Өдийгөөс зургаан жилийн өмнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын хоёр хүү хөдөө гэр рүүгээ яваад төөрч, нүүр нүдгүй шуурах цасан шуурганд балбуулж, осгох шахсан байдаг. Цасан шуурган дундуур нэгнийгээ үүрч, амьд гарахын төлөө тэмцсэн баатарлаг хөвгүүдийн түүхийг Б.Эрхэмбилэгтэй ярилцсанаар уншигч танд хүргэж байна.
2017 оны гуравдугаар сарын 17-ны 15:00 цаг.
Ч.Алтаншагай ах бид хоёр зургаан насны зөрүүтэй. Би заримдаа ах, заримдаа чи гэж дууддаг. Гэхдээ том болох тусам ах гэж дууддаг болоод байгаа. Шагай ахын мал нь манай хөдөө гэрт байдаг байлаа. Тэр өдөр бид хоёр хичээлээ тараад сумын хойд талын Хишигтийн гол руу тэшүүрээр гулгахаар явсан. Бид ихэнхдээ л гол дээр тоглож өнждөг. Тэгээд өдөржин гулгаж байгаад 15:00 цагийн үед гэнэтхэн хөдөө байдаг ахынх руугаа явахаар бид хоёр ярилцсан. Би уг нь 17:00 цагаас жүдо бөхийн бэлтгэлтэй байсан юм. “Бэлтгэлдээ орох уу, яах вэ” гэж эргэлзэж, эргэлзэж таслаад, хөдөө явахаар шийдсэн. Малчин ахынх маань сумын төвөөс 10 гаруй километрийн зайтай учраас явган алхаад хүрчихнэ. Тэр өдөр баасан гараг байсан учраас нэг хоночихоод ирнэ гэж ярилцсан. Тэгээд бушуухан тэшүүр, эд зүйлээ аваад гэр рүүгээ явсан. Гол дээр тоглож байгаад өвлийн гутлаа норгочихсон учраас хавар, намрын нимгэн гутлаар сольж өмсөөд гэрийнхэндээ хэлэхгүй гарсан. Биднийг гол дээр тоглож, хөдөө явах үед тэнгэр цэлмэг, дулаахан сайхан өдөр байсан. Дулаахан өдөр байсан учраас хөдөө гэр рүүгээ яваад, хурга, ишгээ харчихаад ирье л гэж бодсон.
17:00 цаг.
Бид гэрийнхэндээ юу ч хэлээгүй учраас хөдөө явсныг мэдээгүй. Бас гэрийнхэн гэртээ байгаагүй учраас хэлэх ч боломж олдоогүй. Гэрээсээ урагшаа хэсэг яваад, сумын төвөөс гарлаа. Тэгээд би “Маргааш өглөө ахынхаас эртхэн гарна шүү. Бүтэн сайн өдөр жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд явна” гэж хэлэхэд Шагай ах “Тэгнэ ээ, нар жаргахаас өмнө очоод морь уначихвал сайхан байна” гэж яриад алхаж явсан. Биднийг зам дагаад алхаж байхад ганц, хоёр машин хажуугаар өнгөрсөн. Гэхдээ бид гэрийнхэндээ хэлээгүй учраас замаас холдож, ахынх руу зам товчлоод алхсан юм. Ахынд очоод л гэрийнхэн рүүгээ ярья гэж тохиролцсон.
19:00 цаг.
Тэнгэр хангай хуйсганан харанхуйлж, цас бударч эхэлсэн. Хэсэгхэн яваад л нүүр нүдгүй шуурч, цасан шуурга тавьсан. Сумын төвөөс гарахад дулаахан байсан хэрнээ гэнэтхэн л аймаар хүйтэн болчихсон. Бид цасан шуургатай уралдаад ахынх руу хар хурдаараа алхаж, зарим газар гүйгээд ч бараагүй. Нимгэн гуталтай болохоор цементэн шалан дээр явж байгаа юм шиг хайраад сүүлдээ алхаж чадахаа больсон. Нэлээн явсны дараа миний хөл цуцаж, даарсандаа осгож эхэлсэн. Уг нь бидний баримжаагаар очих айл маань дөхчихөөд байсан ч бараа харагдаагүй. Тэгээд гэнэтхэн нохой хуцах чимээ гарч, Шагай ахад “Ахынд дөхөөд ирчихсэн юм биш үү. Нохой хуцаад байна” гэж хэлсэн чинь “Нохой биш, чоно байна. Хоёулаа бушуухан буцаад сумын төв рүү явъя” гэж хэлсэн. Тэгээд бид эргээд алхсан чинь миний хөл мэдээ алдаж, сөхрөөд суучихсан. Хэсэгхэн суугаад “Би босож чадахгүй байна” гээд цасан дээр хэвтээд өгсөн чинь Шагай ах татаж босгоод, үүрээд алхсан. Би “Намайг орхиод явчих. Би жаахан хэвтэж байгаад таны араас гүйгээд очъё” гэж хэлсэн ч Шагай ах зөвшөөрөөгүй.
