Их бичгийн хүмүүн холын аянд мордсон уйтай өглөө биднийг угтлаа. Тэр бол үндэсний бичиг, соёлын орой нь явсан эрхэм. Судар бичиг, ном зохиолын гүнд нь нэвтэрсэн эрдэмтэн. Эрдэмт шавь, эгэл ардынхаа эрхэм хүндэт багш нь. Нуруу, шүд, эвэр, нум, сүүлтэй үндэсний бичгийнхээ элч нь явсан хүмүүн. Нугарашгүй, ганхашгүй эх хэлнийхээ даалгаврыг биелүүлсэн хүү нь. Монгол Улсын Ардын багш, Төрийн соёрхолт, доктор, профессор Ш.Чоймаа багш ийм л хүмүүн байлаа.
Ийм л дэлгэр хүмүүн талд мордсон өглөө юм. Ээждээ, аавдаа хийсэн, бүтээснээ ярихаар эндээс явсан өдөр юм. Тэр эх хэлнээсээ урваж, эх бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсээс нэг ч удаа зүрх сэтгэлээ татаж, эгэл биеэ хойш суулгаагүй бат бөх уул байсан. Үг, үсэг, өгүүлбэр бүртээ сэтгэлээ шингээсэн бичиг соёлын том соронз явсан. Энэ ертөнцөд эх хэлээ түгээгээд ирээрэй гэсэн бурхны томилолт өвөртөлж ирсэн. Өнөө харин томилолтоо биелүүлээд, сурснаараа жин тээгээд буцлаа. Үйлс бүтээлээ үлдээгээд, үргэлжлүүлэхээр өнө холд цахиллаа.
Нэг удаа тэрбээр ярилцлагадаа “Энэ насандаа хүн зорьсноо биелүүлж чадахгүй ч гэлээ, биелүүлэхийн төлөө эцсийн мөр хүртлээ зүтгэж яваад өнгөрөхөд, дараа насны сайны авьяасын эхлэл болдог гэдэг. Тэгэхээр зөвийн төлөө зүтгэж яваад энэ хорвоог элээхэд хойд насанд сайн авьяас билгийн эхлэл байна гэж боддог” гэж ярьсан байдаг. Үнэхээр тэр эхлэлээ сайн тавиад харьж явна.
Түүнийг буцахад, манантай өглөө, манхайн цайсан тэнгэр, цаст уулс, цэнгийн бороо, цэцэгст хөндий, хүлэг морины төвөргөөн цөм үдэн өгч байгаа нь лавтай. Энэ ертөнцийн сайхан бүхнийг тэр угалзруулан бичиж, таталгаж, хөрвүүлж байсан болохоор цөм байраа эзлээд гаргаж өгч байгаа байх. Үүнээс хойш бид дурсан санах л үлдлээ. “Багш минь”, “Тийм нэг эрхэм хүмүүн байсан даа”, “Үндэсний бичгийн төлөө л төрсөн хүн дээ” гээд үгүйлэн ярих боллоо.
Уншигч та санаж байгаа даа. 1989 онд Ш.Чоймаа багш анх ард түмэнтэйгээ цэнхэр дэлгэцээр учран золгож, монгол бичгийн хичээл зааж байсан. Андашгүй дээ, Цогт тайж” киноны дуу явахад л тэвхийтэл хувцсаа өмсөж, толийтол үсээ самнасан идэр насны эрдэмтэн багш минь хүн арддаа монгол бичгийн хичээл заахаар тун чиг бэлэн, ёстой л өнөө үүрэг авсан цэрэг шиг л “Та бүхний амгалан айлтгая. Өнөөдрийн хичээлээ эхэлье” гээд үл мэдэгхэн ёсолчихоод шохойгоо барин самбарын өмнө зогсдог нь одоо ч ютүүб хуудас, телевизийн бичлэгт илхэн байна. Үг яриа цэгц шулуун, үйлдэл нь ч эмх цэгцтэй эл хүмүүн бол монгол түмний багш. Ш.Чоймаа багшаар монгол бичгийн хичээл заалгаж, эл эрхэм хүмүүнээс үг сонсож, дуулаагүй хүн бараг үгүй байх.

Ихээ тайван дөлгөөн өнгөөр голыг нь олж, эх хэл бичгийнхээ тухай хүүрнэх нь хэн бүхэнд одоо ч сонсогдож байгаа болов уу.
Багш үндэсний бичиг, соёлынхоо тухай л ярина. Нуруугаа эгцхэн татаж, шүдээ эгц гаргаж, нумаа хөнгөхөн татаад, сүүлээ зураад, орхиц хаях тухай л заана. Ондоо яриа дэлгэх нь ховор хүмүүн. Хэдэн жилийн өмнө "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгийн хойморт уригдахад нь ярианд нь чих тавьж билээ. Аав, ээж, эх нутгийнхаа тухай тэрбээр “Аав минь намайг дунд сургуульд байхад шинэ үсэгтэй, сургуулиасаа хойно их номтой хүнээр монгол бичиг заалгаж, сургасан. Дараа нь өөрийнх нь уншиж байгаа төвд номыг сонирхож, уншдаг, мэддэг болсон” хэмээн гунигтайхан өгүүлж суусан сан. Бараг аав, ээж, нутгийнхаа тухай ярьж суусан л тэр болов уу. Бусдаар бол эрдэм ном, бичиг, соёлынхоо өмнө мэхийж, үүрэг авсан намын гишүүн шиг л бөртийдөг сөн.
Түүнийг холын аянд мордсон ийм л нэг өглөө бүхий олон шавь нар нь уйтай сууна. Эрдмийн олон багш нар, мөр зэрэгцсэн нөхөд нь уйлж сууна, аргагүй дээ. Ингээд л гэнэт яваад өгнө гэж санаагүй байх. Үндэсний бичиг соёлын том нөмөр, түшиг, уул, багана, дээвэр, шүхэр нь тэр байв. Түүний орон зай хэсэгтээ ханхайж, онгойх ч хэтдээ ч мөн үгүйлэгдэх нь гарцаагүй.
| ЗУЛ: Их бичиг, соёлын дэлгэр хүмүүн холын аянд мордлоо |
|
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-27 13:21:07
2026-10-27 13:13:41
ЦЕГ: Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрсэн
2026-10-27 12:24:14
Төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг шөнийн тарифт хамруулна
2026-10-27 12:06:38
Б.ЖАРГАЛАН: УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг боллоо
2026-10-27 11:58:44
Азийн V пара наадамд Монгол Улсын баг 14 дүгээр байрт орлоо
2026-10-27 11:49:53
"Тэнүүн Огоо " ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын шүүх хурал эхэллээ
2026-10-27 11:20:14
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-10-27 11:16:11
Дуучин Крис Браунд тэнсэн харгалзах ял оноожээ
2026-10-27 11:13:13
Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна
2026-10-27 10:53:07
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
2026-10-27 10:32:12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
2026-10-27 10:05:48
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
2026-10-27 10:01:38
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2026-10-27 10:00:29
2026-10-27 09:37:29
“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ
2026-10-27 08:47:54
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ НЬ
2026-10-27 08:00:00
“ХҮРЭН МОРЬ” НАЙРАГЛАЛЫГ УНШИЖ, “МААМУУ НААШ ИР”-ийг ДУУЛАХ БҮРД...
2026-10-27 07:56:56
Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээхэд Япон Улс хамтарч ажиллана
2026-10-27 07:40:00
2026-10-27 07:30:00
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
ЗУРААЧ П.БАЙГАЛМАА: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |