Харин одоо үед өв уламжлал гэхээсээ нэгэндээ эр бяраа гайхуулах тэмцээн уралдаан, спорт болжээ. Үүнээс үүдэн гарынхаа зөөлөн эдийг гэмтэж, гараа тайруулах ч эрсдэлд хүрсэн хүн цөөнгүй байна. Иймд бид ГССҮТ-д энэ төрлийн гэмтэлтэй хүмүүс байгаа эсэх талаар сурвалжиллаа.
Биднийг үдийн цайны цагаар ГССҮТ-д очиход хальтаргааны улмаас хөл, гараа хугалсан хүүхэд, автомашины осолд ирсэн иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Эмч, сувилагчид цайндаа орох ч завгүй ийш тийш гүйлдэнэ. Хаа сайгүй хөл, гараа сойж, боосон хүмүүс, өвчиндөө шаналан уйлагнах хүүхдүүд харагдана. “Эмч ээ туслаарай”, “эмч дуудаач” гэж орилох, “Миний хүү тэсээрэй” гэж хүүхдээ тэврээд, уйлах ээжүүд харагдах нь нүд халтирмаар. Бусдын санаатай болон санаандгүй үйлдлээс үүдэн ГССҮТ-д ирэгсдийн цуваа нэг ч өдөр тасардаггүй. Гэтэл сээр цохиж, гарын ясаа хугалсан, зөөлөн эдээ гэмтээсэн иргэд ГССҮТ-ийн ачааллыг нэмдэг гэхэд буруудахгүй.
ГССҮТ-ийн Гар, сарвуу нөхөн сэргээх, бичил мэс заслын тасгийн эрхлэгч Л.НАНЖИД: Өвлийн цагт буюу идэшний дараах үед сээр цохиж, гараа гэмтээсэн хүмүүс ихсэж, эмнэлгийн ачаалал нэмэгддэг
 (23).jpg)
-Сайн байна уу. ГССҮТ-ийн сүүлийн үед сээр цохисны улмаас гэмтэл авч ирэх хүний тоо хэр байгаа вэ?
-Жилийн дөрвөн улиралд ачаалалтай байдаг салбарын нэг бол эрүүл мэндийн салбар шүү дээ. Гэхдээ өвлийн цагт буюу идэшний дараах үед сээр цохиж, гараа гэмтээсэн хүмүүс ихсэж, эмнэлгийн ачаалал нэмэгддэг. Өмнө нь голдуу эрчүүд ирдэг байсан бол одоо эмэгтэйчүүд, хүүхдүүд ч ирдэг боллоо. Одоо идэшний цаг дуусаад, энэ төрлийн гэмтэлтэй хүний тоо харьцангуй багассан. Гэхдээ залуучууд нэгдэн нийлж, сээр цохих тэмцээн хүртэл хийдэг болсон. Үүний улмаас гэмтлийн тоо төдийлөн буурахгүй, жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Манай гар, сарвууны тасагт энгийн үед өдөр бүр 20-30 хагалгаа хийдэг. Өнгөрсөн арваннэгдүгээр сард сээр цохисноос үүдэлтэй дунджаар 10 гаруй хагалгаа хийгдсэн.
-Гараа гэмтээгээд ирж буй хүмүүс ихэвчлэн ямар зовиуртай ирдэг вэ?
-Сээр цохиж гараа гэмтээгээд ирж буй ихэнх хүмүүс халтирч унасан, эвгүй юм цохичихлоо гэх мэт тайлбар хэлж ирдэг. Зарим нь хар цайнд дүрэх, дураараа боолт хийх зэрэг элдэв буруу арга хэмжээ аваад, хүндрүүлээд ирэх үе ч бий. Хордлого өгч, зүслэг хийсэн ч эмчилгээний явц удаашраад ирвэл тайрахаас өөр аргагүйд хүрдэг. Тэр байтугай амь насаа алдаж байсан тохиолдол ч бий. “Буруу зүйлээрээ оролдлоо, харамсаж байна” гэж хэлж байсан хүн цөөнгүй. Тэр байтугай амь насаа алдаж байсан тохиолдол ч бий.
-Гэмтсэн гарын яс, зөөлөн эд дахин хэвийн болж, эдгэрдэг үү?
-Ясыг ясаар цохидог тул аль нэг яс хугарна. Сээрний яс хугарах үед хүмүүс хөөрч баясаж болох ч цохисон хүний яс хугарахад эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засаг гэх мэт бүхий л талаасаа том хохирол үүсдэг. Нэгэнт гэмтсэн гар бүрэн эдгэрдэггүй. Тиймээс сээр цохисноор яг ямар ач холбогдолтойг хүмүүс сайн бодоосой. Ач холбогдолгүй зүйл дээр өөрсдийгөө гэмтээхээ болиосой л гэж хүсэж байна.
