• Өнөөдөр 2024-05-11

Б.ЛХАГВАСҮРЭН: Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш 2020 оны зургадугаар сараас хойш өнөөг хүртэл тогтвортой байна

2021-06-04,   728

УИХ-ын дарга Г.Занданшатарын Банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн  хэлсэн үгнээс онцлох өгүүлбэрийг хүргэж байна.

  1. Ковид-19 цар тахлаас үүдэн манай эдийн засаг 2020 оны нэгдүгээр улиралд 10.7 хувиар агшсан. Гэхдээ үүнээс хойш эдийн засагт “V” хэлбэрийн сэргэлт гарч, энэ хандлага үргэлжилсээр байна.
  2. Эдийн засаг сэргэхэд экспортын эрдэс түүхий эдийн гадаад эрэлт, үнийн өсөлт, түүнийг дагасан уул уурхай олборлолт, тээвэр, боловсруулах үйлдвэрийн салбарын идэвхжил, цар тахлын үед эдийн засгийг дэмжихэд чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын багц арга хэмжээ гол нөлөө үзүүлж байна.
  3. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны тавдугаар сараас хойш, төлбөрийн тэнцэл 10 дугаар сараас хойш ашигтай гарснаар гадаад валютын албан нөөц энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 4.9 тэрбум ам.долларт хүрч нэмэгдлээ.
  4. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш 2020 оны зургадугаар сараас хойш өнөөг хүртэл тогтвортой байна.
  5. Банкны салбар дахь иргэд, аж ахуйн нэгжийн нийт хадгаламж энэ оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34.4 хувиар нэмэгдлээ.
  6. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүх бүлгүүдийн хадгаламж жигд, өндөр өсөлттэй байв
  7. Банкны салбарын зээлийн хүү буурч, зээл олголт идэвхжиж эхэллээ.
  8. Шинээр олгосон төгрөгийн зээлийн дундаж хүү 2020 оны есдүгээр сараас хойш тасралтгүй буурсаар энэ оны дөрөвдүгээр сард жилийн 15 хувь болов.
  9. Мөнгөний бодлогын шийдвэрүүдээр зээлийн хүү буурах суурь нөхцлийг бүрдүүлэв.
  10. 2021 оны туршид эдийн засаг сэргэлттэй, 5-7 хувийн өсөлттэй байх урьдчилсан төсөөлөлтэй байна.
  11. Цар тахал тархсан хугацаанд жилийн инфляц зорилтот түвшинд тогтвортой байлаа.
  12. Эдийн засгийн идэвхжил, шатахуун, cайжруулсан түлшний үнийн нөлөөгөөр инфляц цаашид өсөх дарамттай байх хэдий ч 2021 онд дунд хугацааны зорилтын орчимд хадгалагдах төсөөлөлтэй байна.
  13. Монголбанк мөчлөг сөрсөн мөнгөний бодлогоо 2021 оны турш баримтлахаар тооцож байна.
  14. Ковид-19 цар тахлын дараах эдийн засагт шилжих, тогтвортой байдлыг хангах бэлтгэлийг одооноос хангаж байна.
  15. Монголбанк түр зуурын, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцад мөнгөний бодлогыг чангаруулж хариу арга хэмжээ авахаас илүүтэй эдийн засгийн суурь сэргэлт, тогтвортой байдалд илүүтэй анхаарна.

Б.ЛХАГВАСҮРЭН: Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш 2020 оны зургадугаар сараас хойш өнөөг хүртэл тогтвортой байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188