 (81).jpg)
22:00 цаг.
Шагай ах жижигхэн биетэй учраас надаас зургаан насаар ах гэж харагддаггүй. Биеэр бараг чацуу тул намайг дийлэхгүй хөр цасан дунд хамтдаа унаж, дахин босож үүрсээр сүүлдээ тамир нь барагдаж, хөдөлж чадахгүй болтлоо бээрсэн. Цасан дээр унаснаас болж голд хүйт орж, даарч чичирч, хамаг хувцас норж, сүүлдээ мөстөж эхэлсэн. Шагай ах “Эрхэмээ ахын дүү унтаж болохгүй шүү. Хоёулаа гэртээ харихгүй бол болохгүй. Хичээгээд хөл дээрээ тогтоорой” гээд хацар дээр маань зөөлхөн алгадаж явсаар бид сумын төв рүү явдаг зам дээр ирсэн. Замын хажууханд явж байхад машины гэрэл гарсан ч биднийг харахгүй өнгөрөөд явчихсан. Бид зөндөө дуудаж, араас нь хамаг чадлаараа хашхирсан ч зогсоогүй. Харанхуй байсан болохоор харагдаагүй, сонсогдоогүй байх. Тэгээд машин өнгөрөөд явчихаар нь би зөндөө уйлсан. “Аав, ээж хоёрыг машинд суугаад намайг хайгаад явж байгаа байх. Дуудаад байхад харахгүй яваад өгчихлөө” гэж бодоод, гомдоод уйлсан. Шагай ах намайг тайвшруулж, “Одоохон сумын төв орлоо” гээд байсан санагддаг.
23:00 цаг.
Би тэрнээс хойшихыг барагтай санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь намайг чирээд айлын хашаа руу орж байсан. Сумын төв тас харанхуй, цахилгаан тасарчихсан байсан юм билээ. Гэрийнхэн маань биднийг сумын төвөөр хайгаад сүйд болсон гэсэн. Бүр “Гол руу орчихсон байх вий” гээд аав, ээж маань оройжин голын эргээр хайсан байна лээ. Айлын хашаа руу ороод, бид хаалган дээр нь унаад өгсөн гэсэн. Бидний очсон айл ээжийн маань эгчийнх байсан. Тэгээд ах, эгч хоёр гэрийнхэнд хэл дуулгаж, бидний хоёрын биеийг спиртээр арчиж, эмнэлэгт дуудлага өгсөн байсан. Би өглөө эмнэлгийн өрөөнд сэрсэн.
Гуравдугаар сарын 18.
Сэрсэн чинь хамаг биеийг минь марлиар боогоод, эмнэлгийн орон дээр хэвтүүлчихсэн байсан. Хөлөө хөдөлгөх гэсэн чинь мэдээгүй, хөдөлгөж болохгүй байсан. Шагай ахын хоёр хөлийг боогоод хажуу талын орон дээр хэвтүүлчихсэн байхыг харсан. Тэр өглөө эмнэлгийн цонхоор нар ээгээд, цасны гялбаа сумыг бүхэлд нь өнгө оруулчихсан шиг санагдаж байлаа. Босоод алхчихмаар санагдаж байсан ч бие маань чадахгүй байхаар хэцүү юм байна лээ. Тэгээд аймгийн төвөөс эмч нар ирж, миний хөлийн хурууг тайрах мэс засал хийсэн. Шагай ахын өсгий хөлдсөн байсан учраас хэд хоног эмчилгээ хийгээд гайгүй болсон. Харин би тэр хаваржин аймаг, сумын төв хоёрын голд явсан. Том болчихсон учраас ээж минь үүрч дийлэхгүй, хүргэн ах маань үүрээд эмнэлэг, эмнэлэг дамжиж, намайг хөл дээр минь босгохын тулд хичээсэн. Хэдийгээр би хоёр хөлийнхөө дөрвөн хурууг тайруулсан ч алхаж чаддаг болсондоо баяртай байдаг. Бас энэ явдлын дараа тавдугаар сард Ерөнхий сайдын албанаас бид хоёрыг Улаанбаатар хот руу дуудуулж, Шагай ахыг медалиар шагнасан. Намайг аварсан баатар учраас Шагай ахыг шагнуулсанд туйлын баяртай байдаг. Өөрөө шагнуулсан юм шиг л сайхан санагдаж, өмнөөс нь баярлаж байсан.