Мэс заслын эмч М.БАТСАЙХАН: Гарын яс хугарч буруу эдгэсэн тохиолдолд гарны атгах, тэнийлгэх хөдөлгөөн мууддаг
 (24)(1).jpg)
-Сүүлийн үед сээр цохиж, гараа гэмтээх тохиолдол ихсээд байна. Гараа гэмтээсэн тохиолдолд ямар сөрөг дагавартай вэ?
-Уламжлал гэхээсээ илүүтэй донтож, хүүхэд, эмэгтэйчүүд ихээхэн татагдах болсон байна.Сээр цохисноор гарын зөөлөн эд няцрах, булчин, шөрмөс тасрах, яс хугарах эрсдэлтэй.
-Эдгээр гэмтэл бүрэн эдгэрдэг үү?
-Гарын яс хугарч буруу идгэсэн тохиолдолд гарны атгах, тэнийлгэх хөдөлгөөн мууддаг. Тодорхой хугацааны дараа сарвааны атгалтад гажиг үүсдэг. Мөн зөөлөн эдийн байнгын өвдөлттэй болно. Эвийн болон мэс заслын аргаар эмчилдэг ч бүрэн эдгэрдэггүй, зовиуртай хэвээр байдаг.
Сээр цохигч Б: Эрсдэлгүй спорт гэж байхгүй, би хоёр жил хичээллээд гэмтээгүй л байна
-Та хэдэн жил сээр цохиж байгаа вэ. Гараа бэртээж байсан удаа бий юү?
- Эрсдэлгүй спорт гэж байхгүй, би хоёр жил хичээллээд гэмтээгүй л байна. Манай клуб 18 тамирчинтай, клубууд хоорондоо тэмцээн зохиодог. Монгол орны өнцөг булан бүрд клуб байдаг. Сээр цохих нэг төрлийн спорт болж, хөгжсөн. Хөгжүүлэхийн тулд бид хичээж, дүү нартаа зааж зөвлөдөг. Цахим сүлжээнд сээр цохихыг буруутгах хандлага их байна. Манай монголчууд хүний хэрэгт хэт дурлах, туйлшрах дуртай. Угтаа хүн өөрийн сонирхлоор хийж байгаа зүйл шүү дээ.
-Сээр цохих зөв техник байдаг уу. Ямар тохиолдолд гар гэмтдэг юм бол?
-Хүн болгон өөрийн техник гэж байдаг байдаг байх. Зарим хүн эвээ олоогүй, яс сийрэгжүүлдэг бүтээгдэхүүн түгээмэл хэрэглэдэг учраас ясаа хугалж, гараа гэмтээж байна. Тэрнээс сээр цохилоо гээд яс хугарна гэж байхгүй.
| Сээр цохиж, гэмтсэн иргэд ГССҮТ-ийн гар сарвууны тасгийг дүүргэж байна |
|
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-03-10 16:40:46
Циркчид олон улсын наадмаас “Алтан цом” хүртлээ
2026-03-10 15:05:48
130 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ: Шангри-Лагийн камер, харуулгүй давхарт гарч нэгнийгээ дээрэлхдэг, тэнд цуглардаг
2026-03-10 14:12:06
СУРАГЧ: Бичлэг дээрх зодож, дээрэлхэж буй хүүхэд манай сургуулийн математикийн багшийн хүүхэд
2026-03-10 14:08:41
2026-03-10 13:36:45
П.НАРАНБАЯР: Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл өргөн барьна
2026-03-10 13:23:42
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-10 12:19:48
“МӨНГӨН МОД 2025" НААДМЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-03-10 11:51:10
130 ДУГААР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН: Манай сургуулийн нэг сурагч зодоонд оролцсон байна
2026-03-10 11:00:02
Баянгол дүүргийн өвсөр үеийн самбо бөхийн аваргууд тодорлоо
2026-03-10 09:23:08
Боксын улсын аваргаас “Бурхан Халдун” клубийн тамирчид медаль хүртлээ
2026-03-10 08:31:28
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-03-10 07:42:02
МҮОХ-ны жендэрийн комисс хуралдлаа
2026-03-10 07:20:00
Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэнэ
2026-03-10 07:10:00
МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХИЙН ДАВУУ БА СУЛ ТАЛ
2026-03-10 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАГИЙГ ХУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ
2026-03-10 07:00:00
Н.НОМИНЗАЯА: ТӨГС ХҮН БАЙЖ ЧАДАХГҮЙ Ч ХАМТЛАГИЙН АХЛАГЧИЙН ХУВЬД ХАМГИЙН САЙНААРАА БАЙЖ, ОЛОН САЙХАН ДУРСАМЖ БҮТЭЭЛЦЭХИЙГ ХҮСДЭГ
2026-03-10 07:00:00
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-03-10 07:00:00
ИЗНН-ЫН ГИШҮҮН Р.БАТБОЛДЫН КНОП АН-Д ҮЙЛЧИЛДЭГ ГЭВ ҮҮ
2026-03-10 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |