Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоотой Оюутолгойн хэлэлцээрийн талаар ярилцлаа.
-Оюутолгойн хэлэлцээрийн ажлын хэсэг уулзалдах тов гарсан уу. Ер нь хэлэлцээр ямар түвшинд байна вэ?
-Засгийн газрын ажлын хэсэг Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр уулзалт хийсэн. Дараачийн уулзалтын тов хараахан гараагүй байна. Бид хөрөнгө оруулагч талтай цахим шуудангаар үргэлжлүүлэн харилцаж байна. Одоогоор анхаарлаа хандуулж байгаа асуудал бол мэдээллийн тэнцвэргүй байдал байна. Өмнө нь мэдээлэл өгч байсны дагуу Оюутолгой төслийн гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардал 30 хувиар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон асуудлыг судалж дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий хөндлөнгийн шинжээчид томилогдоод ажиллаж байна. Харамсалтай нь Рио Тинто компани хөндлөнгийн шинжээчдийн хүссэн мэдээллийг цаг тухайд нь гаргаж өгөхгүй, зарим шаардлагатай гэж үзсэн тайлан, мэдээллийг өгөхөөс татгалзаад байна.
Гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдсэнээс болж Оюутолгой компани нэмэлт санхүүжилт авах шаардлага үүсч, энэ төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөж их хэмжээгээр буурахаар байгаа учраас бид гүний уурхайн зардал хэтэрсэн асуудлыг нарийвчлан судалж хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байгаа
Энэ саналыг Засгийн газрын Ажлын хэсгээс 2020 оны арваннэгдүгээр сард гаргасны дагуу Оюутолгой ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс тусгай хороо байгуулж шийдвэрлэсэн. Түүнчлэн, Туркойс Хилл компанийн жижиг хувьцаа эзэмшигчид Рио Тинто, Туркойс Хилл компаниудын эсрэг Нью-Йоркийн шүүхэд 2021 оны гуравдугаар сард гаргасан шинэчилсэн нэхэмжлэлд их ноцтой асуудлууд туссан байдаг. Гүний уурхайн зардал хэтэрсэн асуудлыг Рио Тинто, Туркойс Хилл компаниуд хөрөнгө оруулагчдад цаг тухайд нь мэдэгдээгүйгээс гадна энэ асуудлын бодит шалтгааныг нуун дарагдуулсан байж болзошгүй талаар Оюутолгой төсөлд ажиллаж байсан 12 хүн мэдээлэл өгсөн тухай нэхэмжлэлд тодорхой дурдсан байдаг. Бид нэхэмжлэлд дурдсан асуудлуудын талаар тайлбар өгөх шаардлагыг мөн Рио Тинто компанид хүргүүлээд байна. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт 2021 оны зургадугаар сарын сүүлээр эцсийн байдлаар гарахаар хүлээгдэж байгаа ч Рио Тинто компани шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь өгөхгүй байх нь дүгнэлт гаргах хугацааг хойшлуулж болзошгүй байна.
-Засгийн газраас Дубайн гэрээг шинэчлэх саналыг эхний ээлжинд гаргаад байгаа. Манай талаас ер нь ямар хүсэлтэй байгаа вэ?
-Засгийн газрын Ажлын хэсэг “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийн хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хангах хүрээнд яриа хэлэлцээнд бэлтгэж байна. Энэхүү тогтоолд Оюутолгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг Монгол Улсын хууль тогтоомж, эрх ашигт нийцүүлэн сайжруулах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Дубайн гэрээ гэгддэг энэхүү баримт бичиг Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцээгүй гэсэн дүгнэлтэд үндэслэн энэхүү тогтоол гарсан хэрэг л дээ.
Дубайн гэрээ гэгддэг энэхүү баримт бичгийг хүчингүйд тооцох нь одоо үргэлжилж байгаа гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд сөргөөр нөлөөлөхгүй
Яагаад нийцээгүй талаар жишээ дурдахад Дубайн гэрээг байгуулахад процессийн алдаа гарсан байдаг. Татварын асуудлыг энэхүү баримт бичигт тусгасан хэдий ч УИХ-д асуудлыг танилцуулж хэлэлцүүлээгүй, Засгийн газар хөрөнгө оруулагч талтай татварын асуудлаар тохиролцсон байдаг. Түүнчлэн, тухайн үед яриа хэлэлцээ хийх ажлын хэсэг байгуулах, энэхүү баримт бичигт Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах этгээдэд эрх олгох тухай гарсан Ерөнхий сайдын захирамжуудыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс илтэд хууль бус гэж тогтоосон. Бид анхнаасаа процессийн алдаатай энэхүү баримт бичгийг хүчингүй болгож байж алдааг засах боломжтой. Түүнчлэн, энэхүү баримт бичгийг байгуулснаар татвар, зардлын хэтрэлт гээд асуудлаар хөрөнгө оруулагч талд буулт хийсэн асуудлууд байдаг. Одоо үргэлжилж буй татварын арбитрын маргааны нэг хэсэг ч үүнээс үүдэлтэй.
-Хэрэв Дубайн гэрээг цуцалбал хохирлыг яаж хариуцах вэ?
-Бид энэхүү асуудлыг нарийвчлан судалж, тодорхой шаардлагуудыг хөрөнгө оруулагч талд тавихаар ажиллаж байна. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Нөгөө талаас нэг зүйлийг тодруулж хэлэхэд энэхүү баримт бичгийг хүчингүйд тооцох нь одоо үргэлжилж байгаа гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд сөргөөр нөлөөлөхгүй. Засгийн газар гүний уурхайн төслийг дэмжиж аль болох хурдан хугацаанд дуусгах шаардлагатай гэсэн байр суурийг хөрөнгө оруулагч талд илэрхийлсэн. Тиймээс Оюутолгой төсөл үргэлжлэн хэвийн явагдана. Бид энэхүү төслийн оролцогч талуудтай байнга харилцаж Засгийн газрын байр суурийг илэрхийлж, харилцан ашигтай байдлаар асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна. Яриа хэлэлцээ хэвийн үргэлжлэх хүлээлттэй байгаа бөгөөд бид Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардал 30 хувиар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон
-Хэлэлцээр удаашралтай байгаа нь ямар үр дагавартай вэ?
-Яриа хэлэлцээг аль болох Монгол Улсад үр өгөөжтэй байхад бид анхаарч ажиллаж байна. Гүний уурхайн зардал их хэмжээгээр хэтэрч, хугацаа нь бараг хоёр жилээр хойшилсноос болж энэ төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөж их хэмжээгээр буурахаар байна. Тиймээс бид энэхүү асуудалд анхаарлаа хандуулж шалтгаан, нөхцөл байдлыг тодорхой болгохоор хөндлөнгийн шинжээчид томилогдон ажиллаж байна. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарснаар асуудал илүү тодорхой болох хүлээлттэй байна. Бид хангалттай мэдээлэлгүй байж яарч яриа хэлэлцээг дуусгах шаардлагагүй. Яарвал даарна гэдэг үг байдаг.
Нөгөө талаас хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарахад шаардлагатай зарим мэдээлэл, тайланг Рио Тинто, Оюутолгой компаниуд өгөхөөс татгалзаж байна, мэдээллийг хугацаа алдаж өгч байна. Үүнээс шалтгаалж хөндлөнгийн шинжээчдийн эцсийн дүгнэлт гарах хугацаа хойшилж болзошгүй байна. Бид энэ асуудлаар тодорхой шаардлагыг Рио Тинто компанид тавьж ажиллаж байна. Рио Тинто компани төслийн менежер, уурхайн операторын хувьд шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй өгөх шаардлагатай.
-Рио тинтогийн зүгээс хөндлөнгийн шинжээчдэд шаардлагатай мэдээлэл өгөхгүй байгаа гэлээ. Ямар мэдээлэлд хариу тайлбар өгөхгүй байгаа юм бэ?
-Зарим тайлан мэдээллийг өгөхөөс татгалзсан хэвээр байгаа, бид тодорхой шаардлагуудыг тавьж ажиллаж байна.
Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт 2021 оны зургадугаар сарын сүүлээр эцсийн байдлаар гарахаар хүлээгдэж байгаа ч Рио Тинто компани шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь өгөхгүй байх нь дүгнэлт гаргах хугацааг хойшлуулж болзошгүй байна
Хөндлөнгийн шинжээчид дүгнэлтээ гаргахад шаардлагатай гэсэн мэдээлэл, тайланг аль болох хугацаа алдалгүй гаргаж өгөх шаардлагыг тавьсан. Түүнчлэн, Туркойс Хилл компанийн жижиг хувьцаа эзэмшигчдээс Нью-Йоркийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан асуудлаар тайлбар авах зорилгоор тодорхой асуултуудыг Рио Тинто компанид хүргүүлсэн. Одоогоор бүрэн хариулт ирүүлээгүй байна.
-Арбитрын маргаанд Засгийн газраас сөрөг нэхэмжлэл гаргасан. Рио тинтогоос хариу тайлбар өгсөн үү. Энэ асуудал ямар шатанд яваа вэ?
-Засгийн газар арбитрын маргаанд 2021 оны дөрөвдүгээр сарын 30-нд хариу тайлбарын хамт сөрөг нэхэмжлэл гаргасан. Түүнчлэн, Оюутолгой ХХК-ийн нэхэмжлэлтэй татварын маргааны оролцогч талуудаар Рио Тинто, Туркойс Хилл компаниудыг нэмэх хүсэлтийг гаргасан. Одоогоор Рио Тинто компаниас албан ёсны хариу тайлбар ирүүлээгүй байна.
| Б.СОЛОНГОО: Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт ирэх зургадугаар сарын сүүлчээр гарна |
|
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |