юмдааа чавааас ул чацагуудан ядуусан улам ихэссэээрл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-28 22:51:14
    Н.Байгалмаа: Одоо болтол хийгдээгүй хороолол.н явган хүний замд хяналт тавьж хурдан хийлгээч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-28 21:04:23
    Эрдэнэ: Бродюоаас илүү усны хаялга хоолой. Явган хүнии замын плитаг гялгар гадаргууг арзайлгах буюу хуучин цэмэнтэн замтай байхад хальтирч гэмтэх нь бага байсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-28 17:29:15
    сургууль: сургууль цэцэрлэг эмнэлэг хэрэгтэй бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-28 15:53:54
    Зочин: Зүгээр л луйвар.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-28 14:02:41
    zochin: ene broduriin mafiig bugdiig alaad hay
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-28 10:39:09
    Зочин: Худлаа ярь. Замыг нь засаагүй байж бродюр сольдог шүү. Давс цацалт замынхаа голоор цацдагаас бродюрт цацдаггүй. Машины явдалд давстай цас бродюрт цацдаг ч жил бүр солих хэмжээнд арай ч хүрэхгүы. Замынхаа нөхөөсийг хий л дээ. Бродюрт л их анхаара х юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-28 10:24:03
    Зочин: Бүх зүйлийг хулгайлна. Бүгдээрээ хулгайч. Одоо таслан зогсоохгүй бол энэ монгол улс орныг устаж алга болтол хулгайлж дээрэмдэх болно. Шоронд хатааж шонд өлгөж байж монгол улсыг аврах байх өөр арга замгүй болсон байхаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-28 09:41:39
    Зочин: Засаж сэлбэж тордно гэдгийг мэддэггүй. Авч хая шинээр солино гэдэг нь мөнгө угаалт гэж харагддаг. Хийсэн сольсон ямарваа нэг ажилд урдчилгаа өгөөд үлдэгдлийг 1.2 жилээр үнэлгээ өгч, хугацаа тогтоож олгож байгаач ээ. Ямар нэг ажил хурдан гялалзуулаад гоё харагдаж нүд хуурсан эд болоод байна. Цэнгэлдэхийн ус зайлуулах хоолой суулгасан нь сайшаалтай боловч энэ зам нөхсөн гадаргуу чинь бүгд суулт өгөөд хотойгоод эвдэх шинжтэй болж байна!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-28 09:40:59
    Зочин: Юу гэж худлаа хуцаад бгаа новш вэ. Бродюр элэгддэг гэв үү. Европын орон хэдэн жилд нэг удаа сольдог вэ. Тэгвэл хэзээ ч сольдоггүй . Муусайн МАН ын шуналтнууд тэсч чадалгүй гарч ирж идэж эхлэж бх шив дэ. АН ын архичин Гантөмөрөө бас тэжээнэ. Хотын дарга дийлэнхи хувийг нь авна. Нямбаатар огцорвол таарна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-28 08:52:57
    balbar: zamiin gazriin dargiin naimaa bishuu nuden deer l ogtsom bayjaad bhiin
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-28 08:48:21
    Зочин: Маш зөв сэдэв
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188