2022 оны гуравдугаар сарын 30.
Би одоо арваннэгдүгээр ангид сурдаг. Шагай ах их сургуульд сурч байгаад өнгөрсөн хавар цэргийн албанд мордсон. Удахгүй халагдаад нутагтаа ирнэ гэж байна лээ. Над руу нэг ч удаа залгаагүй ч аав, ээжээс нь сураглаж асууж байгаа. Тэр өдрөөс хойш бид хоёр илүү дотно нөхөрлөж, байнга хамт явдаг болсон. Шагай ахын хичээлийг тарахаар би ангийнх нь үүдэнд хүлээгээд, намайг тарахаар Шагай ах хүлээгээд л байж байдаг болсон доо. Зундаа эмнэг даагаа сургаад, өдөржин, шөнөжин л хамт байдаг. Бид тэр өдрийн тухай дахиж яриагүй ээ. Нэг л удаа “Хоёулаа аав, ээждээ хэлэхгүй явсан нь буруудсан. Дахиж тэгэхгүй шүү” л гэж ярьсан. Хамгийн харамсалтай нь, хөлийнхөө хурууг тайрсан учраас би дуртай спортоо орхисон. Амьд гарсан минь зол гэж боддог ч бөхөө барилдаж чадахгүй болохоор надад харамсалтай, хэцүү байдаг. Тэгээд дандаа “Тэр өдөр бэлтгэлээ таслаагүй, хөдөө яваагүй байсан бол” гэж бодоод, харамсаад байдаг юм. Тэр үед хамт барилдаж байсан найзууд маань аймаг, сумын аварга болоод сайжирчихсан. Заалны хажуугаар явах болгондоо харамсаад, дотор сонин болдог. Би удахгүй сургуулиа төгсөөд, аймгийн төвийн МСҮТ-д уул, уурхайн чиглэлээр сурах бодолтой байгаа. Хөл маань өвдөөд байвал чадахгүй байхдаа. Гэхдээ би хичээнэ ээ, удахгүй Шагай ах ч ирлээ дээ.
| Дархадын хотгорын ЭРЭЛХЭГ хөвгүүдийн түүх |
|
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
2026-09-14 18:25:42
НОМЫН БАЯРААР ЗААВАЛ АВАХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
2026-09-14 16:26:02
“Би Сэргийлэгч-2026” өртөөчилсөн сургалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна
2026-09-14 15:23:46
Эрдэнэбүрэнд байгуулах хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэжээ
2026-09-14 15:08:43
Байгаль орчноо цэвэрлэх “World Cleanup Day” хөдөлгөөнд 10 мянга гаруй залуу нэгдэнэ
2026-09-14 14:09:09
НАТО ОХУ-ын усан доорх шилэн кабелийг хорлон сүйтгэх ажиллагааг зогсоолоо
2026-09-14 13:48:21
А.Намсаманд: Дарга нарын шаардсан зарим томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, сүрдүүлдэг
2026-09-14 13:47:09
Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллаж эхэлнэ
2026-09-14 13:19:22
Монголын шигшээ баг Самаркандад шатрын дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
2026-09-14 13:05:50
“НЭР ҮГҮЙ САЛХИ” ДУУ ОРЧООН ҮНДЭСТНИЙ НУТГААСАА ХАГАЦСАН ӨНЧРӨЛИЙН ТҮҮХЭЭС БҮТЖЭЭ
2026-09-14 12:43:32
Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна
2026-09-14 12:37:49
Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа
2026-09-14 11:33:23
Яруу найрагч Б.Ууганбаяр хоёр дахь шүлгийн түүвэр "Давс хийгээд усны шүлгүүд" -ээ хэвлүүлжээ
2026-09-14 10:26:49
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
2026-09-14 09:24:08
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2026-09-14 09:00:00
САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ
2026-09-14 08:00:00
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-09-14 07:28:08
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2026-09-14 07:00:00
Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа
2026-09-14 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЧИД БАЛБЫН ЛИГИЙН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ АВАРГУУД БОЛЖЭЭ
2026-09-13 14:45:46
БНМАУ-ын Баатар Б.Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар анги “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнууллаа
2026-09-13 14:20:12
МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
2026-09-13 14:11:41
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |